Өглөө босоод цайгаа чанаж уугаад өдөр идэх жаал жуул юмаа бэлдэж аваад хөдөллөө.
Эхний зогсолт нь амьд яндан мод /The living chimney tree/, Redwood shoes house, Gravitiy house, уул рууу вагоноор аялах Mountain train /http://www.confusionhill.com// бүхий Confusion hill гэдэг газар байсан бөгөөд онгойгоогүй байсан тул дараа хүүхдүүддээ үзүүлнэ гээд цааш хөдөллөө.
Мөн бид нар орж чадаагүй ч энэдээс холгүй One log House /www.oneloghouse.com / гээд унасан модны хонгилд байрлах кофе хауз, 265 фийт өндөр, 1800 жилийн настай grandfather tree зэрэг сонирхолтой газрууд байдаг юм билээ.
Буудалласан газраас жаахан яваад бидний явж байгаа Hwy 101 замтай паралель 31 майл үргэжлэх байгалийн гайхамшигт Redwood модон дундуур дайрч өнгөрөх The Avenue of the Giants /хуучин Hwy101-ийн хэсэг/ орлоо. Энэ зам Humboldt Redwood State park-т http://humboldtredwoods.org/ багтах бөгөөд нийт 500 майл орчим улаан моднуудын бүсийн нэлээд сайн харж авах хэсэг нь болдог гэж мэдээллийн самбар дээрээ бичжээ. Энэхүү Стайт паркд пикник, кампин, явган аялал, усанд сэлэх, загасчлах, завиар аялах, дугуйн аялал хийх боломжтой бгөөөд түүнчлэн зүгээр л эртний өндөр модон дунд "амгалан тайван" байдлыг мэдрэх боломжийг өгнө гэжээ. Зам дагуу кампин, үйлчилгээний газрууд элбэгтэй юм байна. Нэг тоо сонирхуулахад хамгийн өндөр улаан мод нь 360 фийт буюу Эрх чөлөөний хөшөөнөөс даруй 2 дахин өндөр гэсэн үг юм. Бид хэд энэ хэсгээр дайран өнгөрч үзэх төлөвлөгөөтэй байсан тул нэлээд сонирхолтой хэсгүүдээр нь зөвхөн зогсолт хийж явлаа. Харин дараа нь тайван аажуу hiking хийж үзэх газрууд, гоё моднууд, устай олон хоногоор камкин хийх газар гэж ирээдүйн төлөвлөгөөндөө хийгээд авлаа.
Бидний өмнөх өдрийн дайрч гарсан модон хонгилын адил хэд хэдэн мод байдаг бөгөөд үүний нэг нь The Avenue of the Giants эхэлснээс хэдхэн майл яваад Myers Flat гэдэг хэсэгт байрлах Shrine Drive Thru Tree юм. Дээрх 2-оос гадна бүүр Klamath-ийн ойролцоо Klamath Tour-Thru Tree /Terwer Valley Exit/ байдаг юм байна. Эдгээр нь бүгд хувийн зам дээр байрлах бөгөөд үзэж доогуур гарахын тулд тодорхой хэмжээний мөнгө /$5 орчим/ төлөх хэрэгтэй болно. Хэдийгээр эдгээр моднууд нь аялагчдын сонирхлыг ихээр татдаг ч байгаль хамгаалах үүднээс модонд нүх гаргах нь эдгээр ховор моднуудын бүтцэд өөрчлөлт оруулж гэмтээдэг тул эдгээр моднуудыг унагахгүй байлгахад /Yosemite NP-ийн Mariposa Grove дахь алдарт драйв тру мод 1969 онд их цаснаар ойчсон юм байна/ ойчид их анхаардаг гэж бичжээ.
Үүний дараа жаахан яваад уг стайт паркийн визитор төв байсан ч онгойгоогүй байсан тул цааш хөдөллөө. Мөн жаахан яваад Weott, Redcrest 2 жижиг хотын дунд байрлах Founders Grove гэдэг газар Dyerville Giant /Dyerville Loop Road уруу/ буюу 1991 онд American Forestry Association-ээс "Champion" of Coast Redwood гэж хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн өндөр ургасан улаан модыг унасан байдлаар нь /хэсэг хэсгээрээ салсан/ харах боломж олдоно. Амьд байхад нь 1972 онд хэмжихэд 362 фийт байсан ба үүнийг төсөөлөхийн тулд Nigara хүрхнээс даруй 200 фийт өндөр эсвэл 30 давхар байшинтай өндөрөөрөө тэнцэхүйц байсан гэсэн үг юм. Энэ модны эцсийн өндрийг 370 фийт байсан гэж үздэг аж.
Цааш жаахан яваад Redcrest жижиг тосгоныг өнгөрөөд 2500 жилийн настай, 200 фоот хэмжээтэй өрөөтэй амьд модон одтор байрлах Enternal Tree house cafe' gift shop-ийг http://101things.com/humboldt/visit-the-eternal-treehouse-in-the-avenue-of-the-giants
сонирхож дайрвал зүгээр. Дашрамд дурдахад http://101things.com/ гээд вэб сайт болон уг байгууллагаас гаргадаг цаасан сэтгүүлүүдээс хойд Калифорний болон Орегон мужуудын коунтигуудын аялал, зугаа цэнгэлийн мэдээлэл маш дэлгэрэнгүйгээр авч болдог юм.
Redwood томгоны цаахантаа Pepperwood тосгоны наах нь The Avenue of the Giants-ийн мэдээллийн төв байдаг ба аяллын хэрэгцээтэй мэдээллийг тэндээс авах боломжтой. Цааш нь үзэхэд сонирхолтой зүйлүүд гэвэл гал, ус, модчины сүхийг дайраад амьд үлдсэн Үхэшгүй мод /The immortal tree/, Hollow log truck зэрэг болно.
Бид нар цааш Scotia гэдэг жижиг хотоос бензин авангаа модны үйлдвэрийн гадаах том модны тайрдас, вагон зэргийг үзээд Hwy 101-ийн далайн эрэг дагасан хэсгээр үргэлжлүүлэн давхисаар Eureka хотоос цааш 19 майл зайнд оршин Trinidad Bay гэдэг үзэсгэлэнт далайн эрэгт ирж Trindad lighthouse гэрэлт цамхаг дээр зогсож далайн зүг харж үдийн хоолоо идээд хөдөлсөн.
Дараа нь Kutchel визитор төвөөр дайрч рэнжерүүдаас тодорхой мэдээлэл, газрын зураг сэлт аваад цааш хөдөллөө. Үүний дараа рэнжерийн зөвлөснөөр давхиж үзэхэд аятахайн газруудын нэг гэсэн Bold Hills Rd-аар модгүй уулын энгэрээр давхиж тэр хавийнхаа хамгийн өндөр цэг дээр хүрээд буцаж зам уруугаа орлоо. Энэ давхилтаар шороон замаар нэлээд удаан явж цаг нэлээд алдсан тул Oregon орж кампиндах төлөвлөгөөнөөсөө больж Crescent хотын ойролцоо очиж кампинлахаар шийдлээ. Цааш Redwood National and State Parks-ийн эхний State park болох Praire Creeek Redwood State park орж ирлээ. Аяллын мэдээллийн төвөөр орж музейг сонирхон арын хаалгаар нь гарч сонирхолтой моднуудыг үзэж алхлаа.
Дараа нь мөн л 101-тэй паралель Newton B.Druny Scenic Pkwy-ээр орж замын 2 талаараа өнгөрөх үзэсгэлэнт газруудыг харж явлаа. Энэ замаас Coastal drive гэдэг далайн эргээр явдаг зам уруу орж ээжийн хэлдгээр "харахын ч аргагүй" өндөр, эгц, заримдаа хар хад, хар элс бүхий гоёмсог эргээр аажуухан явж зарим газраар зогсож 'breath taking' үзэсгэлэнг харж явлаа. Энэ замаар явж байхад аавын чихмэлийнх нь өмнө зургаа даруулаад байсан эндхийн алдарт хар баавгай машины өмнүүр өнгөрсөн тул тийм ойрхноос харсандаа аав болон хүүхдүүд баяртай байлаа.
Мөн нэлээд гоё газруудын нэг нь Klamth River далайтай нийлж байгаа хэсэг байсан бөгөөд хүмүүс энэд олноор усанд орж амардаг юм билээ. Ингээд кампин хийх газраа маргааш өглөө үзэх газрын ойролцоо сонгож Klamath хотын Mystic Forest RV Park-т буудаллаа.
Уг кампин дээр BBQ-ийн төмөр байхгүй дээр бид нар гал дээр хэрэглэдэг хайруулын тавгаа мартсан байсан тул Манда маань монгол аргаар сэтгэж хадмууддаа махаа шарж өглөө.
Маргааш өглөө нь зорьсон газар буюу Klamath хотын Trees of Mystery http://www.treesofmystery.net/ гэдэг газар хүрч ирлээ. Үнэ нь харьцангуй хямд юм байна. /Adults $14.00, Seniors $11.00 (60 and over), Kids 4-11 $7.00, Оids 3 and under Free/
Энэд үзэж сонирхох зүйлс гэвэл: төрөл бүрийн сонин хачин ургасан улаан моднууд, Sky Trail -ээр гондологоор өндөр уулын орой уруу гарч тэндээс далайн эрэг, улаан модон ойг дээрээс нь харах, Paul Bunyan, түүний цэнхэр бух болон түүний тухай домгийг модны хөрөөгөөр дүрслэн урласныг харж бичлэгийг нь сонсох гээд л хангалттай олон зүйлс байна лээ.
Заан мод |
Уруугаа харж ургасан мод |
Байгалийн хонгил |
Cathedral tree- 9 мод нэг дор эгнэж ургасан. Өмнө нь захиалгаар хуримын ёслол хийдэг юм билээ. |
Тэнүүнээ Полтой ярьж сууж байна |
Бараг хагас өдөр өнгөрчээ. Бэлэг дурсгалын зүйлс үүднээс нь аваад гартал дээрээс Пол аварга хүн "What's your name dude?" гэлээ. Тэнүүнээ түүнтэй юм ярихаар хөл дээр нь суугаад тухлаад авлаа. Нэлээд ярьж суугаад баяртай гээд наашаа гүйлээ. Бид хэд ширээтэй газар тухалж хөнгөхөн юм идээд Seattle уруу шууд хөдөллөө. Ганц 2 зогссоныг үл тооцюол тасралтгүй давхисаар орой 8 цаг гэхэд Seattle-д ороод ирлээ.
Үргэжлэл бий.