Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Хүүхдийн хүмүүжил. Show all posts
Showing posts with label Хүүхдийн хүмүүжил. Show all posts

Friday, April 10, 2020

1/7/19 Дүүгээ үдлээ

Дүүгээ үдлээ. Том эгчийн маань охин. Монголоос төрсөн анхны Азийн дугуйн аварга гэж байгаа. Ирээд цөөхөн хоногт зөндөө юм амжуулахынхаа хажуугаар хотынхоо монгол дугуйныхантай дугуй унаж, үеэлүүдтэйгээ нийлээд sky diving хийчихээд явж байгаа юм. Хэд хоног цуг байхдаа өөрийнхөө тухай 20-н хэдхэн насандаа дүү гартаа болон орчиндоо гаргаж байсан зан, үйлдлийнхээ тухай түүнд үлдсэн багынх нь дурсамжаас сонсож түүний хэрхэн намайг дууриахыг хүсдэг байсан, дүү нараа хэрхэн баярлуулж бас гомдоож байсныг сонсоод заримдаа өөрийгөө шоолж, тэнэг байснаа гайхаж, заримдаа ч овоош дээ гэж хэлж суулаа. Шинэ жилээр дүү нартаа тус тусад хүсч байгаа зүйлээр өөр өөр бэлэг өгөхөд бүгдээрээ хагартлаа баярладаг байсан гэнэ. Хөөрхий 25 мянгын цалинтай хүн юу л өгч шалих вэ дээ. Урлагийн тэмцээн хийж шалгарсанд нь ванны хөөс (хэ хэ) өгдөг. Шалгарчих санаатай энд тэнд хүүхдүүд саржингаа бэлддэг байсан гэнэ. Бүгдэд нь л өгчихгүй хөөрхий боломжгүй л байсан юм байхдаа. Төрсөн өдрөөр зориулалтын малгай байхгүй тул хуучин обойны цаасаар бүгдэд нь малгай хийж өмсүүлж байсан, гэртээ байхаараа дандаа юм уншаад хэвтэж байдаг (залхуу золиг доо) ном уншаад хэвтэж байхад маань хажууд нь дууриагаад цаас бариад хэвтдэг байсан, саад болохоор нь оставь меня в покое хэлдэг байснаас бүгдээрээ бие биендээ тэгж хэлдэг болсон гэхчилэн
гэхчилэн инээдтэй дурсамжууд сонслоо. Бүр толины өмнө зогсоод хэлж байсан үг, цүнхээ хэрхэн мөрөн дээрээ тохдог байсныг хүртэл санаж байх юм. Хүүхдүүд бидний үг, үйлдлийг бүгдийг сонсож, харж байдаг гэж энэ дээ. ❤

3/4/19 Мартын 8 & ТУС

Save the Date:
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулж Монгол хүүхдүүдийн сайн үйлсийн TУC клубаас маань ирэх 3 сарын 9 1:00-4:00 зохион байгуулагдах эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөгийн бэлтгэл ажил явагдаж байна. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, боловсрол, мэргэжил, эрүүл мэнд, marijuana өвсний хүүхдэд нөлөөлөх хор холбогдлын талаар яриа илтгэл, хэлэлцүүлэг явагдах ба нэлээд хэдэн эмэгтэй илтгэгчид хүрэлцэн ирэхээр болоод байна.
Үүнтэй холбогдуулан 2015 онд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа зар, зургийг шэйрлэв. 
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас
“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 3-р сарын 8-д 2015
11-2 цагт
Хаана: Wellspring Women's Center
3414 4th Ave, Sacramento, CA, 95817
Сакраменто хотноо ажиллаж амьдардаг мэргэжлийн болон туршлагатай эмэгтэйчүүд мааань эмэгтэйчүүд бидний эрүүл мэнд, санхүү, аз жаргал, гэр бүлийн талаар богино хэмжээний лекц, амьдралд ойр, бодит туршлага дээр тулгуурласан зөвлөгөө, хэрэгцээт мэдээлэл өгөх болно. Үүнд:
1. Бямбаагийн Энхмаа MD, PhD, MAS /Assistant Professor at UC Davis School of Medicine/
“Эмэгтэйчүүдийн дундах зүрх судасны өвчний өвчлөл, сэргийлэх арга замууд”
2. Хандаа Гүгел, Contracts Officer /Department of General Services/
Эрүүл зөв хооллолт
3. Оросоогийн Энхбат, Энхжаргал
Дасгал, бие тамираар хичээллэхийн ач тус, хэрхэн цаг зав гаргаж, тогтмолжуулах вэ?
4. Цека Томас / ТУС клубын ментор, Үйл хөдлөх хөрөнгийн зууч/
Цагаачлалын зарим анкет өргөдлийг хэрхэн бөглөх вэ, анхаарах зүйлс
5. Дагвадоржийн Баярсайхан /ТУС клубын ментор, коммунитигийн идэвхтэн/
“Дунд насны эмэгтэйчүүдийн амьдралд гардаг асуудлууд: Хямрал уу, боломж уу?”
6. Болормаа /Хөгжмийн багш/
“Хүүхдийг бага наснаас нь хөгжим, урлагтай ойртож танилцуулах нь, түүний ач холбогдол”
7. Түүнчлэн: 60-80 насны ахмад эмэгтэйчүүд амьдралын туршлагаасаа үндэслэн 30-50 насны эмэгтэйчүүд бидэнд зориулж алтан сургаалиа хайрлах болно.
8. “Хүүхэд залуучуудын дундах Архидалт” сэдэвтэй баримтат кино, хэлэлцүүлэг
Хоол, кофе, цайгаар уйлчилнэ. Дээрх үйл ажиллагаа ямар нэгэн үнэ төлбөргүй.
Спонсорууд:
Center for Collaborative Planning, Public Health Institute
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ үнэгүй танилцуулах боломжтой.
Орой нь 5 цагаас бүх насны эмэгтэйчүүд,тэдгээрийн хань, найз нөхдөд зориулсан үдэшлэг хүрэлцэн ирээрэй.
O Bento Restaurant
4128 El Camino Ave, #2
Sacramento, CA 95821
Дээрх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс:
Өдөрлөг: Баяраа 916-541-4988
Үдэшлэг: 916-710-0807 утсаар холбогдоорой.

3/28/19 ТУС клуб

ТУС клубын хүүхдүүд маань анхныхаа видео дээрээ ажиллаж дууссан. Одоо edit хийгдэж байна. Удахгүй сошиал медиагаар тараах болно.
Энд Sacramento County Coalition for Youth байгууллагаас гаргасан эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөг менторууд маань монгол хэл дээр орчуулсныг оруулж байна. 
Марихуаны гэж юу вэ? Хүүхэд, залуучуудад хэрхэн нѳлѳѳлдѳг вэ?
-8:08
Click to expand

4/11/19 марихуаны хор хорбогдол

Эндхийн хүүхдүүд архи, тамхины хорыг, 2nd hand smoke (тамхи татдаг хүмүүсийн хажуу дахь хүмүүс хорддог талаар) энээ тэрээ гээд сайтар ойлгосон байдаг ч марихуаны талаар асуухад тийм ч аюултай биш, хуулиар 8 мужид зөвшөөрөгдсөн, эрүүл мэндэд сайн, зүгээр ургамал ш дээ гэх зэргээр хариулах нь их. үнэндээ мариуханы ургамалд 700 гаруй химийн бодис агуулагддаг, зарим нь халсан үедээ cyanide гэхчилэн (газын хорт камерт хэрэглэдэг хорт хий) хорт бодис болж хувирдаг, мансуурах үйлчилгээ бүхий THC бодис нь их байх тусам өвчин намдаахад тус болдог CBD бодис нь бараг байдаггүйг, одоогийн синтетик мариуханд мариуахны ямар ч ургамал ороогүй хиймэл үнэр оруулагч цацсан байдгийг тэд сайн ухаараагүй ороод хамаарагч, донтогч болон хувирч байна.
Гэтэл дээрх бүгд мессежүүд марихуаныг өдөр тутмын хэрэглээ болгохоор зүтгэж байгаа асар их хөрөнгө бүхий хөрөнгө оруулагчид, бизнесүүд, корпорациудын маркетинг гэдгийг тэд хэрхэн ойлгох билээ. Анх тамхи яг ингэж эхэлсэн байдаг. 1920 онд тамхи аддикшин авчирдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нь 80 жилийн дараа л хэдэн сая хүнийг алласныхаа дараа л донтуулдаг, хүний биенд хор нөлөөтэйг тамхины том корпорацууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тамхины хор холбогдлыг барууныхан ойлгож эхжлсэн үеэс тэдний маркетинг ази, африк уруу шилжиж хэдэн бумаар олж байх үед манай оронд 10 хэдтэй хүүхдүүд татаж эхэлсэн. Тэднийг энэ корпорацийн ирээдүйн мөнгөний үүсвэр гэдгийг ойлгож маркитенг нь ч тэгж чиглэж байсан. Тархи хөгжиж байгаа үеийн буюу өсвөр насны хэрэглээ насан туршийн хэрэглээ болох нь хамгийн их магадлалтай тул тэд ч насан туршийн хэрэглэгч болж үлдсэн. Миний ойр тамхи татагч 2 хүнээс 30 гаруйтайгаасаа эхэлж татсан 1 нь л гарч чадсан бөгөөд 10 жилд татаж эхэлсэн нөгөө нь зүрхний хагалгаанд орж бараг үхээд босч ирсэн нь одоо хүртэл зогсч чадахгүй байгааг нүдээрээ харж байгаа билээ. Би хэдэн сарын өмнө "Тамхи бол хэрэглээний барааны түүхэн дэх хамгийн ашигтай бизнесийн нэг бөгөөд урт хугацаагаар хэрэглэсэн бүх хэрэглэгчдийнхээ талаас илүүг нь алдаг" гэж James Monsees-ын хэлснийг бичихэд 1 л хүн яасан аймаар бичдэг юм бэ гэсэн байсан. Энэ бол баримттай тоо шүү дээ. 
Гэтэл одоо бүр тэрнээс аюултай марихуан гэдэг зүйл үрүү том корпорациуд, Wall Street хөрөнгө оруулагчид аль хэдийн орчихсон том том мөнгө шидэн дээрх ойлголтыг хүүхдүүдэд өгөөд бат итгүүлчихсэн явж байна. Жишээ нь, хэдийгээр архины төрлийн ундаа түгээмэл хэрэглэгддэг ч архины компаниудын орлогын 75% хувийг өдөрт 10-аас дээш хундага (стакан...) уудаг тогтмол хэрэглэгчид бүрдүүлдэг. Тэд уг нь Америкийн хүн амын зөвхөн 10% гээд боддоо. 
Тэд байнга хэрэглэгч ирээдүйн тогтмол хэрэглэгчдээ бэлтгэх гэж аюулгүй энээ тэрээ гэсэн мессежийг яг л тамхины реклам дээрээ хэрэглэж байсаг тактикаараа хэрэглэж байна. Олон жилийн өмнөх кино дээрээ тамхи татаагүй жүжигчин гардаггүй шиг одоо сүүлийн үеийн кинонууд марихуан татсан хүмүүс, сошиал медиан одууд хүртэл үүнд үйлчилж эхэлснийг харж байна. Сая нөгөө кардашиан хүүхэн хүүхдийнхээ бэби шоурыг THC theme-тэй хийнэ гээд биччихсэн харагдана лээ. Дээр үеийн рекламуудыг харвал гоё хүүхэн залуучууд зуучихсан, эмч энэ тэр хүмүүс хоргүйгээд ярилцлага өгөөд л. 
Хор хөнөөл нь тогтмол хэрэглэсэн үед бие эрхтэнг хордуулж хөнөөдөг тамхи, архитай зэрэгцүүлэлтгүй. Биднийг адгууснаас ялгаруулдаг цорын ганц эрхэм эрхтэн тархи уруу илүүтэй чиглэж үйлчилдэг эд. Хүүхдийн тархинд багц өөрчлөлт оруулж натурал байдлаар баясал авах чадваргүй, өөр юу ч хийх сонирхолгүй, ирээдүйн сэтгэл мэдрэлийн өвчтөн, бусад хор хөнөөлт бодисын хамааралтан болгож дээр нь машин зам осолд олноор өртөж байгааг хамгийн түрүүнд хууль ёсны болсон Коларадо мужийн тоо баримтуудаас харагдаж байна. 10, 20 жилийн дараа үүнээс аюултай тоо баримтууд бэлэн болно гэж судлаачид үзэж байна. 
Калифорн мужийн 12-17 настангууд 2017 мариуханд донтон эмчлүүлэгчдийн 1-т буюу 42% -ыг эзэлж байгаа тоог өчигдөр харлаа. Бид энэ их мөнгө, сурталчилгаа, соёлын эсрэг зогсож хүүхдүүдийнхээ төлөө хамтарч ажиллаж эхлэх хэрэгтэй байна. 
Миний бие мариуханы хор холбогдлын талаар монгол эцэг эхчүүдэд мэдээлэл мэдлэг олгох тал дээр цуцалтгүй зүтгэх бөгөөд ойрын хугацаанд хүүхэд залуучуудын бие махбодь, тархи сэтгэхүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар Харвардын гэхчилэн эрдэмтдийн судалгаа, баталгаа, Коларадо мужийн тоо баримтууд дээр үндэслэсэн цуврал материалууд бэлдэж тавих болно. Та бүхэн, эцэг эхчүүд, коммунитигийн байгууллагууд олноор энэ асуудал дээр арга хэмжээ зохион, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.


YOUTUBE.COM
The Other Side of Cannabis: Negative Effects of Marijuana on Our Youth. www.oscdoc.com

Marijuana Prevention Summit


Хэдийгээр Америкийн 8 мужид мариуханыг 21-ээс дээш насны хүн цэнгэлийн (recreational) журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн нь ч зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд зарагдаж байгаа барааг харна уу. Мариуханы өндөр орц бүхий энэ чихэр ундааг том хүнд чиглэсэн гэж та бүхэн бодож байна уу.

5/2/19 Бухимдлын буруу илэрхийлэл

Сүүлийн хэдэн өдөр сошиал медиагаар тараад, олон хүний хараал бухимдлыг төрүүлсэн хүүхдийн эсрэг хийгдсэн хүчирхийлэл, гэмт хэргийн тал дээр эх хүний хувьд, монгол хүүхдүүдтэй бас бусгүй хэдэн жил ажиллаж байгаагийн хувьд хэдэн үг дайх гэсэн юм. Нэгдүгээрт, хүний үнэр байхгүй этгээдийг болон үрээ тамлуулаад сэтгэл санаагаар шаналж зовж байгаа хохирогч эх хүнийг оролцуулаад харааж загнаж, алж тал, чулуу шидье гэж бичиж ярьж байгаа хүмүүс чинь өөрсдөө өрөвдөх, нинжин сэтгэлгүй гэж надад харагдах юм. Арай ч хүн үрүү чулуу шидээд ч юмуу цаазын тавцанд гарахыг хараад сэтгэл нь ханалт авах хүмүүс биш гэж найдъя. Хүнийг бусдыг зовж шаналгасны учир өөрийг нь зовж шаналгахыг хүсэх, хорлох, хорлохыг хүсэх сэтгэл чинь өөрөө хүнлэг биш. Тэр хүн төрөөс болон нүгэл буяны дэнсээрээ хүртэхээ хүртэнэ.
Хоёрдугаар, Уур уцаараасаа болж зүгээр ингэж бичиж ярьж байгаа бол бухимдлаа сайн зөв Үйлс үрүү чиглүүлж ирээдүйн охид эмэгтэйчүүд, залуучуудын хүмүүжилд нэмэр болооч гэж уриалах гэсэн юм. Бичих, ярих бол хоосон шүү дээ. Эргэн тойрны гэр бүл, ах дүү, хамаатан садан, хөрш, ажлын газрын хүмүүсээ хар, ажигла. Энд тэнд таны тус, зөвлөгөө хэрэгтэй хүүхэд, охид, эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тэд нараас эхэл. Заавал аймшигт зүйл тохиолдох хүртэл нь хүлээх хэрэггүй шүү дээ. Ер нь бол материалаг тус байх ч албагүй. Өнөөдөр урваагаад явж байгаа охиноос миний дүү зүгээр үү гээд асууж ярьчихад л тэр хүүхдэд гэгээ өгөөд л явчих нь. Тэр хоёр хүүгийн эргэн тойронд ах дүү, эмээ өвөө, багш, хөрш гээд олон хүн байсан байж таараа. Тэд өөрийн асуудлаасаа гараад жаахан л тэдэнд анхаарал тавьчихсан бол ийм зүйлийг гарахаас өмнө тасалж чадах байсан. Нийгэмд өөрчлөлт хийхэд таны тус их. Хэрэв чи ганцаараа би зүтгээд яахав вэ, юу өөрчлөж чадах вэ гэж бодож байвал өчүүхэн шумуултай унтах гээд үз гэдэг далай багш хэлснийг санаарай.
Гуравдугаар, Үнэхээр эргэн тойронд чинь тус болчихоор хүн байхгүй бол энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагад, тухайлбал Лантуу Дохио-д тусалж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойд нэгд л дээ. Сайн сайхан зүйл, үйлс чинь өөрөө “халдварлахдаа” амархан, нийгэмд түгээд л ирнэ. Зүгээр нэг удаа очоод гутал хувцас хандивлаад дуусах биш тогтмол очоод туслаад, сургалт зөвлөгөөн дээр нь очоод ирээдүйд хүүхдийг энэрэнгүй нинжин сэтгэлтэй, бусдыг ойлгож хүндэлдэг болгох, охидыг өөртөө итгэлтэй, амьдралдаа зөв шийдвэр гаргахад нь тусалдаг хүмүүсийн нэг болж болно шүү дээ. Энэ аймшгийн юм хийгээд байгаа хүмүүс чинь цагтаа гэнэн цагаан, төрөлхийн нинжин сэтгэлтэй төрсөн хүүхэд л байсан шүү дээ. Тэгээд ч бусдад сайн сайхан үйл хийхэд оролцох чинь өөрөө таньд буцаагаад эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь эм тарианаас илүү сайнаар нөлөөлдгийг заавал шашин ном гэлтгүй шинжлэх ухаан баталсан байгаа шүү дээ. Бусдад тус болсон, нийтийн төлөө сайн үйл хийсний дараа тухай хүний тархи хүүхэд төрүүлсэн үеийн баяр баяслын үед ялгардаг шиг хэмжээний окситокин (oxytocin) бодисыг ялгаруулдаг аж. Ийнхүү сайн үйлс хийсний дараа хүний сэтгэл санаа сайхан болох бөгөөд үүний улмаас дахин дахин сайн үйлс бүтээх хүсэл тэмүүлэлтэй болдог. Үүнийг “cycle of good” буюу сайн үйлсийн тойрог гэж нэрлэдгийг саяхан хүүтэйгээ цуг үзэж байсан кинон дээрээс мэдэж авсан билээ. Сайн үйлсд оролцохын хэрээр сэтгэл санаа улам сайжирч, уур бухимдал багасах бөлгөө. Тэгээд сэтгэл санаа сайхан бол бие эрүүл мэндэд нөлөөлөөд ирэх нь гарцаагүй. Сайн үйл, тус хийж явдаг хүмүүс хийдэггүй бусадтай харьцуулбал стресс багатай, аз жаргал, эрүүл мэндийн хувьд болон наслалтаараа илүү байдгийг дэлхий дахинаа хийсэн судалгаанууд баталсан байдаг. Түүнчлэн хүүхдүүд таниас үлгэр дууриал авч хүнлэг сайхан сэтгэлтэй нэгэн болж өсөх болно. Дэлхий дахины нийгэм, бизнесийн сүүлийн үеийг хандлага, шинжлэх ухааны судалгаа, ажиглалтаас харахад Хүүхдэд хүнлэг сайхан зан чанар, тусч сэтгэл суулгаснаар тэд мундаг компаниудад ажилд орох магадлал нь нэмэгдэж, хань найз нөхөд, хамт олонтойгоо илүү сайн, дотно харилцаа холбоо тогтоож аз жаргалтай амьдрах үндэс нь тавигддаг гэдгийг олж харж болно. Хүүхдээ аз жаргалтай амьдрахыг харах чинь л эцэг эх бидний туйлын зорилго биш үү.
Энэ талаар өөрийн номондоо бүхэл бүтэн бүлэг болгож бичснийг сонирхвол уншаарай. Зургийг
"Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил" номноос.

5/11/19 Мэргэжил, цалин

Money сэтгүүлд бичсэнээр компьютео, гар утасны апп (app) хөгжүүлэгч (хийдэг, шинэчилдэг) жилд дунджаар 101,790 доллар хийдэг багөөд Америкийн 6 оронтой тооны цалинтай бусад ажилчдыг бодвол дараагийн 5-7 жилд хамгийн эрэлттэй мэргэжилтэн байх болно гэжээ. Мэргэжлийн таамаг гаргадаг Projections Central вэб сайтад бичсэнээр 2016-2026 оны хооронд 255,000 орчим апп хөгжүүлэгч Америкийн ажлын зах зээлд нэмэгдэнэ. Энэ нь ойролцоогоор жилд 26К шинээр, 60К орчим нь одоогийн апп хөгжүүлэгчдийн орон тоон дээр ажлын байр бий болж байх юм байна.
Apple iOS, Google Android системүүдийн платформ нээлттэй (open source), өөрөөр хэлбэл код бичиж, хөгжүүлэх чадвартай хэн ч эдгээр системд ажиллах кодыг чөлөөтэй ашиглаж хэдэн сая, бум хүнд хүргэх боломжтой билээ.
Энэ мэргэжлийг коллежийн компьютерын мэргэжлийн 2 эсвэл 4 жилийн программыг төгсөөд эзэмшиж болох ч маш олон апп хөгжүүлэгч өөрөө оролдож сурсан байх нь их.
Ажилд ороход Дипломнаас илүүтэй нь кодны сүүлийн үеийн шинэ хэлнүүдийг мэдэж байх ёстой гэжээ.
Шавь нартаа би хэлдэг юм. Одоогийн энэ хөгжлийн үед 2,4 жилийн коллежийн боловсролоор компьютерийн инженер эсвэл мэргэжилтнээс өөр ямар мэргэжлээр 6 оронтой тооны цалин авах боломжтой вэ? Бараг л байхгүй шүү дээ. Тоогоо сайн бод гэж хэ хэ.
Учир нь хүүхдүүд цалин их асуунаа. Чи ямар мэргэжилтэй болохыг хүсч байна гэхээр тийм тийм ажил хийвэл хэдийн цалин авах вэ гээд л.
Ингэж түлхэж байгаад хэдэн инженер, эрд
эм шинжилгээний ажилтантай болчих санаатай.

5/30/19 номын сандал өссөн хүүхэд

Гэртээ ядаж 80 номтой номын сантай гэр өссөн хүүхэд унших, тооны чадвар сайтай, насан туршдаа эрдэм мэдлэгт шамдсан хүн болж өсдөг гэж судалгаагаар гарчээ. 
...A child growing up in a home with at least 80 books will have greater literacy and numeracy in adulthood.
A home library can promote reading and math skills more than college alone can.
Growing up in a pro-learning home leads to a lifetime of knowledge-seeking.
BIGTHINK.COM|BY BIG THINK
A new study finds that simply growing up in a home with enough books increases adult literacy and math prowess.

6/7/19 Монгол хүүхэд

Сүүлийн үед сошиалаар монгол философич залуугийн хүүхдээ хэрхэн өсгөх вэ зөвлөгөөг (бүрэн ярилцлагыг миний бие үзээгүй болно) эгч дүү нараас өгсүүлээд таньдаг найз нөхдүүд туйлын зөв гэж хүлээн зөвшөөрч шэйрлээд байгааг хараад ийм үзэл бодол монгол хүүхдийн ирээдүйд маш хортой нөлөөлж болохыг хэдэн жил монгол хүүхдүүдтэй орооцолдож яваа хүний хувьд үзэж байна. 
Мэдээж эцэг эхчүүдийн туйлын зорилго бол хүүхдээ аз жаргалтай хүн болгож өсгөх явдал. Тэгвэл та ямар хүнийг аз жаргалтай хүн гэж боддог вэ? Миний бодлоор хүний аз жаргалд тэр хүний мөнгөний хэмжээ, алдартай мундаг өндөр албан тушаал энэ тэр ямар ч хамаа байхгүй. Хүмүүсийн нүдээр Дэлхий дээрх хамгийн гоё ажлыг хийдэг хүн ч аз жаргалгүй байж болно. Харин хүн анх авч төрсөн, дээр нь хөдөлмөр, зүтгэл, туршлагаа нэмээд хөгжүүлсэн чадвар авьяасаа өөрөөр хэлбэл өөрийн потенциалаа ДЭЭД зэрэгт нь хүргэж ашиглаж чадаж байгаа хүн л хамгийн АЗ ЖАРГАЛТАЙ хүн.
Тэгвэл хүүхдүүдийг дуртай юмаа хий, тэгж байгаад компьютераар эрдэм ном сурчихна гээд түлхэж зүглүүлж өгөхгүйгээр зөнд нь орхивол үнэхээр хүүхэд төрөлхийн эрдэм номонд шамддаг болж төрөөгүй (тун ховор) л бол ирээдүйн амьдралд нь эрдэм номын хэрэг болох хэрэгцээ шаардлага ач тусыг олж харж чадахгүй тул юу сонгож цагаа өнгөрөөх нь ойлгомжтой. Аливаа хүүхэд өөрийн насанд хэрэгцээтэй наад захын эрдэм мэдлэгийг эзэмшчихсэн, аливаа эрдэм номыг сурах, суралцах арга барилтай болчихсон амьдралд хөл тавих ёстой байтал "аз жаргалтай" -аар утас, дэлгэцтэй ноцолдож сурч мэдэх насаа өнгөрөөсөн хүн өөрийн потенциалаа бүрэн таньж мэдэлгүйгээр үүндээ нийцэх мэргэжил боловсрол эзэмшиж чадалгүй сэтгэлдээ нийцэхгүй ажил төрөл хийж уг нь би хичээчихсэн бол, аав ээж хэлээд загнаад өгсөн бол гэх зэргээр хамаг насаа харамсан өнгөрөөвөл ямар хэрэг байх вэ. Дахин хэлэхэд үүнд боловсрол мэргэжлийн шатлал хамаагүй бөгөөд өөрийн хэмжээнд хичээл номондоо шамдсан хүүхэд өөрийн чадвар хэмжээгээ таньж мэдсэн байх тул сонгосон ажил мэргэжлийн харамсах зүйлгүйгээр дуртайяа хийх болно.
Мэдээж дэлхий дахины статистикийн тоо баримтаар дээд боловсролтой эсвэл эрдэм номонд шамддаг хүмүүс илүүтэй өндөр цалин авч, илүүтэй эрүүл амьдарч урт насалдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс ч бид хүүхэддээ чадах чинээгээрээ эрдэм номын ач тусыг ойлгуулж таниулж, түлхэж, сайн гэсэн сургуульд оруулж, хичээл номоо хийх нөхцөлөөр хангахыг хичээдэг. Тэгэхээр ямар ч тохиолдолд хичээл ном хийх хий гэж шаардаад яахав гээд хүүхдээр өөрөөр нь сонголтыг хийлгэх тухай БИШ харин яавал хүүхдийг өөрийгөө дээд зэргээр дайчилж эрдэм номд зүтгэдэг хүүхэд болгох вэ гэж яриад сууж байх ёстой биш үү? Учир нь эцэг эхчүүдийн түлхэлт эсвэл хэтэрчих гээд, эсвэл дутчих гээд байдаг талтай. Гэхдээ л өөрсдийн биеийн болон сэтгэл санааны амрыг хараад орхичхож болохгүй, хүүхэд өөрөө хүсээд зүтгээд ирэх хүртэл нь бид хүүхдийнхээ сайн сайхны төлөө ЗӨВ сонголт уруу нь сэмээрхэн түлхээд, зоригжуулаад нудраад явахаас өөр арга байхгүй. 
Өмнөхөн энэ талаар бичиж байсан. Түлхэлт өдөөлт нь дотроос (intrinsic motivation) буюу амжилтанд хүрэхийг хүссэн өөрийн хүсэл тэмүүлэл гаднаас (extrinsic motivation) буюу хэн нэгнээс, тухайлбал эцэг эх, хань нөхөд, багш, зөвлөгч нараас гэсэн хоёр гарал үүсэлтэй.
Гэхдээ эцсийн дүндээ хэн нэгийн түлхэлт биш өөрийн хүсэл тэмүүлэл л хүнийг, хүүхдийг амжилтанд хүргэдэг. Эндхийн ихэнх азиуд, түүний дотор Монголчууд маань хүүхдээ хүсэл мөрөөдлөө гүйцээх боломжийг олгодог эрдэм ном, боловсролыг өөрийн чадал хэмжээгээ дээд зэргээр ашиглаж эзэмшээсэй хэмээн хүсдэг, чадлынхаа хэмжээгээрээ түлхэж зоригжуулдаг. Гэхдээ бидний түлхэлт, үглэлт заримдаа тэгтлээ үр дүнд хүрэхгүй нь бий. Бага дунд ангид ч яахав, ихэнхдээ үгэнд ороод хичээл номоо бариад явна. Ахлах ангид л хүүхэд ёстой жинхэнэ өөрийн хүсэл тэмүүлэлгүй бол эрдэм номоосоо ухрах шинжтэй болж ирдэг. Яг л тэр үед нь тэрхүү "кнопыг" нь л олоод дарчихвал үнэндээ хүүхэд биднээр үглүүлэх нь бүү хэл өөрийн эрхгүй цэцэглээд яваад өгнө. Би л товчлуур гээд байгаагаас энэ нь хүүхэд "Яагаад" хичээж сурах хэрэгтэй вэ (Big Why) гэдгээ олж ухаараад сурах хүсэл эрмэлзэлтэй болохыг хэлээд байгаа юм л даа. Энэ нь аав ээжийгээ баярлуулах, эсвэл өндөр цалин авна ч гэдэг юм уу эсвэл эмч болно ч гэсэн зорилго байж болно.
Мэдээж энэ кноп нь айл бүр, хүүхэд бүрт өөр өөр байх нь гарцаагүй. Бүр кноп нь дараастай төрсөн хүүхэд ч байдаг. Гэсэн нь ч Монгол хүүхдүүдэд ерөнхий зүй тогтол байх боломжтой юм. Эндхийн Монгол гэр бүлүүдэд хийсэн ажиглалтаар энд ухаан орсон хойноо ирсэн том хүүхдүүд илүүтэй гэр бүлээ бодсон, аав ээжийгээ баярлуулах гэсэн сэтгэлээр хичээл номондоо зүтгэдэг нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл аав ээжийн хамтаар шинэ газар ирж хөлөө олох гэж зүтгэсэн, тэднийгээ хэрхэн зүтгэж хөдөлмөрлөж байгааг ухаарч олж харж мэдсэн тэдэнд тэр тал дээр нь дөрөөлөөд түлхэж өгнө гэсэн үг. Харин бүр багадаа ирсэн, эсвэл энд төрсөн хүүхдүүдэд тэр зүгт нь "inspiration" төрдөггүйг зарим нь анзаарсан бизээ. Амьдралд нь тулгарах асуудал багатай тэд маань хэр барагтай л бол урам зориг авахгүй Америк хүүхэд, тухайлбал Ази Америк группын хэсэг болж эхэлсэн гэсэн үг байх.
Этник групп дотор хүүхдүүд ямар зүйлээс сурах мэдлэг үрүү тэмүүлэх өдөөлтийг авдаг талаарх судалгааны артиклуудаас үзэхэд жишээ нь африк гаралтай америк хүүхдүүд магтаал урамшууллаас, латин америк хүүхдүүд гэр бүлийн бахархал зэргээс урам авдаг аж. Сурах хүсэл тэмүүлэл хамгийн ихтэй гэж тооцогддог Ази хүүхдүүдийн хувьд аав ээжийн хүлээлт, найдалт, баримтлах чигээс шууд хамаардаг гэж үзжээ. Тухайлбал элдэв ахуйн бэрхшээл, нийгмийн гадархуулалт зэргийг давж гарах арга зам бол сайн боловсрол эзэмших явдал гэж бүрэн итгэдэг (Xie and Goyette, 1998), боловсролд тавьсан аливаа зорилт нь хүүхдийн зөвхөн чадвараас хамаарахгүй, хичээл зүтгэлээр хүрэх боломжтой гэж үздэг учраас аль болох ихээхэн боловсролыг эзэмшихийг хүүхдээсээ шаарддаг (Goyette & Xie, 1999), Hao and Bonstead-Bruns (1998) судалгаанд мөн л эцэг эхийн хүлээлт найдалт, мөн хүүхдүүдийн өөрсдөдөө тавьсан шаардлага нь тэднийг урт хугацаанд сурах мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгодог, Ази, Латин гаралтай америкчууд "сайн дураараа ирсэн цагаачид" тул хичээл зүтгэл амжилт хоёр холбоотой гэж өөдрөгөөр үздэг гэжээ.
Ер нь ээж аавын expectation буюу хүлээлт хүүхдийн амьдралд чухал нөлөөтэйг дээрхийн адил олон судалгаа, шинжилгээ нотолж байгаа төдийгүй нөгөө талаас хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг ч бас нөлөөлдөг байж болох юм. Өөр хэлбэл ахлах сургуульд төгсөөд шууд коллежид орно гэдэг аав ээжийн суулгаж өгсөн өгөгдлийг "залхуураад" өөрчилж өөр төлөвлөгөө гаргахгүй явчихна гэсэн үг.
Эдгээрийг болон бусад мэдээллийг Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил номны "Суралцах зөв арга барилыг эзэмшүүлэх нь" бүлэгт шинжлэх ухааны баталгаатай, жишээтэй дэлгэрэнгүй бичсэн байгаа. Та бүхэн сонирхвол уншина биз.

6/22/19 коллежийн элсэлт

Паркландын сургуулийн аллагаас амьд үлдсэн нь ч "Буу эзэмших эрх"-ийн төлөө зүтгэлтэн хүүг Харвардын Их Сургууль элсүүлсэн шийдвэрээ түүний бүр 16 наснаасаа өмнө твиттерт еврэй, африкан америкчуудын талаар бичсэн постуудаас нь болж цуцалснаа мэдэгджээ.
Сургуулиуд хэдийгээр элсүүлэх захиа өгсөн нь ч хүүхдүүдийн FB болон бусад сошиал акаунтуудыг шалгаж тухайн хүүхдийн үзэл бодол, үнэт зүйлс нь сургуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэхийг шалгах үзэгдэл нэлээд түгээмэл (2016 онд Капланы Тест Перп судалгаагаар 40% нь. Одоо бүр нэмэгдсэн байгаа) болж байгааг хүүхдүүддээ нэг анхааруулчхад илүүдэхгүй болов уу. Ер нь том жижиггүй 2 найзын хооронд, хаалттай групп юм чинь гайгүй гэж бодох ёсгүй бөгөөд дижитал мэдээлэлтэй нэгэнт л нэр чинь холбогдсон бол энэ нь чиний эсрэг үүрд ашиглагдах боломжтой гэдгийг мартаж болохгүй.
2017 онд гэхэд Харвард элсүүлэхээр санал тавьсан 10 хүүхдийг тэдний арьс өнгөний ялгаварлал (racist) сексийн доромжлол (sexually offensive) бүхий пост, комментаас нь болж цуцалсан байна. Жаахан хүүхдүүд жаахан тэнэгтээ л биз гэж бодож болохгүй.
Хүүхдээ багаас нь өөрийнхөөс нь өөр нүүр царай, зүс, арьсны өнгө, хүйс, үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, дээрх ялгаанаас нь болж бусдыг доромжлох, доош нь хийхгүй, хүний ёсоор бусадтай хүндлэлтэй харьцаж сургахгүй бол хэзээ нэгэн цагт энэ нь амьдралд нь асуудал болж гарч ирэх нь дамжиггүй. 
National Association for College Admission counseling -аас 2015 онд 1700 гаруй их сургууль коллежийн элсэлт дээр гаргасан судалгаагаар тэнцсэн хүүхдүүдийн 1/3-аас бага хувь нь дээр шийдвэрээ өөрчилсэн гарч. Эдгээрийн 70 хувь өргөдөл бичиг баримт дээрээ худал мэдээлэл бичсэн, 20 % нь сахилга батын асуудлаас болж элсэж чадаагүй байна.

6/27/19 марихуаны аюул

2014 онд Харвардын Эмнэлгийн сургуулийн судалгаагаар тогтмол биш байсан нь ч марихуаны хэрэглээ нь хүний тархины саарал маттерийн хэмжээ, хэлбэр, нягтшралд өөрчлөлт үзүүлдэг хэмээн гарсан байгаа. Саарал маттер нь хүний шийдвэр гаргахад нөлөөлдөг хэсэг билээ. Доор зөвхөн амралтын өдрүүдээр зугаацаж марихуан хэрэглэдэг 28 настай залуугийн тархийг эрүүл тархитай харьцуулсан 3D зураг.
Марихуан зүгээр ш дээ. Архи, тамхинаас л дээр гэх залуучуудтай зөндөө тааралдах боллоо. Тархи чинь эрүүл бусаар засрахааргүй өөрчлөгдөхөд зүгээр үү?
Яагаад ингэж нөлөөлөл үзүүлдэг вэ? Үргэлжлэл бий.

16 настай марихуан тогтмол хэрэглэгчийн тархийг эрүүл тархитай харьцуулсан зураг.
Хүүхдүүддээ нэг харуулчхад гэмгүй. 
Яагаад ийм болж байна?

7/6/19 Хүүхдийн зуслан

Манай ТУС клубаас монгол хүүхдүүд (гэр бүлийн хамт) Volcano Adventure Camp-ын Lassen NP сантай хамтран 6/30-7/4-ны хооронд Lassen NP-д зохион байгуулах гэж байгаа бөгөөд одоогоор 8 хүний давхар эвхдэг ортой 2 тент кабин илүү байгаа тул явах хүсэлтэй айл байвал надтай холбогдож хүүхдүүдийн нас, хэдэн том хүн явах мэдээллээ өгнө үү. Уг кампин дээрх сангаас санхүүжигдэж байгаа (байр, парк уруу ороход үнэгүй, зөвхөн хоол ундаа өөрсдөө бэлдэж ирнэ) бөгөөд хүүхдүүдийн байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, байгальд хүүхдүүдтэй тоглож, алхаж, хайкин хийж, усанд сэлэх зэргээр идэвхтэй сайхан амрах боломжийг өгөх зорилготой юм. Одоогоор Бэй Ариа, Сактогийн нийт 30 орчим хүүхэд, тэдний аав ээж явахаар бүртгэгдсэн байгаа. Паркийн ренжерүүдтэй хамтарч зохион байгууллах проргаммд (өдөрт ойролцоогоор 1 цагийн программууд төлөвлөгдсөн байгаа) хүүхдүүд заавал оролцох ёстой . Мөн миний зүгээс (ТУС клуб) тусад нь хүүхдүүд зориулсан хайкинг, алхалт, чөлөөт цаг, тоглоом зэрэг хөтөлбөр гаргасан байгаа бөгөөд үүнд хүүхдүүд болон эцэг эхчүүд чөлөөтэй оролцох боломжтой. 
Баяраа


ТУС клубаас Lassen NP-тай хамтарч Lassen NP сангийн санхүүжүүлэлтээр зохион байгуулсан хүүхдийн зуслан маань амжилттай болж өнгөрлөө. Нийтдээ 50 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцсон энэ кампин дээр паркийн рэнжэрүүд ирж заасан байгаль орчноо хамгаалах "Ул мөрөө байгальд үлдээхгүй байх 7 дүрэм, галт уулын 4 төрөл, ялгаа, компас ашиглаж зүг чигээ олох зэрэг хичээлүүд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд бид олон зүйл сурч мэдэж авлаа. Интернэт, бүр утасны сүлжээгүй уулын модон дотор өнгөрөөсөн 4 хоногт хүүхдүүд маань байгаль эхийн шороотой холилдож биеийн дархлаагаа сэргээхийн хамт бодит харилцаа холбоо, нөхөрлөлийг хоорондоо үүсгэж дотносож, бүр салахдаа зарим нь уйлж байгааг эцэг эхчүүд бид хараад багадаа зусланд өнгөрөөсөн өдрүүдээ өөрийн эрхгүй дурсацгаалаа. Миний бие өмнө нь Сакраменто монгол коммунити болон монгол хүүхдүүддээ амьдарч буй нутаг усныхаа сайхныг мэдрэх, байгаль орчны боловсрол олгох кампуудыг нэлээдийг зохион байгуулж байсан нь ч Бэй Ариа, Сакраменто хотоос олон хүн, хүүхэд хамрагдсан нь анхны камп боллоо. Шөнөдөө хүйтэн байсныг эс тооцвол тохилог сайхан кабин майхан, гал тогооны тусгай павилион, душ бүхий хотхоныг тэр чигээр нь эзлэж хайкин хийж, ууланд авирч, байгальд модонд алхаж, усанд сэлж, каяакидаж, гал түлж, тоглож наадаж хүүхэд томчуудуудгүй сэтгэл өндөр буцацгаалаа.
Сайхан хоол ундаар дайлсан эцэг эхчүүд, санхүүгийн агент болон даатгалыг хариуцаж тусалсан Занабазар төвийн Лам гуай, Бааска нар, Чука бид 2-ынтөрсөн өдрийг сэтгэл гаргаж зохион байгуулж бүр торт авчирчихсан байсан Болороо, Уучка болон тэдний гэр бүл, бусад эцэг эхчүүддээ их баярлалаа. Хөөрөөд дараа жил дахиад зохион байгууллана гээд эцэг эхчүүд, хүүхдүүд, рэнжерүүдэд хүртэл амалчихсаан.
Утас, интернэтгүй улмаас төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүст тэр дор нь талархсанаа илэрхийлээгүйд хүлчил өчье.
Цаашид олон хүүхдүүдийг танилцуулж, тоглуулсан, байгаль орчинд өнгөрөөдөг олон зуслангууд зохион байгуулагдах болтугай.