Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, September 23, 2020

Хятадын ажиллах хүчний бодлогод Өвөр Монголчууд маань өртлөө

 Хятадын ЗГ-аас уйгарчуудын эсрэг харгис бодлого хэрэгжүүлж номхтгож авсан. Өвөр Монголд сургуульд хэлийг нь хориглосон, Түвдэд он гарснаас хойш хагас сая орчим иргэдийг нь цэргийн зохион байгуулалттай ажил- сургалтын төвүүд үрүү хятадын өнцөг булан бүр үрүү илгээсэн юм байна. 

Энэ нь хэдхэн хоногийн өмнө подкастаар сонссон ухаант мэргэний үгтэй нийцэж байгаа юм. Хятадад дотоодын тэмцлээ хурцатгах нь тийм ч ашигтай биш. Энэ бүгд цэвэр эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэй. Маш олон хүнээ өвчинд алдсан тул ажиллах хүчээ зузаатгах бодлого гэсэн нь үнэхээр ортой санагдаж байгаа юм. 

Учир нь Хятадын хүн амын тоонд “collapse in fertility” хүн амын өсөлтийн нуралт болно гэж эдийн засгийн томоохон судлаач бичиж байсныг өмнө нь бичвэрээрээ дамжуулж байсан. Түүний өгүүлснээр 1975-2010 оны хооронд ажиллах насны (15-64) хүний тоо 2 дахин өссөн нь боловч сүүлийн 25 жилд ажиллах хүчний нөхөлт зохих хэмжээнээсээ доогуур байсаар байна. 


2027 оноос Хятадын хүн ам багасч эхлэх ба ажиллах хүчний хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй багасч байгаа, 2040 он гэхэд наад зах нь 100 саяар бага болно гэж тооцоолжээ. Тэр үед 15-аас доош насны хүүхдийн тооноос настайчуудын тоо 2 дахин их болох ба ирэх  25 жилд 135 саяас 325 саяд хүрснээр 1990 онд улсын иргэдийн дундаж нас 25-аас доош байсан бол 48 болно гэжээ. Дэлхий дээр ямар ч улс ийм хурдтайгаар бууралтаж байгаагүй гэнэ. 

Мэдээж дээр нь 1979-2015 онд явагдсан нэг хүүхэд бодлогын улмаас эрэгтэйчүүдийн илүүдэлтэй асуудал байгаа. 


Тэгэхээр чинь энэ хурдтай эдийн засгийн өсөлтөө хангаж явахын тулд өөрийн авдраа ухаж байгаа хэрэг байх нь. Хөгжилтэй орнууд ажиллах хүчнээ ихэвчлэн цагаачлалаар шийддэг. Цагаачид хэл соёлыг нь бүрэн эзэмшиж тухайн орны иргэдийн хэмжээнд хүртлээ иргэдийг бодвол ямар нэгэн гомдол тавихгүйгээр хамгийн гологдсон ажлуудыг хийж, олон цагаар, урам зоригтой ажилладаг тул хамгийн сайн ажилчид болдог. Хятадын хувьд тэгтээ тэргүй уусгах бодлого нь явагдаж байсан, энэ тэмцлүүдийг өрнүүлэхгүйгээр уусгаж дөнгөх байсан нь тэгж хүлээх хугацаа байхгүй түл хурдавчилсан хэрэг байх нь. Ингээд л хөөрхий өөртөө засах эрх өгсөн, өөрийн соёлтой, тэжээлтэй хэдэн улсынхаа иргэдийг хэл соёлоос нь яаравчлан салгаж, бодох сэтгэх тэмцэх зррилго байхгүй болгож аваад үг дуугүй захирагдаад робот шиг ажиллах ажилчид бэлтгэж авч байгаа хэрэг. Дээр нь эсэргүүцвэл уйгаруудыг яасныг мэдэж байгаа болохоор эсэргүүцэх зүрхгүй болгосон. Үндэстний цөөнхийг олонхын хэл, боловсролыг нь дутуу эзэмшсэнийг далимдуулаад нугдайлгаад явчих нь бизээ. Өөрөөр хэлбэл өвөр монгол ах дүүсийн маань үр хүүхдүүд мал аж ахуйгаасаа салангид хятадуудад дарамтлагдсан ажилчид болох ирээдүй хүлээж байгаа байх нь. Юутай харамсалтай.

Friday, April 10, 2020

12/31/18 Happy New Year! 2019

Дахиад л нэг жил нисээд өнгөрч байна. Уугуул нутагт маань төдийгүй суугуул нутагт маань төр засаг нь жаахан үймээнтэй, ширүүвтэр гэхдээ оны сүүлээр сайн цагийн эхлэл үзэгдсэн жил болов уу даа.
Гаднах нөхцөл байдлыг үл харгалзан та бүхэн амжилт бүтээл дүүрэн л биз дээ. Миний бие өнгөрсөн жилд хийж бүтээснээ дүгнэж харвал төлөвлөгөөгөө нэг 80%-тай биелүүлсэн болов уу. Бичихээр төлөвлөсөн 2 том прожект маань намайгаа эхлэхийг жил гаруй хүлээж байна. Гэтэл зугаа цэнгэлд дуртай нөхөр яахав жилд ядаж нэг удаа очиж үзээгүй газраа очих төлөвлөгөөгөө давуулан биелүүлж Хавай арлууд, Montana муж хүртэл урт замын аялал хийж, Burning Man фестивальд анх удаа оролцсон нь хамгийн баяр баясгалан авчирсан зүйл байлаа. Төлөвлөж байсан үл хөдлөх хөрөнгийн агентын лицензээ авч монголчуудтайгаа хамтарч ажиллаад эхэлчихлээ. Мөн Грит математикийн сургалт маань 3 дахь жилдээ ажиллаж Бэй Айрээд 2 бүлэг, Сакраментод 2 бүлэг хүүхдүүдэд сард 4 удаа сургуулийн программын тооны хичээлийн цоорхойг бөглөх, мат суурийг нь баталгаажуулахын төлөө өөрийн боловсруулсан программаар сургаж байна. Өмнөх жилийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн CAASPP тестийн оноог өмнөх оноотой нь харьцуулах дунджаар 100 гаруйгаар нэмэгдсэн байсан нь надад ихээхэх урам зоригийг өгч байгаа билээ. Мөн зун анх удаа 2 ээлжийн мат зуслан ажиллуулсан билээ.
Ажлын хажуугаар нийгэм, нийтийн төлөөх ажлаа орхисонгүй. Хотынхоо сургуулийн насны хүүхдүүдийн ТУС клубын ажиллагааг оны сүүлээр шинэ гишүүдтэйгээр эхлүүлж marijuana тамхины хүүхдүүдэд үзүүлэх хор нөлөөны талаар эцэг эхчүүдэд сэрэмж төрүүлэх, мэдээлэл хүргэх, энэ аяндаа хүүхдүүдийг оролцуулахаар бичсэн жижиг төсөл маань public health institute -ээс санхүүжигдэх болсон билээ. Энэ төслийн хүрээнд клубын хүүхдүүд маань дээрх сэдвээр судалж, мэдсэнийхээ дүнд хүүхэд багачууд эцэг эхчүүдэд сэрэмж өгөх, амжилттай сайн хүрч ойлгуулах YouTube видео хийхээр багаараа ажиллах юм. Сайн сэтгэх, зохион байгуулах, багаар ажиллах чадварууд уруу нь ментор би чиглүүлж өгөх ба эцсийн бүтээл видеогоо англи, монгол хэл дээр сошиал медиагаар цацаж Мартын 8-аар эцэг эхчүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бурхан шашины Занабазар төвийнхөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцож санхүү тайлан тооцоонд гар бие оролцохоос гадна төвийнхөө нүүр хуудсын нэг админы үүргийг гүйцэтгэж, төвөө гишүүнчлэлтэй болгох ажлыг эхлүүлж хүмүүсийг элсүүлэхэд хүчин зүтгэлээ.
Лантуу төвийн залуучуудыг хотдоо хүлээн авч, уулзалт зохион байгуулах ажлыг хариуцсан ба өөрөө Ид шидтэй эгчийн нэг болсон билээ.
Хотынхоо FB группын админы хувьд болон хувийн хуудсаараа хотынхоо болон америк дахь монголчуудад хэрэгцээт мэдээллийг чадах чинээгээрээ тайлбарлаж хүргэж ирлээ. Үүний хажуугаар утас, мессеж, имэйлээр хүмүүсээс ирсэн асуулт, хүсэлтэнд чадах чинээгээрээ хариулж, тусаллаа.
Мэдээж үүний хажуугаар хүний амьдрал л хойно эцэг эх, ах дүүсийн эрүүл мэнд, бичиг баримт гэхчилэн томоохон бэрхшээл саадаас хол байсангүй.
Бэрхшээл зовлонгоос болж хийж төлөвлөснөөсөө ухарч болохгүй бид бүхэн мэдэж байгаа. За олон нуршсан зүйлээ зогсоож сайхан ерөөлөөр төгсгөе дөө.
Та бүхэндээ шинэ ондоо "нэг л нартай өдөр" гэж хийхээр төлөвлөж, мөрөөдөж байсан , сонирхож оролдох, сурахыг хүсч байсан хэл, зураг, дуу, хөгжмийн хичээл, аялал, хобби зэрэгтээ цаг гаргаж хийж амжуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Happy New Year!

1/7/19 Дүүгээ үдлээ

Дүүгээ үдлээ. Том эгчийн маань охин. Монголоос төрсөн анхны Азийн дугуйн аварга гэж байгаа. Ирээд цөөхөн хоногт зөндөө юм амжуулахынхаа хажуугаар хотынхоо монгол дугуйныхантай дугуй унаж, үеэлүүдтэйгээ нийлээд sky diving хийчихээд явж байгаа юм. Хэд хоног цуг байхдаа өөрийнхөө тухай 20-н хэдхэн насандаа дүү гартаа болон орчиндоо гаргаж байсан зан, үйлдлийнхээ тухай түүнд үлдсэн багынх нь дурсамжаас сонсож түүний хэрхэн намайг дууриахыг хүсдэг байсан, дүү нараа хэрхэн баярлуулж бас гомдоож байсныг сонсоод заримдаа өөрийгөө шоолж, тэнэг байснаа гайхаж, заримдаа ч овоош дээ гэж хэлж суулаа. Шинэ жилээр дүү нартаа тус тусад хүсч байгаа зүйлээр өөр өөр бэлэг өгөхөд бүгдээрээ хагартлаа баярладаг байсан гэнэ. Хөөрхий 25 мянгын цалинтай хүн юу л өгч шалих вэ дээ. Урлагийн тэмцээн хийж шалгарсанд нь ванны хөөс (хэ хэ) өгдөг. Шалгарчих санаатай энд тэнд хүүхдүүд саржингаа бэлддэг байсан гэнэ. Бүгдэд нь л өгчихгүй хөөрхий боломжгүй л байсан юм байхдаа. Төрсөн өдрөөр зориулалтын малгай байхгүй тул хуучин обойны цаасаар бүгдэд нь малгай хийж өмсүүлж байсан, гэртээ байхаараа дандаа юм уншаад хэвтэж байдаг (залхуу золиг доо) ном уншаад хэвтэж байхад маань хажууд нь дууриагаад цаас бариад хэвтдэг байсан, саад болохоор нь оставь меня в покое хэлдэг байснаас бүгдээрээ бие биендээ тэгж хэлдэг болсон гэхчилэн
гэхчилэн инээдтэй дурсамжууд сонслоо. Бүр толины өмнө зогсоод хэлж байсан үг, цүнхээ хэрхэн мөрөн дээрээ тохдог байсныг хүртэл санаж байх юм. Хүүхдүүд бидний үг, үйлдлийг бүгдийг сонсож, харж байдаг гэж энэ дээ. ❤

1/12/19 Юутүбчид

Бидний хүүхдүүдийн видеог нь нүдээ салгахгүй үзээд байдаг гарууд чинь энэ дээ. Өнгөрсөн сарын Forbes-ын дугаар дээр гарсныг би нөгөө 3-таа харуулсан юм. Ихэнх хүүхдүүдийн толгойнд тоглоом тоглоод эсвэл видео хийгээд эд нар шиг мөнгө олчихдог гэж аав ээжтэйгээ маргах нь бий. Маш их хөдөлмөр, толгой дээр нь бас аз байж байж эд нар шиг болно гэдгийг мэддэггүй. Жишээ нь монголд байгаа хүүхдүүд монгол хэл дээр видео хийгээд олон хүнд хүрч шалихгүй. Гэхдээ хичээлээ биш би тоглоомоороо, тоглоомын видеогоороо мөнгө хийж би чадна гэж байгаа бол эхлээд хичээж байгаад Англи хэлийг ус цас шиг сурчих , тэгээд одоо зах зээл дээр байгаа хэдэн сая видеоноос илүүтэй өвөрмөц, сонирхол татахуйц хийгээд батлаад өг гэж хэлчих. Үнэхээр уйгагүй зүтгэлгүй бол 1,2-ыг хийгээд л хаячих бх.
Би хүний тоглох бичлэгийг харахад юун сонирхолтой байнаа гэж гайхдаг ч бас ажиглаад байгаа юм. Хошиг шог үзэж байгаа юм шиг инээгээд үзээд байхыг нь яана. Хүүхдийн сэтгэлийг татахаар хийдэг болохоор л ингэж мөнгө олдог байх нь дээ. Нэг ёсны л бидний багадаа хүлээж хүлээж байж үздэг байсан кино, хүүхэлдэй кино л юм даа.
Нөгөө тоглоом танилцуулдаг хүү 7 хүрчихэж, 22 саяыг хийсэн байна. Бүр тоглоомын line-тай болоод дэлгүүрт зарж байгаа юм байна. Нэгэнт нэрд гарчихвал цааш нь яаж илүү мөнгө болгох талаар бизнес ухаан гаргадаг. Жишээ нь био инженерийн оюутан байхдаа видео хийж эхэлсэн markiplier гэдэг рүү "би насаараа видеогоор амьдрахгүй гэдгээ мэдэж байна. Ирээдүйнхээ төлөвлөгөөг бодох хэрэгтэй " гэжээ. Тэрээр бие тамирын хувцасны лайнтай болж байгаа бөгөөд түүний үзэгчид ихэвчлэн хуруугаа хөдөлгөхөөс өөр хөдөлгөөн хийдэггүй ч 33$ үнэтэй подвалк, 85$ үнэтэй бие тамирын цамцны урьдчилсан худалдаа нь 48 цагийн дотор зарагдаж дууссан байна.

1/16/19 Хятадын эдийн засаг

Хятадын эдийн засаг дахиад л асуудалтай тулгарч ирээд байгаа тухай мэргэжилтнүүд бичих боллоо. ЗГ-аас нь бизнес, улсын компаниудыг хэдийгээр буцаж ирэх ашиг нь буурсаар байгаа ч зээл авч хөрөнгө оруулалт хийхийг нь дэмжиж түлхсээр Хятадын их тооны хүн амын хэрэгцээнээс давсан бараа, үйлчилгээний илүүдлийг их хэмжээгээр үүсгээд байгаа билээ. Улс дотроо шингээж чадахгүй 2 шалтгаан байгаа аж: хятадын техник технологи өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрчихсэн, зээлээр түлхсэн ч хурдацтай дээшлэх орон зай байхгүй, 2-т, 1 хүүхэд бодлогын улмаас ажиллах хүчний хөгшрөлттэй япон, европ шиг байдалд орж байгаа.
Дэлхий бусад улс орон уруу шахчихна гэж бодож болох ч энэ удаад гадаад худалдааны илүүдэлтэй байсан 2005-2010 оны үе шиг биш аж. Гэтэл ЗГ нь хэрэглээгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авахын оронд 40%, түүнээс дээш хувиа хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь эдийн засагчдын санааг зовоож байна. Учир нь хятадын экспорт 2017 онд 2.2 триллион (Америкийнх 2.9 триллион) -д хүрсэн, хэрэв эдийн засаг нь гэнэт унавал хөрш Монгол орныг минь бүү хэл дэлхий улс орнуудыг хөлдөө чирээд аваад явчихна нь гарцаагүй.

1/21/19 Target-д шоппин хийдэг хүмүүст

Target-д шоппин хийдэг хүмүүст:
1 дэхэд- хүүхдийн хувцас
2 дахьд эмэгтэй хувцас, тэжээмэл амьтдад зориулсан зүйлс
3 дахьд эрүүл мэндийн болон эрэгтэй хувцас
4 дэхэд гэр ахуйн хэрэгсэл, гутал, тоглоом
5 дахьд гоо сайхны зүйлсийг тустус хямдруулдаг гэж Money сэтгүүлд бичжээ. Good to know. Манай гэрээс зайтай болохоор нэг их ороод байдаггүй ч дэлгүүрийн кредит картаар гар утас авбал нэг үнэгүй гар утас, дээр гар утас тутамд $300 гифт карт өгнө гэхээр нь анх картыг нь захиалж гар утас тэндээс авснаас хойш бас хааяа хааяа ордог болчхоод байгаа юм. Хэрэв таараад орчихвол гэртээ хэрэглэдэг зүйлсээс хааяа 5,10,20$ гифт карт санал болгож байгаагаас нь авсаар бараг мөнгө зарцуулахгүйгээр жижиг сажиг шоппин хийгээд байж болдог болсон. Харин Кредит картаа ашиглавал 5% хямдралтай байдаг. Тэгэхээр электрон бараа авахын өмнө бусад дэлгүүрээс урьдаж таргетын үнийг шалгаж байгаарай. Яг адил үнээр авах ч ихэвчлэн дэлгүүрийн гифт карт дагалддаг юм.

1/22/19 Terry Crews

NFL тоглогч байж байгаад жүжигчин болсон Terry Crews гэдэг энэ хүний ярилцлагыг уншаад ямар сайхан зөв бодолтой хүн бэ гэж бодлоо. Бизнес, мөнгө хийх талаар тэрээр: баян байна гэдэг бол аль болох олон хүнд туслах боломжтой болж байгаа гэсэн үг. Хэрэв чиний бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес чинь хүмүүст үйлчилж чадаж байвал, чи баян гэсэн үг. Харин эсрэгээрээ бизнес чинь сүйтгэж, нурааж, шударга бусаар олж байвал чи хичээн мөнгөтэй байсан ч чи бол ядуу хүн.
Бусадтай өөрийгөө харьцуулах талаар: би бусадтай өрсөлдөхгүй гэж хатуу шийдсэн. Би зүгээр л шинээр бүтээх болно. Стив Жовсыг хар. CD гэж байх үед түүний алсын хараа 10 мянган дууг хармаанд багтааж чадсан. Хэрэв сэтгэж чаддаг байх юм бол ямар ч зүйлийг өөрөөр хийх аргыг олж болно. Форд: "хэрэв би хүмүүсээс юу хүсч байгааг нь асуусан бол тэд улам хурдан давхих морь л хүсэх байсан" гэсэн.
Би иймэрхүү бодлоор өөрийгөө цэнэглэдэг. Чи хүмүүсийг хурдан морь биш машин хүсэх ёстойг итгүүлэх ёстой гэж байна. 
Монголд хийж бүтээлгүйгээр хутгаж, хуйвалдаж, завшиж мөнгө олоод, тэрийгээ хийж чадаж байна, мундаг байна, би баян гэж бодоод, залуу хүмүүс, хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлээд, замыг нь алдуулаад байгаа хүмүүс өөрсдийгөө болон үр хүүхдээ дотроос нь илжрүүлээд , монголын ирээдүйг хорлоод яваагаа даан ч ухаарахгүй юм даа.
Чиний мөнгө олж байгаа арга чинь хүмүүст үйлчилж байна уу эсвэл эх орноо нурааж, харлуулж, хутгаж байна уу?