Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts
Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts

Friday, April 10, 2020

2/7/19 сэтгэл ханамжгүй явах муу

Байнга ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй явах үглэх нь өөрт чинь төдийгүй хажуугийн хүмүүсийн эрүүл мэндэд хортой. Комплайндах болон өөр хүнийг комплайндахыг сонсох үед стрессээс үүдэлтэй гормон ялгарч тэр нь асуудлыг шийдэх, ойлгох үйлдэлд ашиглагддаг мэдрэлийн холбоосыг муутгадаг...
...The most obvious reason for striving to complain less is that griping is bad for you: "When we complain, our brains release stress hormones that harm neural connections in areas used for problem solving and other cognitive functions. This also happens when we listen to someone else moan and groan."
"... the harms of complaining are comparable to secondhand smoke."

3/4/19 Мартын 8 & ТУС

Save the Date:
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулж Монгол хүүхдүүдийн сайн үйлсийн TУC клубаас маань ирэх 3 сарын 9 1:00-4:00 зохион байгуулагдах эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөгийн бэлтгэл ажил явагдаж байна. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, боловсрол, мэргэжил, эрүүл мэнд, marijuana өвсний хүүхдэд нөлөөлөх хор холбогдлын талаар яриа илтгэл, хэлэлцүүлэг явагдах ба нэлээд хэдэн эмэгтэй илтгэгчид хүрэлцэн ирэхээр болоод байна.
Үүнтэй холбогдуулан 2015 онд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа зар, зургийг шэйрлэв. 
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас
“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 3-р сарын 8-д 2015
11-2 цагт
Хаана: Wellspring Women's Center
3414 4th Ave, Sacramento, CA, 95817
Сакраменто хотноо ажиллаж амьдардаг мэргэжлийн болон туршлагатай эмэгтэйчүүд мааань эмэгтэйчүүд бидний эрүүл мэнд, санхүү, аз жаргал, гэр бүлийн талаар богино хэмжээний лекц, амьдралд ойр, бодит туршлага дээр тулгуурласан зөвлөгөө, хэрэгцээт мэдээлэл өгөх болно. Үүнд:
1. Бямбаагийн Энхмаа MD, PhD, MAS /Assistant Professor at UC Davis School of Medicine/
“Эмэгтэйчүүдийн дундах зүрх судасны өвчний өвчлөл, сэргийлэх арга замууд”
2. Хандаа Гүгел, Contracts Officer /Department of General Services/
Эрүүл зөв хооллолт
3. Оросоогийн Энхбат, Энхжаргал
Дасгал, бие тамираар хичээллэхийн ач тус, хэрхэн цаг зав гаргаж, тогтмолжуулах вэ?
4. Цека Томас / ТУС клубын ментор, Үйл хөдлөх хөрөнгийн зууч/
Цагаачлалын зарим анкет өргөдлийг хэрхэн бөглөх вэ, анхаарах зүйлс
5. Дагвадоржийн Баярсайхан /ТУС клубын ментор, коммунитигийн идэвхтэн/
“Дунд насны эмэгтэйчүүдийн амьдралд гардаг асуудлууд: Хямрал уу, боломж уу?”
6. Болормаа /Хөгжмийн багш/
“Хүүхдийг бага наснаас нь хөгжим, урлагтай ойртож танилцуулах нь, түүний ач холбогдол”
7. Түүнчлэн: 60-80 насны ахмад эмэгтэйчүүд амьдралын туршлагаасаа үндэслэн 30-50 насны эмэгтэйчүүд бидэнд зориулж алтан сургаалиа хайрлах болно.
8. “Хүүхэд залуучуудын дундах Архидалт” сэдэвтэй баримтат кино, хэлэлцүүлэг
Хоол, кофе, цайгаар уйлчилнэ. Дээрх үйл ажиллагаа ямар нэгэн үнэ төлбөргүй.
Спонсорууд:
Center for Collaborative Planning, Public Health Institute
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ үнэгүй танилцуулах боломжтой.
Орой нь 5 цагаас бүх насны эмэгтэйчүүд,тэдгээрийн хань, найз нөхдөд зориулсан үдэшлэг хүрэлцэн ирээрэй.
O Bento Restaurant
4128 El Camino Ave, #2
Sacramento, CA 95821
Дээрх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс:
Өдөрлөг: Баяраа 916-541-4988
Үдэшлэг: 916-710-0807 утсаар холбогдоорой.

3/27/19 Алхалт

7 хоногт 2 өглөө гарч алхах шогшохыг хослуулж 2 майл яваад балансын хичээлдээ орчихоод буцаад алхаад 2 сар гаруй болж байх шив дээ. Багадаа уг нь сагс магс гээд л хэрдээ хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь ч бие тамирын ямар ч дасгал эхэлсэн сайндаа 3,4 сар болоод л хэвшүүлж чадахгүй өдий хүрэв. Тай чи, пилати, халуун ёого, спин дугуй, ус гээд хийж туршаагүй юм бараг байхгүй. Хайкинг хийх дуртай болохоор гадаа байгаль харсан шигээ алхах нь зүйтэй гэж үзээд эхэлсэн юм. Уул шугамандаа эрдэмтдийн үзэж байгаагаар дунджаар 66 өдөр, ер нь бол 18-254 өдөр давтаж хийсээр хэвшил болдог гээд байгаа.
Өглөө гарах гэж инээдтэй. Дурак чинь арга эв нь олдвол өөр юм хийгээд явчих санаатай. Тэгээд өөрийгөө хаалгаар өшиглөх нь холгүй гаргана. Нэг гарчихвал ч гоёо. Хэдийгээр парк марк биш, хөдөлгөөн ихтэй замын хажуугаар явдаг ч эргэн тойрноо хараад сэтгэл сэргээд явчихна. Өглөө бүр хашаандаа байгаа нэг сайхан морины хажуугаар өнгөрнө. Хавар болж байгаа болохоор цэцэг ногоо дэлгэрээд нүд сэргээнэ. Бас хажуугаар нь өнгөрдөг бяцхан гол д, уг нь бороо ихтэй үеэр ус урсдаг суваг шахуу юм л даа, зэрлэг туркэй, бас бус шувуунууд эргэлдэнэ. Хүүхдүүдийн хаврын амралт хүртэл энэ нь наддаа байгаль л юм даа.

3/28/19 ТУС клуб

ТУС клубын хүүхдүүд маань анхныхаа видео дээрээ ажиллаж дууссан. Одоо edit хийгдэж байна. Удахгүй сошиал медиагаар тараах болно.
Энд Sacramento County Coalition for Youth байгууллагаас гаргасан эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөг менторууд маань монгол хэл дээр орчуулсныг оруулж байна. 
Марихуаны гэж юу вэ? Хүүхэд, залуучуудад хэрхэн нѳлѳѳлдѳг вэ?
-8:08
Click to expand

4/11/19 марихуаны хор хорбогдол

Эндхийн хүүхдүүд архи, тамхины хорыг, 2nd hand smoke (тамхи татдаг хүмүүсийн хажуу дахь хүмүүс хорддог талаар) энээ тэрээ гээд сайтар ойлгосон байдаг ч марихуаны талаар асуухад тийм ч аюултай биш, хуулиар 8 мужид зөвшөөрөгдсөн, эрүүл мэндэд сайн, зүгээр ургамал ш дээ гэх зэргээр хариулах нь их. үнэндээ мариуханы ургамалд 700 гаруй химийн бодис агуулагддаг, зарим нь халсан үедээ cyanide гэхчилэн (газын хорт камерт хэрэглэдэг хорт хий) хорт бодис болж хувирдаг, мансуурах үйлчилгээ бүхий THC бодис нь их байх тусам өвчин намдаахад тус болдог CBD бодис нь бараг байдаггүйг, одоогийн синтетик мариуханд мариуахны ямар ч ургамал ороогүй хиймэл үнэр оруулагч цацсан байдгийг тэд сайн ухаараагүй ороод хамаарагч, донтогч болон хувирч байна.
Гэтэл дээрх бүгд мессежүүд марихуаныг өдөр тутмын хэрэглээ болгохоор зүтгэж байгаа асар их хөрөнгө бүхий хөрөнгө оруулагчид, бизнесүүд, корпорациудын маркетинг гэдгийг тэд хэрхэн ойлгох билээ. Анх тамхи яг ингэж эхэлсэн байдаг. 1920 онд тамхи аддикшин авчирдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нь 80 жилийн дараа л хэдэн сая хүнийг алласныхаа дараа л донтуулдаг, хүний биенд хор нөлөөтэйг тамхины том корпорацууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тамхины хор холбогдлыг барууныхан ойлгож эхжлсэн үеэс тэдний маркетинг ази, африк уруу шилжиж хэдэн бумаар олж байх үед манай оронд 10 хэдтэй хүүхдүүд татаж эхэлсэн. Тэднийг энэ корпорацийн ирээдүйн мөнгөний үүсвэр гэдгийг ойлгож маркитенг нь ч тэгж чиглэж байсан. Тархи хөгжиж байгаа үеийн буюу өсвөр насны хэрэглээ насан туршийн хэрэглээ болох нь хамгийн их магадлалтай тул тэд ч насан туршийн хэрэглэгч болж үлдсэн. Миний ойр тамхи татагч 2 хүнээс 30 гаруйтайгаасаа эхэлж татсан 1 нь л гарч чадсан бөгөөд 10 жилд татаж эхэлсэн нөгөө нь зүрхний хагалгаанд орж бараг үхээд босч ирсэн нь одоо хүртэл зогсч чадахгүй байгааг нүдээрээ харж байгаа билээ. Би хэдэн сарын өмнө "Тамхи бол хэрэглээний барааны түүхэн дэх хамгийн ашигтай бизнесийн нэг бөгөөд урт хугацаагаар хэрэглэсэн бүх хэрэглэгчдийнхээ талаас илүүг нь алдаг" гэж James Monsees-ын хэлснийг бичихэд 1 л хүн яасан аймаар бичдэг юм бэ гэсэн байсан. Энэ бол баримттай тоо шүү дээ. 
Гэтэл одоо бүр тэрнээс аюултай марихуан гэдэг зүйл үрүү том корпорациуд, Wall Street хөрөнгө оруулагчид аль хэдийн орчихсон том том мөнгө шидэн дээрх ойлголтыг хүүхдүүдэд өгөөд бат итгүүлчихсэн явж байна. Жишээ нь, хэдийгээр архины төрлийн ундаа түгээмэл хэрэглэгддэг ч архины компаниудын орлогын 75% хувийг өдөрт 10-аас дээш хундага (стакан...) уудаг тогтмол хэрэглэгчид бүрдүүлдэг. Тэд уг нь Америкийн хүн амын зөвхөн 10% гээд боддоо. 
Тэд байнга хэрэглэгч ирээдүйн тогтмол хэрэглэгчдээ бэлтгэх гэж аюулгүй энээ тэрээ гэсэн мессежийг яг л тамхины реклам дээрээ хэрэглэж байсаг тактикаараа хэрэглэж байна. Олон жилийн өмнөх кино дээрээ тамхи татаагүй жүжигчин гардаггүй шиг одоо сүүлийн үеийн кинонууд марихуан татсан хүмүүс, сошиал медиан одууд хүртэл үүнд үйлчилж эхэлснийг харж байна. Сая нөгөө кардашиан хүүхэн хүүхдийнхээ бэби шоурыг THC theme-тэй хийнэ гээд биччихсэн харагдана лээ. Дээр үеийн рекламуудыг харвал гоё хүүхэн залуучууд зуучихсан, эмч энэ тэр хүмүүс хоргүйгээд ярилцлага өгөөд л. 
Хор хөнөөл нь тогтмол хэрэглэсэн үед бие эрхтэнг хордуулж хөнөөдөг тамхи, архитай зэрэгцүүлэлтгүй. Биднийг адгууснаас ялгаруулдаг цорын ганц эрхэм эрхтэн тархи уруу илүүтэй чиглэж үйлчилдэг эд. Хүүхдийн тархинд багц өөрчлөлт оруулж натурал байдлаар баясал авах чадваргүй, өөр юу ч хийх сонирхолгүй, ирээдүйн сэтгэл мэдрэлийн өвчтөн, бусад хор хөнөөлт бодисын хамааралтан болгож дээр нь машин зам осолд олноор өртөж байгааг хамгийн түрүүнд хууль ёсны болсон Коларадо мужийн тоо баримтуудаас харагдаж байна. 10, 20 жилийн дараа үүнээс аюултай тоо баримтууд бэлэн болно гэж судлаачид үзэж байна. 
Калифорн мужийн 12-17 настангууд 2017 мариуханд донтон эмчлүүлэгчдийн 1-т буюу 42% -ыг эзэлж байгаа тоог өчигдөр харлаа. Бид энэ их мөнгө, сурталчилгаа, соёлын эсрэг зогсож хүүхдүүдийнхээ төлөө хамтарч ажиллаж эхлэх хэрэгтэй байна. 
Миний бие мариуханы хор холбогдлын талаар монгол эцэг эхчүүдэд мэдээлэл мэдлэг олгох тал дээр цуцалтгүй зүтгэх бөгөөд ойрын хугацаанд хүүхэд залуучуудын бие махбодь, тархи сэтгэхүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар Харвардын гэхчилэн эрдэмтдийн судалгаа, баталгаа, Коларадо мужийн тоо баримтууд дээр үндэслэсэн цуврал материалууд бэлдэж тавих болно. Та бүхэн, эцэг эхчүүд, коммунитигийн байгууллагууд олноор энэ асуудал дээр арга хэмжээ зохион, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.


YOUTUBE.COM
The Other Side of Cannabis: Negative Effects of Marijuana on Our Youth. www.oscdoc.com

Marijuana Prevention Summit


Хэдийгээр Америкийн 8 мужид мариуханыг 21-ээс дээш насны хүн цэнгэлийн (recreational) журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн нь ч зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд зарагдаж байгаа барааг харна уу. Мариуханы өндөр орц бүхий энэ чихэр ундааг том хүнд чиглэсэн гэж та бүхэн бодож байна уу.

5/25/19 SPIRIT программ

Sierra Sacramento Valley Medical Society гэдэг байгууллагын 1995 онд байгуулагдсан SPIRIT программ нь эрүүл мэндийн даатгалгүй бөгөөд өвдөг, нүдний гэхчилэн мэс засал хэрэгтэй байгаа хүмүүст сайн дурын эмч, мэс засалчдаас туслалцаа үзүүлдэг проргамм (цанаачлалын статусаас үл хамааран) юм байна. Жилд ойролцоогоор 40 орчим мэс засал хийлгэж чаддаг, одоогоор 148 хүний очёртой байна гэж Sacbee-д бичжээ. Зарим тохиолдолд хурдан, зарим тохиолдолд хэдэн сараар хүлээх хэрэг гардаг гэсэн нь бодвол ямар төрлийн мэс заслаасаа хамаарч ямар эмч сайн дуруураа хагалгаа хийхиыг эзөвшөөрснөөс хамаардаг болов уу. Тэгэхээр ямар нэгэн мэс засал шаардлагатай бөгөөд даатгалгүй бол Сакто дахь үнэгүй эмнэлэг үрүү хандаад тэндээс recommendation хийлгэж энэ проргаммд хандах нь зөв байх.

6/27/19 марихуаны аюул

2014 онд Харвардын Эмнэлгийн сургуулийн судалгаагаар тогтмол биш байсан нь ч марихуаны хэрэглээ нь хүний тархины саарал маттерийн хэмжээ, хэлбэр, нягтшралд өөрчлөлт үзүүлдэг хэмээн гарсан байгаа. Саарал маттер нь хүний шийдвэр гаргахад нөлөөлдөг хэсэг билээ. Доор зөвхөн амралтын өдрүүдээр зугаацаж марихуан хэрэглэдэг 28 настай залуугийн тархийг эрүүл тархитай харьцуулсан 3D зураг.
Марихуан зүгээр ш дээ. Архи, тамхинаас л дээр гэх залуучуудтай зөндөө тааралдах боллоо. Тархи чинь эрүүл бусаар засрахааргүй өөрчлөгдөхөд зүгээр үү?
Яагаад ингэж нөлөөлөл үзүүлдэг вэ? Үргэлжлэл бий.

16 настай марихуан тогтмол хэрэглэгчийн тархийг эрүүл тархитай харьцуулсан зураг.
Хүүхдүүддээ нэг харуулчхад гэмгүй. 
Яагаад ийм болж байна?

7/31/19 Эрүүл мэнд цуврал

Органик буюу химийн бодисоор бордоогүй ногоо жимс аль болохоор идэж хэрэглэх, бүр боломжгүй бол ядаж бохир 12 гэж нэрлэгддэг хамгийн хортой эсвэл ихээр химийн бордоо хэрэглэгддэг алим, гүзээлзэгэнэ, усан үзэм, сэлэри (celery), тоор (peach), бууцай (spinach), болгар перц (bell pepper), нектар (nectarines), өргөст хэмх, интоор (cherry), улаан лооль, снап вандуй (snap peas), төмс зэргийг аль болох органикаар нь авч байхыг хичээгээрэй. Химийн бодис хорны талаар би нэлээд олон жил бичиж байна. Химийн бордоо, бодисны хор нөлөөлийн доорх жишээ сайн харуулдаг бөгөөд анх Smithsonian сэтгүүлээс 2013 онд уншиж байснаа хадгалж үлдээсэн байснаа өнөөдөр энд оруулж байна. Вашингтоны их сургуулийн эрдэмтэн Michael Skinner 2005 оноос ажиллаж ирсэн туршилтаараа хөдөө аж ахуйд хэрэглэгддэг vinclozolin гэдэг үржлийн эрхтэнд муу нөлөө үзүүлдэг (үүнд өртөгдсөн амьтны үр төл насанд хүрэх үед спермийн хэмжээ нь харьцангуй бага байдаг) гэгддэг химийн бодисыг нэгэн хулганы биед хийжээ. Гэхдээ түүний туслах санамсаргүйгээр энэ хулганы 3 дахь үеийн төлийг үржилд оруулж 4 дэх үеийг гаргаж орхисон нь түүний шинжилгээний ажлыг өөр чиглэл үрүү хөтөлж үр дүн нь эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан билээ. Энэхүү туршилтаар өндөр хэмжээний хорт химийн бодисыг жирэмсэн хулганад хийхэд хорт бодис гэдсэн дэх ургын эсийг шинээр программчилж өндөг (эмд), спермийн (эрд) эсэд үлджээ. 2 дахь үе дээр хулганы үр төл нь хордсон үрээс үүсэлтэй тул гэдсэндээ байхдаа аль хэдийн өвчинд өртөх эрсдэлтэй болчихсон байна. 4 дэх үеийн хулгана нь эрдэмдтийн хувьд маш шинэ үр дүнг харуулсан бөгөөд хэдийгээр энэ үеийн хулгана тухайн химийн бодистой хэзээ тулгарч байгаагүй ч нэгэнт шинээр программчлагдсан эсээс үүдэлтэй тул аль хэдийн өвчлөх магадлалтай гарсан байна. Тэд энэхүү туршилтаа 15 удаа дахиж давтаж хийссэн нь ч 4 дэх үеийн хулгана сперм хэт багатай төрж өвчинд аль хэдийн өртсөн гарсан байна. Энэ бүгдээс үзэхэд хэрэв буурай аав ээж нь (өвөө эмээгийн аав ээж нь) ямар нэгэн хортонд өртөгдсөн бол 4 үеийн хүүхдэд өвчний шинж тэмдгүүд илрэх бололцоотой гэсэн үг юм.

8/1/19 Эрүүл мэндийн цуврал


https://www.worldlifeexpectancy.com/…/mongolia-vs-united-st…
Бичиж байгаа зүйлтэйгээ холбоотойгоор тоо баримт судалж байгаад энэ сайт уруу орчихлоо. Тэгээд Монгол улсынхаа дундаж наслалт, хамгийн их үхэл авчирдаг шалтгаануудыг амьдралын хэв маяг, хоол унд, цаг агаарыг нь гайгүй сайн мэддэг гэж боддогоороо 2 хөрш, амьдардаг улстайгаа харьцуулав. Хэд хэдэн сонирхолтой зүйл ажиллагдав. Хятадууд 60-аад онд Монголчуудаас дунджаар 10 гаруй жилээр богино насалдаг байж байгаад огцом сайжирч явсаар 2016 онд 76.4 болж бараг хөгжилтэй орнуудыг (Америкийнх 78.5) гүйцээд ирж. Монголын маань дундаж наслалт 69.8 буюу Америкийн 60,70-аад оны хэмжээнд л байна даа. Улсын статистикийн газрын газрын мэдээг харлаа, Арай өөр тоонууд байна. Монголд 2015 онд дундаж наслалт эрэгтэйчүүд 66.0, эмэгтэйчүүд 75.8 жил, гэтэл 2016 онд буурч 2016 онд эмэгтэйчүүд 75.1 эрэгтэйчүүд 65.6 (Нийтдээ 70.4) болжээ. Буурдаг гэж би ерөөсөө бодож байгаагүй юм байна. Дээр нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тооны хооронд ямар их зөрөө байнаа? Ихэнх улсуудад 3-5 насны л зөрөө ажиглагдаж байна.
Та бүхэн өөрсдөө ороод харьцуулаад харж болно. Би сонирхуулаад дэлгэцнээс авсан зурагнуудаа оруулав.
Идэж уудаг зүйл, амьдралынхаа хэв маягийг тунгааж бодоход хамгийн их үхэл авчирдаг өвчнүүдийн жагсаалт бүхий хүснэгтүүд их хэрэгтэй санагдав. Жишээ нь Монголчуудын дунд элэг, ходоод, хоолойн хавдрууд, ходоодын шархын үхэл их байхад Хятадад ходоод, хоолой, элэг, уушигны хавдар, Оросд мөн л ходоодны хавдар их, дээр нь зүрх, гэдэсний хавдраар их нас барж, харин элэгний өвчлөл их багатай байдаг юм байна. Хамгийн түрүүнд санаанд бууж байгаа зүйл бол хятадууд их тамхи татдаг байсан санагдана. Газар сайгүй, Америкт ч азиуд элэгний өвчний эрсдэлтэй бүлэгт ордог. Зүрхний аттак, тархинд цус харвахын хувьд хаа сайгүй өвчлөл ихтэй ч техник технологи, эмчилгээний чадал боломж нь хөгжилтэй орнуудад их сайн байх шиг байгаа юм. Орос, Монголд архинаас болсон үхлээрээ дээгүүр давхиж явна даа.

8/3/19 Эрүүл мэнд цуврал

Америкт 50 хүрэв үү үгүй та middle-aged буюу дунд насныхны эгнээнд шилждэг. Өөрөөр хэлбэл насныхаа дунд хэсэгт хүрсэн хүмүүс болно. Миний бие хэдхэн жилийн дараа тэдний эгнээнд шилжих ба залуу насаа амьдралын төлөвлөгөө багатайхан өнгөрөөчихсөн хүн, амьдралынхаа 2 дахь хагасдаа жаахан нь ч гэсэн бэлтгэлтэй оръё хэмээн бодож, судалж уншиж, өөртөө төлөвлөгөө, талөвлөгөө ч гэж дээ чиглэл гаргаж байгаа билээ. Нэгэнт л олон цагийг зарцуулсан тул өөрийн олж мэдсэн, шүүн тунгаасан мэдээллийг өөрийн үеийнхэндээ, магадгүй залуучуудад хэрэгтэй байж магад хэмээн эрүүл мэнд, санхүү, аз жаргал гэсэн хэсэгтэйгээр бичиж эмхтгэж байгаа юм. Доор "Эрүүл мэнд, урт наслалт" хэсгээс оруулав. Саналаа бичээрэй. Завны байдлаас болоод комментэнд хариу бичихгүй байж магадгүй, гэхдээ бүх хүмүүсийн комментийг уншдаг шүү.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Одоогоор Америкт хүний дундаж наслалт 78.6, Монголд 69.8 байгаа бөгөөд яг хэд хүрэх нь тухайн хүний ген, хүйс, амьдралын хэв маяг, аз зэргээс шалтгаална. Эрдэмтэд урт, эрүүл наслахад төрөлхийн ген 25-30 хувь үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Үлдсэн 70-75 хувь биднээс өөрсдөөс шалтгаалах аж. Генийн азын “сугалаа” таарчихсан урт наслаад байгаа эдгээр хөгшчүүлээс хөгшрөлтийг удаашруулах, өвчин тусах магадлалыг нь бууруулах хэмжээний хамгаалах үйлчилгээ бүхий 281 төрлийн генетикийн тэмдэглэгээ олдсон байна. Эрдэмтэд тэдний биологийн цаг нь бусад хүмүүсийнхээс удаан гүйдэг байхад зарим хүмүүсийнх төрөлхийн хурдан гүйж эрт хөгширдөг үзэж байгаа юм. 50-аад оны сүүлчээр залуу микробиологч Leonard Hayflick хорт хавдар үүсгэгч вирусыг судалж байхдаа Hayflick limit буюу Хэйфлик хязгаарыг нээсэн аж. Тэрээр хүний эхийн ургаас авсан эсэн дээр ажиллаж байсан ба нэг өдөр л эс хуваагдах нь удааширч 40 дэх хуваагдал дээрээ ирээд зогссон байна. Тухайн үедээ эрдэмтэд тэжээл нь байвал эс хуваагдахаа хэзээ ч зогсоодоггүй гэж итгэдэг байсан үе бөгөөд тэрээр өөрийгөө техникийн алдаа гаргсан гэж бодсон бөгөөд дахин өөр өөр эс дээр туршихад бас л тодорхой хуваагдалд хүрээд зогсч байжээ. Тэгээд бүх бичлэгээ үзэхэд хамгийн хөгшин эс нь хамгийн түрүүнд хуваагдахаа зогсоож байжээ. Тэр хорт хавдрын эс нь үхэлгүй маш эрчимтэй үржиж хуваагддаг байхад хүний энгийн эс тодорхой хугацаанд л амьдардаг гэдгийг ийнхүү нээсэн ба тэрээр эсийг хэдэн сараар хөлдөөгөөд буцааж гэсгээхэд мөн хэд дэх хуваалт дээрээ байсан тэрнээсээ үргэлжлүүлэн хуваагдсаар 40-60 хуваалт дээр ирмэгц мөн л зогсож байжээ. Тэрээр эс дотроо санах ойтой, тэднийг хэд дээр зогссоныг хэлдэг ямар нэгэн тоолдог механизм дотор нь байх нь гэдгийг ухаараад би сандал дээрээсээ бараг унах шахсан хэмээн дурсчээ. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа 80-аад оны сүүлчээр л энэ тал дээр томоохон ахиц гарчээ. Аливаа амьтны ген нь эсийн бөөм дэх хромосом дахь ДНХ /DNA/ молекулуудад хадгалагддаг. Хүний ДНХ 46 хромосомтой. Эс хуваагдах үед хромосомууд нь бүрэн хэмжээгээрээ хувилагдах ба хромосом бүрийн үзүүр-теломер (telomere) хэмээх ДНХ-ын богино хэсэг /гутлын үдээсийн үзүүр лугаа- зургаас тодорхой харна уу/ эдгээрийг эвдрэхээс хамгаалж байдаг байна. 1980-аад оны үед Elizabeth Blackburn (2007 онд Нобелийн шагналыг химийн чиглэлээр хүртсэн) нэг эст амьтны хромосомын үзүүр теломерийг тодорхой ДНХ агуулдгийг, 1982 онд Jack Szostak-ийн хамтаар теломер нь эсийг хуваагдах явцад хромосомыг задрахаас хамгаалдгийг, 1984 онд Carol Greider-ийн хамтаар теломерийг үйлдвэрлэдэг telomere enzyme-ийг гэдгийг тус тус нээжээ. Тэд 1990, 1992 онд хэвлүүлсэн эрдмийн ажилдаа теломер нь эсийн Хэйфлик хязгаарыг тогтоодог нөгөө “тоолдог” мехнизм нь мөн байх магадлалтай гэснээр анх удаа теломер, эсийн хөгшрөлт 2-ын хооронд холбоог илрүүлжээ.
Түүнээс хойш нэгэнт теломерийн богиносох үзэгдэл нь эсийн хөгшрөлтийг илэрхийлэгч гэж бүрэн хэмжээнд үзэх болсон ба ДНХ-ийн энэхүү жижиг хэсэг хүний хүний хөгшрөлтийн шалтгааны нэг болох нь судалгаа шинжилгээ харуулсаар байна. Анх эрдэмтэд ахмад настай хүмүүсийн теломер нь залуучуудынхыг бодвол богино байдгаас теломер нь хүний наслалтын хэмжээг илэрхийлэгч байх магадлалтай гэж үзэж байв. Хүнийг анх төрөхөд теломерүүд нь нэлээд урт байж байгаад эс хуваагдаж тутамд багассаар эс ажиллагаагүй эсвэл үхэх үед маш жижиг болдог байна. Жижгэрч богиноссон теломер нь зүрх судас, саахарын, алзаймер, тархин дахь цус харвалт зэрэг нэлээд олон тооны наслалтай холбоотой өвчингүүдтэй уялдаатай байдаг. Зүрх судасны өвчтэй 8400, нийтдээ 43725 хүнийг оролцуулсан 24 судалгааны нэгдсэн дүнгээр теломер нь сүүлийн гуравны нэгдээ орж багассан хүмүүс теломерийн урт нь үзүүрийн гуравны нэгдээ байгаа хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр өвчлөх магадал нь 50%-иар илүүтэй гэж гарчээ (BMJ, 2014). 
2012 онд Кайзер эмнэлэгийн 100 мянга орчим өвчтнүүдийн шүлсний дээж дээр хийсэн судалгаагаар дараахь дүгнэлтүүд гарчээ:
Үүнд: - Богино теломертэй төрсөн бол залуудаа нас бардаг,
- Хэдийгээр эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол урт насалдаг ч залуучуудын теломерийн урт эрэгтэй эмэгтэй гэх зөрөөгүй ижил урттай байдаг ба нас явахын хэрээр теломер нь багассаар 50 нас өнгөрмөгц эрэгтэйчүүдийнх илүү хурдтай богиносч ирдэг байна. Энэхүү зөрөө үргэлжилсээр 75 нас хүрэхэд богиноссон теломертэй хүмүүс өвчнөөр нас бардаг аж. Хүн амын ихэнх үхэл 75 насны орчимд тохиолддог ба үүнээс хойш насалдаг хүмүүс биологийн хувьд “шилэгдсэн” хүмүүс гэж үзэж болно доктор Blackburn өгүүлжээ .
Дээр өгүүлсэнчлэн төрөлхийн хэт богино теломертэй төрсөн хүмүүс (нийт хүн амын 10 орчим хувь) тoдорхой тооны хорт хавдар,чөмөгний дутагдал (loss of bone narrow), дархлын хомсдол зэрэг өвчинд нэрвэгдэхдээ амархан байдаг нь бүрэн хэмжээгээр тогтоогдсон билээ. Бага насны хэт богино теломертэй хүүхдүүд "теломер синдром" хэмээн нэрлэсэн өвчнөөр өвчилдэг ба тэдний ихэнх нь залуу насанд ч хүрдэггүй гэж үздэг. Иймээс ер бусын богино теломертэй төрсөн хүмүүс тодорхой төрлийн эмчилгээнд орохгүй байх нь зүйтэй хэмээн John Hopkins-ийн Telomere Center-ийн клиник захирал Mary Armanios өгүүлжээ.
Хэдийгээр теломерийн урт нь ийнхүү ихэвчлэн генээс хамааралтай боловч эргэн тойрны нөхцөл байдал, амьдралын сонголтууд үүнд нөлөөлдөг билээ. Доктор Blackburn -ын багыхан 2000 оны эхэн үед хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа эхчүүдийн теломерийг хэмжихэд хамгийн их стресстэй эхчүүд богино теломертой байсан нь тэд 10 болон түүнээс олон жилээр наснаасаа хөгшин болсныг илтгэж байжээ. Дуйк (Duke) Их сургуулийн хийсэн судалгаа бас сонирхолтой. Тус сургуулийн эрдэмтэд хэсэг хүүхдүүдээс 5 настай байхад нь мөн 5 жилийн дараа 10 настай байхад нь ДНХ-ээс дээж авч судалжээ. Энэхүү хугацаанд зарим хүүхдүүд зодуулж дээрхлүүлсэн, эсвэл эргэн тойрны томчуудыг зэрлэг догшин авир гаргахыг харсан зэрэг үйл явдлууд тохиолдсон байжээ. Эдгээр хүүхдүүдийн теломерийн хэмжээ бусад амар тайван байсан хүүхдүүдийнхтэй харьцуулахад хамаагүй богиноссон байжээ. Boston хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдсэн өөр нэг судалгаа байна. Америкийн газар бүрт амьдардаг 5243 сувилагчийн ДНХ-ийн дээжид хийсэн судалгаагаар phobia өвчтэй /жирийн хүмүүсийн хувьд энгийн зарим нэгэн зүйлээс айдаг өвчин/ сувилагчдын теломер нь ийм эрүүл бусдыгаа бодвол богино байсан байна. Ялгааны хувьд 60 болон 66 настай хүмүүсийн теломерийг харьцуулсан мэт зөрөөтэй байжээ. Одоогоор эрдэмтэд теломерийн хэмжээнд нөлөөлдөг тамхи татах зэрэг бусад хүчин зүйлсийг жагсааж эхэлсэн ба ямартаа ч хөдөлгөөн нь үүнийг удаашруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны дүнгүүдээс үзэхэд хөдөлгөөний дутагдалтай, нойр муутай, боловсруулагдсан карб (carbohydrate) ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийнх илүүтэй богино теломертэй гэж гарсан байдаг. Амьдралын эрүүл дадал зуршлыг хэвшүүлснээр теломерээ уртасгах боломжийн талаар нэлээд судалгаанууд хийгдсэн байгаа. 2013 онд SF Калифорний Их сургууль, Preventive Medicine Research Institute 2-ын хамтарсан бүдүүн гэдэсний хорт хавдар тусах бага эрсдэлтэй гэж үзсэн 35 хүн дээр 5 жилийн турш хийгдсэн судалгаа байна. Эдгээр оролцогчдын эрүүл хооллолт, бие тамир дасгал, стресс менежмэнт, нийгмийн харилцаа холбооны программыг дагаж мөрдсөн 10-ынх нь теломер нь мөрдөөгүй нөгөө хэдйинхээс 10 хувиар урт байсан байна. Зарим шүүмжлэгчид бие тамир дасгал, эрүүл хооллолт, стресс багасгалт нь үхэх, өвчин тусах магдлалыг бууруулдаг ч теломерийн хэмжээ үүнд ямар ч хамаагүй гэж үзэх нь бий. Германд хийсэн судалгаагаар 40-өөд болон 50-иад насны хүмүүсийн теломер нь 20-иад насныхнаас 40 хувиар богино гарсан ба харин 40-50 насныхан нэлээд сайн гүйлтээр хичээлдэг бол 10-хан хувиар богино байжээ. (Smithsonion magazine, 2015).
Дашрамд дурдахад 2 ихэр сансрын нисэгчийн теломерийг хэмжээнд үндэслэж NASA удаан хугацаагаар сансарт байх нь хүний насыг богиносдог гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ. Ихрийн өрөөсөн Скотт сансарт 1 жил орчим байж байгаагаад буцаж ирэхэд теломерийг нь хэмжихэд дэлхийд үлдсэн Маркийнхаас 4 дахин урттай болсон байж. Гэхдээ хэсэг хугацааны дараа буцаж хэвийн байдалдаа орсон нь ч анх сансарт нисэхийн өмнөх хэмжээнээс арай богино болж үлдсэн байна.
Хүний биологийн нас болон теломерийн настай (TeloYears) харьцуулсан тестийг Telomere Diagnostics компанид цусныхаа дээжийг явуулж $90 төлснөөр хийлгэх боломжтой бөгөөд тестийн дүнг эрүүл мэнд, хооллолт, бие тамир дасгалаар сайжруулах зөвлөгөөний хамт илгээдэг юм билээ. Дунджийг нь биш, бүр нарийвчилж бүх 92 теломерийг нь нэг бүрчлэн хэмжиж дүгнэлт гаргадаг Life Length гээд Мадридын компани ч($395) байна. Хэрэв хүний теломерийн урт нь тухайн насныхны дунджаас богино бол ирээдүйд эрүүл мэндийн асуудал үүсэх анхааруулах дохио гэж хүлээж авах нь зүйтэй. Ямартаа ч одоогийн шинжлэх ухааны түвшинд хийгдсэн судалгаа шинжилгээний дүнгээс өрөвслийг (inflammation) багасгах арга хэмжээ авч, бие тамир дасгал хийж, эрүүл жин, хоолын дэглэм барьж, тамхи татахгүй байх нь теломерийн хэмжээ богиносгох явцыг удаашруулдаг гэж үзэж болно. Үүнээс гадна enzyme бодис теломерийг хэмжээг уртасгадаг гэж тогтоогдсон ч энэ нь үрийн шингэн, өндөг, стем эс, хорт хавдрын эсд ихэвчлэн агуулагддаг бөгөөд гадуур зарагдаж байгаа enzyme гаралтай элдэв бүтээгдэхүүн нь хүнд сайнаар нөлөөлдөг гэсэн баталгаа одоогоор байхгүй гэдгийг бодолцоно бизээ. Үргэлжлэл бий.
Зургийг Discover сэтгүүл, 2016