Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, January 25, 2011

Кредит картны шинэ хууль бидэнд юу өгсөн бэ?

2009 оны 5-р сард батлагдаад 2 жилийн үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн CARD Act /The Credit Card Accountability Responsibility and Disclosure Act/ тодорхой төрлийн карт эзэмшигчдийн эрх ашгийг гайгүй сайн хамгаалсан хууль болсныг бид тэр бүрчлэн анзаарахгүй байгаа билээ. Доор уг хуулийн заалтууд хэрхэн хэрэгжиж байгааг дурдвал:

Дебит картанд /Debit card/ хамааралтай заалтууд:
- Хамгийн түрүүнд банк санхүүгийн газруудыг overdraft fee буюу дансан дахь мөнгөө хэтрүүлэн хэрэглэсний торгууль гэдгээр маш их мөнгийг хэрэглэгчдээс авч орлого /жилд 10 биллион доллар/ олж байсныг хязгаарлаж өгсөн явдал юм. Дансан дахь мөнгөнийхөө хэмжээг мэдээгүйгээс эсвэл сансаргүй алдаанаас үндэслэн балансаа хэтрүүлэн картаараа худалдаа хийсэн тохиолдол бүрт нь мөнгөнөөс хэдхэн цент ч илүү зарцуулсан бай $10-$39 хүртэлх долларыг суутгасаар авсан зүйлийн маань үнээс нь хэдэн арав дахин илүү мөнгийг төлүүлж орхиулдаг. Дээр нь эхэлж зурсан төлбөрөөс биш хамгийн их төлбөрөөс нь эхэлж балансыг хасаад үлдсэн хүрээгүй төлбөр бүрд торгууль ноогдуулдаг байлаа. Банкны талаас үүнийгээ бид хэрэглэгчдийг мөнгө нь хүрэхгүй байна гэж эвгүй байдалд оруулахгүйн тулд худалдан авалтыг нь хориглодоггүй гэж, мөн эхэлж зарцуулснаар нь биш аль их мөнгөнөөс нь эхэлж суутгадгаа чухал төлбөрийг нь бид эхэлж төлөхийг хичээдэг тул гэх мэтээр өөрсдийгөө өмөөрдөг. Тэгвэл энэхүү хуулиар банк санхүүгийн байгууллагыг overdraft fee авахыг нь хориглоогүй ч хэрэглэгчдийг өөрийн хүсэлтээр overdraft protection service-д ороогүй тохиолдолд энэхүү торгуулийг ноогдуулахыг нь хориглож өгчээ. Өөрөөр хэлбэл урьд нь банкны бүх үйлчлүүлэгчид автоматаар энэхүү үйлчилгээнд хамрагддаг байсан бол одоо хэрэглэгч бид анх удаа дансан дахь мөнгөнөөсөө илүү гаргаж зарцуулахгүйн тулд дээрх үйлчилгээнээс татгалзах эрхтэй болж байгаа юм. Хэрэв та ийм төрлийн үйлчилгээнээс татгалзахыг хүсвэл шинээр явуулсан үйлчилгээний гэрээнд нь гарын үсэг зурахгүй байх, эсвэл өмнө нь гэрээтэй байсан бол банк уруугаа бичгээр эсвэл онлайнаар холбогдож дээрх төрлийн үйлчилгээг цаашид авахгүй гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр та дахин тийм торгуульд орохгүй ч дансан дахь мөнгө чинь хүрэхгүй тохиолдолд “denied” буюу худалдан авалт хийж чадахгүй болох муу талтай. Үүнээс сэргийлж ямагт 50 доллар байлгаж хэрэв баланс үүнээс доошилбол өөрт чинь имэйл, тестээр мэдэгдэж байх банкныхаа үйлчилгээнд бүртгүүлж болох юм. Мөн overdraft fee-ээс арай хямд өөр арга бол чекэн дансаа өөр бусад данстайгаа холбож өгөх арга байдаг. Ингэснээр хэрэв таны баланс чинь хүрэхгүй тохиолдолд холбоотой хадгаламжийн, кредит картны данснаас чинь мөнгө суутгагдаж торгуулийн хэмжээ нь арай бага 5-10 доллар ноогддог. Мөн энэ торгууль нь тэр өдрийн хийсэн бүх шилжүүлэлтэнд ганц л удаа авдаг тул худалдан авалт тутамд торгууль төлөхөөс ашигтай тусдаг.

Кредит картанд хамааралтай заалтууд:
- Хэрэв таны кредит картны хүүгийн хэмжээ буюу APR (Annual Percentage Rate) 2009 оны 1-р сараас хойш өссөн бол банк санхүүгийнхаа газар уруу утастаж нэмэгдсэнийг эргэн харуулах, хэрэв боломжтой байвал бууруулах эрхтэй. Гэхдээ мэдээж хамгийн бага хэмжээ эсвэл анхны хүүний хэмжээнээс доош буулгахгүй. Та хүүгийн хэмжээ нэмэгдсэнээс хойш 6 сарын дараа ийнхүү review хийлгэх эрхтэй ба тэд таны кредит түүх, картны төлбөрөө төлсөн байдал зэргийг үндэслэж хүүгийн хэмжээг буулгах эсэх шийдвэрээ гаргах болно.  Хэдийгээр зарим банкнаас ийнхүү хүсэлт тавих хэрэггүй, хэрэв шаардлага хангагдаж байвал бид автоматаар хүүг буулгаж захиагаар эсвэл билл дээр нь мэдэгддэг гэж байгаа ч та бүхэн картуудынхаа хүүг шалгаж үзээд хэрэв нэмэгдсэн байвал банк уруугаа утастаж буулгах гэж оролдоход алдах юм юу байх билээ. Харин ч хэдэн төгрөг хэмнээд авах боломж олдож магад.
- Мөн өөр нэг заалт бол хоцорч төлсний торгууль өмнө нь 35-39 доллар байсан бол 25 доллараас аль эсвэл хамгийн бага төлбөрөөс /minimum payment/ илүү байх ёсгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл хэрэв таны хамгийн бага төлбөр чинь 20 доллар бол хоцруулсан тохиолдолд 20 доллараас дээш төлбөр ноогдуулах ёсгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн 6 сард төлбөрөө хоцруулсан бол 35 хүртэлх долларын төлбөр ноогдуулж болно. Мөн нэг удаагийн шилжүүлэгт олон төрлийн торгууль зэрэг ноогдуулахыг банк, санхүүгийн газар хоригложээ..
- Картаа ашиглаагүйн төлбөр авахыг хориглосон. Гэвч эдгээр компаниуд таныг картаа хэрэглээгүй удвал хүчингүй болгох эрхтэй. Мөн зарим карт үйлдвэрлэгчид тодорхой хэмжээний гүйлгээнд хүрсэн тохиолдолд жилийн /annual fee/ төлбөрийг авахгүй байх заалт нэмж байгаа.
- Тодорхой төлбөрүүдийн хэмжээ тухайлбал жилийн, өргөдлийн гэхчилэн төлбөрүүдийн нийт дүн нь картны кредит лимитийн 25 хувиас хэтрэх ёсгүй.
- Хэрэв хүүг нэмэгдүүлэх болон элдвэр төлбөрийн өөрчлөлтийн мэдээллийг урьд нь 15 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан бол одоо 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой болжээ. Ингэснээр хэрэв хэрэглэгч хүү нэмэгдэхээс өмнө картаа хүчингүй болгох, байгаа төлбөрөө хуучин хүүний хэмжээнд төлж дуусгах боломжийг олгож байгаа юм. Эсвэл 5 жилийн дотор төлбөрөө арай өндөр сарын төлбөртэйгээр төлж дуусгахыг таниас шаардаж болно.
- Сарын билл хэрэв хамгийн бага төлбөр төлж байгаа тохиолдолд ямар хугацаанд балансаа төлж дуусгах боломжтойг болон 3 жилийн дотор төлж дуусгая гэвэл сард хэдийн төлбөр төлөх хэрэгтэйг харуулсан мэдээллийг агуулж байх ёстой.
- Дуртай үедээ хүүгээ нэмж байдаг байсныг зогсоож шинээр данс нээсэн тохиолдолд эхний 12 сард хүүг нэмэгдүүлэхийг хориглосон. Гэхдээ хэрэв таны карт индехтэй холбогдож өөрчлөгдөх олон төрөлт хүүтэй бол, 60 дээш өдрөөр төлбөрөө хоцруулсан бол, танилцуулах хүүгээр данс нээж, цаашид “go-go” хэмжээгээр хүү өсөхөөр хийгдсэн бол, төлбөрөө хийхгүй байгаа бол эсвэл “workout” гэрээтэй бол гэсэн нөхцөлүүдэд хүүгийн хэмжээ 12 сарын дотор нэмэгдэж болно. Гэхдээ 12 сарын дараа хүүгийн хэмжээ нэмэгдсэн ч уг хэмжээ хуучин балансанд хамаарахгүй, зөвхөн шинэ төлбөрүүд шинэ хүүгээр бодогдоно.
- Дебит картны адилаар кредитийн лимитээсээ илүү зарцуулах боломжийг авахын тулд уг үйлчилгээнд элсэх буюу “opt in” хийх хэрэгтэй. Гэхдээ дурын үедээ та уг үйлчилгээнээс гарч болно. Хэрэв та хэмжээнээсээ илүү зарцуулсан бол сард зөвхөн нэг удаа торгууль суутгагдах ба төлбөр нь илүү гарсан мөнгөний хэмжээнээс ихгүй байх ёстой. Жишээ нь та лимитээ 5 доллараар хэтрүүлбэл хэтрүүлсний төлбөр 5 доллараас ихгүй байх ёстой болохнээ.
- 21-ээс доош насны хүүхэд, залуучууд кредит карт нээхэд урьдынхаас төвөгтэй болж байгааг урьд нь мэдээлж байсан билээ. Тэд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчтайгаа цуг ко-саян /co-sign/ хийх эсвэл төлбөр төлөх чадвартайгаа батлан харуулах шаардлагатай болж байгаа билээ. Мөн кредит картны компаниудад 21-ээс доош насныханд зориулж картны өргөдөл явуулах, сургууль, коллежийн кампусаас 1000 фийт радиус дотор дирест маркетинг хийх, урамшууллын зүйлс тараахыг хориглосон байна. Кредитээ үүсгэх гэж байгаа залуучууд кредит карт авахад бэрхшээлтэй байвал secured card буюу дансандаа тодорхой хэмжээний мөнгө байруулснаар тэр хэмжээний лимиттэй кредит карт авч төлбөрөө цаг хугацаанд төлж явбал тодорхой хугацааны дараа жирийн кредит карт болох боломжийг ашиглаж болох юм. Мөн байнга бензин авдаг газрынхаа кредит картанд өргөдөл бөглөх нь бусад картуудыг бодвол батлагдах нь арай хялбар байдаг. Жил орчим тэдний картаар үйлчлүүлж төлбөрөө цаг тухайд нь төлөөд явбал дараа жирийн кредит карт авах боломжийг тань нэмэгдүүлэх болно. Ихэнх бензиний компаниудын картууд жилийн төлбөргүй байдаг ба харин хүүгийн хэмжээ харьцангуй өндөр байдаг. Мөн зарим нь бензин авах тутамд урамшуулалттай оноотой байдаг.
- Кредит карт үйлдвэрлэгчид билл төлөх эцсийн хугацаанаас наад зах нь 21 өдрийн өмнө биллийг явуулсан байх ёстой. Биллийн төлөх эцсийн хугацаа сар бүр нэг ижил өдөр байх ёстой. Мөн таслах цаг нь 5 цагаас өмнө байж болохгүй, хэрэв амралтын эсвэл баярын өдөр таарсан бол дараагийн ажлын өдрийн 5 цагаас өмнө таслах ёсгүй. Гэхдээ зарим газрууд эдгээр өдрүүдэд ажилладаг гэдгийг бүү мартаарай. Иймд төлбөрөө хоцруулахгүйн тулд танай банк амралтын өдрөөр болон баярын өдрүүдэд гүйлгээ өдрүүдэд хийдэг эсэхийг мэдэж авахад хэрэгтэй.
- Тусгайлсан үйлчилгээ л биш бол хэрэглэгчдээс утсаар эсвэл онлайнаар төлбөрөө хийсэн тохолдолд илүү мөнгө суутгах ёсгүй.
- Хэрэв та хамгийн бага төлбөрөөс илүү мөнгийг төлбөртөө төлдөг бол илүүдэл төлбөр нь хамгийн их хүүтэй балансаас эхэлж хасагдах болно. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгээр /жишээ нь хэдэн сараас өмнө төлбөрөө бүтнээр нь төлбөл хүү ноогдохгүй гэх мэт/ төлөвлөгөөтэй бол тухайн төлөвлөгөөнд заасан нөхцөлийн дагуу тухайн баланс уруу илүүдэл төлбөрийг оруулж болно.
- Хүүгийн төлбөр зөвхөн тухайн сарын балансанд ноогдуулах ёстой. Урьд кредит картны компаниуд 2 сарын хугацаан дахь өдрийн дундаж балансад үндэслэн арай өндөр төлбөр ноогдуулж байсан байна.

Гэхдээ кредит карт үйлдвэрлэгч компаниуд буяны байгууллага биш тул энэ хуулиас болж гаргах алдагдлуудаа өөр хэлбэрээр, тухайлбал бэлэн мөнгө гаргах төлбөр, мөнгө шилжүүлэг зэрэгт үйлчилгээний төлбөрөө нэмэгдүүлж байна. Иймд ихээхэн хэмжээний өөрчлөлтүүд явагдаж байгаа энэ үед картны компаниас ирсэн ямар ч захиаг /junk мail шиг харагдаж байсан ч/ задлан үзэж гэрээний нөхцөл зэргийг залхууралгүйгээр уншиж танилцах шаардлагатай болж байна. Ер нь тэгээд элдэв гэнэтийн төлбөрөөс зайлсхийх хамгийн энгийн арга бол төлбөрөө хугацаанд нь аль болохоор бүтнээр нь төлж байх явдал билээ.

Гифт картанд хамааралтай заалтууд:
- Mastercard, Visa, American Express, Discovery лого бүхий бэлэгний картууд тухайн төрлийн картуудыг хүлээж авдаг дурын газруудад уг картууд хүчинтэй байх болно.
- Мөн бэлэгний картыг худалдаж авсан өдрөөс, эсвэл уг картанд мөнгө нэмж хийснээс хойш 5 жилийн дотор картан дахь мөнгөний хэмжээ унахгүй, хугацаа дуусахгүй хэвээр байх болно. Хэрэв дээрх хугацаанд уг картан дээр заасан хугацаа нь дууссан тохиолдолд картанд үлдсэн балансаа шинэ карт уруу үнэгүйгээр шилжүүлэх эрхтэй. Карт уруу мөнгө нэмж хийсэн тохиолдолд хуучин мөнгө болон шинэ баланс хоеулаа дахин 5 жилээр хугацаа нь сунгагдана.
- Хэрэглээгүйн шимтгэлийг зөвхөн худалдаж авснаас хойш нэг жилийн дотор хэрэглээгүй тохиолдолд авч болохоор заажээ. Гэхдээ худалдаж авахад болон хаясан гээсэн тохиолдолд суутгагддаг шимтгэлүүд хэвээр байж болно. Бэлэгний картны нөхцөл, шимтгэл зэргийг картан дээр эсвэл уут зэрэг дээр тодорхой дурдсан байх ёстой. Гэхдээ эдгээр нөхцөл нь урьдчилан төлбөрт картууд, шагнал, урамшууллын чиглэрээр гаргасан картуудад хамаарагдахгүй аж.
- Калифорний хувьд dormancy fee буюу тодорхой хугацаанд ашиглаагүйн төлбөрийг 24 сараас дээш хугацаанд ашиглаагүй тохиолдолд л авахыг зөвшөөрсөн, мөн энэ нь 1 доллараас бага байх ёстой бөгөөд үүнийгээ картан дээрээ маш тодорхой бичиж харуулсан байх ёстой гэсэн хууль олон жилийн өмнөөс хэрэгжиж байгаа билээ. Дээр нь энэ хуулиар хэрэв бэлэгний картны баланс 10 доллараас бага болсон тохиолдолд мөнгө болгож авах эрхтэй байдгийг хүн болгон тэр бүр мэддэггүй. Бага мөнгөөр авах юм олдохгүй байхад хэрэггүй юм авах шаардлагагүй зүгээр мөнгөө авч болохнээ. Дашрамд дурдахад картныхаа худалдаж авсан тасалбарыг картаа үрж дуустлаа хадгалж байвал зүгээр юм. Жишээ нь худалдагч дотор нь мөнгө хийхээ мартсан гэх мэт асуудал гарвал картны арын хэсэгт байрлах нууц дугаарыг арилгах замаар гаргаад тасалбартайгаа /тасалбар дээрх дугаар тэр дугаартай таарч байдаг/ цуг харуулбал балансаа сэргээх боломжтой байдаг.

Эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.federalreserve.gov, www.creditcards.com сайтуудаас орж үзээрэй. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Wednesday, January 19, 2011

Замын хөдөлгөөний зөрчлийн шүүхээр орсон минь

Хэдийгээр би ямар нэгэн хуулийн боловсролгүй ч замын хөдөлгөөний жижиг зөрчлийн улмаас өөрт тулгарсан жижиг асуудлыг хэрхэн шйидвэрлэсэн туршлагаа та бүхэнтэй хуваалцаж байна. Та бүхэн миний хийсэн сонголтын заавал баримтлах албагүй гэдгийг юу эс андах вэ. Бүгдээрээ стоп саян дээрээ бүрэн зогслот хийцгээж байя.

Өнгөрсөн 10 сарын 11-д Carmichael-ийн Kenneth гудамж дахь цэцэрлэгээс хүүгээ аваад хөдлөхдөө гэр үрүүгээ дандаа Walnut-аар явдаг ч амжуулаад хүнсээ авах санаатай жаахан явж байгаад Fair Oaks уруу эргэе гэж бодоод Garifield уруу орлоо. Уг нь би Fair Oaks-Manzanita дээрх дэлгүүрүүд орох байж Стоп саян ихтэй Garifield-аар удаан явснаа ойлгохгүй байгаа ч ёстой л эз нь татсан юм байлгүй. Kenneth-ээс Cypress хүрэх жаахан зайнд лав л 10-аад стоптой. Зогсож хөдөлсөөр яваад Garifield &Engle уулзвар дээр ирээд уулзварын нөгөө талуудаас машин байхгүй байсан тул California Stop буюу хальт зогссон болоод хөдөлтөл модны цаана мотоциклтай цагдаа “агаа” намайг хүлээгээд байж байгааг өнгөрсөн хойно нь хардаг байгаа. Дохио өгөөд ард гараад ирлээ. Замын хажуу уруу дохиогоо өгөөд зогслоо. За ингээд анх удаа “агаа”-гаар машинаа зогсоолгож үзлээ. Зүрх түг түг. Цонхоо онгойлгоод амандаа маань тарни холиод хүлээлээ. “Агаа” жолооны үнэмлэх, машины бүртгэл, даатгалын бичгээ үзүүл гэлээ. Гаргаад өгтөл авч яваад шалгаж байга бололтой жаахан байзнаж байгаад хүрч ирээд тикит бичиж эхэллээ. Уг нь дахиж битгий тэгээрэй гэдээ өршөөх байх гэж их л гордиж байсан юм. Зүгээр байхаар гэхчихээр “би уг нь зогссон шүү дээ” гэтэл Яг яаж зохих ёсоор зогсох ёстойг дүрмээс хар гээд 22450 (а) failure to stop at stop sign гэсэн шалтгаантай шар цаасан дээр гарын үсэг зуруулж байна.



Энэхүү шүүхэд дуудах бичгэнд гарын үсэг зурснаар дээр нь бичигдсэн өдөр нь /миний хувьд 12/20-д/ шүүхэд очихоор амлалт өгч байгаа хэрэг аж. 10, 11, 12 саруудад их баярууд болдог болоод ч тэрүү, эсвэл төлөвлөгөө энээ тэр байдаг ч юм билүү ямар ч байсан “агаа” нар замд ихээр үзэгдэж, бусад үед харалгүй өнгөрөөдөг зөрчлүүддээ торгууль бичих нь олширдог билээ. Хэдхэн өдрийн дараа манай нэг найз 5-хан майл-ын илүү хурдтай явж байхад цагдаа зогсоож бас нэг шар хуудас гардаад авсан сонсогдлоо. Тэргүүр явдаггүй байж, гэртээ шууд харихгүй дээ зэргээс өгсүүлээд ямар ч байсан дандаа стоп саян дээр зогсдог, ван унадаг болохоор хүмүүс ихэвчлэн урдуур маань дайрч л байдаг, тэглээ гээд уурладаггүй, яарч явсан юм байхдаа гээд л өнгөрдөг над шиг номын авгайд очиж очиж цагдаа торгууль бичээд байхдаа яахав зэргээр өөрийгөө, бас “агааг” нэлээд буруутгаж бодлоо. Зарим хүнд инээдтэй сонсогдож магадгүй. Миний хувьд их ч бай, бага ч ямар нэгэн байдлаар бүтэлгүйтвэл хаана ч байсан байсхүүгээд санаанд орж ирээд бухимдал түрүүлээд байдаг болохоор сайнаар бодож эхэлдэг алхамдаа орлоо. Хөөрхий төсөв мөнгө хүндрэлтэй, авдаг юм нь эсвэл ажлаас халагдах аюул энээ тэр байгаагаас тэгж байгаа биз гэж “агаагаа” өрөвдөж бодлоо. Нөгөө талаас энэ тэнд яарч явахаа боль гэж наад сануулга ирж байгааг ойлголоо. Ингэж сануулаагүй бол бүр хэцүү ч юм тохиолдох байсн юм билүү хэн мэдэх вэ. Тэгээд ямархүү процесстой байдаг юм, яавал зүгээр талаар онлайнаар жаахан судалгаа хйлээ.

Шүүхийн өмнөхөн нь шуудангаар the Superior Court of California-аас шүүхийн өдрийг батлаад дээр нь торгуулийн үнийн дүн буюу $222 торгуультой захиа ирлээ.

Уг захианд хаана очих, ирж болох цагуудыг дурдсан бөгөөд мөн хэрэв торгуулиа төлбөл шүүхэд очих шаардлагагүй болохыг бичжээ. Мэдээж хамгийн амар арга бол хэргээ хүлээн зөвшөөрсний тэмдэг чек бичээд явуулаад болох боловч энэ тэнд сайтуудад бусдын зөвлөсний дагуу торгуулиа багасгах боломж олдож магад, дээр нь бас сонирхож үзэхээр дурдсан өдөр нь очихоор шийдлээ.


Надад ирүүлсэн захиан дээр 8:30, 9:30, 10:30, 1:30, 2:30 5 цагаас сонгох боломжтой байсан тул нүүдэл суудлын ажлаа бага ч гэсэн амжуулаад шүүх хурлын танхинд очих тул ажил хэрэгч хувцас өмсөж гараад шүүхийн гадаа ирж паркины автоматад мөнгөө төлж, хаалган дээр сэкуритигээр орж гутлаа тайлж, угалж, цүнх, хармаагаа суллаж үзүүлж, бүртгэлийн зааланд шүүхийн цаасаа барьсаар хэдийгээр цөөхөн хүнтэй байсан ч гэсэн тодорхой хэмжээний очерт зогсоод байгаад хамгийн сүүлийн буюу 2:30-д амжиж бүртгүүлээд авлаа. Тэгээд бүртгэлийн хүүхний хэлсэн шүүхийн танхимд ортол 5-хан хүн сууж байгаа нь харагдлаа. Шүүгч орж ирэхийг хүлээх явцдаа иргэн тойрноо харвал хананд томоор /мөн надад өгсөн хуудас дээр/

PLEAS:
1. Guilty
You admit the violation and want to fine the fine. /Буруутай. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч торгуулиа төлөх хүсэлтэй/

2. Not Guilty /буруугүй/

3. No Contest
You do not admit guilt, but you agree to be sentenced as though you were guilty. /өөрөөгөө буруутай гэж бодохгүй байгаа ч буруутайгаар тооцогдож шийтгэл хүлээхээр зөвшөөрөх/

Хамгийн сүүлийнхийг нь ямар учиртайг ойлгоогүй ч дараа нь учир нь аяндаа олдсон юм.

Удалгүй зааланд орж ирэхийг нь нэг хүн зарласнаар сууж байгаа бүх хүмүүс босч миний шүүгч гэж бодож байгаа эд нар Commissioner гэж дуудсан хүн орж ирлээ. Тэрээр суусныхаа дараа хүмүүсийг нэг нэгээр дуудаж өөдөөс нь харсан индэр дээр зогсоож plea буюу дээр дурдсаны аль нэгийг хэлэх ёстой аж /мөн орчуулагч хэрэгтэй бол яг энэ үед хэлэх ёстой. Тэгээд ч тусад нь цаг товлодог юм билээ/. Миний өмнө байсан хүмүүсийн 4 –т нь анхны торгууль аль эсвэл тодорхой хэмжээний торгууль өгөөд төлөх заал уруу оруулж байна. Бодвол олон зөрчилтэй бол зарим зүйлээ буруутай, заримыгаа буруугүй гэхчилэн хэлсэн болов уу. Нэг нь Not Guilty гэснээр хажуугийн сандал уруу заагаад суулгаж орхилоо. Хүмүүсийг хэрэв буруутай гэж хэлэх гэж ирдэг юм бол яах гэж ирдэг юм бол, торгуулиа бичээд явуулна биз гэж бодож байсан чинь учиртай аж. Тэд хамгийн гол traffic school-д орохоор хүсэлт тавих гэж ирдэг юм байна. Ингэсэнээр торгуулиас гадна сургуулийн 56 доллар нэмж төлөх боловч жолоочийн бичилт дээр нь зөрчлийг нь оруулдаггүй давуу талтай аж. Өөрөө хэлбэл ямар нэгэн пойнт нэмэгдэхгүй гэсэн үг. Миний нэрийг мэдээж “уянгалуулан” дуудахад би очлоо. Нэрийг буруу дуудсандаа уучлалт гуйж байна. Би санаа зовсны хэрэггүй байнга тохиолддог юм гэлээ. Plea асууж байна. Not Guilty гэлээ. Хажуугийн сандал уруу сууж an assistant District Attorney уулз гэлээ. Удалгүй нэгэн африк гаралтай эрэгтэй өрөө үрүүгээ орууллаа. Тэнд нь туслах гэсэн үү оюутан гэсэн үү нэг охин тэмдэглэл хөтлөн сууж байгаа харагдана. Дистрикт өмгөөлөгчийн туслах надаас яагаад буруутгүй гэж үзэж байгаа талаар асуухад би зогссон гэж хэллээ. Тэрээр хэрэв буруутайгаа хүлээн зөвшөөрөхгүй бол хүссэн шүүх ажиллагаагаa буюу trial авч болно, эсвэл буруутайгаа хүлээн зөвшөөрч торгуулиа төлөөд, дээр нь трафик сургуульд сурвал чиний ресорд чинь оноо орохгүй, даатгал энэ тэр чинь нэмэгдэхгүй амар гэж бас панаалдах гэж үзэж байна. Тэгэхээр нь төлөвлөснийхээ дагуу анх удаа надад ийм юм тохиолдолдож байна, өөр арга зам байна уу гэж асуулаа. Тэрээр хэрэв чи буруутайгаа хүлээн зөвшөөрөөд дээр алтернатив арга хэмжээ буюу коммунитигйн сервис хийвэл торгууль чинь $100-$110 болж багасах боломжтой гэв. Өөр ямар ч арга байхгүй юм гэлээ. Аминдаа зүгээр л торгуулиа багасгах санаатай тэр шүү дээ. Чиний торгууль багасаад дээр нь комминтидаа сайн зүйл хийгээд энэнээс өөр гайгүй арга байхгүй гэлээ. Тэгээд бодлоо. Анх зүгээр л торгуулиа багасгаад гараад ирнэ гэж тооцоолж байсан ч тэгэхтээ тэргүй зөндөө л цагаа коммунити-д зориулж байдаг юм чинь хохирох юу байх вэ гэж бодоод хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл би No Contest plea-л сонгосон гэсэн үг байх нь. Хэрэв би trial-ийг сонгосон бол дараахь замууд надад тохиолдох магадлалтай тул саналыг нь хүлээн авсан юм. Үүнд:

- Дахин бараг нэг өдрийг шүүхийн танхимд өнгөрөөх болно. Цаг алт.
- Намайг торгосон цагдаа өөрийн тайлбараа тодорхой хэлж гаргах бол миний хувьд тийм сайн хуулийн үндэслэлтэй тайлбарыг гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй. Дээр нь сайхан аялгатай ярьж, бас түг таг хийнэ. Яг орохоор болбол жолооны дүрмийг дахиж харах, нөгөө баригдсан газраа явж үзэж, зураг авах, маргалдах үндэслэлээ гаргах гээд бас л хугацаа зарцуулна. Гэхдээ дотроо бодож байсан юм байгаа л даа. Зогсож байсан газраас нь намайг харах үндэслэл байхгүй /зураг авах/. Гэтэл зөвхөн дуу чимээнд үндэслэн намайг дутуу зогсолт хийсэн гэж үзэж байна гэх мэтчилэн. Гэхдээ аргаа ядвал орчуулагч захиалах эрхтэй юм билээ. Хэрэв тэгж тэгж ялбал олон хүний цагийг зарцуулсан, өөрийн цагийг зарцуулснаа бодвол 100 доллараас ч үнэтэй болж байгаа санагдана. Хэрэв ялагдвал яг л анхны торгуулиа буцааж төлнө, эсвэл багасгаж чадвал бас л дээр санал болгосон 100 доллараас нэг их зөрөхгүй байх. Гэхдээ өндөр торгуультай хүмүүс азаа үзэхэд буруугүй санагдана.
- Намайг торгосон цагдаа ирэхгүй бол миний хэргийг хэрэгсэхгүй болгож торгуулиас чөлөөлөгдөх боломжтой боловч би өдрийн 12 цагийн үед баригдсан тул тэрээр өдрөөр ажилладаг цагдаа болж байна. Өдрөөр ажилладаг цагдаа өдөр болох хуралд ирэхгүй байх магадлал бараг үгүй. Шөнө оройн баригдсан үед бол өглөө эрт шүүхээ товлож орхивол цагдаа унтаад ирэхгүй байх магадлал ихтэй гэж хүмүүс үздэг юм билээ.

Ингээд намайг шүүхийн танхим уруу буцааж явууллаа. Шүүгч коммунитигийн сервис хийх болсон юм уу, шүүхий 65 доллараа /аль буруутай тал нь төлдөг/ нөгөө зааланд төлөөрэй, коммунитийг сервис 7 цаг хийнэ, яаж хийх талаар зааланд сайхан тайлбарлаад өгнө, санаа зовох хэрэггүй гээд инээмсэглээд надад цаас өглөө. Ингээд тэнд 65 доллар төлөөд Volunteer Center of Sacramento уруу очиж бүртгүүл гэлээ. Тэнд нь очиж case workertoo Volunteer хийлгүүлсний 40 доллараа төлөөд ажиллах газраа сонгох боллоо. Өөрийн коммунитигийн байгууллагад ажиллая гэтэл зөвхөн тэднийд бүтгэлтэй газруудад ажиллаж болох аж. Ингээд урьд нь дэлгүүрт ажиллаж үзээгүй тул сонирхож гэрийнхээ хажуу талын Goodwill дэлгүүрт 7 цаг ажиллахаар timesheet-ээ аваад гарлаа. Тэнд нэг өдөр ажиллаад хуудсаа case workertoo факсдаад, тэрээр цааш нь шүүх уруу явуулсан баталгаа захиа ирүүлснээр миний шийтгэл дууссан юм.

Замын хөдөлгөөний зөрчлийн шүүх байдлыг ерөнхийгөөр дурдвал:
Торгуулиа багасгах хүсэлтэй бол дурдсан өдөр нь шүүхэд очоорой. Шорт таавчиг гэх мэтчилэн хэт энгийн хувцас өмсөж очих нь тохиромжгүй болов уу мөн дээр гарсан чирэгдлүүдийг тооцоолж цагийн запастай очих нь зөв юм билээ. Индэрт гараад plea-гээ хэлэх үедээ буруутай гэж хэлсэн тохолдолд шүүгч анхны торгуулийг бараг багасгахгүй. Тэгэхээр тэнд очиж цаг үрснээс мөнгөө шууд шуудангаар явуулсан нь дээр. Торгуулиа багасгахын тул DA ажилтантай буруугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийгөө хамгаалж зүтгэх хэрэгтэй /би бага зүтгэсэн/. Ингэснээр тэр бага торгуулийг санал болгох болно. Хэрэв та үнэхээр буруугүй, шүүхээр маргалдахад бэлэн бол өөрийг чинь зөрчсөн гэж байгаа хууль дүрмийг харж өөрийгөө бэлдээрэй. Магадгүй үнэхээр таны зөв байх тохиолдолд цагдаа ирэхгүй байх магадлалтай, буруутай тань маш тодорхой бол цагдаа ирэх магадлал хамгийн өндөр байх боно.

Шүүх хурал дараахь байдлаар явагддагийг олж уншсан юм. Торгууль бичсэн цагдаа яг болсон зүйлийг тодорхой ярина. Дараа нь буруутгагдаж байгаа хүн нь цагдаад асуулт тавих эрх олгогдоно. Мөн өөрийн талын түүхээ ярих боломж олгогдоно. Дараа нь цагдаа тайлбар хийж болно. Тэгээд шүүгч шийдвэрээ гаргана.
За тэгээд та бүхэнд амжилт хүсье.

Шинэ оны мэнд!

Цоо шинэ он гарлаа. Шинэ он гарахад би дуртай. Яагаад гэвэл өнгөрсөн жилд төлөвлөөд эсвэл дотроо бодож явсан ч хийж чадаагүй, амжаагүй, эсвэл бүтээгүй зүйлсийг шинэхэн дэвтэр нээж байгаа юм шиг гэдэг байхаа эхнээс нь цоо шинээр эхлэх боломжийг өгдөгт. Гадаа гараад харвал шинэ он гарсан ч "хуучин" хэвээрээ юм шиг бороо тасралтгүй орсон хүйтэн жихүүн байгаа ч над шиг бээрэг хүн яахав, нар мар гээд гонгинох гэснээ больсон. Харин ч  Америкийн зарим мужууд, зарим улсад болж байгаа шиг цаг агаарын хүндрэлийн дэргэд харин ч сайхан өвөл болж байнаа. Усны асуудал хамгийн том асуудал болдог Калифорн мужид бороо ороход муу нь юу байх вэ. За тэгээд ийм сайхан жил гарч байна. Та бүхэн аль хэдийн жилийнхээ өөртөө амлах төлөвлөгөөгөө /resolutions/ цаасан дээр эсвэл дотроо гаргаж амжсан байхаа. Би ч өнөөдөр л дөнгөж хэдэн гол зүйлсээ самбартаа хэвлэхийг нь хэвлээд, бичихийг нь бичээд хадчихлаа. Блогийн хувьд энэ жилийн хувьд би аль болох та бүхэндээ урам, түлхэц өгсөн, шавдуулсан, зоригжуулсан зүйлс бичихийг хичээх болно.

Ингээд та бүхэндээ шинэ ондоо амьдралынхаа хүрээгээ улам өргөтгөж, алдсан ч айлгүйгээр шинэ зүйл туршиж, шинэ найз нөхөдтэй болж, шинэ газар үзэж, оюун ухаанаа шинэ зүйлээр бөмбөгдөж, шинэ шинэ байхыг хүсэн ерөөе!!!

Доор сонинд уншигчдад зөвлөгөө өгдөг Dear Abby булангийн Abby-ийн ээж нь Al-Anon credo-оос үндэслэж бичсэн "Шинэ онд өөртөө амлах амлалт" жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Энгийн бөгөөд ухаарал өгөхөөр сайхан төлөвлөгөө санагдана.

Зөвхөн өнөөдөр: Би өнөөдрөөр амьдрах болно. Өчигдөртөө харамсаж бухимдалгүй, маргаашийн төлөө санаа зовж шаналахгүй. Би өөртөө хүрэхэд хол зорилго тавихгүй, бүх асуудлаа нэгмөсөн шийдэх гэж зүтгэхгүй. Зарим зүйлийг 24 цагт турш хийж чадах боловч бүхэл амьдралынхаа турш хийх гэж оролдох нь надад хэтрэнэ гэдгийг би мэднэ.
Зөвхөн өнөөдөр: Би аз жаргалтай байх болно. Намайг бухимдуулах олон бодлуудаар толгойгоо дүүргэхгүй. Хэрэв оюун санаанд минь борооны үүлс бүрхвэл хөөн зайлуулаад зөвхөн нарны цацрагаар дүүргэх болно.
Зөвхөн өнөөдөр: Байгаа зүйлсийг байгаагаар хүлээн авах болно. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх болно. Өөрийн засан сайжруулж болох зүйлсээ засах болно, хэрэв чадахгүй бол чадахгүй гэдэгтэйгээ эвлэрэх болно.
Зөвхөн өнөөдөр: Би оюун сэтгэлгээгээ сайжруулах болно. Бодож сэтгэх, анхаарал тавигдах, хүчин чармайлт шаардагдах зүйлсийг унших болно. Оюун бодлоо залхууралд оруулахгүй.
Зөвхөн өнөөдөр: Бусадтай таарамжтай байхын тулд хүчин чармайлт гаргах болно. Амьдралын замд таарсан хүмүүстэй эелдэг, сайхан харьцах болно. Бусдад муухай үг хэлэхгүй. Өөрийн гадаад байдалдаа анхаарах болно. Хүмүүстэй даруу, аяахан ярьж, тэдний яриаг таслахгүй.  
Зөвхөн өнөөдөр: Бусдыг биш өөрийгөө сайжруулах гэж зүтгэх болно.
Зөвхөн өнөөдөр: Өөрийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч аятайхан зүйл хийх болно. Хэрэь би тамхи татдаг бол тамхинаас гарна, хэрэв бие илүүдэл жинтэй бол ядаж өнөөдөр эрүүл аятайхан хооллоё. Түүгээр ч зогсохгүй диван дээрээсээ ховхорч жаахан ч гэсэн гадуур алхая.
 Зөвхөн өнөөдөр: Зүрх зоригоо чангалж зөв зүйлийг хийе, өөрийн хийсэн зүйлийнхээ харицлагыг хүлээе.

JUST FOR TODAY, I will live through this day only. I will not brood about yesterday or obsess about tomorrow. I will not set far-reaching goals or try to overcome all of my problems at once. I know that I can do something for 24 hours that would overwhelm me if I had to keep it up for a lifetime.


JUST FOR TODAY, I will be happy. I will not dwell on thoughts that depress me. If my mind fills with clouds, I will chase them away and fill it with sunshine.

JUST FOR TODAY, I will accept what is. I will face reality. I will correct those things that I can correct and accept those I cannot.

JUST FOR TODAY, I will improve my mind. I will read something that requires effort, thought and concentration. I will not be a mental loafer.

JUST FOR TODAY, I will make a conscious effort to be agreeable. I will be kind and courteous to those who cross my path, and I'll not speak ill of others. I'll improve my appearance, speak softly, and not interrupt when someone else is talking. Just for today, I'll refrain from improving anybody but myself.

JUST FOR TODAY, I will do something positive to improve my health. If I'm a smoker, I'll quit. If I'm overweight, I'll eat healthily – if only just for today. And not only that, I'll get off the couch and take a brisk walk, even if it's only around the block.