Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Нүүр номын хуудаснаас. Show all posts
Showing posts with label Нүүр номын хуудаснаас. Show all posts

Friday, April 10, 2020

1/23/29 Байрны зах зээл

Нэлээд олон жил өөрийн сонирхож, уншиж судалдаг эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бичиж ирсэн. Зарим нэг хүн санаж байж магадгүй. Би 2010 онд байрны үнэ ёроолдоо хүрч байна, байрны үнэ, рентний төлбөр 2-ыг харьцуулаад одоо жинхэнэ авдаг цаг энэ тэр гээд л. Одоо бол ажлынхаа дагуу хүмүүсээс байрны үнэ яах гэж байна гэсэн асуултыг байнга авдаг болохоор мэргэжилтнүүдийн үг, ялангуяа тоо баримтанд үндэслэсэн мэдээллийг л өгөхийг хичээдэг билээ.
Он гараад байрны зах зээлийн байдал ямар байх талаар олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд таамаглалыг харахад:
NAR (National Association of Realtors) chef economist Lawrence Yan тооцоогоор (доорх зургаас харна уу) энэ жил зээлийн хүү 5.3%, 2020 онд 5.5% байрны дундаж үнэ бага хэмжээгээт 2.5%, 3% хувиар нэмэгдэнэ гэж таамаглажээ.
Dean Wehrli (John Burns RE consulting company) Greg Paquin The Gregory Group- үл хөдлөх хөрөнгийн судалгааны фирм) -уудын өнгөрсөн 7 хоногт SacBee сонинд өгсөн ярицлагандаа байрны үнэ одоогоос нэг их өөрчлөгдөхгүй, жилийн эцсээр жаахан нэмэгдэх болно гэжээ.
Мэргэжилтнүүдийн таамаглал эдийн засгийн одоогийн үзүүлэлтүүд дээр тулгуурлаж байгаа бөгөөд одоогоор ажилгүйдлийн түвшин харьцангуй бага, зах зээлд шинээр баригдаж байгаа байрны хэмжээ тийм ихээр нэмэгдэхгүй байгаа (ажиллах хүчний дутагдал...), зах зээл дэх дунд зэргийн үнэтэй байрны нийлүүлэлт (үнэтэй байрны хувьд элбэг бгаа гэж үзэж байгаа), дээр нь рентний маркет чанга байгаа зэргийг тооцоолбол байрны үнэ тэгтлээ багасгахгүй болов уу.
Хэдийгээр одоо дунд зэргийн үнэтэй байрны үнэ зуны үнээс 10% орчим хувиар буугаад байгаад үүнийг ихэнх мэргэжилтнүүд болон олон жилийн тоон үзүүлэлт зөвхөн улирлын шинжтэй бууралт гэж үзэж байна. Ямар ч зах зээлийн үед өвөл ерөнхийдөө байрны үнэ жаахан буудаг, хүүхдийн сургууль соёл солигдох үеэр хавар үнэ нэмэгддэг. Үнэхээр улирлын шинж чанартай бууж уу, эсвэл ... гэдэг нь хавар л харагдана даа. We’ll see.

1/26/19 Америки сургууль

Боловсролын сэтгүүлд багш нарт ангийн сургалтын материалын хангамж, дээр нь цалин багаас багш нарын хомсдол үүссэнээс зарим мужуудад бэлтгэгдээгүй, туршлагагүй, багшийн сертификатгүй багш нар хүүхдүүд хичээл зааж байгааг бичжээ. Доор тийм багш нарын хувь хамгийн их байгаа мужууд. Иймэрхүү багш нарыг ихэвчлэн орлого багатай районы, өнгөт арьстан ихтэй ангид ихэвчлэн хуваарилагддаг гэдгийг бүү мартаарай.
Хувиа хичээсэн сонсогдох байх. Хэдэн Монгол хүүхдүүдийг дистриктийнхээ хамгийн сайн сургуулийг олж оруулаарай, сургууль хүүхдийн амьдралыг тодорхойлдог гэж байнга хэлдэг. Эцэг эхчүүд маань байр авах, хөлслөхдөө нэг номерт харьяа сургуулийг нь хардаг болсон байна. Гэхдээ хийдэг түгээмэл алдаа нь таньдаг ганц нэг хүний үнэлгээ, яриаг үнэн зөв гэж үзээд тоо баримтыг орхигдуулах нь бий.
Greatschools.net үнэлгээ ер нь олоод хэлчихдэг. Бүрэн жагсаалтыг миний блог, эсвэл номны боловсрол гэсэн хэсгээс хараарай.
http://bayaraasacto.blogspot.com/2015/12/blog-post.html?m=0
Бас тэгэхдээ цагаанууд ихтэй сургууль гэж туйлширч болохгүй. Жишээ нь манай хотын олон үндэстэн цугларсан зарим сургуулиуд хамгийн сайн сургуулиудад ордог. Багш нараас гадна хамт суралцаж байгаа хүүхдүүдийн үзэл бодол, хүмүүжил нөлөөг хамгийн чухал гэж боддог.

2/7/19 сэтгэл ханамжгүй явах муу

Байнга ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй явах үглэх нь өөрт чинь төдийгүй хажуугийн хүмүүсийн эрүүл мэндэд хортой. Комплайндах болон өөр хүнийг комплайндахыг сонсох үед стрессээс үүдэлтэй гормон ялгарч тэр нь асуудлыг шийдэх, ойлгох үйлдэлд ашиглагддаг мэдрэлийн холбоосыг муутгадаг...
...The most obvious reason for striving to complain less is that griping is bad for you: "When we complain, our brains release stress hormones that harm neural connections in areas used for problem solving and other cognitive functions. This also happens when we listen to someone else moan and groan."
"... the harms of complaining are comparable to secondhand smoke."

2/16/19 National Geographic

National Geographic сэтгүүл
2018 оны 500 Fortunate-ын д орсон компаниудын топ 100-ийн 40-ыг нь цагаачид, эсвэл цагаачдын хүүхдүүд босгожээ. Тойргын хэмжээ нь орлогын хэмжээг (2017 оны үнэлгээгээр) илэрхийлж байна. Энэ нь Америк орон төрсөн, ирсэн алинд нь ч ижил боломж олгодгийг харуулж байгаа хэрэг.

3/2/19 Ажил

Амазоны бараа таваарыг өөрийнхөө машинаар зөөгөөд цагт $20 орчим олох боломжтой юм байна. шөнө орой болон баярын үеэр үнэлгээ нь өндөр болдог гэсэн бна. Гэхдээ үнэлгээ нь хот бүрт өөр өөр. Жишээ нь 4 цагийн блок нь Теннессеед $124 байхад флоридад $90 байх жишээтэй. 
Amazon Flex жолооч болохын тулд background check-ыг пасс хийх, хэд хэдэн сургалт видео үзэх, Apple эсвэл андройд гар утастай (апп-аараа ажлаа авдаг) гэсэн нөхцөлүүдтэй гэжээ. 
Тэгээд гар чийдэн, нохой хуурах амттан хармаалж аваад зөөгөөд байх нь. 
Амазоны үйлчилгээ (amazon.com, prime now, amazon fresh, одоо нэмээд whole food-ыг худалдаад авчихсан) жилээс жилд нэмэгдэж байгааг бодвол өөрөө ажлын цагаа тааруулаад хөөрхөн хэдэн төгрөг хармаалаад явах боломжтой байж болох юм.
Сайт нь flex.amazon.com

3/11/19 Мартын 8 ба ТУС клубын

Сакраменто хотын Монгол сурагчдын сайн үйлсийн ТУС (Team of Youth Care) клуб маань менторүүд, эцэг эхчүүдийнхээ хамтаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд, Гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг 3-р сарын 9-д 1:00-4:00 хийхээр боллоо.
Клуб маань 2013 онд байгуулагдсанаасаа хойш Монголын хүүхдийн эмнэлэг, тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд, сахиур нарт зориулж ном, тоглоомын сантай болгох эхлэл болгож тоглоом, ном, хувцас, худалдаж авч өгөх, сувилагч асрагч нарт гоёлын даашинз илгээх, эндхийн хөгшчүүлийн асрамжийн газарт очиж эргэх очих хүнгүй хөгшчүүлтэй цагийг хамт өнгөрөөх зэрэг үйл ажиллагааг хийж ирсэн ба Клубын эхний хүүхдүүд маань одоо коллеж төгсч байна даа.
Энэ жилийн үйл ажиллагаанд хүүхдүүд маань хичээлийнхээ хажуугаар Марихуаны хүүхэд, залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийж үүн дээрээ үндэслэн видео хийж байгаа үүнийгээ та бүхэнд үзүүлнэ, мөн олон сайхан эмэгтэйчүүд илтгэл зөвлөгөө, өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцана, сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь үнэгүй үйл ажиллагаа бөгөөд (Public Health Institute грантаар санхүүжигдэж байгаа) та бүхэн бууз, хоол идэнгээ эх хэлээрээ эмэгтэйчүүд гэр бүлүүд, үр хүүхдүүддээ хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө сонсох боломжтой.
Илтгэл, яриа хийх хүмүүс бага наснаас том коллеж төгссөн үр хүүхдүүдтэй, эсвэл Америкт мэргэжлийн байгууллагад олон жил ажилласан хэлж ярих туршлага ихтэй хүмүүс. Ялангуяа залуу эцэг эхчүүд, шинэээр ирсэн хүмүүст бол алдаж болохгүй боломж шүү.
Найз нөхдөө хэлж дамжуулаарай.


Мартын 8-ыг тохиолдуулан Эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг маань маш амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүд маань эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, хичээл сурлагын тал дээр лекц, яриа сонсож марихуан гэж юу болох хүүхэд залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар бичлэг үзэж мэдлэг мэдээллээ дээшлүүлж, өөртөө болон үр хүүхэд, гэр орондоо хэрэгжүүлэх олон сайхан санаа оноо өвөртөлж, толгойгоо цэнэглээд авлаа.
Монгол коммунитигийн эмэгтэйчүүд, гэр бүлүүдийн төлөө үнэтэй цагаа зориулж ирж лекц уншсан Гол илтгэгч Энхмаа, Тэгшээ, Энхээ нартаа болон эцэг эхчүүддээ цагийг нь олсон сайхан зөвлөгөө, мэдээлэл өгсөн Чука багш, Удвал, Жавхаа, Цэрмаа нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. ТУС клубын хүүхдүүд ийм том үйл ажиллагааг зохион байгууллахад маш сайн оролцож хариуцсан үүрэг хариуцлагаа амжилттай биелүүллээ.
Ментор ээж нартаа амттай сайн хоол унд бэлдэж ирсэнд баярлалаа. Мөн клубын үйл ажиллагаа дэмжиж хандив өгсөн бүх хүмүүстээ баярласнаа иоэрхийлье. Цугларсан $129 -ыг хүүхдүүд дараагийн прожекттаа хэрэглэх болно.

3/12/19 Коллеж элсэлтийн хахаль баригдав

Бидний бага байхад томчууд, алдартай хүмүүс конкурсанд хүүхдээ тэнцүүлэхийн тулд дээгүүр өчнөөн юм хийдэг байсансан. Хөөрхий их сургуулийн багш нар, захирал, деканууд жилд ганц сайн мөнгө хийж авдаг нь тэр байсан байх даа. Тэрнээс болоод хахууль, танил талгүй хичнээн ч ардын хүүхдүүдийн хувь тавилан өөрчлөгдсөн болдоо. Конкурсынхаа оноог хүлээгээд хүүхдүүд эгнээд зогсож байхад дүн засч байгаа өрөө үрүү алдартай жүжигчин эгч инээмсэглэл татуулаад орж явчихаж байсан нь одоо ч нүдэнд харагдана. Дараа нь хэлний бэлтгэлд сурч байхад аж ахуй явчихаад ирэх хооронд комын бэлтгэлд байсан ихэнх хүүхдүүд дэвшээд инженерийн бэлтгэлд орчихсон байж билээ. Тайлбар нь эд нар орос сургууль төгссөн учир Герман хэлэнд сайн болох магадлалтай тул оруулсан гэсэн. Уг нь тоондоо сайн хүүхдүүд ордог мэргэжил байсан юм. Олон хүүхдийг түлхэж орчхоод гадаад явчихсан тэр хүүхдүүд очоод сурсан, төгссөн гэхэд эргэлзээтэй. Гэтэл Америкт бас ийм явдал гарсан нь илэрч. Итгэмээргүй л юм.
Өнгөрсан 7 хоногт FBI болон нэгдсэн улсын яллагчдаас 2011-2019 оны хооронд Америкийн нэр хүнд бүхий доорх сургуулиудад хүүхдээ оруулахдаа баян, алдартай эцэг эхчүүд элсэлтийн шалгалтын (SAT) дүнг засах, хуурамчаар спортын чадвартай гэсэн бичиг цаас бүрдүүлэх зэрэгт нийтдээ 25 сая долларын хахууль өгөгдсөн нь илэрч баригджээ. Хүмүүсийн хамгийн их дургүйцэж байгаа зүйл нь үнэхээр хөдөлмөрлөж хичээсэн хүүхдүүдийн орон тоон дээр эд нарын хүүхдүүд сурсанд юм. 
The FBI and federal prosecutors say parents paid bribes totaling $25 million from 2011 to 2019 to arrange for their children to cheat on entrance exams and win admission on bogus athletic grounds, The Associated Press reported.
The plot aimed to fraudulently admit students to schools such as Georgetown University, Stanford University, UCLA, the University of San Diego, the University of Southern California, University of Texas, Wake Forest, and Yale, NBC News.

3/21/19 Коллеж элсэлт

Хүүгийн сургууль дээр очиж 10-р ангид үзэх хичээлийг нь counselor -тай уулзаж сонгов.
3 жилийн дараа төгсөх хүүхдэд ийм хуудас өгч байна. Бодвол зорилгоо тодорхойлоод бэлд гэж байгаа бололтой. Коллежид спорт тоглох, төгсөөд шууд ажил хийр, цэрэгт явах хувилбаруудыг нь хасаад коллеж их сургуульд орох хэсгийг оруулав.
UC Berkeley элсэгчдийн 75% SAT 1520, GPA 4.32 той байна.
Нэлээд сайн сургуульд орохын тулд:
-honor, AP хичээл авах (4 -ээс дээш GPA авахын тулд. Жирийн хичээлд хамгийн дээд тал нь А буюу 4 оноо авч чадна.)
- GPA -ээ 4 үрүү дөхүүлсэн эсвэл, 4-өөс дээш байлгах
- учир утгатай коммунитигийн service хийх
- community college-д зарим хичээл авах (ахлах ангид хичээл хангалттай хүнд тул миний хувьд энэ нэг их шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ сургууль нь honor, ap ангиуд санал болгодоггүй бол болохгүй гэх газаргүй.
- SAT сайн оноо авах

3/27/19 Алхалт

7 хоногт 2 өглөө гарч алхах шогшохыг хослуулж 2 майл яваад балансын хичээлдээ орчихоод буцаад алхаад 2 сар гаруй болж байх шив дээ. Багадаа уг нь сагс магс гээд л хэрдээ хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь ч бие тамирын ямар ч дасгал эхэлсэн сайндаа 3,4 сар болоод л хэвшүүлж чадахгүй өдий хүрэв. Тай чи, пилати, халуун ёого, спин дугуй, ус гээд хийж туршаагүй юм бараг байхгүй. Хайкинг хийх дуртай болохоор гадаа байгаль харсан шигээ алхах нь зүйтэй гэж үзээд эхэлсэн юм. Уул шугамандаа эрдэмтдийн үзэж байгаагаар дунджаар 66 өдөр, ер нь бол 18-254 өдөр давтаж хийсээр хэвшил болдог гээд байгаа.
Өглөө гарах гэж инээдтэй. Дурак чинь арга эв нь олдвол өөр юм хийгээд явчих санаатай. Тэгээд өөрийгөө хаалгаар өшиглөх нь холгүй гаргана. Нэг гарчихвал ч гоёо. Хэдийгээр парк марк биш, хөдөлгөөн ихтэй замын хажуугаар явдаг ч эргэн тойрноо хараад сэтгэл сэргээд явчихна. Өглөө бүр хашаандаа байгаа нэг сайхан морины хажуугаар өнгөрнө. Хавар болж байгаа болохоор цэцэг ногоо дэлгэрээд нүд сэргээнэ. Бас хажуугаар нь өнгөрдөг бяцхан гол д, уг нь бороо ихтэй үеэр ус урсдаг суваг шахуу юм л даа, зэрлэг туркэй, бас бус шувуунууд эргэлдэнэ. Хүүхдүүдийн хаврын амралт хүртэл энэ нь наддаа байгаль л юм даа.

4/30/19 Дэлгэцнээс биш цаасан номноос унших

Дэлгэцнээс биш цаасан номноос уншиж хичээлээ хийх нь илүү үр дүнтэй гэдгийг эрдэмтэд судалгаагаар гаргаад ирж. Энэ бол манай гэр доторх байнгын тэмцэл. Ихэнх даалгавар онлайнээр өгчихнө, өчнөөн гоё гоё ном гэртэй аваад ирнэ, эргүүлж ч үзэхгүй, дэлгэцний өмнө сууж байгаад л гэрийн даалгавраа хийчихнэ. Ямар сайндаа манай эгч манай хүүг компьютерийн өмнө сууж байхад нь одоо боль, хичээлээ хий гэсэн чинь би хийж байна гэж. Тэгсэн чинь эгч компьютер дээр хийдэг ямар хичээл байдаг юм гэж хэлж загнаад бид бүгд инээдэм болж билээ.
Уншиж ойлгох компьютерийн тестийг нэлээдийг өгч үзсэн, цаасаар бол бараг нүдээрээ гүйлгээд ойлгочих юмыг хэд дахин унших болдог, үүнийг би өөрийн нас, дээр нь цаасан ном, гараараа бичихийг ашиглаж өссөнийх гэж бодоод байсан гэтэл үгүй гэдгийг баталж дээ.
Харин компьютероор тооны гэрийн даалгавар хийх, тооны хичээл сурах гэдэг ямар ч үлдэцгүйг би мэддэг тул бүх шавь нараа цаасан дээр сургууль дээрээ бичиж үзээгүйгээр нь бичүүлж нүддэг билээ. Тэр нь ч зөв гэдгийг саяхан бас эрдэмтэд судалгаагаар тогтоосон байсан. Хүний гар ажиллаж эхлэх үед тархитай холбоос үүсч ойлгож мэдэх процесс эхэлдэг гэдгийг баталсан байна лээ. Хуучин бууны хугархай гэсэндээ эрдэмтдийг батлахаас өмнө мэдрээд байсан байгаа юм эгч хэ хэ.
BUSINESSINSIDER.COM
Students told researchers they preferred and performed better when reading on screens. But their actual performance tended to suffer.

5/2/19 Бухимдлын буруу илэрхийлэл

Сүүлийн хэдэн өдөр сошиал медиагаар тараад, олон хүний хараал бухимдлыг төрүүлсэн хүүхдийн эсрэг хийгдсэн хүчирхийлэл, гэмт хэргийн тал дээр эх хүний хувьд, монгол хүүхдүүдтэй бас бусгүй хэдэн жил ажиллаж байгаагийн хувьд хэдэн үг дайх гэсэн юм. Нэгдүгээрт, хүний үнэр байхгүй этгээдийг болон үрээ тамлуулаад сэтгэл санаагаар шаналж зовж байгаа хохирогч эх хүнийг оролцуулаад харааж загнаж, алж тал, чулуу шидье гэж бичиж ярьж байгаа хүмүүс чинь өөрсдөө өрөвдөх, нинжин сэтгэлгүй гэж надад харагдах юм. Арай ч хүн үрүү чулуу шидээд ч юмуу цаазын тавцанд гарахыг хараад сэтгэл нь ханалт авах хүмүүс биш гэж найдъя. Хүнийг бусдыг зовж шаналгасны учир өөрийг нь зовж шаналгахыг хүсэх, хорлох, хорлохыг хүсэх сэтгэл чинь өөрөө хүнлэг биш. Тэр хүн төрөөс болон нүгэл буяны дэнсээрээ хүртэхээ хүртэнэ.
Хоёрдугаар, Уур уцаараасаа болж зүгээр ингэж бичиж ярьж байгаа бол бухимдлаа сайн зөв Үйлс үрүү чиглүүлж ирээдүйн охид эмэгтэйчүүд, залуучуудын хүмүүжилд нэмэр болооч гэж уриалах гэсэн юм. Бичих, ярих бол хоосон шүү дээ. Эргэн тойрны гэр бүл, ах дүү, хамаатан садан, хөрш, ажлын газрын хүмүүсээ хар, ажигла. Энд тэнд таны тус, зөвлөгөө хэрэгтэй хүүхэд, охид, эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тэд нараас эхэл. Заавал аймшигт зүйл тохиолдох хүртэл нь хүлээх хэрэггүй шүү дээ. Ер нь бол материалаг тус байх ч албагүй. Өнөөдөр урваагаад явж байгаа охиноос миний дүү зүгээр үү гээд асууж ярьчихад л тэр хүүхдэд гэгээ өгөөд л явчих нь. Тэр хоёр хүүгийн эргэн тойронд ах дүү, эмээ өвөө, багш, хөрш гээд олон хүн байсан байж таараа. Тэд өөрийн асуудлаасаа гараад жаахан л тэдэнд анхаарал тавьчихсан бол ийм зүйлийг гарахаас өмнө тасалж чадах байсан. Нийгэмд өөрчлөлт хийхэд таны тус их. Хэрэв чи ганцаараа би зүтгээд яахав вэ, юу өөрчлөж чадах вэ гэж бодож байвал өчүүхэн шумуултай унтах гээд үз гэдэг далай багш хэлснийг санаарай.
Гуравдугаар, Үнэхээр эргэн тойронд чинь тус болчихоор хүн байхгүй бол энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагад, тухайлбал Лантуу Дохио-д тусалж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойд нэгд л дээ. Сайн сайхан зүйл, үйлс чинь өөрөө “халдварлахдаа” амархан, нийгэмд түгээд л ирнэ. Зүгээр нэг удаа очоод гутал хувцас хандивлаад дуусах биш тогтмол очоод туслаад, сургалт зөвлөгөөн дээр нь очоод ирээдүйд хүүхдийг энэрэнгүй нинжин сэтгэлтэй, бусдыг ойлгож хүндэлдэг болгох, охидыг өөртөө итгэлтэй, амьдралдаа зөв шийдвэр гаргахад нь тусалдаг хүмүүсийн нэг болж болно шүү дээ. Энэ аймшгийн юм хийгээд байгаа хүмүүс чинь цагтаа гэнэн цагаан, төрөлхийн нинжин сэтгэлтэй төрсөн хүүхэд л байсан шүү дээ. Тэгээд ч бусдад сайн сайхан үйл хийхэд оролцох чинь өөрөө таньд буцаагаад эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь эм тарианаас илүү сайнаар нөлөөлдгийг заавал шашин ном гэлтгүй шинжлэх ухаан баталсан байгаа шүү дээ. Бусдад тус болсон, нийтийн төлөө сайн үйл хийсний дараа тухай хүний тархи хүүхэд төрүүлсэн үеийн баяр баяслын үед ялгардаг шиг хэмжээний окситокин (oxytocin) бодисыг ялгаруулдаг аж. Ийнхүү сайн үйлс хийсний дараа хүний сэтгэл санаа сайхан болох бөгөөд үүний улмаас дахин дахин сайн үйлс бүтээх хүсэл тэмүүлэлтэй болдог. Үүнийг “cycle of good” буюу сайн үйлсийн тойрог гэж нэрлэдгийг саяхан хүүтэйгээ цуг үзэж байсан кинон дээрээс мэдэж авсан билээ. Сайн үйлсд оролцохын хэрээр сэтгэл санаа улам сайжирч, уур бухимдал багасах бөлгөө. Тэгээд сэтгэл санаа сайхан бол бие эрүүл мэндэд нөлөөлөөд ирэх нь гарцаагүй. Сайн үйл, тус хийж явдаг хүмүүс хийдэггүй бусадтай харьцуулбал стресс багатай, аз жаргал, эрүүл мэндийн хувьд болон наслалтаараа илүү байдгийг дэлхий дахинаа хийсэн судалгаанууд баталсан байдаг. Түүнчлэн хүүхдүүд таниас үлгэр дууриал авч хүнлэг сайхан сэтгэлтэй нэгэн болж өсөх болно. Дэлхий дахины нийгэм, бизнесийн сүүлийн үеийг хандлага, шинжлэх ухааны судалгаа, ажиглалтаас харахад Хүүхдэд хүнлэг сайхан зан чанар, тусч сэтгэл суулгаснаар тэд мундаг компаниудад ажилд орох магадлал нь нэмэгдэж, хань найз нөхөд, хамт олонтойгоо илүү сайн, дотно харилцаа холбоо тогтоож аз жаргалтай амьдрах үндэс нь тавигддаг гэдгийг олж харж болно. Хүүхдээ аз жаргалтай амьдрахыг харах чинь л эцэг эх бидний туйлын зорилго биш үү.
Энэ талаар өөрийн номондоо бүхэл бүтэн бүлэг болгож бичснийг сонирхвол уншаарай. Зургийг
"Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил" номноос.

5/3/19 Хятадын шинжлэх ухаан

Айлын хүүхдүүд айхтар гэж. Сүүлийг хэдэн жил Хятадын ЗГ-аас шинжлэх ухаан, эрдэмтдээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгааг сонсож байсан байх. Тэгвэл үр дүнгийн эхний хэсэг тоогоор National Geographic сэтгүүлд гарч. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь Америкийн дараа орж байгаа бөгөөд Хятадын эрдэмтдийн хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажлын тоо 16-18 онуудад 17%-аар өсчээ. Энэ хурдаараа бол ч Америкийг давах нь дээ.
2013 онд зэрэг хамгаалсан (Ph.D) 10 эрдэмтдийн 9 нь хамгаалсныхаа дараа 5 дахь жилдээ эх орондоо буцахгүй Америкт ажиллаж байсан бол 2017 онд өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын буцах тоо 17 мянгаар нэмэгдсэн гэжээ.

5/21/19 Том хүү

Том хүүд маань 150 жилийн түүхтэй, дэлхийн нэг номёрын улсын сургууль гэгдэх сургуулийн эрдэмтэн багш нараас эрдмийн охийг хүртэх сайхан аз завшаан тохиосон билээ.
UC Berkeley сургуулийн профессор багш нар либерал үзэл бодлоороо алдартай. Хэдэн арван жилийн турш шавь нартаа өөр үзэл бодол, төрхтэй бусдыг хүлээн зөвшөөрөх open minded байх, тухайн цаг хугацааны зурвас, орчлонгийн орших цэгдээ хүмүүн дотроо хамгийн сайн нь байхыг хичээх, шударга бусын эсрэг тэмцэгч, нийгмийн өөрчлөлтийг эхлүүлэгч байх, хичнээн хэцүү хүнд байсан нь ч зөв гэсэн зүйлийг л хийж байхыг сургасаар ирсэн, үзэл бодлыг нь ингэж л төлөвшүүлж нийгэмд гаргадаг.
Өнгөрсөн жилийн рейтингээр Дэлхийд эхний дөрөвт Харвард, Станфорд, MIT дараа жагссан энэ сургуульд багагүй тооны монгол хүүхдүүд элсэн орж, сурч төгсч байгаад баярлахгүй байхын аргагүй. Өнгөрсөн жил л гэхэд зөвхөн манай хотоос гэхэд 3 хүүхэд элссэн, сая бас нэг хүүхэд орж чадсан сайхан мэдээ сонсогдож байна. 
Go Bears!
Хүний амьдралд тохиолддог хамгийн сайхан өдрүүдийн нэг.