Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Сайн үйлс. Show all posts
Showing posts with label Сайн үйлс. Show all posts

Friday, April 10, 2020

12/31/18 Happy New Year! 2019

Дахиад л нэг жил нисээд өнгөрч байна. Уугуул нутагт маань төдийгүй суугуул нутагт маань төр засаг нь жаахан үймээнтэй, ширүүвтэр гэхдээ оны сүүлээр сайн цагийн эхлэл үзэгдсэн жил болов уу даа.
Гаднах нөхцөл байдлыг үл харгалзан та бүхэн амжилт бүтээл дүүрэн л биз дээ. Миний бие өнгөрсөн жилд хийж бүтээснээ дүгнэж харвал төлөвлөгөөгөө нэг 80%-тай биелүүлсэн болов уу. Бичихээр төлөвлөсөн 2 том прожект маань намайгаа эхлэхийг жил гаруй хүлээж байна. Гэтэл зугаа цэнгэлд дуртай нөхөр яахав жилд ядаж нэг удаа очиж үзээгүй газраа очих төлөвлөгөөгөө давуулан биелүүлж Хавай арлууд, Montana муж хүртэл урт замын аялал хийж, Burning Man фестивальд анх удаа оролцсон нь хамгийн баяр баясгалан авчирсан зүйл байлаа. Төлөвлөж байсан үл хөдлөх хөрөнгийн агентын лицензээ авч монголчуудтайгаа хамтарч ажиллаад эхэлчихлээ. Мөн Грит математикийн сургалт маань 3 дахь жилдээ ажиллаж Бэй Айрээд 2 бүлэг, Сакраментод 2 бүлэг хүүхдүүдэд сард 4 удаа сургуулийн программын тооны хичээлийн цоорхойг бөглөх, мат суурийг нь баталгаажуулахын төлөө өөрийн боловсруулсан программаар сургаж байна. Өмнөх жилийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн CAASPP тестийн оноог өмнөх оноотой нь харьцуулах дунджаар 100 гаруйгаар нэмэгдсэн байсан нь надад ихээхэх урам зоригийг өгч байгаа билээ. Мөн зун анх удаа 2 ээлжийн мат зуслан ажиллуулсан билээ.
Ажлын хажуугаар нийгэм, нийтийн төлөөх ажлаа орхисонгүй. Хотынхоо сургуулийн насны хүүхдүүдийн ТУС клубын ажиллагааг оны сүүлээр шинэ гишүүдтэйгээр эхлүүлж marijuana тамхины хүүхдүүдэд үзүүлэх хор нөлөөны талаар эцэг эхчүүдэд сэрэмж төрүүлэх, мэдээлэл хүргэх, энэ аяндаа хүүхдүүдийг оролцуулахаар бичсэн жижиг төсөл маань public health institute -ээс санхүүжигдэх болсон билээ. Энэ төслийн хүрээнд клубын хүүхдүүд маань дээрх сэдвээр судалж, мэдсэнийхээ дүнд хүүхэд багачууд эцэг эхчүүдэд сэрэмж өгөх, амжилттай сайн хүрч ойлгуулах YouTube видео хийхээр багаараа ажиллах юм. Сайн сэтгэх, зохион байгуулах, багаар ажиллах чадварууд уруу нь ментор би чиглүүлж өгөх ба эцсийн бүтээл видеогоо англи, монгол хэл дээр сошиал медиагаар цацаж Мартын 8-аар эцэг эхчүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бурхан шашины Занабазар төвийнхөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцож санхүү тайлан тооцоонд гар бие оролцохоос гадна төвийнхөө нүүр хуудсын нэг админы үүргийг гүйцэтгэж, төвөө гишүүнчлэлтэй болгох ажлыг эхлүүлж хүмүүсийг элсүүлэхэд хүчин зүтгэлээ.
Лантуу төвийн залуучуудыг хотдоо хүлээн авч, уулзалт зохион байгуулах ажлыг хариуцсан ба өөрөө Ид шидтэй эгчийн нэг болсон билээ.
Хотынхоо FB группын админы хувьд болон хувийн хуудсаараа хотынхоо болон америк дахь монголчуудад хэрэгцээт мэдээллийг чадах чинээгээрээ тайлбарлаж хүргэж ирлээ. Үүний хажуугаар утас, мессеж, имэйлээр хүмүүсээс ирсэн асуулт, хүсэлтэнд чадах чинээгээрээ хариулж, тусаллаа.
Мэдээж үүний хажуугаар хүний амьдрал л хойно эцэг эх, ах дүүсийн эрүүл мэнд, бичиг баримт гэхчилэн томоохон бэрхшээл саадаас хол байсангүй.
Бэрхшээл зовлонгоос болж хийж төлөвлөснөөсөө ухарч болохгүй бид бүхэн мэдэж байгаа. За олон нуршсан зүйлээ зогсоож сайхан ерөөлөөр төгсгөе дөө.
Та бүхэндээ шинэ ондоо "нэг л нартай өдөр" гэж хийхээр төлөвлөж, мөрөөдөж байсан , сонирхож оролдох, сурахыг хүсч байсан хэл, зураг, дуу, хөгжмийн хичээл, аялал, хобби зэрэгтээ цаг гаргаж хийж амжуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Happy New Year!

3/4/19 Мартын 8 & ТУС

Save the Date:
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулж Монгол хүүхдүүдийн сайн үйлсийн TУC клубаас маань ирэх 3 сарын 9 1:00-4:00 зохион байгуулагдах эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөгийн бэлтгэл ажил явагдаж байна. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, боловсрол, мэргэжил, эрүүл мэнд, marijuana өвсний хүүхдэд нөлөөлөх хор холбогдлын талаар яриа илтгэл, хэлэлцүүлэг явагдах ба нэлээд хэдэн эмэгтэй илтгэгчид хүрэлцэн ирэхээр болоод байна.
Үүнтэй холбогдуулан 2015 онд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа зар, зургийг шэйрлэв. 
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас
“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 3-р сарын 8-д 2015
11-2 цагт
Хаана: Wellspring Women's Center
3414 4th Ave, Sacramento, CA, 95817
Сакраменто хотноо ажиллаж амьдардаг мэргэжлийн болон туршлагатай эмэгтэйчүүд мааань эмэгтэйчүүд бидний эрүүл мэнд, санхүү, аз жаргал, гэр бүлийн талаар богино хэмжээний лекц, амьдралд ойр, бодит туршлага дээр тулгуурласан зөвлөгөө, хэрэгцээт мэдээлэл өгөх болно. Үүнд:
1. Бямбаагийн Энхмаа MD, PhD, MAS /Assistant Professor at UC Davis School of Medicine/
“Эмэгтэйчүүдийн дундах зүрх судасны өвчний өвчлөл, сэргийлэх арга замууд”
2. Хандаа Гүгел, Contracts Officer /Department of General Services/
Эрүүл зөв хооллолт
3. Оросоогийн Энхбат, Энхжаргал
Дасгал, бие тамираар хичээллэхийн ач тус, хэрхэн цаг зав гаргаж, тогтмолжуулах вэ?
4. Цека Томас / ТУС клубын ментор, Үйл хөдлөх хөрөнгийн зууч/
Цагаачлалын зарим анкет өргөдлийг хэрхэн бөглөх вэ, анхаарах зүйлс
5. Дагвадоржийн Баярсайхан /ТУС клубын ментор, коммунитигийн идэвхтэн/
“Дунд насны эмэгтэйчүүдийн амьдралд гардаг асуудлууд: Хямрал уу, боломж уу?”
6. Болормаа /Хөгжмийн багш/
“Хүүхдийг бага наснаас нь хөгжим, урлагтай ойртож танилцуулах нь, түүний ач холбогдол”
7. Түүнчлэн: 60-80 насны ахмад эмэгтэйчүүд амьдралын туршлагаасаа үндэслэн 30-50 насны эмэгтэйчүүд бидэнд зориулж алтан сургаалиа хайрлах болно.
8. “Хүүхэд залуучуудын дундах Архидалт” сэдэвтэй баримтат кино, хэлэлцүүлэг
Хоол, кофе, цайгаар уйлчилнэ. Дээрх үйл ажиллагаа ямар нэгэн үнэ төлбөргүй.
Спонсорууд:
Center for Collaborative Planning, Public Health Institute
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ үнэгүй танилцуулах боломжтой.
Орой нь 5 цагаас бүх насны эмэгтэйчүүд,тэдгээрийн хань, найз нөхдөд зориулсан үдэшлэг хүрэлцэн ирээрэй.
O Bento Restaurant
4128 El Camino Ave, #2
Sacramento, CA 95821
Дээрх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс:
Өдөрлөг: Баяраа 916-541-4988
Үдэшлэг: 916-710-0807 утсаар холбогдоорой.

3/11/19 Мартын 8 ба ТУС клубын

Сакраменто хотын Монгол сурагчдын сайн үйлсийн ТУС (Team of Youth Care) клуб маань менторүүд, эцэг эхчүүдийнхээ хамтаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд, Гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг 3-р сарын 9-д 1:00-4:00 хийхээр боллоо.
Клуб маань 2013 онд байгуулагдсанаасаа хойш Монголын хүүхдийн эмнэлэг, тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд, сахиур нарт зориулж ном, тоглоомын сантай болгох эхлэл болгож тоглоом, ном, хувцас, худалдаж авч өгөх, сувилагч асрагч нарт гоёлын даашинз илгээх, эндхийн хөгшчүүлийн асрамжийн газарт очиж эргэх очих хүнгүй хөгшчүүлтэй цагийг хамт өнгөрөөх зэрэг үйл ажиллагааг хийж ирсэн ба Клубын эхний хүүхдүүд маань одоо коллеж төгсч байна даа.
Энэ жилийн үйл ажиллагаанд хүүхдүүд маань хичээлийнхээ хажуугаар Марихуаны хүүхэд, залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийж үүн дээрээ үндэслэн видео хийж байгаа үүнийгээ та бүхэнд үзүүлнэ, мөн олон сайхан эмэгтэйчүүд илтгэл зөвлөгөө, өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцана, сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь үнэгүй үйл ажиллагаа бөгөөд (Public Health Institute грантаар санхүүжигдэж байгаа) та бүхэн бууз, хоол идэнгээ эх хэлээрээ эмэгтэйчүүд гэр бүлүүд, үр хүүхдүүддээ хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө сонсох боломжтой.
Илтгэл, яриа хийх хүмүүс бага наснаас том коллеж төгссөн үр хүүхдүүдтэй, эсвэл Америкт мэргэжлийн байгууллагад олон жил ажилласан хэлж ярих туршлага ихтэй хүмүүс. Ялангуяа залуу эцэг эхчүүд, шинэээр ирсэн хүмүүст бол алдаж болохгүй боломж шүү.
Найз нөхдөө хэлж дамжуулаарай.


Мартын 8-ыг тохиолдуулан Эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг маань маш амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүд маань эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, хичээл сурлагын тал дээр лекц, яриа сонсож марихуан гэж юу болох хүүхэд залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар бичлэг үзэж мэдлэг мэдээллээ дээшлүүлж, өөртөө болон үр хүүхэд, гэр орондоо хэрэгжүүлэх олон сайхан санаа оноо өвөртөлж, толгойгоо цэнэглээд авлаа.
Монгол коммунитигийн эмэгтэйчүүд, гэр бүлүүдийн төлөө үнэтэй цагаа зориулж ирж лекц уншсан Гол илтгэгч Энхмаа, Тэгшээ, Энхээ нартаа болон эцэг эхчүүддээ цагийг нь олсон сайхан зөвлөгөө, мэдээлэл өгсөн Чука багш, Удвал, Жавхаа, Цэрмаа нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. ТУС клубын хүүхдүүд ийм том үйл ажиллагааг зохион байгууллахад маш сайн оролцож хариуцсан үүрэг хариуцлагаа амжилттай биелүүллээ.
Ментор ээж нартаа амттай сайн хоол унд бэлдэж ирсэнд баярлалаа. Мөн клубын үйл ажиллагаа дэмжиж хандив өгсөн бүх хүмүүстээ баярласнаа иоэрхийлье. Цугларсан $129 -ыг хүүхдүүд дараагийн прожекттаа хэрэглэх болно.

11/27/19 Цалингийн хэмжээ

Education Department-аас гаргасан датагаар 2015, 2016 онд онд америкийн коллеж их сургуулийн төгсөгчдийн жилийн дундаж цалингийн хэмжээг харуулав. Доорх графикаас харахад 4 жилийн бакалаврийн зэрэгтэй төгссөн хүүхдүүдийн бараг 2/3 хувь нь 40 мянгаас доош цалин авч байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ нь мэргэжлийн төрөл болон ямар сургууль төгссөнөөс бас хамаарна. Ялангуяа science, math шинжлэх ухаан, тооны чиглэлээр нэр хүнд бүхий сургууль төгссөн хүүхэд бол шууд өндөр цалинтай ажилд хүрэх боломжтой. жишээ нь MIT-ын математикийн бакалавр зэргээр төгссөн хүүхдүүдийн дундаж цалин 120 мянга байхад USC -ыг театрын чиглэлээр master магистр зэрэгтэй төгссөн хүүхэд ажлын эхний жилээ 30 мянгыг олж байх жишээтэй. Эдгээр дата эцэг эх бидэнд юу хэлж байна гэхээр онц хэрэгцээтэй мэргэжлээр л бакалавр зэрэг эзэмшээгүй бол шууд биеэ даагаад, гэр бүл тэжээгээд явах боломж муу, ихэвчлэн дахин сургуульд сурч зэргээ ахиулж байж цалинтай сайтай ажилд орох магадлалтай тул хэрэв хүүхэл чинь инженер, мөтематик, шинжлэх ухааны чиглэлийн зэрэг сонгоогүй бол цаашид ч гэсэн та бүхэн тусалсаар байх болно гэдэгт бэлтгэлтэй байсан нь дээр гэсэн үг билээ.