Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Сакточуудад. Show all posts
Showing posts with label Сакточуудад. Show all posts

Friday, April 10, 2020

2/19/19 Ажил мэргэжил

Анх энд ирчхээд зам засч байгаа хэсэгт замын тэмдэг бариад зогсч байгаа хүнийг харчхаад хэл хэрэглэхгүй, зүгээр л зогсч байдаг ийм ажлыг би ч хийвэл хийчих нь л дээ гэж бодож байлаа хэ хэ. Тэгэхдээ миний бодсон шиг ч тийм амар ажил биш байхаа даа. Ажиллаж байгаа хэдийнхээ амь насыг хамгаалж анхаарлаа сарниулахгүй анхаарал болгоомжтой бөгөөд халуун хүйтэнд ажрахгүй зогсож байдаг хүмүүс шүү дээ. Тэгэхдээ цалин дээр нь benefit дажгүй байх шүү.
Cal trans ажилд (замын) ажилчид маш хэрэгтэй байгаа болон ажилд хүмүүс нэлээдийг авч байгаа юм байна шүү.
Caltrans will consider hiring nearly anyone for 333 maintenance jobs it is trying to fill.
SACBEE.COM
Caltrans has hundreds of openings for highway maintenance workers. It’s racing to fill jobs to keep with road promises made by Senate Bill, the 2017 law commonly known as California’s gas tax.

3/11/19 Мартын 8 ба ТУС клубын

Сакраменто хотын Монгол сурагчдын сайн үйлсийн ТУС (Team of Youth Care) клуб маань менторүүд, эцэг эхчүүдийнхээ хамтаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд, Гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг 3-р сарын 9-д 1:00-4:00 хийхээр боллоо.
Клуб маань 2013 онд байгуулагдсанаасаа хойш Монголын хүүхдийн эмнэлэг, тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд, сахиур нарт зориулж ном, тоглоомын сантай болгох эхлэл болгож тоглоом, ном, хувцас, худалдаж авч өгөх, сувилагч асрагч нарт гоёлын даашинз илгээх, эндхийн хөгшчүүлийн асрамжийн газарт очиж эргэх очих хүнгүй хөгшчүүлтэй цагийг хамт өнгөрөөх зэрэг үйл ажиллагааг хийж ирсэн ба Клубын эхний хүүхдүүд маань одоо коллеж төгсч байна даа.
Энэ жилийн үйл ажиллагаанд хүүхдүүд маань хичээлийнхээ хажуугаар Марихуаны хүүхэд, залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийж үүн дээрээ үндэслэн видео хийж байгаа үүнийгээ та бүхэнд үзүүлнэ, мөн олон сайхан эмэгтэйчүүд илтгэл зөвлөгөө, өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцана, сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь үнэгүй үйл ажиллагаа бөгөөд (Public Health Institute грантаар санхүүжигдэж байгаа) та бүхэн бууз, хоол идэнгээ эх хэлээрээ эмэгтэйчүүд гэр бүлүүд, үр хүүхдүүддээ хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө сонсох боломжтой.
Илтгэл, яриа хийх хүмүүс бага наснаас том коллеж төгссөн үр хүүхдүүдтэй, эсвэл Америкт мэргэжлийн байгууллагад олон жил ажилласан хэлж ярих туршлага ихтэй хүмүүс. Ялангуяа залуу эцэг эхчүүд, шинэээр ирсэн хүмүүст бол алдаж болохгүй боломж шүү.
Найз нөхдөө хэлж дамжуулаарай.


Мартын 8-ыг тохиолдуулан Эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг маань маш амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүд маань эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, хичээл сурлагын тал дээр лекц, яриа сонсож марихуан гэж юу болох хүүхэд залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар бичлэг үзэж мэдлэг мэдээллээ дээшлүүлж, өөртөө болон үр хүүхэд, гэр орондоо хэрэгжүүлэх олон сайхан санаа оноо өвөртөлж, толгойгоо цэнэглээд авлаа.
Монгол коммунитигийн эмэгтэйчүүд, гэр бүлүүдийн төлөө үнэтэй цагаа зориулж ирж лекц уншсан Гол илтгэгч Энхмаа, Тэгшээ, Энхээ нартаа болон эцэг эхчүүддээ цагийг нь олсон сайхан зөвлөгөө, мэдээлэл өгсөн Чука багш, Удвал, Жавхаа, Цэрмаа нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. ТУС клубын хүүхдүүд ийм том үйл ажиллагааг зохион байгууллахад маш сайн оролцож хариуцсан үүрэг хариуцлагаа амжилттай биелүүллээ.
Ментор ээж нартаа амттай сайн хоол унд бэлдэж ирсэнд баярлалаа. Мөн клубын үйл ажиллагаа дэмжиж хандив өгсөн бүх хүмүүстээ баярласнаа иоэрхийлье. Цугларсан $129 -ыг хүүхдүүд дараагийн прожекттаа хэрэглэх болно.

6/6/19 Байрны хүү

Өнгөрсөн 12 сард 5 гараад давхиж явсан зээлийн хүү түрүүчийн 7 хоногт нэлээд буурсан мэдээг сониноос харсан бол энэ 7 хоногоос хамтарч ажилладаг зээлдэгч байгууллагууд маань 4%, түүнээс ч доош хүү санал болгоод эхэлсэн тухай имэйлнүүд явуулаад эхэлж. Доор зээлийн хүүгийн хэмжээ байрны зээлийн сарын төлбөрт (30 жилийн хугацаатай зээлэн дээр авсан жишээ. Сарын төлбөр ойролцоогоор бөгөөд даатгал, татвар ороогүйгээр) хэрхэн нөлөөлж байгааг хараарай. Жишээ нь 400К зээл дээр 1 хувийн хүүгийн зөрүү сар бүр $230 болж байна. Үүнийг 12х дахиад 30 үржүүлэхэд ямар их зөрөө гарахыг харахад амархан. Байр авахаар төлөвлөж байгаа хүмүүст аятайхан “window” гарч байж болох юм.

6/22/19 цагаачлалын асуудал

Америкт хууль бус цагаачдыг баривчлах нь гэсэн шуугианыг албан ёсны мэдээн дээр нь үндэслэж тайлбарлая.  
Хамаг зүйл ерөнхийлөгч нэг дэхийн шөнө бичсэн"цагаачлалын шийдвэр гүйцэтгэгч алба (Англиар бичихийг хүссэнгүй. Энэ албаны нэр Мөс гэдэг англи үгээр товчилж бичигддэг Б.Д) сая сая хууль бус цагаачдыг баривчлах болно" твитээс эхэлсэн. Энэ алба ямар нэгэн том үйл ажиллагаа явуулахын өмнө зарлаад байдаггүй ч албаны даргын ABC news-д өгсөн ярилцлагадаа "бид коммунити дотор айдас үүсгэх гэж байгаа юм биш. Хуулиа л сахиулах гэж байна. Америк уруу сүүлийн жилүүдэд орж ирээд асилум (орогнол) хүсч өргөдөл бөглөхдөө хурдавчилж (expedited) шийдвэрлэх сонголтыг сонгоод үгүй гэсэн хариулт авч 30 хоногийн дотор гарч явах ордер авсан 2040 гаруй айлын гишүүдийг олж баривчилж албадан гаргах төлөвлөгөөтэй" гэсэн байна. Тэд энэ бүтэн сайнд (ихэвчлэн үүрээр, шөнөөр очдог гэж хүмүүс бичсэн байдаг) Балтимор, Чикаго, Миами, Нью Орлеанз, манай мужаас Лос Анжелес зэрэг 10 гаруй том хотуудад үйл ажиллагаа явуулна гэсэн байгаа. Лос Анжелевс хотын цагдаагийн газрын даргын хэлснээр "МӨС" байгууллага өмнөд Калифорнид ойролцоогоор 140 хүний гэрт очихоор төлөвлөсөн ба хотын цагдаагийн байгууллагаас МӨС-д ямар ч туслалцаа үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байгаа. Дээрхээс гадна өөр хотуудын албадуудад үйл ажиллагаанд бэлтгэх тушаал өгөгдсөн гэж бичжээ.
Тэгэхээр тэдний онилж байгаа цагаачид нь гаргах ордер авсан бөгөөд өгсөн хугацаанд нь гараагүй, эсвэл байнга очиж бүртгүүлдэг, зарим нь монетер зүүлттэй цөөн тооны цагаачид болохоос (монголчуудаас маань ийм нөхцөлд тийм ч их хүн байхгүй байгаа байх гэж би таамаглаж байна) сошиалаар шуугиад байгаа шиг, эсвэл Ерөнхийлөгчийн бичсэн шиг сая сая хүнийг албадан гаргах хэмжээний том үйл ажиллагаа болохгүй. Учир нь тус алба нийтдээ 6000 хан ажилтантай бөгөөд америкт амьдарч байгаа хэдэн сая бичиг баримтгүй иргэдийн мэдээлэл, хаягийг хайх, мэдэх, олох, гаргах хүчин чадал,боломж байхгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Ерөнхийдөө ерөнхийлөгч дараагийн сонгуулийнхаа сурталчилгаагаа эхэлсэн тул энэ нь дэмжигчдийнхээ сэтгэлийг тайвшруулах гэсэн алхмуудын нэг гэж би ойлгож байна. Үнэхээр л олон хүн гаргах бодолтой бол ингээд зарлаад байх нь юу л бол, зарлачихсан хойно гаргах ордертой хүмүүс чадах чинээгээрээ гэрээсээ явчих нь дамжиггүй.


Өчигдөр үдээс ерөнхийлөгч хууль бусаар оршин сууж байгаа цагаачдыг албадан гаргахаа түр хойшлуулсан гэж жиргэжээ. UCLA их сургуулийн цагаачлалын хуулиар мэргэшсэн профессор Хироши Мотомура "Эдгээр твит нь 2 үр дүнг авчирсан гэж бодож байна. 1-т дэмжигч нартаа амалснаа хийж байгаагаа итгүүлэх гэж. 2-т хүмүүст айдас төрүүлэх гэж. Зарим хүмүүс сайн дураараа явна. Хүмүүүсийг айлгаснаар тэд хүнд нөхцөлд, бага цалингаар ажиллахад бэлэн болно. Мөн 2020 оны тооллогонд тэднийг орохгүй байхаар айдас авчирсан байж магад" гэж дүгнэжээ. Тооллогын дүнгээр сонгуулийн тойргууд тодорхойлогддог тул Цагаачдыг оруулж тооллох нь Бүгд Найрамдах намынханд ашиггүй байгаагаас тооллогын хуудсанд "иргэн эсэх" гэсэн асуултыг оруулах гэж зүтгэж байгаа билээ. Ямартаа ч зөвхөн өөртөө ашиг унагаах зорилгоор логикгүй, дүр үзүүлсэн жиргээнүүдээрээ гэр бүл, коммунити, улс орон, дэлхий дахиныг цааш нь нааш нь болгочихож дөнгөх юмаа энэ нөхөр.

6/24/19 Хүүхдийн зуслан

Өнгөрсөн 7 хоногт Бэй Ариагийн хүүхдүүдэд зориулсан Grit Math төвийн маань тооны зуслан маань 2 дахь жилээ явагдлаа. Энэ удаад хүүхдүүдээ Lake Tahoe дахь амралтын байранд байрлуулсан нь тэдэнд олон цагийн хичээлийн хажуугаар дэлгэцнээс хол байгалийн сайханд амарч тоглох боломж өгсөн тул их таалагдсан билээ. Бяцхануудын маань зарим нь анх удаагаа аав ээжээ хол байсан гэхэд биеэ маш сайн дааж, бусадтай харьцаж, эмх цэгцтэй сайн байсныг магтмаар байлаа. Дэлгэцнээс холдоод ирэхээр хүүхдүүдийн толгой өдрөөс өдөрт улам сэргэг, түргэн, улам ухаалаг сайн ажиллаж байгаа нь надад илт ажиглагдав. Олон цагийн тоо биш харин олон цагийн электрон хэрэглээ чинь хүүхдийн тархинд тунгаан бодох (critical thinking), задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх боломж олгохгүй эрээн мариан өнгө дүрс, тасралтгүй хөдөлгөөнөөр "мангартуулж" орхидог гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Дээр нь тархины шагналын системийг байнга өдөөхөөр хийгддэгээс хүүхэд улам татагдаж, дахин дахин тоглохыг хүсдэг (тоглоомыг бүтээхэд оролцдог сэтгэл судлаачид, маркетингийн мэргэжилтнүүдийн гол зорилго) бөлгөө. Эцэг эхчүүд минь зун хүүхдүүдээ амрааж байна гэж компьютер өдөр шөнөгүй тоглуулах биш, өдөрт тоо бодуулдаггүй юмаа гэхэд ядаж заавал ном унших, агаар салхинд байлгах цаг гаргаж толгойг нь сэргээж байгаарай. Намар сургуульд ороход ялгаа нь маш их ажиглагддаг юм шүү.

6/27/19 Lake Tahoe-г Хөвсгөл, Байгаль нуур

Сая зуслан дээр 3 том цэнгэг устай нуур болох Lake Tahoe-г Хөвсгөл, Байгаль нуураас аль зэрэг том жижиг вэ гэсэн хүүхдүүдийн асуултанд нарийн хариулт өгч чадаагүй юм. Харин аятайхан хүснэгт гараад ирлээ. Хөвсгөл маань гүнзгий биш ч өргөнөөрөө бараг 2 дахин, уртаараа бараг 4 дахин том, эргийн тойргийн урт 3 дахин, гадаргуун талбайн хэмжээ нь 5 дахин том юм байна. Харин бараг ойролцоо (2 сая) настай юм байна. Дараа нь бол харьцуулаад бодлого бодуулчхад зүгээр юм байна.

7/5/19 Scholarshare программ

Мужийн шинэ захирагч маань оюутнуудын коллежийн зардлыг багасгах, хөнгөлөх, туслалцаа үзүүлэх тал дээр нийтдээ 280 саяыг зарцуулах хэдэн төсвийг баталж гарын үсэг зуржээ. 
1/ Олон оюутан, гэр бүлүүддийн аминд ордог, амьдралын болон сурахтай холбогдсон зардлуудад нь зориулж жилд нэг оюутанд 6000 хүртэлх долларын буцалтгүй туслалцаа өгдөг Cal Grant сангийн хэмжээг 41.8 саяар нэмэгдүүлснээр бага, дунд орлоготой гэр бүлийн гишүүд бөглөх бололцоотой болгож байгаа гэжээ. Үүний дүнд өмнө нь энэхүү санхүүгийн туслалцааг авах нөхцөлд багтдаггүй байсан 15 мянга орчим оюутнууд авах бололцоотой болно.
Түүнчлэн зуны семестрт Cal Grant авах бололцоотой болгож байгаа юм байна.
2/ 1999 онд үүсгэсэн бөгөөд Scholarshare программ буюу татвараас чөлөөлөгддөг 529 saving account нь томчуудаас коллежийн зардалд нь зориулж хүүхдэдээ нээж болдог данс юм. Үүнийг уоам нэмэгдүүлэхийн тулд сурталчилгаа, урамшуулалтанд зориулж нэг удаа 50 саяыг зарцуулах аж. Энэхүү дансыг нээх хамгийн багаар $25 нээж болох бөгөөд зарим хотууд өөрийн урамшууллын проргаммтай, жишээ нь San Francisco хотын улсын сургуульд явдаг хүүхдэд данс нээвэл хотоос нь $50 автоматаар данс уруу ордог.
Дээрх мөнгийн тодорохй хэсэг 2019 оны 12-аар сараас эхлэн 75 мянгаас доош орлоготой өрхүүд хүүхдэдээ шинээр ийм данс нээсэн тохиолдолд $225 хүртэлх анхны депозиттой нь тэнцэх хэмжээний мөнгийг нь мужаас нэмж өгөх юм байна. It’s free money. Жишээ нь Сангийхан бол хүүхдүүддээ төрсөн өдрөөр нь жижиг сажиг бэлэгний оронд $225 , түүнээс дээшээр 529 данс нээж өгчихвөл нэг удаад мужаас $225, хотоосоо $50 нэмээд данс уруу нь орчихно. Аажимдаа нэмээд яваад байхад хүүхдүүдэд коллежид ороход нь нэмэртэй болох нь дамжиггүй. Энэ данс уруу орж байгаа мөнгийг татварын өмнөх орлогоос хасдаг болохоор ашигтай дээр нь зөвхөн сургалтын төлбөр гэлтгүй суралцах явцад гарах бусад зардлуудад зарцуулж болдог. Энэ талаар дэлгэрэнгүй нэг бичнээ.
3/ Калифорнид өмнө нь батлагдсан, анх удаа коммунити коллежид элсэн орогчид 1 жил үнэгүй сурах боломжийг улам нэмэгдүүлж 2 жил үнэгүй сурах бололцоотой боллоо. Хүүхэд залуучууд гэлтгүй эцэг эхчүүд (өөр улсад төгссөнийг тооцохгүй, Америкт л сурч байгаагүй бол анх удаа гээд явчихна) сураад байдаг цаг шүү. Заавал мэргэжил боловсрол гэлтгүй дуртай, сонирхдог хичээлүүдээ аваад явахад сайхан боллоо. Ашиглаарай нөхдүүд ээ. 

7/6/19 Хүүхдийн зуслан

Манай ТУС клубаас монгол хүүхдүүд (гэр бүлийн хамт) Volcano Adventure Camp-ын Lassen NP сантай хамтран 6/30-7/4-ны хооронд Lassen NP-д зохион байгуулах гэж байгаа бөгөөд одоогоор 8 хүний давхар эвхдэг ортой 2 тент кабин илүү байгаа тул явах хүсэлтэй айл байвал надтай холбогдож хүүхдүүдийн нас, хэдэн том хүн явах мэдээллээ өгнө үү. Уг кампин дээрх сангаас санхүүжигдэж байгаа (байр, парк уруу ороход үнэгүй, зөвхөн хоол ундаа өөрсдөө бэлдэж ирнэ) бөгөөд хүүхдүүдийн байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, байгальд хүүхдүүдтэй тоглож, алхаж, хайкин хийж, усанд сэлэх зэргээр идэвхтэй сайхан амрах боломжийг өгөх зорилготой юм. Одоогоор Бэй Ариа, Сактогийн нийт 30 орчим хүүхэд, тэдний аав ээж явахаар бүртгэгдсэн байгаа. Паркийн ренжерүүдтэй хамтарч зохион байгууллах проргаммд (өдөрт ойролцоогоор 1 цагийн программууд төлөвлөгдсөн байгаа) хүүхдүүд заавал оролцох ёстой . Мөн миний зүгээс (ТУС клуб) тусад нь хүүхдүүд зориулсан хайкинг, алхалт, чөлөөт цаг, тоглоом зэрэг хөтөлбөр гаргасан байгаа бөгөөд үүнд хүүхдүүд болон эцэг эхчүүд чөлөөтэй оролцох боломжтой. 
Баяраа


ТУС клубаас Lassen NP-тай хамтарч Lassen NP сангийн санхүүжүүлэлтээр зохион байгуулсан хүүхдийн зуслан маань амжилттай болж өнгөрлөө. Нийтдээ 50 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцсон энэ кампин дээр паркийн рэнжэрүүд ирж заасан байгаль орчноо хамгаалах "Ул мөрөө байгальд үлдээхгүй байх 7 дүрэм, галт уулын 4 төрөл, ялгаа, компас ашиглаж зүг чигээ олох зэрэг хичээлүүд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд бид олон зүйл сурч мэдэж авлаа. Интернэт, бүр утасны сүлжээгүй уулын модон дотор өнгөрөөсөн 4 хоногт хүүхдүүд маань байгаль эхийн шороотой холилдож биеийн дархлаагаа сэргээхийн хамт бодит харилцаа холбоо, нөхөрлөлийг хоорондоо үүсгэж дотносож, бүр салахдаа зарим нь уйлж байгааг эцэг эхчүүд бид хараад багадаа зусланд өнгөрөөсөн өдрүүдээ өөрийн эрхгүй дурсацгаалаа. Миний бие өмнө нь Сакраменто монгол коммунити болон монгол хүүхдүүддээ амьдарч буй нутаг усныхаа сайхныг мэдрэх, байгаль орчны боловсрол олгох кампуудыг нэлээдийг зохион байгуулж байсан нь ч Бэй Ариа, Сакраменто хотоос олон хүн, хүүхэд хамрагдсан нь анхны камп боллоо. Шөнөдөө хүйтэн байсныг эс тооцвол тохилог сайхан кабин майхан, гал тогооны тусгай павилион, душ бүхий хотхоныг тэр чигээр нь эзлэж хайкин хийж, ууланд авирч, байгальд модонд алхаж, усанд сэлж, каяакидаж, гал түлж, тоглож наадаж хүүхэд томчуудуудгүй сэтгэл өндөр буцацгаалаа.
Сайхан хоол ундаар дайлсан эцэг эхчүүд, санхүүгийн агент болон даатгалыг хариуцаж тусалсан Занабазар төвийн Лам гуай, Бааска нар, Чука бид 2-ынтөрсөн өдрийг сэтгэл гаргаж зохион байгуулж бүр торт авчирчихсан байсан Болороо, Уучка болон тэдний гэр бүл, бусад эцэг эхчүүддээ их баярлалаа. Хөөрөөд дараа жил дахиад зохион байгууллана гээд эцэг эхчүүд, хүүхдүүд, рэнжерүүдэд хүртэл амалчихсаан.
Утас, интернэтгүй улмаас төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүст тэр дор нь талархсанаа илэрхийлээгүйд хүлчил өчье.
Цаашид олон хүүхдүүдийг танилцуулж, тоглуулсан, байгаль орчинд өнгөрөөдөг олон зуслангууд зохион байгуулагдах болтугай.

7/20/19 интерншип

Сакраменто орчмын сургуулиудын ахлах сургуулийн 11-р анги болон төгсөх ангийн хүүхдүүд зундаа The North State Building Industry Foundation гээд байгууллагаар дамжин барилгын ажлууд дээр интерншип хийх бололцоотой. Үүний дүнд хүүхдүүд цагийн $12 авахаас гадна туршлагатай хүмүүсийг дагаж барилгын ажилд дөртэй болоод авбал амьдралд нь хэрэгтэй байх нь дамжиггүй. Мөн коммунитигийн коллежийн дэргэд цөөхөн сарын дотор барилгын мэргэшил эзэмших боломжуудыг байдгийг бас мартаж болохгүй. 
Энэ талаар мэдээллийг доорх сайтаас аваарай. 
Дашрамд хэлэхэд хүүхдүүдийг зун ажил хийлгэж сургах гэж байгаа бол хамгийн завгүй, шалгалт энэ тэрдээ бэлдэх хэрэгтэй байдаг 11-р анги төгссөх зун нь биш, харин сургууль төгсөөд коллеждоо явах хүртлээ ерөнхийдөө хийх юмгүй өнждөг зун нь санаа зоволтгүй олон цагаар ажиллуулахад зүгээр санагддаг юм.
biaworkforce.com

7/26/19 Америк дахь Монголчууд

"Магадгүй би явахыг (амьдрахыг) хүссэн газраа очоогүй байж болох юм. Гэхдээ эцсийн дүндээ би хаана хэрэгтэй байна тэндээ ирчихсэн." Douglas Adams
Америк дахь Монголчууд, түүний дотор Сакраменто хотынхоо Монголчуудын болон Америк дахь нэгэн эгэл жирийн монгол айлын түүхийг бүтээлцсээр даруй 17 жил болжээ. Анх хотын маань бүх монголчууд нэг айлд багтдаг, айл гэр бүрт болж байгаа жаргал зовлонг бүгд ирж хамтаараа хуваалцдаг, 1 настай гэлтгүй бүх хүүхдүүдийн төрсөн өдрийг томчууд нь голдуу тэмдэглэдэг хэ хэ, бичиг баримттай нь гарын 5 хуруунд багтахаар цөөхөн, хэлтэй нэгийгээ өдөржингөө дагуулаад ажлаа хөөцөлдүүлдэг тийм л хэдэн мунгинасан хүмүүс байлаа бид.Одоо бол "даяаршилд" ороод хотын өнцөг булан бүрд тархан суурьшиж, жилд 1, 2 хон удаа нэг нэгийнхээ бараа харахтай үгүйтэй, үр хүүхдүүд хоорондоо бүү хэл, бие биеэ танихгүй нь их болж байна. Монгол гэр бүлүүд маань нэг нэгээрээ, эсвэл найзуудынхаа жижиг хүрээнд сайхан амьдраад явж чадах нь гарцаагүй, гэхдээ бидний цаашдын түүх хэрхэн бичигдэх, үр хүүхдүүд маань хэрхэн төлөвшиж коммунитигийн ямар түүхийг өвлөж цааш нь авч явах нь монголчуудын амьд харилцаа холбоон дээр тогтоно гэдгийг бид ойлгох ёстой. Энэ нь мэдээж зөвхөн нийтийн үйл ажиллагаа зохион байгуулладаг ямар нэгэн байгууллага, эсвэл бусдын адил ажил амьдралтай ч нийлүүлж нэгдүүлэх гээд гүйдэг хэдхэн хувь хүмүүсээс хамаарахгүй, хүн бүрийн хүчин зүтгэл, сэтгэл орно. Наад зах нь хэн нэгнийгээ юм зохион байгууллах гээд гүйхэд нь тусалж дэмжиж чадахгүй бол ядаж зав гаргаад "ёстой очихгүй бол болохгүй" гэж хэлээд гүйгээд ирэх, хотод маань, маань эсвэл Бэй Ариад монголчуудтай маань хамааралтай ямар нэгэн үйл ажиллагаа болоход би монгол хүн учраас надад хамаатай гээд оролцох сэтгэлтэй болохоос эхэлнэ. Ялангуяа "хууччуул" үлгэрлэх хэрэгтэй санагдана. Байнга л хийдэг зүйлээсээ хөндийрч хүрч ирээд таньдаг хүмүүстэйгээ үнэн сэтгэлээсээ яриа үүсгэж, бодол санааг нь сонсож асуулт асууж, сэтгэл тавин хариултыг нь анхааралтай сонс л доо. Эсвэл шинэ ирсэн хүмүүстэй танилцаж, дасан суурьших гээд зовж байгаа тэдэндээ сэтгэлийн дэм өгч эхлээд жаахан хэцүү, гэхдээ миний дүү удахгүй бүх юм сайхан болноо гээд хэл л дээ. Магадгүй тэр үгс тэдэнд яг хэрэгтэй байж болно.
Зарим маань, өчнөөн цаг зарцуулж өөрт ямар ч хамаагүй хэн нэгний үзэсгэлэн, эсвэл номын баяр, уулзалтанд оролцох нь надад ямар ашигтай юм бэ гэж бодож магадгүй. Иймэрхүү үйл ажиллагаа чинь таньд ямар нэгэн материаллаг ашиг тус өгөхгүй ч шинэ зүйл үзэж харж, сонсох боломж олгохоос гадна Америк дахь ажлын газар, хамт олон, эсвэл гэр орноосоо авч чадахгүй нэгэн чухал зүйл болох "Би, Бид Монголынхоо нэг хэсэг, коммунитидаа хамааралтай" гэсэн сэтгэл санааны баяр баясгаланг авчрах бөлгөө. 
Доор: Сакраментогийхон. 2003 он.

8/29/19 National Geographic

“We move ... to be who wish to be, to seek what we wish to seek.”
“Бид ... хүсч байгаа хүнээ болохын тулд, хайж байгаа зүйлээ олохын тулд нүүж байна."
National Geographic сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт хүн төрөлхтөний нүүдлийн талаар бичжээ. Хүн үүссэн цагаасаа хойш нүүдэлж төрснөөсөө өөр нутагт суурьшиж ирсэн бөгөөд НҮБ мэдээлснээр дэлхий дахинаа 51 сая хүн дайн тулаан, эдийн засгийн хүндрэлээс болж төрсөн нутгаа орхиход хүрсэн гэжээ. Мөн Дэлхийн Банк 2050 он гэхэд дэлхийн дулаарлаас үүдэж 143 сая хүн нутгаа орхиход хүрнэ гэж таамаглажээ.
Доор зураг дээр хараар тэмдэглэгдсэн улсад гадны иргэд суурьшсан тооноос иргэд нь нутгаасаа гарч явсан тоо нь их, цагаанаар бол гаднаас ирж байгаа хүмүүсийн тоо тэнд төрсөн иргэдийн тооноос давсан улсуудыг үзүүлжээ. Хамгийн их иргэд нь явдаг улсад Бангладиш, Мексик, Хятад, Энэтхэг зэрэг жагсчээ. Гадны иргэд хамгийн ихээр суурьшдаг улсад мэдээж Америк, тэгээд Орос, Герман, Канад, Арабын Эмират зэрэг улсууд оржээ.

9/13/19 Нэгдсэн үзэл баримтлал

Эндхийн байгууллагад тухайн байгууллагын хамт олон баримтлах ёстой нэгдсэн соёл гээд жагсаалт байх нь элбэг. Үүний адилаар эндхийн монгол коммунитинууд нэгдсэн эсвэл хот бүрийн онцлогоо тусгаад жагсаалт гаргачихад зүгээр санагдаад байгаа юм. Мэдээж хүн бүр, айл бүр өөрсдийн чухал гэж үзсэн зүйлээ сонгож, үүнийгээ баримтлан амьдардаг ч коммунити дотроо баримталдаг үндсэн чиглэлтэй, үүнийгээ хүн бүр чадах чинээгээрээ тусгаад баримтлаад явбал Монгол соёл уламжлалаа хадгалах, монголчуудын хооронд үүсдэг олон асуудлаас сэргийлэх, дээр нь сайхан уур амьсгал бий болгоход ач холбогдолтой. Эхнээсээ аятайхан уур амьсгалтай коммунитид шинээр нүүж ирсэн айлууд бусдыгаа дагаад зохицоод явчихдгийг бид хардаг билээ.
Өмнө нь Монголчуудын хоорондын харилцаа холбооны талаар хэд хэдэн бичвэр оруулж байсан нь ч саяхан ачаа өгөх гээд очоод өмнө нь харж байгаагүй хүмүүс байхаар нь танилцах санаатай нэг их баяр хөөртэй амьтан мэндэлсэн чинь ачаа өгөх гэж байж юун инээд намируулсан баяртай хүн ирдэг юм гэсэн байртай нэг юм дуугарсан болцгоогоод буруу буруу харцгаагаад, бүтэн 30 минут зогсоход нэг ч үг унагаалгүй салаад явцгаах юм.
Өөрийн санаж явдгаа жагсаая. Та бүхэн тэгээд нэмээд, өөрчлөөд үргэлжлүүлээрэй. Тэгж байгаад Нэгдсэн нэг сайхан үзэл баримтлалын жагсаалт гаргаад авбал гээд л.
1. Хаана ч тааралдсан Монголчуудтайгаа сайхан инээмсэглэн мэндлэх, боломжтой бол хэд гурван үг солих.
2. Бусадтай найрсаг эелдэг харьц. Бусдыг өөртөө чинь яаж харьцахыг хүсдэг, тэр л хэмжээгээр бусадтай харьцах. Ялангуяа өөрөөсөө ахмад хүнийг хүндэлж харьцах
3. Бусдыг асуусан үед өөрийн мэддэг, чаддаг зүйлээ бусдад харамгүй хэлэх, зааж өгөх.
4. Бусдын утас, мессежинд тогтмол хариулах. Тэр даруйд нь хариулах боломжгүй байсан бол удалгүйгээр хариу өгч байх.
5. Гэр бүлээ бизнес, мөнгөнөөс дээгүүр тавьж явах. Үр хүүхдүүдээ эрдэм номыг дээдэлдэг болгоход анхаарах.
6. Монгол улсаа гадныханд муулахгүй байх. Үр хүүхдийнхээ дэргэд Монголоо шүүмжилж ярилцахгүй байх.
7. Бизнес эрхэлдэг Монголчууд нэг нэгнийхээ ажилчдыг хэлж ярилгүйгээр ажилд авдаггүй байх.
8. Өвчин зовлон тохиолдсон, тусламж хэрэгтэй нэгэндээ боломжоороо туслах. Энэ нь өвчтэй болон сахиурыг эргэж очих, хүүхдүүдэд хоол унд дөхүүлж өгөх, хүүхдүүдийг нь сургуульд ээлжилж хүргэж өгөх, байрных нь мөнгийг нь төлөх гэх мэтчилэн тусууд байж болно.
9. Шинээр ирсэн хүмүүст гуйлгахгүйгээр тустай зүйл хийх.
10. Магтаал, өргөмжлөл бодолгүйгээр Монголдоо, монголд байгаа гэр бүл, ахан дүүс, ард түмэндээ, тус хэрэгтэй нэгэнд өөрийн хэмжээгээр байнга тусалж байх. Сайн сайхан үйл хийж байгаа, өөрийн дэмждэг байгууллагад сар бүр тогтмол хандив өгч байх.
11. Монгол хэл соёл, уламжлалаа дэлгэрүүлэх, коммунитигийн эв нэгдэл, хамт олны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа дэмжих, сурталчлах, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, боломжтой бол сар бүр тогтмол хандив өгөх
12. Монгол коммунитигийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэхэд гар бие оролцох. Шүүмжлэх, хойш суухын оронд асуудлыг шийдэхэд туслах, гар бие оролцох.
13. Үзэл санаа нийлэхгүй байх, хоорондоо үл ойлголцох байдал, маргаан үүссэн үед тэдний өнцгөөс асуудлыг харахыг хичээх. Хараал хэрэглэхгүй байх. Бусдыг муухай үгээр дуудахгүй байх. Эндхийхнээр бол Taking the high road буюу хамгийн ёс суртхуунлаг, нөгөө хүндээ хамгийн хор холбогдол багатай шийдвэрийг сонгох.
14. Сошиал медиад мөн эдгээр соёлыг баримтлах. Нэг нэгийгээ нийтийн сүлжээгээр ичгэвэр болгох оролдлогын өмнө холбогдож асуудлыг шийдэхийг хичээх. Хотын группэд группын гишүүдийн эрх ашигтай нийцэхгүй болон худал мэдээллийг тавихгүй бодлого баримтлах.

9/15/19 татвараа урьдчилж төлж байгаарай



Өмнө нь надаас зөвлөгөө авч байсан хүмүүс мэдэж байгаа байх. Хувиараа бизнес эрхлэгчид, тухайлбал барилга, Uber-хан улирал бүр доорх хугацаанд татвараа урьдчилж төлж байгаарай. Жилийн эцэст татвар бодуулахдаа нэгмөсөн төлнө гэдэг торгууль давхар төлөөд байгаагаа ихэнх хүмүүс мэддэггүй. Эсвэл татвар бодсон хүн нь тайлбарлаж өгдөггүй. Үнэхээр татвар төлнө гэдэгтээ итгэлтэй байвал ойролцоогоор 4 хуваагаад төлж яваарай. Энэ өдрүүдийг жилийн эхэнд 1/1-д. Календарь дээрээ, гар утас дээрээ тэмдэглэчих. Мөн машинаа ажилд хэрэглэдэг бол 12/31-д машиныхаа майлын зургийг авчих, эсвэл татварынхаа цаасан дээр тэмдэглэчих. Утсандаа сануулга хийчих нь амар байдаг юм. Ингээд татвараа бодуулах үедээ машиныхаа жилийн эцсийн, жилийн эхний майлаа өгөөд дээр нь машины бизнест хэдэн хувьд хэрэглэдгээ 75% бизнест хэрэглэдэг гэхчилэн хэлчихэд бодож бгаа хүн чинь бодчихно.


Image may contain: possible text that says 'Estimated Tax Due Dates For Period Due Date January I March 31 April 15 April I May 31 June 15 June I - August 31 September 15 September - December 31 January 15 (next year)'


9/15/19 музейн өдөр

Жил бүр болдог Smithsonian сэтгүүлийн музейн өдөр энэ жил 9/21-д таарч байгаа. Энэ өдөр Америк даяар музейнүүд үнэгүй үзэх боломжтой. Доорх линкээр орж өөрийн хотын үнэгүй үзэх боломжтой музейнүүдийг билетийг аваарай.
https://www.smithsonianmag.com/museumday/search/…&
Мөн Bank of America банкны үйлчлүүлэгсэд сар бүрийн эхний амралтын өдрүүдэд банкны кредит эсвэл дебит картаа үзүүлээд доорх музейнүүд үрүү үнэгүй орох боломжтой. 2019 оны өдрүүдийн жагсаалтыг зургаар оруулав. 
...See More