Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, July 5, 2010

Хүүхнүүддээ...

Хүүхнүүддээ зориулж богинохон мэдээ бичиж байна. Сонин дээрээс охид анх Япон болон азийн орнуудад дэлгэрсэн бөгөөд нүдийг хүүхэлдэйн киноны баатрууд шиг /эсвэл Lady Gaga-ийн Bad romance видео шиг/ янз бүрийн сонин бөгөөд том болгож харагдуулдаг нэгэн шинэ төрлийн нүдний линз модонд орж байгаа мэдээ уншиж байтал нэгэн охины Youtube-ийн видео хэдэн сая хүн үзэж байдаг гэснийг сонирхож орж үзсэн юм. Би нэг айхтар  Youtube-чин биш ч бизнес талаас нь сонирхож харж байдаг юм. Видеонуудыг нь заримаас үзлээ. Амьдралын янз бүрийн тохиолдолд нүүрээ хэрхэн будах тухай, жишээ нь шинэ жилээр, болзоонд романтик харагдах, эсвэл Lady Gaga шиг харагдах гэх мэтчилэн хичээл видео хийсэн байна. Тусгай мэргэжлийг нь эзэмшээгүй бөгөөд байнга чаддаггүй ч баяр ёслолын үеэр л нүүрээ гоёж гангалахыг хичээдэг, жирийн над мэтийн хүүхнүүд, эсвэл шинээр иймэрхүү мэргэжил эзэмшиж байгаа охидууд үнэхээр хэрэгтэй юм гаргаж байдаг юм байна. Ялангуяа тэр охин ази учраас санал болгож байгаа өнгө, будаг нь Азиудад дөхөж очих юм болов уу гэж бодлоо. Мэдээж бүгдийг нь хэрэгжүүлэх нь юу юм, гэхдээ ядаж өө ийм будаг байдаг юм байна, ийм өөгөө дараад авахад зүгээр юм байна гэх мэтчилэн өгөөжтэй юм болов уу гээд та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Тэр охины нэрийг нь Michelle Phan гэдэг бөгөөд маш олон хүн видеог нь сонирхож байдаг болохоор нэртэй косметикийн компаниуд гэрээ хийж бараагаа давхар сурталчилж байдаг болсон байна. Vogue сэтгүүлд хүртэл гарч чаджээ. Энэ нь уг охин мэддэг чаддаг юмаа хүмүүст ухаалаг байдлаар /хөгжим, фон, видеоны бичлэгийг хараарай/ хүргэж буян болсж байгаа төдийгүй интернэтийн технологийн гайхамшгаар мөнгө хийж амжилтанд хүрч чадсан олон хүмүүсийн жишээнүүдийн нэг болж байна.

Та бүхэн орж сонирхоорой. Хажуу талын видеонуудын хэсгээс төрөл бүрийн сэдвээр будах хичээлийг сонгож үзээрэй.
http://www.youtube.com/watch?v=IScASMjqfmI&feature=related

No comments:

Post a Comment