Энэ зуны улиралд гардаг жимс ногоонуудын нэг бол Corn буюу монголоор эрдэнэ шиш билээ. Энэд анх ирснийхээ л дараа амтанд нь орж билээ. Мэдээж их идвэл таргалуулна. Гэхдээ л зуны 3-хан сард шинэ ургацын корныг идэхээс буцахгүй :-). Хүүхдүүддээ ч гэсэн 7 хоногт 1, 2 удаа зуушинд, мөн аялалд энээ тэрээд авч яваад хэрэглэхэд тохиромжтой байдаг билээ.
Үнэ ч маш хямд. Наад захын хүнсний дэлгүүрээс 4-6 ширхгийг 1 доллараар авч байна.
Энэд 200 гаруй төрлийн корн байдгийг саяхан хүртэл би мэдээгүй явсан юм. Би хувьдаа бол шар, цагаан гэж ангилна даа.
Хүмүүс зуны цагт BBQ-дэж их иддэг байх. Миний хувьд амар хялбараар нь усанд буцалгаж болгодог. Том саванд усаа эхлээд буцалгаад дээр нь корноо хальс, бүрхэвчээс нь салгаад /би химийн бодис энээ тэрээг бодоод усаар угаагаад авдаг/нэг нэгээр нь хийж яг 7 минут буцалгаж болгож авна. Дээр нь дэлгүүрээс авахдаа бусад хүмүүсийг дууриаж тэнд нь бүрхүүлийг нь авсны хэрэггүй. Бүрхүүл нь корныг шинэ байлгаж хадгалахад хэрэгтэй бөгөөд гэртээ болгохынхоо өмнө л авч байгаарай.
Грилл дээр болгох энгийн арга нь: /Энийг бол эрүүддээ заагаад өгчих/
Бүрхүүлээс нь цэвэрлэсэн корноо чийгтэй цаасан алчуураар ороож дээр нь 2 давхар тугалган цаасаар чихэр шиг ороож грилл дээрээ тавина. 5 минут тутамд эргүүлж 30 минут орчим болгоно.Мөн зарим хүмүүс грилдэхийнхээ өмнө хайлсан маслаар багсдаад жаахан давс цацаж дараа нь хэдэн минут усанд дэвтээгээд эвтэйхэн хуулж авсан хальсан дээр нь тавьж дунд зэргийн галаар грилддэг. Хальс түлэгдэж эхэлмэгц эргүүлсээр ойролцоогоор 10-15 минут грилдэж болгодог юм байна.
No comments:
Post a Comment