National Geographic дээрээс Монгол хүн, монголын тухай унших сайхан.
Showing posts with label Мэдэхэд илүүдэхгүй. Show all posts
Showing posts with label Мэдэхэд илүүдэхгүй. Show all posts
Friday, April 10, 2020
2/25/19 AAA сэтгүүл
AAA сэтгүүл уншаад сууж байсан чинь хөөрхөн хөөрхөн зөвлөгөө байнаа. Рентний машин авсан үед бензины танк нь аль талдаа байгааг бид нар гарч хардаг даа. Гэтэл нүүрэн дээр минь аль талдаа байдгийг сумаар харуулчихсан байдаг юм байна. Мөн суудлын халаагуураа ашиглаад хоолоо (пицца гэх мэт) халуунаар гэртээ аваад ирэх, рензинээр АС нүхээр оруулж гаргаад утсаа түр тогтоох, cupcake цаасан суурийг аяга тогтоогчдоо дэвсчихээд солиод байж болох гэх мэт санааг өглөө.
4/5/19 National Geographic
National Geographic сэтгүүлд бичсэнээр New York-ын нөгөө айхтар Бор (Norway rat - шинжлэх ухааны нэр нь) хархнууд чинь Монголоос гаралтай байх нь. Торгоны замаар дамжиж түгээд 1500 оны үед Европид "суурьшчээ". Английн порт дээр харханд идэгдсэн усан онгоц байсан нь Норвегийнх байснаас ийм нэр авсан бх талтай аж. 1750 он гэхэд Америкийг тусгаар улс болж зарлахаас өмнө "колоноо" болгочихсон байжээ.
Түдэв гуайн Хархны талаар бичсэн эссе байдаг даа. Ярзганатлаа хурдан өсдөг амьтан юм даа. Төрөөд 3 сар болоход үр төл гаргах чадвартай болдог. Энд бичсэнээр жишээ нь хоол хаягдал, орогнох газар гээд орчин тойрон нь тохиромжтой үед 10 хоногтоо 9 зулзага 30 долоо хоногийн дараа 270, нэг жилийн дараа 11,907 болж өсдөг байх жишээтэй. New York, Вашингтон зэрэг хотууд хархнуудаа устгах гээд дийлэхгүй л явна. Хурдан үйлчилдаг хор амжилтгүй байдаг гэнэ. Учир нь хортой хоолыг 1,2 хазаад бие нь муудвал шууд идэхээ зогсоодог айхтар ухаантай золигнууд бололтой. Иймээс цус шингэрүүлэгч (хэд хоногийн дараа цус алдуулж үхүүлдэг), тусгайлан бэлтгэгдсэн нохой, хорт утаагаар хордуулах гээд олон янзын зүйл хэрэглэж тэмцэж байна. Хотын хархнууд бүр тагтаа агнаж сурсан байдаг гэж байна. Polynesian болон New Zealand зарим арлуудад, тухайлбал South Georgia-д экологийн маш хохирол авчирчээ. Тэнд шувуудын тоо огцом цөөрч, үүнээс болоод шувуудын баасаар тэжээл авдаг далайн ургамлуудыг үхүүлж үүнээс нь болоод ургамлыг нь иддэг загасны тоо багасч ирж байгаагаас хархнуудын эсрэг 13 сая доллар зарцуулж эрс тэмцэл хийсний дүнд өнгөрсөн оны 5 сард хархгүй боллоо гэж зарлажээ. Монгол гэж ганц үг орсноос нь болоод хархны талаарх мэдлэгээ дээшлүүлж орхив би хэ хэ

5/3/19 Хятадын шинжлэх ухаан
Айлын хүүхдүүд айхтар гэж. Сүүлийг хэдэн жил Хятадын ЗГ-аас шинжлэх ухаан, эрдэмтдээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгааг сонсож байсан байх. Тэгвэл үр дүнгийн эхний хэсэг тоогоор National Geographic сэтгүүлд гарч. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь Америкийн дараа орж байгаа бөгөөд Хятадын эрдэмтдийн хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажлын тоо 16-18 онуудад 17%-аар өсчээ. Энэ хурдаараа бол ч Америкийг давах нь дээ.
2013 онд зэрэг хамгаалсан (Ph.D) 10 эрдэмтдийн 9 нь хамгаалсныхаа дараа 5 дахь жилдээ эх орондоо буцахгүй Америкт ажиллаж байсан бол 2017 онд өндөр боловсрол эзэмшсэн залуучуудын буцах тоо 17 мянгаар нэмэгдсэн гэжээ.

Labels:
Боловсрол,
Мэдэхэд илүүдэхгүй,
Нүүр номын хуудаснаас
6/27/19 Lake Tahoe-г Хөвсгөл, Байгаль нуур
Сая зуслан дээр 3 том цэнгэг устай нуур болох Lake Tahoe-г Хөвсгөл, Байгаль нуураас аль зэрэг том жижиг вэ гэсэн хүүхдүүдийн асуултанд нарийн хариулт өгч чадаагүй юм. Харин аятайхан хүснэгт гараад ирлээ. Хөвсгөл маань гүнзгий биш ч өргөнөөрөө бараг 2 дахин, уртаараа бараг 4 дахин том, эргийн тойргийн урт 3 дахин, гадаргуун талбайн хэмжээ нь 5 дахин том юм байна. Харин бараг ойролцоо (2 сая) настай юм байна. Дараа нь бол харьцуулаад бодлого бодуулчхад зүгээр юм байна.
8/29/19 National Geographic
“We move ... to be who wish to be, to seek what we wish to seek.”
“Бид ... хүсч байгаа хүнээ болохын тулд, хайж байгаа зүйлээ олохын тулд нүүж байна."
“Бид ... хүсч байгаа хүнээ болохын тулд, хайж байгаа зүйлээ олохын тулд нүүж байна."
National Geographic сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт хүн төрөлхтөний нүүдлийн талаар бичжээ. Хүн үүссэн цагаасаа хойш нүүдэлж төрснөөсөө өөр нутагт суурьшиж ирсэн бөгөөд НҮБ мэдээлснээр дэлхий дахинаа 51 сая хүн дайн тулаан, эдийн засгийн хүндрэлээс болж төрсөн нутгаа орхиход хүрсэн гэжээ. Мөн Дэлхийн Банк 2050 он гэхэд дэлхийн дулаарлаас үүдэж 143 сая хүн нутгаа орхиход хүрнэ гэж таамаглажээ.
Доор зураг дээр хараар тэмдэглэгдсэн улсад гадны иргэд суурьшсан тооноос иргэд нь нутгаасаа гарч явсан тоо нь их, цагаанаар бол гаднаас ирж байгаа хүмүүсийн тоо тэнд төрсөн иргэдийн тооноос давсан улсуудыг үзүүлжээ. Хамгийн их иргэд нь явдаг улсад Бангладиш, Мексик, Хятад, Энэтхэг зэрэг жагсчээ. Гадны иргэд хамгийн ихээр суурьшдаг улсад мэдээж Америк, тэгээд Орос, Герман, Канад, Арабын Эмират зэрэг улсууд оржээ.

10/16/19 Дэлхий дэх ядуурлын талаар судалгаа
Нобелийн эдийн засгийн шагналыг дэлхий дэх ядуурлын талаар судалсан MIT, Harvard-ын 3 профессор хүртлээ. Тэдний судалгаагаар ядуучуудын амьдрал, амьдралдаа хийдэг сонголтуудаа ямар учраас хийдэг зэргийг нь судлахгүйгээр тэдний амьдрал нөхцөл байдлыг дээшлүүлэх зөв программыг хэрэгжүүлэх аргагүй гэжээ. Тэд Энэтхэгийн хөдөө тосгонд ажиллахдаа хүнд нөхцөлд амьдарч байгаа сурагчдад сурах бичиг, үнэгзй хоол зэргийг өгсөн ч тэдний сурлагат тэгтлээ нөлөө үзүүлээгүй байна. Үүний дараа сургалтын программыг сурагчдын амьдралд хамааралтай, ойр болгож, хоцорч яваа сурагчдад илүүтэй цаг гаргаж ажиллаж, багш нартай богино хугацааны гэрээ байгууллах зэргээр тэдний хариуцлагыг нь нэмэгдүүлэхэд хүүхдүүдийн сурлага сайжирч иржээ. Эдгээр аргыг багш нар нь бүр заримдаа ажилдаа ч ирдэггүй орнуудад хэрэгжүүлэхийг зөвлөсөн ба одоогоор тэдний санаачилсан remedial tutoring буюу хоцорч яваа хүүхдүүдэд давтлага өгөх программын үр шимийг 5 сая Энэтхэг хүүхдүүд хүртээд байгаа гэжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүргэх нь маш их үр дүн өгсөн гэжээ. Монголд маань үнэгүй тул энэ талаар дэлгэрүүлэх шаардлагагүй байх. Харин ядууст зориулсан бизнесийн жижиг зээл Энэтхэгт болон хэд хэдэн оронд тийм ч үр дүнд хүрээгүй талаар дурдсан дотор Монгол маань оржээ. Сонирхолтой. Монгол эдийн засагч нар, магистр, дэд эрдэмтдээс энэ талаар судлаад засгийн газар зөвлөмж өгдөг л байлгүй. Гадны хүнээс илүүтэй дотор нь амьдарч байгаа хүмүүс илүү сайн судалгаа гаргана даа.
Тэдний үзэж байгаагаар дэлхийд 700 сая хүн нэн ядуу, хямд бөгөөд амархан эмчлэх өвчнөөс болж 5 сая хүүхдүүд 5 хүрэлгүй нас бардаг, дэлхийн хүүхдүүдийн тал хувь нь наад захын унших, тооны боловсролгүйгээр сургуулиас гардаг гэжээ.

10/27/19 Калифорнид байрны рентной скам
Калифорнид байрны рент өндөр байгааг далимдуулаад хямд үнээр байр түрээслэх зараар онлайнээр, ялангуяа craigslist -аар хүмүүсийн мөнгийг хуурч скам явуулах нь элбэг байгааг анхаараарай. Залилагч этгээд онлайнээр өөр сайтуудад зарах гээд тавигдсан байрны мэдээллийг хуулаад зах зээлээс арай хямд үнээр түрээслүүлэхээр онлайн зар байршуулах бөгөөд очоод үзэж болно гэх зэргээр имэйлээр хэд хэд харилцсаны дараа мөнгөө шилжүүл гэдэг аж. Иймэрхүү маягаар нэг апартмент дээрээс 60 мянган доллар хүртэл хүмүүсээс хуурч авсан тохиолдол гарчээ. Иймд дараахь тохиолдлуудад болгоомжтой хандах нь зүйтэй болов уу:
1/ Эзэн нь өөрийн биеэр уулзаж байрны доторхыг үзүүлэхээс зайлсхийж байвал
2/ Түрээсийн үнэ зах зээлийн үнээс хэт бага байх
3/ Авах хүнтэй нь өөрийн биеэр уулзаагүй үед мөнгийг wire transfer (western union гэхчилэн) буюу хэн хүлээж авсан тодорхойлох боломж үгүй шилжүүлгээр хийхийг хүссэн үед.
Тэгэхээр түрээслэх байр хайх явцдаа байрны мэдээллийг өөрөө хайлт хийж хараарай. Заримдаа зарах гээд тавигдсан байна гэхэд хариуд нь залилагч этгээд тийм, тэгээд бид нар зарахаа больчихсон гэх зэргээр хэлдэг байна.

11/1/19 Дэлхийн улс орны хүн амын бүтэц
Foreign Affairs сэтгүүл дээр судлаач Nicholas Eberstant дэлхийн улс орны хүн амын бүтэц улс орны хөгжлийн чиг хандлагад бичсэн хэрхэн нөлөөлж болох талаар сонирхолтой артикл бичжээ. Цагаачлалын бодлогынхоо ачаар Америк бусад хөгжилтэй орнуудыг бодвол хүн амын өсөлт, ажиллах хүчний асуудалтай тулгараагүй бөгөөд 1950-2015 оны хооронд нийт 50 сая цагаачид ирж суурьшчээ. 2040 он гэхэд Америкийн хүн ам бусад хөгжилтэй орнууд дотроо хамгийн залуу нь, 2015 онд коллеж төгссөн, түүнээс дээш зэрэгтэй ажиллах насны хүний тоо хүн ам ихтэй Хятадынхаас 2 дахин их, нийт дэлхийн хэмжээний 6-ны нэгтэй тэнцэж байсан байна. Гэхдээ 2008 оноос хойш хүн амын өсөлт огцом буурч эхэлсэн байгаа. Хүн ам нь 2040 он гэхэд 300, 140 саяд хүрэх Индонез, филиппин улсуудтай “нөхөрлөж” хүн амаа нөхөх боломжтой гэжээ.
Гэхдээ Европийн холбоо, Япон зэрэг нь 1970 оноос хойш хүн амын бууралтаа зогсоож чадахгүй байгаа юм байна. Үүнд бичсэнээр 1990 онд төрсөн япон эмэгтэй хүүхэдгүй байх магадлал нь бараг 40%, хэзээ ч ач зээтэй болохгүй байх магдлал нь 50% байна. Орос ч мөн асуудалтай байгаа ба 2016 онд 15 настай эрэгтэй хүүхдийн дундаж наслалт нь Хайти улсынхаас ч бага, харин эмэгтэй хүүхэд нь хөгжиж буй орнуудынхаас бага зэрэг дээгүүр байгаа аж. 145 сая хүн амтай Орос улсын хувьд эзэмшигддэг баялаг нь 10 сая хүн амтай Швед улсынхаас бага гэснийг нь бодвол баян ядуу байх нь хүн амын өсөлтөнд нөлөөлдөг учраас дурдсан болов уу.
Хамгийн сонирхолтой нь Хятадын хүн амын тоонд хийсэн дүгнэлт буюу “collapse in fertility” хүн амын өсөлтийн нуралт болно гэж бичжээ. Түүний өгүүлснээр 1975-2010 оны хооронд ажиллах насны (15-64) хүний тоо 2 дахин өссөн нь боловч сүүлийн 25 жилд ажиллах хүчний нөхөлт зохих хэмжээнээсээ доогуур байсаар байна. 2027 оноос Хятадын хүн ам багасч эхлэх ба ажиллах хүчний хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй багасч байгаа, 2040 он гэхэд наад зах нь 100 саяар бага болно гэж тооцоолжээ. Тэр үед 15-аас доош насны хүүхдийн тооноос настайчуудын тоо 2 дахин их болох ба ирэх 25 жилд 135 саяас 325 саяд хүрснээр 1990 онд улсын иргэдийн дундаж нас 25-аас доош байсан бол 48 болно гэжээ. Дэлхий дээр ямар ч улс ийм хурдтайгаар бууралтаж байгаагүй гэнэ. Мэдээж дээр нь 1979-2015 онд явагдсан нэг хүүхэд бодлогын улмаас эрэгтэйчүүдийн илүүдэл асуудал байгаа. Эдгээрийг тооцож үзэлгүйгээр Хятад улс эдийн засгийн өсөлт, хурд өнөөгийн хэмжээнд үргэлжилнэ гэж Америкийн корпорациуд тооцоолж байгаа нь буруу юм гэжээ. Миний бие эдийн засагч, судлаачдын бичлэгээс ийнхүү 2 дахь удаагаа Хятадын өсөлт тогтворгүй талаар урьдчилсан таамаг харлаа.
Манай эдийн засагчид, судлаачид, бодлого боловсруулагчид энэ талаар нэгийг бодож улс орны бодлого чиглэлийг гаргах ёстой, энэ талаар нарийн судалсан төлөвлөсөн хүмүүсийг сонгох тал дээр ард иргэд бид хичээх нь зөв болов уу.

12/15/19 Dark triad буюу хар гурав
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд гараад удаагүй байгаа нэр томьёо болох dark triad буюу хар гурав гэж нэрлэгддэг зангуудад:
- наркацист өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, үргэлж бусдаар магтуулж, хүндлүүлэхийг хүсдэг, зөвхөн өөрийгөө хайрлаж, хэт хувиа хичээсэн зан (Америкийн одоогийн ерөнхийлөгчийг сэтгэл судалаач эрдэмтэд энэ зангийн цэвэр илрэл гэж үздэг)
- Machiavellianism өөрийн эрх ашиг, зорилгын төлөө хэнийг ч хорлож, сайхан зан гаргаж хуурч, ашиглаж чаддаг зан (тэд ихэвчлэн гаднаасаа сэтгэл татам харагддаг, ихэнх улс төрчид энэ зангаа ашиглаж өндөрт гардаг гэж үздэг)
- psychopath буюу ямар нэгэн өрөвдөх сэтгэл огт байхгүй, нийгэм, болон ёс зүйн эсрэг үйлдэл гаргадаг, энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар огт боддоггүй зан. ихэнх гэмт хэрэгтнүүд энэ ангилалд багтана
3-ууланд байдаг түгээмэл илрэл нь бусдыг үзэн ядах, 2 нүүр гаргах, өөрийгөө л зөвхөн боддог, догшин ширүүн, хүйтэн хөндий байдлууд.
Эдгээр 3 занг төрөлхийн гэж үздэг бөгөөд өссөн орчин нөхцөл нэмж мэдээж нөлөөлдөг. Орчин нөхцөл, төрөлхийн ген 2 аль хэмжээнд нөлөөлдгийг тогтооход хэцүү ч өргөж авсан хүүхдүүд дээр хийсэн судалгаа нэлээн дөхөж очно гэж үздэг. Догшин ширүүн, харгис хэрцгий гэр бүлээс гаралтай хүүхдийг тайван амгалан гэр бүл өргөж авсан тохиолдолд эдгээр хүүхдүүдийн зөвхөн 13 хувь нь өсч том болох явцдаа нийгмийн эсрэг үйлдэл үзүүлсэн байсан бол “муу” гэр бүлд үрчлэгдсэн бол 45 хувь нь харгис хэрцгий үйлдлүүд гаргасан байжээ.

Доорх тестийг өгөөд үзээрэй.
Psychopathy, Machiavellianism, Narcissism хэсэг дээр 60-аас дээш хувьтай гарсан (percentile буюу нийт тест өгсөн хүмүүсийн 60-аас хувиас дээш оноо авсан гэсэн үг) хүмүүсээс болгоомжилж аль болох хол явах, 40-өөс дээш хувьтай гарсан хүнтэй цуг амьдрахгүйг хичээх, 20-оос дээштэй хүнтэй суувал амьдрал чинь амар биш байх болно гэжээ.
https://practicalpie.com/free-personality-test/

Wednesday, May 30, 2018
Нудралт
Хүн
ч тэнэгтэж дуусах биш дээ. Залуудаа юм үзэж, нүд тайлсан хүн олж
харчхаад хэлсэн хэрэгтэй үгэнд бүр анхаарлаа тавьж, бодож үзээд шийдвэр
гаргахдаа хэрэглэсэн бол миний амьдралд таарсан саад бэрхшээлүүдийг
багасгаж, зөөлрүүлж, бүр байхгүй байлгах боломжтой байсныг хэдэн арван
жилээ дараа л мэдэж ухаарсан. Оросд оюутан байхад цаг төр хямарч, сарын
стифенд маань нэг талхны үнэтэй тэнцэх үед нэг хэсэг мөнгө олдог хүн
болж хичээлээсээ нэлээд хөндийрч байх үед хэрэглээний программ заадаг
профессор маань “Чи яагаад хичээлээ таслаад байна” гэхэд нь би урдаас,
наадах чинь чухал хичээл биш, компьютер хэрэглэх явцдаа аяндаа сурчих
зүйл гэж хэлэхэд тэрээр “тэр цагт чинь чамд цаг чинь хүрэлцэхгүй болно”
гэж хэлэхэд emotional intelligence, түүний дотор өөрийн үйлдэл, бодлоо
дүгнэх чадвар муутай байсан хүн яахав “хн” гээд л өнгөрөөж байснаа одоо
24 цагт дотор төлөвлөсөн багахан ажлаа ч заримдаа багтааж чадахгүй үед
толгойд ян хийгээд бууж ирдэг билээ. Саяхан хүртэл 2,3 жилийн өмнө сайн
санасан нэгэн хүн миний асуудлыг шийдэх чухал санааг утсаар ярих явцдаа
хэлэх үед хэцүү юм байна гээд бодож үзэлгүйгээр орхисныг бүр хэцүү
нөхцөл байдал дор өөр гарцгүй болоод хийх үедээ тэр үед хийчихсэн бол
хичнээн сэтгэл санаа, мөнгөний зардал, чирэгдэл багатай байх байсныг
бодоод өөрийн эрхгүй харамсаж билээ. Тэгээд өөрийгөө мэдэхгүй байж эргэн
тойрны хүмүүс, ах дүү нар, найз нөхөддөө зөвлөх гэж оролдоно. Үгийг
маань авалгүйгээр буруу сонголт хийх үед нь ухаант хүмүүсээс сонсож
мэдсэн, уншсан, ойлгосон болон өөрийн харсан, туулсан зүйлээ хэлж байхад
яагаад хүлээж авсангүй вэ гэж гайхна.
Яагаад хүүхэд залуучууд төдийгүй том хүмүүс бид олж хараад, сонсож мэдсэн хүний үгийг авдаггүй вэ, яавал авдаг, эсвэл авахуулах вэ хэмээн ойрын үед бодох болсон цаг дор (“Чи бэлэн болсон цагт багш өөрөө гарч ирнэ” гэдэг үгэнд итгэдэг нэгэн билээ.) хариулт бүхий Nudge нэртэй номыг unlock.mn подкастаар яг цагийг нь олоод сонсчхоод нэгд, сэтгэл зүй, эдийн засаг гээд миний дуртай 2 сэдэвт хамааралтай, дээр нь бас ойрын үед зорьж хичээж байгаа хүүхдийн хүмүүжил, боловсролын чиглэлд маань тун хэрэгтэй санагдсан тул номын сангаас авч уншлаа.
Тэгээд энэхүү номноос ер нь хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг (гар утасныхаа үйлдвэрийн дуу өөрчлөхгүй явдгаас ижил дуу сонсогдох тоолонд утсаа тэмтэрдэг биз дээ бид), тулгуур баримжаа нь өөр учраас өөрийнхөө өнцгөөс юмыг хардаг (жишээ нь хөдөөнөөс ирсэн болон гадаадын том хотод амьдарч үзсэн 2 хүнээс УБ хотын хүн амыг таалгавал өөр өөрийн туршлагат үндэслээд 2 эсрэг тоо хэлнэ гэжээ), хэдийгээр бодит байдал, тоо баримт өөр байж болох ч өөрт ойр, эсвэл туулсан туршлага дээрээ үндэслэн эрсдэлийг буруу тооцоолдог (жишээ нь хэдийгээр үер болох магадлал нь хээрийн түймэр тархахаас бага байлаа гэж бодоход хэрэв саяхан үер болсон бол хүмүүс үерийн даатгалыг ихээр хийлгэдэг гэх мэт), санамсаргүй тохиолдлуудыг утга учиртай гэж бодох, бодоит бус хэт өөдрөг хүлээлттэй байх (сугалаанд хожино гэж найддаг, тамхины хорны талаар тоо баримтыг мэдсэн ч би гайгүй гэж тооцоолдог гэх мэт), авахаасаа илүүтэй алдахаасаа айдаг (шинэ зүйл хийж туршиж алдаж байснаас хуучнаараа байхыг илүүд үздэг), хүмүүс ихэвчлэн бодлогогүй, идэвхгүй шийдвэрийг гаргадаг (эмч өвчтөнд мэс заслын адил үр дүнг 2 байдлаар хэлэхэд өвчтөн 2 өөр байдлаар усгаж авна. Эмч энэ мэс засалд орсон 100 хүн тутамын 90 нь 5 жилийн дараа амьд байгаа гэж хэлэх, 100 хүн тутмын 10 нь нас барсан гэж хэлэх 2-ын хооронд өвчтөний сонголт эсрэг тэсрэг байх магадлалтай. Үүнийг маркентингт их хэрэглэдэг бөгөөд framing буюу хүнд нь тохируулж илэрхийлэх гэсэн утгатай), хүмүүс хүн сүрэг бие биеэ бодлогогүйгээр дууриадаг, хичнээн буруу зөвийг мэдэж байсан ч өөрийн эрхгүй хорой, дураасаа болоод буруу сонгодог (буруу хоололт) зэргээс болоод буруу сонголтыг хийдэг, үүнийг мэдэж ойлгосноор тархинд эвтэйхэн нөлөөлөх (nudge-лах) боломжтой гэжээ. Өөрөөр хэлбэл миний буруу биш (хэ хэ), миний тархи л тэнэгтээд буруу сонголт хийгээд, харин тэр үед нь тухайн хүн зөв шийдэл гаргах тал уруу нь чиглүүлээд жаахан “ёвролт” өгчихсөн бол хэлснийг хэрэгжүүлэх байжээ. Та бүхэн доор тавьсан уг номноос авсан зургийг хараад 2 ширээний аль нь урт нарийн болохыг таа даа. Ихэнх хүмүүс зүүн талынхыг нь сонгоно. Ядаж хуруугаараа хэмжээд үз. Үнэн хэрэг дээрээ яг ижил хэмжээтэй ширээнүүд юм. Би яг нүдээрээ харсан, тэр нь урт гэж маргаж мөрийцөх хүн ч гарч ирнэ. Үүнтэй адил бид өөрсдөдөө бүрэн дүүрэн итгэлтэй, хичнээн зөв гэж бодож байсан ч бидний сонголт буруу байж болохыг хүлээн зөвшөөрөх ёстой.
Nudge буюу ёвролт, нудрах гэдэг хэллэг үгийг олонтоо сонссоор нэлээд хэдэн жил болжээ. Үгийн утга нь хүмүүсийн амьдрал, зуршлыг сайн тал уруу нь өөрчлөхийн тулд сонголтыг нь хягзаарлахгүй ч өөрт нь мэдэгдэхгүйгээр ЗӨВ сонголт уруу нь сэмээрхэн түлхээд, зоригжуулаад нудраад өгнө гэсэн үг. Энэхүү эерэг утгатай ойлголтыг “хийх”, “толгойг нь эргүүлэх” гэх мэтчилэн үгнүүдтэй бүү холиорой. Хүн өдөр бүр, сард, жилдээ, ер нь амьдралынхаа туршид санамсартай санамсаргүй хэдэн мянга, зуу сонголтыг хийж явдаг. Харамсалтай нь хүмүүн бид орчны элдэв нөлөөнөөс болоод болгоомжгүй, тэнэгтсэн шийдлийг гаргаж тэрнийхээ улмаас боловсрол, санхүү, гэр бүл, гэрлэлт, бүр эрүүл мэндээрээ хохирох нь олонтоо.
Чикаго хотод нуурын эргийн замын огцом эргэдэг аюултай хэсэгт хүмүүсийн хурдыг багасгахын тулд “нудралт” хэрэглэжээ. Замын тухайн хэсэгт ижил зайтай хөндлөн зураасууд тэмдэглэсэн ба хамгийн огцом хэсэгт харин зурааснуудын зайг улам ойрхон тэмдэглэжээ. Жолоочийн тархи эхний зураасын тэмдэглэгээнд дассан байх ба зураасын зай ойртох үед хурдан нэмэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй хурдаа бууруулдаг аж. Аюултай зам, хурдаа багасахгүй бол амь насанд чинь аюултай гэж мэдэж байсан хэт өөдрөг тархинууд маань алдаа гаргадаг, иймээс тархийг нь хуурчихаж байгаа хэрэг л дээ. Энэ мэтчилэн ард иргэдийнхээ төлөө тэднийг өөрсдийн эрүүл мэнд, санхүү, сайн сайхныхаа төлөө зөв сонголт хийлгэхийн тулд төр засаг, хотын төлөвлөлт бодлогод нудралтыг хэрэглэх нь ашигтай байдаг тусдаг учраас зарим улс орнуудын ЗГ, ерөнхийлөгчийн дэргэд nudge unit байдаг болсон билээ. Үүнтэй адил ард иргэдийнхээ төлөө нудралт хийж байгаа ЗГ, хотын захиргаа, компанийхаа ажилчдын эрүүл мэндийг сайжруулахын тулд (мөн компаний эрүүл мэднийн даатгалын зардлыг багасгахын тулд) фитнэс төвд тогтмол явсан тохиолдолд урамшуулал олгох, тэтгэврийн хуримталыг нь нэмэгдүүлэхийн тулд дуртай үедээ больж болохоор сар бүр автоматаар цалингаас нь тодорхой хувь тэтгэврийн данс уруу нь орж байхаар эхний тохиргоо хийж команий захиргаа, хүүхэддээ эхнээс нь их сургууль төгсөж боловсрол эзэмших ёстой гэсэн эхний өгөгдлийг нь шингээж өгсөн, эсвэл хэдийгээр хүүхдэд хэрэгтэй ч залхуураад хийхгүй явахгүй байгаа хичээл спортыг нь хүүхдээр өөрөөр шийдүүлж сонгуулж байгаа мэт боловч эвтэйхэн өөрийн хүсч байгаа сонголтыг хийлгэж чадаж байгаа ээж аав, сурагчдад хэрэгтэй сонголт уруу нь түлхээд өгч байгаа багш нар бүгд сонголтын архтекторууд буюу сонголтын орчны дизайнарууд болж байна. Тэгэхээр үнэхээр хүнд, хүүхдэдээ зөв гэсэн сонголтыг хийлгэхийг хүсвэл зүгээр нэг хэлээд өнгөрөх биш санаатайгаар сонголтын орчныг зохицуулж зөв нудралтыг хийх хэрэгтэй байхнээ. Хичээгээрэй.

Thursday, August 18, 2016
Алдарт хүмүүсээс хичээл авах боломж
MasterClass онлайн хичээлээс алдартай жүжигчдийн хичээлийг авч болно. Жишээ нь "Dustin Hoffman Teaches Acting" гэсэн түүний заасан 24 хичээлээс түүний жүжиглэлтийн төрөл бүрийн техник, аль дээр нь тэрээр хүндрэлтэй тулгарч байсан, хувийн туршлагууд, сэтгэлд үлдсэн дүр бүтээх, үгсээ тогтоох, хошин шогийн мэдрэмжээ дээшлүүлэх зэргийг олж суралцах боломжтой аж. 90 долларын үнэтэй энэ хичээл нь сургалтын материал, ангийн бусад хүмүүстэй харилцах хичээлүүд, мөн хязгааргүй орж үзэх эрх багтана гэжээ. Түүнчлэн Kevin Spacey жүжиглэлт, алдарт найруулагч Werner Herzog кино хийх талаар, зохиолч James Patterson зохиол бичих талаар, алдарт теннисчин Serena Williams теннисийн хичээл, зөвлөгөө, voice шүүгч Christina Aguilera дууны хичээл, дуучин, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин Usher art of live performance, оскарын шагналт screenwriter Aaron Sorkin, фото зурагчин Annie Leibovitz гэх мэтчилэн хүмүүсийн хичээлүүд байна. Эндхийн болон Монголд дээрх чиглэлээр хичээлдэг, эсвэл хувийн сонирхлолоор оролдохыг хүсдэг хүмүүст сайхан боломж санагдлаа.
Monday, February 17, 2014
Зураг авах, бичлэг хийх зөвлөгөө
Аялалд ихээр явдаг болсныг дагаад үзэсгэлэнт газруудаар
явсан дурсамжаа үлдээхээр зураг ихээр дардаг болжээ. Миний аав намайг бодвол
сэтгүүлч мэргэжилтэй, фото зураг сонирхогч нэгэн. Биднийг жаахан байхад орос
аппаратаараа зураг дараад харанхуй өрөөнд ороод улаан гэрлээ асаагаад л нөр их
хөдөлмөр гаргаж угаадаг байсны дэргэд бол бидний зураг авах нь хүч бага
шаардсан багатай сайхан хобби юм даа. 4 жилийн өмнө хэдэн Монгол хүүхдүүдийг
кампингаар авч явж байхад мэргэжлийн зурагчин Памела гэдэг хүүхнээр хүүхдүүдэд
хичээл заалгуулсан юм. Тэрээр хэлэхдээ: “одоо үед мэргэжлийн болон сонирхогчийн
хооронд техник хэрэгслэлийн хувьд ямар ч ялгаа байхгүй болсон. Гол нь гэрлээ
яаж тохируулж байгаагаар л ялгарч харагдана” гэснийг нь зураг авахдаа санаж байхыг
хичээдэг болсон. Доор энэ тэнд хэвлэгдсэн зураг авах талаарх зөвлөгөөнүүдийг
цуглуулсныгаа та бүхэнд хүргэж байна.
Фото зураг сонирхож эхэлж байгаа хүмүүст зориулсан 5
зөвлөгөө /надад маш их хэрэг болсон/:
- Аппарат, гар утсаар авсан ихэнх зурагнууд ихэвчлэн веб /Facebook, Twitter, Flickr гэх мэт/ үрүү хийгддэг. Бид бүхэн онлайн зургаараа хүмүүст аль болох сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Үүний тулд аппаратаа босоо биш өргөнөөр нь зургаа авч бай. Ихэнх вэб хуудаснуудын дизайнаас болж босоо зурагнууд маш жижиг болж харагддаг. Өөрөөр хэлбэл босоо зураг өргөн зургийн эзэлдэг зайны дөнгөж 40 хувийг эзэлж байршдаг тул та хүмүүст 40хөн хувийн сэтгэгдэл төрүүлнэ гэсэн үг.
- Хэрэв таны зураг чинь хэт цэнхэр, ногоон, шар туяатай гарч байвал үүнийг засахад ганцхан товчлуур болон толгойны хөдөлгөөн шаардлагатай. Зургийн өнгө аппаратын white-balance control-оор тохирогддог бөгөөд ихэнх хүмүүсийн аппарат auto тохиргоон дээр байдаг. Энэхүү тохиргоо нь автомат тохиргоон дээр байршиж байх нь зарим тохиолдолд ялангуяа гадаах зурган дээрх маш сайн өнгийг өгдөг боловч сүүдэртэй газарт орж ирмэгц зурган дээрх хүмүүс цэнхэр туяатай болж эхэлдэг. Эсвэл ресторант дотор дарсан зураг шар туяатай болох жишээтэй. Үүнийг засах амархан. Үүний тулд white-balance control тухайн байршлын гэрэлтэй тааруулж өөрчлөх хэрэгтэй болно. 2-хон алхам хэрэгтэй. 1/ Дээшээ хар. Хэрэв дээд талд чинь мод харагдаж байвал чинь сүүдэрт байна гэсэн үг. 2/ Аппаратынхаа white-balance-ыг shade буюу сүүдэр үрүү өөрчил. Ингээд л чиний зураг зохих өнгөтэй буух болно. Дээшээ хар. Үүл харагдаж байвал cloudy буюу үүлтэй гэсэн тохиргоо дээр тавь. Хэрэв оффист байвал дээш хар. Өдрийн гэрэл харагдаж байвал fluorescent дээр байрлуул. Амар байгаа биз? Гэхдээ буцааж auto дээр байрлуулахаа бүү мартаарай.
- Зарим зураг бүрхэг /blurry/ гарсан байдаг. Энэ нь ихэвчлэн аппаратаа хөдөлгөөнгүй авч чадаагүйгээс болдог. Хэрэв та гадаа, нартай өдөр зураг авч байгаа бол санаа зовох хэрэггүй юм. Их гэрэл нь аппаратыг хөлдсөн мэт хөдөлгөөнгүй болгож хөдөлж байгаа зүйлийг ч гэсэн сайхан буулгаж чаддаг. Харин сүүдэртэй газар ормогц гэрэл хангалттай биш болдог. Аппаратыг бүдэг гэрэлд хөдөлгөөнгүй байлгах арга: 1/ Гар, тохойгоо биендээ сайн наалдуулах. 2/ Лензээ тогтвортой болгохын тулд зүүн гараараа доороос нь тулж өгөх. 3/ Нэлээд бүдэг гэрэлд бол хана, багана гэх мэт ямар нэгэн зүйлийг түшиж зогсох. Биеэ хөдөлгөөнгүй байлгаснаар аппаратын чичиргээг багасгадаг. Эдгээр 3-ыг туршаад туршаад бас л бүрхэг зураг гарч байвал аппаратынхаа shutter /зураг авах/-ын хурдын нэмэгдүүлэхийн тулд ISO setting –ыг нэмэгдүүлсээр яг аятахайн хэмжээнд нь тохируулаарай.
- Бүдэг гэрэлтэй орчинд дараахь аргыг хэрэглэвэл зүгээр байдаг. Аппаратаа “burst mode” дээр тохируурснаар /энэ тохиргоо дээр зураг авах кнопон дээрээс хуруугаа авалгүй байлгавал тасралтгүй зураг дарагдаж, хуруугаа авахад чинь зогсоно/ нэлээд хэдэн зураг дарагдаж тэднээс нэлээд нь бүдэг зарим нь бүүр гардаг ч нэг сайн тод зураг гарах магадлал ихтэй.
- Портрэйт зураг авахад өргөнөөр ойртуулж авахад тийм гоё зураг болдоггүй. Учир нь лензны өргөнөөр нь авахад нүүрний хэсгүүдийг гажуудуулдаг. Урт лензээр /150, 200 мм/ авч үзэхээс нааш өмнө нь анзаараагүй ч байж магадгүй. Эдгээр урт лензнүүдийн шахалт, тусгал нь хүмүүсийн нүүрийг маш сайхан гаргадаг туд дараагийн удаад портрэйт авахаар бол урт лензээ хийгээд хол зогсож байгаад татаж аваарай.
Jessica
Trinh Shares гэдэг хүний арай мэргэжлийн тал уруугаа хандаж өгсөн зөвлөгөө
байна. Үүнд.
- Авч байгаа объяктаа ямар нэгэн зүйлтэй ямагт холбогдуулж авч байх. Жишээ нь пропс /засал чимэглэл/, хүн, амьтан гэх мэт.
- Гэрэл зурагт ямагт хүч нэмдэг. Хамгийн сайн гэрэл бол байгалийн гэрэл юм.
- Өнгөнүүд зургийг харахад сонирхолтой болгодог.
- Зураг авах уур амьсгал, орчныг бий болгож бэлдэх. Энэ нь зургийг гоё болгох хамгийн чухал зүйл юм.
- Ямар сэтгэл хөдлөлийг энэ зургаар илэрхийлж байгаагаа бодоорой. Аз жаргалтай, ууртай, гунигтайг харуулж байгаа юу? Энэ л чиний зургийг үзэх хүмүүсийг зурагтай чинь холбож өгөх болно.
- Аль болох натуралаар буюу амьдралд бодьтой гарга. Жишээ нь нохойг бодит бус байршлалаар хэвтүүлж авах гэж оролдсоноос түүнийг нүүрний илэрхийллийг яавал илүү харагдуулах талаар бодсон нь дээр гэх мэт.
- Би авсан зураг бүрийн ард өөрийн ямар нэгэн санааг шингээх гэж оролддог. Өөрөөр хэлбэл зургаараа тодорхой түүх, санааг өгүүлнэ гэсэн үг. Ингэснээр бусад зургаас ялгагдах болно.
- Янз бүрийн өнцгөөс авч үзэх. Эгц биш төрөл бүрийн налуугаас, хэвтээ байдлаас, уруугаар нь гэх зэргээр авч үзээрэй.
- Гол зүйлээсээ анхаарлаа бүү сарьнуул. Эхнээсээ юун дээр төвлөрч авах гэж шийдсэнээ бүү март, анхаарлаа өөр зүйл үрүү бүү шилжүүл.
- Дээрх зүйлсээс хамгийн чухал нь зургийн ертөнцөд өөрийн байр сууриа олох явдал. Энэ л зүйл чамайг бусад хүмүүсээс ялгаатай болгоно.Чиний стиль бол зурганд яаж хандаж байна, зургийн ард ямар санааг үгүйлж байна, яаж зургаа засварлаж байгаагаар чинь илэрхийлэгдэнэ. Засварлах /editing/ гэдэг маш чухал. Ихээр дасгалжих хэрэгтэй.
Хүүхдийн зураг авахдаа:
-
Аль болох ойроос авах. Хүүхдийн зургийг хэзээ ч битгий
дээрээс том хүний өндөрөөс аваарай. Хүүхдийн өндрийн хэмжээнд доошилж авах
ёстой. Ойрхноос авсан зураг илүү хүчтэй, дурсгалтай портрэйт үүсгэдэг. /мэдээж
дээд зөвлөгөөг дагавал урт лензээр холоос авч үзээрэй/
-
Тоглоом хэрэгсэл ашигла. Чихмэл тоглоом зэргээр орчныг
өөрчил.Үүний тулд хүүхдийн хувцас, орчинтай өнгөний хувьд зохилдох зүйлийг
сонгоорой. Хүүхэд дээр гол анхаарлаа хандуулахын тулд нэйтрал /тод биш/ фон
сонгоорой.
-
Гэрлээ тохируул. Сүүдэр болон хэт тод нарны гэрлээс
зайлсхийх.Хэрэв гэрэл хүүхдийн араас тусч байвал бараан дүрс гарна. Гэрлээ
автоматаар тохируулга хийдэг самер бол Scene
Modes гэдгээр тохируулбал ямагт аятахайн зураг дарагдах болно.
-
Red-eye
fix гэдэг дээр самераа тохируул. Хүүхдийн нүд тод тул зурагт
red-eye
үүсэх нь элбэг. Nikon
зэрэг самерт байдаг Red-eye
fix гэдгээр эхнээс тохируулбал энэ нь засагдах болно.
-
Үргэлж бэлэн байхыг хичээ. Хүүхдийнхээ аятайхан мөчийг
алдахгүйн тулд самерынхаа батерэйг үргэлж цэнэгтэй, ил байлгах. Санамсаргүй
авсан зурагнууд хамгийн гоё зураг болох нь олонтой.
Камераар бичлэг хийхдээ:
- Хэн ч уйтгартай үргэлжлэх видеог үзэх дургүй. Эхний хэдэн минутыг хараад л цааш нь үзэх нь ховор. Тэгвэл амралтын аяллын бичлэгээ дараах зөвлөгөөг баримтлан сонирхолтой хийвэл хүмүүс дуртайяа үзэх болно.
- Хүн нүдээрээ харсан мэдээллээ хурдан боловсруулдаг. Тархинд бидний анхаарлыг барьж байхын тулд нарийвчлал болон хөдөлгөөн хэрэгтэй байдаг. Нэг л төрлийн зогсолтгүй бичлэг биднийг амархан залхаана. Иймд зөвхөн сонирхолтой зүйл тааралдмагц бич, сонирхолгүй болмогц бичлэгээ зогсоо. Өөр газар өөр зүйл бич. Ийм богино бичлэгүүд нийлсээр богино бөгөөд чадварлаг видеог үүсгэнэ.
- Зургийн аппаратыг хөдөлгөх юм бол зураг бүүдгэр гардгийн адилаар камераар бичлэг хийхийн өмнө авах зүйл үрүүгээ чиглүүлж дараа нь бичлэг хийх товчлуулаа дарах хэрэгтэй. Эхлээд камер дээрээ туршиж үзээрэй. Чиглүүлснийхээ дараа дэлгэц үрүүгээ харж шалгаад аятайхан байвал бичлэг хийх товчоо дар. Бичлэгээ дуусаад стоп дар. Хөдөлж оч, чиглүүл, бич, зогсоо гэсэн ртимээр нэлээд дадлага хийгээрэй. Үүний дүнд бичлэгийн хүрээ нь энэ тэнд хөдөлж явж байгаа анхаарал сарниулсан бичлэгийн оронд маш сайн хүрээнд хүмүүсийн анхаарлыг татах гол зүйлээ бичсэн бичлэгийг хийдэг болно. Байгалть орчин уруу биш, хүмүүс үрүү чиглүүл. Ниагара хүрхрээ 20 жилийн дараа хэвээрээ л байх болно, харин 5 настай хүүхэд чинь харин өөрчлөгдсөн байх болно. Гол нь дурсамж үлдээх.
- Хөл бөмбөгийн тэмцээнийг үзүүлж байгаа телевизийн камер маш татаж томруулдаг лензтэй тул бараг л тоглогчийн хамрын нүхэн доторхыг харуулах шахдаг. Ийм камерууд цементен тулгуурт болтоор бэхлэгдсэн байдаг тул ийм чичиргээгүй бичлэгийг хийж чаддаг. Иймд сайн видео бичлэг хийе гэвэл зүүмийг нь /zoom/ ашиглах хэрэггүй. Харин лензээ хамгийн том дээр нь тавиад /no zoom/ авах зүйл үрүүгээ өөрөө алхаж ойрт. Хамгийн томруулсан хэмжээ дээрээ байгаа үедээ ленз бага зэргийн чичиргээг үл мэдэгдэм болгоно. Мөн ойртох тутам дуу чимээ илүү сайн бичигдэх болно.
- Нүд бол хүний сэтгэлийн цонх юм. Хүмүүсийн юу илэрхийлж байгаа нь тал нь амаар нь тал нь нүүрний хөдөлгөөнөөр илэрдэг. Хэрэв чи нүдийг орхигдуулбал мессежийн тал нь гээгдэх болно. Гэрийн видеоны хувьд дурсгалт хормыг орхигдууллаа гэсэн үг. Авч байгаа хүнийнхээ бараг л нүднийх нь цагааныг харахаар ойртож бичих хэрэгтэй. Нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг буулгаж чадвал маш сайхан дурсамжийг авч үлдэнэ гэсэн үг. Аяллынхаа үеэр хүүхдүүдээсээ сэтгэгдлийг нь асууж ярилцлага хийхэд ч болохгүй зүйлгүй.
- Видео камераар нэг санах ой дээр хэдэн цаг тасралтгүй бичлэн хийж хадгалж болно. Болно гэдэг нь заавал тэгэх хэрэгтэй гэсэн үг биш. Хэрэв чи 2 удаагийн 10 секундын видеог цаг тутамд хийлээ гэхэд 5 өдрийн аяллын хувьд 3 минут гаруйхны бичлэг хийгдэнэ гэсэн үг. Үнэхээр ид шидтэй зүйлтэй тулгарч бичихээс аргагүй болоогүй л бол энэ нь хангалттай юм. Онц бус бичлэгийг хасч засвар хийгээд 3 минутын үнэхээр сайн бичлэгтэй үлдэнэ.
Thursday, January 31, 2013
Мэдэхэд илүүдэхгүй
- Байгаль дэлхий дээрх хог хаягдлыг багасгахад миний зүгээс гаргах өчүүхэн ч гэсэн нэмэр бол гэр орон, аж ахуйдаа “Recycle, Reuse, Reduce” зарчим буюу дахин ашиглахад зориулсан хаягдлын саванд зориулалтын хаягдлыг хийх, боломжтой зүйлийг аль болох дахин ашиглах /хүүхдүүдийн сургуулиас болон элдэв захианы цаасны ард талд нь юм хэвлэх, бичих гэх мэт/, үлдэц ихтэй хэрэглээгээ багасгахыг /бензин бага иддэг машин авах гэх мэт/ ямагт хичээдэг билээ. Тэгвэл хэдийгээр байрны Recycle гэсэн бичигтэй хаягдлын савандаа ямар ямар зүйлийг хийж болохыг жагсаавал /хот бүрд бага зэргийн ялгаатай байж болно. Дэлгэрэнгүйг www.calrecycle.ca.gov сайтаас хараарай/ :
-
Цаасан зүйлс: cereal,
напкинс, гуталны хайрцагнаас өгсүүлээд том картон хайрцагнууд /том
хайрцгийг эвдэлж хийх/, сонин сэтгүүл, бэлэг ороосон цаас, өндөгний сав,
хаягдал захианууд, зөөлөн хавтастай ном, утасны ном, хуучин конвертууд
/хаягтай, хаягны пластик цонхтой байсан ч болно/, бүх өнгийн оффисын цааснууд, жижиглэж
хэрчсэн /shredded/
цааснууд /ил хараглах гялгар уутанд хийсэн байж болно. Харин Сакто хотын хувьд хатуу
хавтастай ном, пластик бүрхүүлтэй цааснууд /фото, хаягны гэх мэт/, хоол хүнсний
бохирдолтой цааснууд, урж болдоггүй конвертууд /давхар наалттай/ зэргийг хүлээж
авахгүй гэсэн байна.
-
Палстик зүйлс: CRV
савнууд /бүх төрлийн ундаа, усны савнууд – тагийг нв авсан байх/, Recycle гэсэн
тэмдэг, дугаартай /ихэвчлэн ёроолд нь R
үсэгтэй тэмдэг/ бүх пластик савнууд /суллаж, усаар зайлж хийх/, ёогурт,
маслоны савнууд, дэлгүүрийн пластик уутнууд /нэгэнд нь чихээд хийвэл бүр сайн/,
хувин сав, тоглоомууд, recycle
тэмдэг бүхий хоолны to-go
савнууд, гэр ахуй пластик сав суулганууд. Сакто хот илгээмжинд ирдэг хөөсөнцөр,
зөөлөвчүүдийг авдаггүй гэжээ.
-
Шилэн лонх, варьены шилнүүд: Бүх өнгийн шилэн савнуудыг
хоосолж, усаар зайлаад тагийг нь авсан байх. Хаягтай байж болно. Харин цонхны
шил, толь, болор, керамик, гэрлийн чийдэн авахгүй гэжээ.
-
Метал зүйлүүд: Ундааны хөнгөн цагаан савнууд, төмөр, ган
савнууд, хөнгөн цагаан, төмөр сав суулга, жижиг метал үрдэс, варьены шилний
таг.
2. Калифорнид,
ялангуяа хүйтний улирлын үеэр гэр оронд шоргоолжнууд ихээр орж ирж бүсгүйчүүдийн
маань уурыг ихээр бардаг. Үнэхээр ч National
Pest Management Association-ын мэдээллээр Америкт гэрт төвөг болдог нэг номерын хортон
шавьж тул аргагүй юм. Шоргоолж 3 зүйлийг хайж гэр үрүү ордог: хоол, ус, орогнох
газар. Хоол нь гол зүйл аж. Калифорний нутагт 200 гаруй төрлийн шоргоолж
байдгаас зөвхөн хэдхэн нь гэрийн хортон шавьж болдог. Хаврын улиралд үнэрт /odorous- няцлахад
сонин үнэр гаргадаг тул/ болон мужаан /carpenter- үүр
хийхийн тулд гэрийн модыг үрж сүйтгэдэг/ гэж нэрлэгддэг шоргоолжнууд, Argentina болон pavement гэдэг нэртэй
шоргоолжнууд калифорны байрнуудад орж ирэх нь их. Гал тогоо, нойлын өрөөнүүд
хамгийн түрүүнд өртөгддөг. Яавал шоргоолжноос хол байх вэ гэдэг асуултанд
мэргэлжтнүүдийн өгдөг хамгийн энгийн зөвлөгөө нь гэрт орж ирэх боломжийг
өгөхгүй байлгах гэдэг. Элдэв хоолны үлдэгдэл үйрмэг, мөн чихэрлэг зүйлс тэднийг
нэлээд татдаг. Хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц хоолны эрэлд туршуулуудаа
илгээдэг. Хоол олдмогц бусдадаа мэдэгдэж шоргоолжин зам үүсгэдэг. Юуны түрүүнд хоолны
эх үүсвэрийг нь цэвэрлэж арилгаад, замыг нь тоос торогчоор соруулах, савантай
усаар арчих, цонх угаагчаар шүрших зэргээр арилгах хэрэгтэй. Байрны гадуурх нүх
сүв, завсрыг caulk-ээр
бөглөөрэй. Жижиг нүхийг petroleum jelly-ээр бөглөж болно. Миний хувьд эцэстээ
“хүнд” арга уруу шилждэг бөгөөд шингэн хор, ялангуяа хамгийн үр дүнтэй гэгддэг
“Terro”
гэдэг шингэн
хорыг одоогоор ашиглаж байна. Энэ хорыг тавьсны дараа хорон дээр шоргоолж улам
нэмэгдэх ба энэхүү хороо үүр үрүүгээ зөөсөөр нийтдээ устаж алга болно. Хэдийгээр
хүнд хор болохоор нөлөөгүй гэдэг ч амьтныг алах хэмжээгээр хортой байгаа химийн
бодис агаараар хүнд /хүүхдэд/ ямар нэгэн хэмжээгээр бие үрүү орно гэдгээс миний
бие шүршдэг хоронд тийм ч шүжигтэй биш бөгөөд хэрэв шүршдэг болон бөмбөгөн хор
тавих болбол хүүхдүүддээ болон өөрсдөө хэдэн цагаар байхгүй үедээ хэрэглэх нь
зүйтэй болов уу.
-
Sell by гэдгээр дэлгүүрийн
лангуу дээр ямар хугацаагаар байхыг заасан байна. Шинэлэгийг нь аввя гэвэл
хамгийн хол хугацаатайг нь авна.
-
Best if used by гэдгээр нь тухайн бүтээгдэхүүнийг энэ өдрөөс өмнө хэрэглэвэл хамгийн
чанартай байна /амт, үнэр, доторх орцын хольцын хувьд/ гэсэн үг гэжээ. Уг хугацааг
өнгөрсний дараа бүтээгдэхүүнийг идэж болохоор байж боловч чанарын хувьд компани
баталгаа өгөхгүй гэсэн үг байхнээ.
-
Use by: Энэ нь тухайн бүтээгдэхүүн чанартай байх хамгийн
сүүлчийн өдөр. Энэ бол аюулгүйн хугацаа биш. Үйлдвэрлэгчээс тавьсан өдөр.
-
Expires on: Энэ өдрөөс
хойш битгийн хэрэглэ гэсэн үг.
Лаазалсан бүтээгдэхүүн дээр
үсэг тоо бүхий савлалтын кодтой байх дүрэмтэй. Хэрэв бүтээгдэхүүн буцааж
дуудагдвал энэхүү кодоор бүтээгдэхүүнийг олох боломжийг үйлдвэрлэгчид өгнө. Ихэнх
лаазалсан бүтээгдэхүүнүүд “Best if used by”
өдрүүд тэмдэглэгдсэн байдаг. Лаазалсан бүтээгдэхүүнийг ямагт хуурай, сэрүүн
газар хадгалах ёстой байдаг. Дараахь тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнийг шууд хаяарай. Үүнд:
-
Хэрэв лаазалсан бүтээгдэхүүний лааз зэвэрсэн, цуурсан,
гоожсон дусалсан, нэлээд хонхойж гэмтсэн байвал
-
Ямар хүнсний зүйлийн өнгө, үнэр нь шижигтэй, муудсан
шинжтэй бол
-
Хугацаа нь дууссан /expiration
date/ бүтээгдэхүүнийг /өндөгнөөс бусад-доороос тайлбарыг үзнэ
үү/.
Тодорхой бүтээгдэхүүн тус бүр
дээр хадгалах хугацааг, зөв хадлгалах зааврын хамт www.stiltasty.com сайтаас олж
хараарай. Энэ сайтад бичигдсэн зарим бүтэгдэхүүний хадгалах хугацааг /зөв
хадгалсан тохиолдолд/ жагсаавал:
-
Сүү. Sell by өдрөөс хойш 7
хоног
-
Масло: Sell by өдрөөс хойш нэг сар
-
Өндөг/хальстайгаа/: Sell by өдрөөс хойш 3-5 долоо хоног. Дэлгүүрээс ирсэн савтай нь хөргөгчний тавиур дээр ар
хэсэг хадгална. Хөргөгчний хаалганд хадгалж болохгүй /арай дулаан/. Энэ
хугацаанд Expiration date /хэрэв
бичигдсэн бол/ өнгөрсөн ч хэрэглэхэд аюулгүй болно.
-
Чэддер /cheddar/
бяслаг: Уутыг нь онгойлгоогүй бол бичигдсэн өдрөөс нэг долоо хоног, онгойлгосон
бол 5-7 өдөр
-
Зөгийн бал: Америкт нийтдээ 300 төрлийн зөгийн бал
байдаг. Өнгө нь амтыг тодорхойлдог. Цайвар нь зөөлөн амттай байхад нь бараан
болоод ирэхээр арай хурц болох жишээтэй. Зөгийн балыг хөргөгчинд биш,
тасалгааны температурт хадгалах нь хамгийн зохимжтой.
-
All
purpose гурил: Тасалгааны температурт нэг жил, хөргөгчинд 2 жил. Харин
бор гурилууд /whole
grain flour/түүний дотор арвайн гурил зэрэг нь цагаан гурилыг бодвол
тосны хольц ихтэй тул муудах нь амар. Битүүн шилэн саванд гэрлээс хол газар
сэрүүн газар эсвэл хөргөгчинд /6-8 сар/ гялгар уут, тагласан саванд
хадгалаарай. Мөн хөлдөөж /2 жил/ болно.
-
Гоймон: 3 жил
-
Будаа: Тодорхой хугацаа байхгүй. Бор будаа: 3-6 сар.
-
Мах: Худалдаж авснаас хойш 3-5 өдрийн дотор хэрэглэх,
сэсэл хөлдөөх
-
Татсан мах: Худалдаж авснаас хойш 1-2 өдрийн дотор
хэрэглэх буюу хөлдөөх
-
Шувууны мах. Худалдаж авснаас хойш 1-2 өдрийн дотор
хэрэглэх буюу хөлдөөх
-
Загас: Худалдаж авснаас хойш 1-2 өдрийн дотор хэрэглэх
буюу хөлдөөх
-
Лаазалсан: бага хүчилтэй бол /мах, ногоо гэх мэт/ 2-5
жил, их хүчилтэй бол /помидор гэх мэт/ 12-18 сар
-
Самрын тос /peanut
butter/: онгойлгоогүй бол 2 жил, онгойлгосон бол 3 сар
-
Лаазтай, шилтэй
ундаа: савлагдсан өдрөөс хойш 9 сар
-
Пластик савтай ундаа, жүүс: савлагдсан өдрөөс хойш 3 сар
4. Зарим нэг
төрлийн боловч өөр өөр нэртэй бүтээгдэхүүнийг ялгахад амар биш байдаг. Доор
зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг жагсаалаа.
-
Бидний нэрлэж заншсанаар варень нэлээд олон нэрээр лангуу
дээр байдаг. Жишээ нь:
Jelly: жимсний
жүүс, тунгалаг шингэн, сироп, элсэн чихрийг агуулах бөгөөд эдгээрийг буцалгаж
өтгөрсөн хэлбэр юм.
Jam: Чанаж,
нухаш болгосон жимс. Jelly-ийг
бодвол зөөлөн бөгөөд өтгөн
Preserves: Том
томоор хэрчсэн эсвэл бүхэл жимсийг өтгөн сиропд хийж хадгалсныг хэлнэ.
Marmalade: жимс,
жимсний хальс болон өөр төрлийн жимс нэмсэн байж болно.
Fruit Butter: Жимсний
бүхэл хэсэг болон төрөл бүрийн амтлагчаар хийдэг.
-
Margarine
буюу бидний нэрлэдгээр маргирин: масло-ыг орлуулагч гэж хэлж болно. Ихэнхдээ
ургамлын гаралтай тос /заримдаа бага зэргийн амтны гаралтай тос/, тослоггүй
сүү, давс, өтгөрүүлэгч, амт болон өнгө оруулагч бодис, витамин орсон байдаг. Америкт
зарагдаж байгаа маргиринд 80-аа дээш хувийн тослог агуулагдсан байх ёстой аж. Агуулгын
жагсаалтыг харахад 1 tablespoon-д
100 калори агуулна гэсэн бол жинхэнэ маргирин байна. Маргирин нь
масло-ийн хэмжээнд тослогтой тул baking-д
масло-г орлуулж хийж болно. Үнэ нь ч арай хямд. Би хувьдаа бол жоронд бичигдсэн
маслоны хэмжээний талд нь масло, талыг нь маргиринаар хийхэд амт, шинж чанараа
алддаггүй жигнэгддэг. Харин өөрчлөлт хийгдсэн тухайлбал whipped, light, diet зэрэг
нэртэй маргирин нь ус, агаар зэрэг хольцтой тул baking-д тохиромжгүй гэдгийг анхаарна бизээ.
Vegetable oil spread: 80-аас
доош хувийн тослогтой. Buttery
spread гэхчилэн нэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд дээрхийн адил 80-аас
бага хувийн тослогтой байдаг.
-
Olive
oil. Extra-virgin: чадуун /olive/ жимсийг эхний удаад ямар
нэгэн химийн болон халаах арга хэрэглэлгүйгээр гаргаж авсныг хэлнэ. Oleic acid-ийн хэмжээ
нь 1%-иас бага байна. Extra-virgin тос
нь хүний биенд ашигтай polyphenol-ийн
хэмжээгээрээ их тул хамгийн эрүүл
чанарын тосонд ордог бөгөөд чанарыг нь алдуулахгүйн тулд ихэвчлэн эцсийн
бүтээгдэхүүнд буюу салад зэрэгт болон бага, дунд зэргийн халуунаар болгогдох
хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Миний гэртээ байлгадаг нөгөө нэг тос нь canola тос юм. Ургамлын
гаралтай тоснууд дотроос canola
тос нь omega-3 тослог
ихээр агуулдаг тул өндөр температурт чанаж болгох, шарах, baking зэрэгтээ
энэ тосыг хэрэглэдэг.
Virgin, pure olive
oil: бага хэмжээний дулаан, химийн аргыг оролцуулан гаргаж
авдаг. Ойролцоогоор 4%-ийн Oleic
acid агуулдаг.
Хэрэв
зүгээр л olive oil гэсэн
хаягтай байвал илүү их хэмжээний химийн болон дулааны аргыг хэрэглэж гаргаж
авсан гэсэн үг. Эдгээр бусад “olive” тосыг шарах
хуурахдаа хэрэглэхэд зүгээр бөгөөд тодорхой огцом амтгүй тул их зүгээр байдаг. Olive тос гэрэл,
дулаанаас хол /ихэвчлэн бараан шилтэй зарагддаг/, газар 6 сар орчим хадгалж
хэрэглэхэд амт чанараа алдахгүй.
Subscribe to:
Posts (Atom)