Өнгөрсөн 10 сарын 11-д Carmichael-ийн Kenneth гудамж дахь цэцэрлэгээс хүүгээ аваад хөдлөхдөө гэр үрүүгээ дандаа Walnut-аар явдаг ч амжуулаад хүнсээ авах санаатай жаахан явж байгаад Fair Oaks уруу эргэе гэж бодоод Garifield уруу орлоо. Уг нь би Fair Oaks-Manzanita дээрх дэлгүүрүүд орох байж Стоп саян ихтэй Garifield-аар удаан явснаа ойлгохгүй байгаа ч ёстой л эз нь татсан юм байлгүй. Kenneth-ээс Cypress хүрэх жаахан зайнд лав л 10-аад стоптой. Зогсож хөдөлсөөр яваад Garifield &Engle уулзвар дээр ирээд уулзварын нөгөө талуудаас машин байхгүй байсан тул California Stop буюу хальт зогссон болоод хөдөлтөл модны цаана мотоциклтай цагдаа “агаа” намайг хүлээгээд байж байгааг өнгөрсөн хойно нь хардаг байгаа. Дохио өгөөд ард гараад ирлээ. Замын хажуу уруу дохиогоо өгөөд зогслоо. За ингээд анх удаа “агаа”-гаар машинаа зогсоолгож үзлээ. Зүрх түг түг. Цонхоо онгойлгоод амандаа маань тарни холиод хүлээлээ. “Агаа” жолооны үнэмлэх, машины бүртгэл, даатгалын бичгээ үзүүл гэлээ. Гаргаад өгтөл авч яваад шалгаж байга бололтой жаахан байзнаж байгаад хүрч ирээд тикит бичиж эхэллээ. Уг нь дахиж битгий тэгээрэй гэдээ өршөөх байх гэж их л гордиж байсан юм. Зүгээр байхаар гэхчихээр “би уг нь зогссон шүү дээ” гэтэл Яг яаж зохих ёсоор зогсох ёстойг дүрмээс хар гээд 22450 (а) failure to stop at stop sign гэсэн шалтгаантай шар цаасан дээр гарын үсэг зуруулж байна.
Энэхүү шүүхэд дуудах бичгэнд гарын үсэг зурснаар дээр нь бичигдсэн өдөр нь /миний хувьд 12/20-д/ шүүхэд очихоор амлалт өгч байгаа хэрэг аж. 10, 11, 12 саруудад их баярууд болдог болоод ч тэрүү, эсвэл төлөвлөгөө энээ тэр байдаг ч юм билүү ямар ч байсан “агаа” нар замд ихээр үзэгдэж, бусад үед харалгүй өнгөрөөдөг зөрчлүүддээ торгууль бичих нь олширдог билээ. Хэдхэн өдрийн дараа манай нэг найз 5-хан майл-ын илүү хурдтай явж байхад цагдаа зогсоож бас нэг шар хуудас гардаад авсан сонсогдлоо. Тэргүүр явдаггүй байж, гэртээ шууд харихгүй дээ зэргээс өгсүүлээд ямар ч байсан дандаа стоп саян дээр зогсдог, ван унадаг болохоор хүмүүс ихэвчлэн урдуур маань дайрч л байдаг, тэглээ гээд уурладаггүй, яарч явсан юм байхдаа гээд л өнгөрдөг над шиг номын авгайд очиж очиж цагдаа торгууль бичээд байхдаа яахав зэргээр өөрийгөө, бас “агааг” нэлээд буруутгаж бодлоо. Зарим хүнд инээдтэй сонсогдож магадгүй. Миний хувьд их ч бай, бага ч ямар нэгэн байдлаар бүтэлгүйтвэл хаана ч байсан байсхүүгээд санаанд орж ирээд бухимдал түрүүлээд байдаг болохоор сайнаар бодож эхэлдэг алхамдаа орлоо. Хөөрхий төсөв мөнгө хүндрэлтэй, авдаг юм нь эсвэл ажлаас халагдах аюул энээ тэр байгаагаас тэгж байгаа биз гэж “агаагаа” өрөвдөж бодлоо. Нөгөө талаас энэ тэнд яарч явахаа боль гэж наад сануулга ирж байгааг ойлголоо. Ингэж сануулаагүй бол бүр хэцүү ч юм тохиолдох байсн юм билүү хэн мэдэх вэ. Тэгээд ямархүү процесстой байдаг юм, яавал зүгээр талаар онлайнаар жаахан судалгаа хйлээ.
Шүүхийн өмнөхөн нь шуудангаар the Superior Court of California-аас шүүхийн өдрийг батлаад дээр нь торгуулийн үнийн дүн буюу $222 торгуультой захиа ирлээ.
Надад ирүүлсэн захиан дээр 8:30, 9:30, 10:30, 1:30, 2:30 5 цагаас сонгох боломжтой байсан тул нүүдэл суудлын ажлаа бага ч гэсэн амжуулаад шүүх хурлын танхинд очих тул ажил хэрэгч хувцас өмсөж гараад шүүхийн гадаа ирж паркины автоматад мөнгөө төлж, хаалган дээр сэкуритигээр орж гутлаа тайлж, угалж, цүнх, хармаагаа суллаж үзүүлж, бүртгэлийн зааланд шүүхийн цаасаа барьсаар хэдийгээр цөөхөн хүнтэй байсан ч гэсэн тодорхой хэмжээний очерт зогсоод байгаад хамгийн сүүлийн буюу 2:30-д амжиж бүртгүүлээд авлаа. Тэгээд бүртгэлийн хүүхний хэлсэн шүүхийн танхимд ортол 5-хан хүн сууж байгаа нь харагдлаа. Шүүгч орж ирэхийг хүлээх явцдаа иргэн тойрноо харвал хананд томоор /мөн надад өгсөн хуудас дээр/
PLEAS:
1. Guilty
You admit the violation and want to fine the fine. /Буруутай. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч торгуулиа төлөх хүсэлтэй/
2. Not Guilty /буруугүй/
3. No Contest
You do not admit guilt, but you agree to be sentenced as though you were guilty. /өөрөөгөө буруутай гэж бодохгүй байгаа ч буруутайгаар тооцогдож шийтгэл хүлээхээр зөвшөөрөх/
Хамгийн сүүлийнхийг нь ямар учиртайг ойлгоогүй ч дараа нь учир нь аяндаа олдсон юм.
Удалгүй зааланд орж ирэхийг нь нэг хүн зарласнаар сууж байгаа бүх хүмүүс босч миний шүүгч гэж бодож байгаа эд нар Commissioner гэж дуудсан хүн орж ирлээ. Тэрээр суусныхаа дараа хүмүүсийг нэг нэгээр дуудаж өөдөөс нь харсан индэр дээр зогсоож plea буюу дээр дурдсаны аль нэгийг хэлэх ёстой аж /мөн орчуулагч хэрэгтэй бол яг энэ үед хэлэх ёстой. Тэгээд ч тусад нь цаг товлодог юм билээ/. Миний өмнө байсан хүмүүсийн 4 –т нь анхны торгууль аль эсвэл тодорхой хэмжээний торгууль өгөөд төлөх заал уруу оруулж байна. Бодвол олон зөрчилтэй бол зарим зүйлээ буруутай, заримыгаа буруугүй гэхчилэн хэлсэн болов уу. Нэг нь Not Guilty гэснээр хажуугийн сандал уруу заагаад суулгаж орхилоо. Хүмүүсийг хэрэв буруутай гэж хэлэх гэж ирдэг юм бол яах гэж ирдэг юм бол, торгуулиа бичээд явуулна биз гэж бодож байсан чинь учиртай аж. Тэд хамгийн гол traffic school-д орохоор хүсэлт тавих гэж ирдэг юм байна. Ингэсэнээр торгуулиас гадна сургуулийн 56 доллар нэмж төлөх боловч жолоочийн бичилт дээр нь зөрчлийг нь оруулдаггүй давуу талтай аж. Өөрөө хэлбэл ямар нэгэн пойнт нэмэгдэхгүй гэсэн үг. Миний нэрийг мэдээж “уянгалуулан” дуудахад би очлоо. Нэрийг буруу дуудсандаа уучлалт гуйж байна. Би санаа зовсны хэрэггүй байнга тохиолддог юм гэлээ. Plea асууж байна. Not Guilty гэлээ. Хажуугийн сандал уруу сууж an assistant District Attorney уулз гэлээ. Удалгүй нэгэн африк гаралтай эрэгтэй өрөө үрүүгээ орууллаа. Тэнд нь туслах гэсэн үү оюутан гэсэн үү нэг охин тэмдэглэл хөтлөн сууж байгаа харагдана. Дистрикт өмгөөлөгчийн туслах надаас яагаад буруутгүй гэж үзэж байгаа талаар асуухад би зогссон гэж хэллээ. Тэрээр хэрэв буруутайгаа хүлээн зөвшөөрөхгүй бол хүссэн шүүх ажиллагаагаa буюу trial авч болно, эсвэл буруутайгаа хүлээн зөвшөөрч торгуулиа төлөөд, дээр нь трафик сургуульд сурвал чиний ресорд чинь оноо орохгүй, даатгал энэ тэр чинь нэмэгдэхгүй амар гэж бас панаалдах гэж үзэж байна. Тэгэхээр нь төлөвлөснийхээ дагуу анх удаа надад ийм юм тохиолдолдож байна, өөр арга зам байна уу гэж асуулаа. Тэрээр хэрэв чи буруутайгаа хүлээн зөвшөөрөөд дээр алтернатив арга хэмжээ буюу коммунитигйн сервис хийвэл торгууль чинь $100-$110 болж багасах боломжтой гэв. Өөр ямар ч арга байхгүй юм гэлээ. Аминдаа зүгээр л торгуулиа багасгах санаатай тэр шүү дээ. Чиний торгууль багасаад дээр нь комминтидаа сайн зүйл хийгээд энэнээс өөр гайгүй арга байхгүй гэлээ. Тэгээд бодлоо. Анх зүгээр л торгуулиа багасгаад гараад ирнэ гэж тооцоолж байсан ч тэгэхтээ тэргүй зөндөө л цагаа коммунити-д зориулж байдаг юм чинь хохирох юу байх вэ гэж бодоод хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл би No Contest plea-л сонгосон гэсэн үг байх нь. Хэрэв би trial-ийг сонгосон бол дараахь замууд надад тохиолдох магадлалтай тул саналыг нь хүлээн авсан юм. Үүнд:
- Дахин бараг нэг өдрийг шүүхийн танхимд өнгөрөөх болно. Цаг алт.
- Намайг торгосон цагдаа өөрийн тайлбараа тодорхой хэлж гаргах бол миний хувьд тийм сайн хуулийн үндэслэлтэй тайлбарыг гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй. Дээр нь сайхан аялгатай ярьж, бас түг таг хийнэ. Яг орохоор болбол жолооны дүрмийг дахиж харах, нөгөө баригдсан газраа явж үзэж, зураг авах, маргалдах үндэслэлээ гаргах гээд бас л хугацаа зарцуулна. Гэхдээ дотроо бодож байсан юм байгаа л даа. Зогсож байсан газраас нь намайг харах үндэслэл байхгүй /зураг авах/. Гэтэл зөвхөн дуу чимээнд үндэслэн намайг дутуу зогсолт хийсэн гэж үзэж байна гэх мэтчилэн. Гэхдээ аргаа ядвал орчуулагч захиалах эрхтэй юм билээ. Хэрэв тэгж тэгж ялбал олон хүний цагийг зарцуулсан, өөрийн цагийг зарцуулснаа бодвол 100 доллараас ч үнэтэй болж байгаа санагдана. Хэрэв ялагдвал яг л анхны торгуулиа буцааж төлнө, эсвэл багасгаж чадвал бас л дээр санал болгосон 100 доллараас нэг их зөрөхгүй байх. Гэхдээ өндөр торгуультай хүмүүс азаа үзэхэд буруугүй санагдана.
- Намайг торгосон цагдаа ирэхгүй бол миний хэргийг хэрэгсэхгүй болгож торгуулиас чөлөөлөгдөх боломжтой боловч би өдрийн 12 цагийн үед баригдсан тул тэрээр өдрөөр ажилладаг цагдаа болж байна. Өдрөөр ажилладаг цагдаа өдөр болох хуралд ирэхгүй байх магадлал бараг үгүй. Шөнө оройн баригдсан үед бол өглөө эрт шүүхээ товлож орхивол цагдаа унтаад ирэхгүй байх магадлал ихтэй гэж хүмүүс үздэг юм билээ.
Ингээд намайг шүүхийн танхим уруу буцааж явууллаа. Шүүгч коммунитигийн сервис хийх болсон юм уу, шүүхий 65 доллараа /аль буруутай тал нь төлдөг/ нөгөө зааланд төлөөрэй, коммунитийг сервис 7 цаг хийнэ, яаж хийх талаар зааланд сайхан тайлбарлаад өгнө, санаа зовох хэрэггүй гээд инээмсэглээд надад цаас өглөө. Ингээд тэнд 65 доллар төлөөд Volunteer Center of Sacramento уруу очиж бүртгүүл гэлээ. Тэнд нь очиж case workertoo Volunteer хийлгүүлсний 40 доллараа төлөөд ажиллах газраа сонгох боллоо. Өөрийн коммунитигийн байгууллагад ажиллая гэтэл зөвхөн тэднийд бүтгэлтэй газруудад ажиллаж болох аж. Ингээд урьд нь дэлгүүрт ажиллаж үзээгүй тул сонирхож гэрийнхээ хажуу талын Goodwill дэлгүүрт 7 цаг ажиллахаар timesheet-ээ аваад гарлаа. Тэнд нэг өдөр ажиллаад хуудсаа case workertoo факсдаад, тэрээр цааш нь шүүх уруу явуулсан баталгаа захиа ирүүлснээр миний шийтгэл дууссан юм.
Замын хөдөлгөөний зөрчлийн шүүх байдлыг ерөнхийгөөр дурдвал:
Торгуулиа багасгах хүсэлтэй бол дурдсан өдөр нь шүүхэд очоорой. Шорт таавчиг гэх мэтчилэн хэт энгийн хувцас өмсөж очих нь тохиромжгүй болов уу мөн дээр гарсан чирэгдлүүдийг тооцоолж цагийн запастай очих нь зөв юм билээ. Индэрт гараад plea-гээ хэлэх үедээ буруутай гэж хэлсэн тохолдолд шүүгч анхны торгуулийг бараг багасгахгүй. Тэгэхээр тэнд очиж цаг үрснээс мөнгөө шууд шуудангаар явуулсан нь дээр. Торгуулиа багасгахын тул DA ажилтантай буруугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийгөө хамгаалж зүтгэх хэрэгтэй /би бага зүтгэсэн/. Ингэснээр тэр бага торгуулийг санал болгох болно. Хэрэв та үнэхээр буруугүй, шүүхээр маргалдахад бэлэн бол өөрийг чинь зөрчсөн гэж байгаа хууль дүрмийг харж өөрийгөө бэлдээрэй. Магадгүй үнэхээр таны зөв байх тохиолдолд цагдаа ирэхгүй байх магадлалтай, буруутай тань маш тодорхой бол цагдаа ирэх магадлал хамгийн өндөр байх боно.
Шүүх хурал дараахь байдлаар явагддагийг олж уншсан юм. Торгууль бичсэн цагдаа яг болсон зүйлийг тодорхой ярина. Дараа нь буруутгагдаж байгаа хүн нь цагдаад асуулт тавих эрх олгогдоно. Мөн өөрийн талын түүхээ ярих боломж олгогдоно. Дараа нь цагдаа тайлбар хийж болно. Тэгээд шүүгч шийдвэрээ гаргана.
За тэгээд та бүхэнд амжилт хүсье.
Wow, this post is nice, my sister is analyzing these kinds of things, so I am going
ReplyDeleteto inform her.
My blog post paydayloanspup.co.uk