Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, July 14, 2010

Шийгуаг хэрхэн сонгож худалдан авах вэ


Шийгуаны улирал эхэлж үнэ нь хямдарч, амт нь улам сайхан болж байна. Зуны халуунд хүүхэд багачууд гэлтгүй томчууд, түүний дотор миний бие /миний дуртай жимс/ дуртайяа идэж амны цангаа, зугаагаа гаргадаг. Иймд хөргөгчиндөө байнга л байлгахыг хичээдэг ч дэлгүүр, захын лангуунаас яаж сонгож авахаа сайн мэдэхгүй харж харж байгаад л нэлээн бараан судалтайг нь авч орхидог ч заримдаа амттай, заримдаа тааруурах нь таардаг билээ. Тэгвэл надад хэрэгтэй нэгэн зөвлөгөөг National Watermelon Promotion Board гаргасан байсныг олж авлаа. Уг зөвлөгөөгөөр:
1. Дэрээс нь хар. Хатуу /зөөлөн хэсэггүй/, тэгш хэмтэй, ямар нэгэн өнгө нь хувирсан, харласан зураас /хагарсан шийгуа ургах явцдаа өөрөө битүүрдэг аж. Үүнээс болж хар зураас буюу сорви үлдсэн байдаг/, хагарсан хэсэггүй байвал сайн юм байна.
2. Өргөөд үз. Хэмужээндээ хүнд санагдахаар байх ёстой. Учир нь 92 хувь нь уснаас тогтдог.
3.  Эргүүлж хар. Доод ёроолд нь шаргал цэг байх ёстой. Тэр нь хэсгээрээ /газрын цэг буюу ground spot/ газарт тогтож байгаад наранд болсон байх ёстой гэнэ.

Энд хүүхдүүдэд зориулж шийгуан пицца хийх "зааврыг" оруулж байна. Үүнийг хүүхдийн төрсөн өдөр, баяр, ер нь ямар ч үед dessert болгож өгөхөд амттай, амны цангаа гаргахаас гадна эрүүл сонголт болох билээ. Хийхэд ч амар.

1 (8-to-10 инч хэмжээтэй дугуй, 1 инч зузаантай) шийгуаг зүсч, илүүдэл шингэнийг нь шингээж арч.
1 cup варень /гүзээлзгэнийх лав зүгээр юм билээ/
1/2 cup цагаан шокладны чипс /bakery-д зориулсан тасагт байдаг/
1/2 cup үзэм
1/2 cup жижиглэсэн хушиг
1 cup үрсэн коконат /shredded coconut/

No comments:

Post a Comment