Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 15, 2011

Мэдэхэд илүүдэхгүй …

 Утсаар ямар нэгэн албан газар уруу залгахад автомат яригчаар одоо тэр товчлуурыг дар, одоо тэрийг гэх мэтээр нэлээд цагийг авдаг. Тэгвэл ямар дугаарыг дарвал шууд хүнтэй холбогдож болохыг 2200 гаруй компани дээр туршиж байсан гаргасан жагсаалтыг  www.GetHuman.com сайтаас хараарай. Та энэ сайтаас компаний нэрийн эхний үсгийн жагсаалтын дагуу эсвэл шууд компаний нэрээр хайлт хийж болно. Жишээ нь Chase банк уруу бол хэлж байгаа мессажийг нь тоолгүйгээр хүнтэй холбогдох хүртлээ 0-г л дараад байх гэх мэт. Зарим компаний хувьд 0 тоог дарснаар оператортай холбогдож болдог бол зарим компаний утсанд энэ нь хэрэгждэггүй юм байна. AT&T U-Verse (888) 722-9337 уруу extension дугаар асуухад нь 924-т, Greyhound уруу 26-г дарснаар хүнтэй холбогдож болно. Миний хувийн арга бол хэлүүлж хариулт авдаг автомат яригчтай газар уруу ихэвчлэн “Human”, “agent” гэдэг үгийг нэг болон давтаж хэлснээр хүнтэй холбуулж авдаг билээ. Мөн компаниудын утасны хүлээлтийн дундаж хугацаа, customer-service-д өгсөн үнэлгээнүүдийг дээрх сайтаас орж харж болно.
Англи хэл сурч байгаа хүмүүст: Бид нар хэл яриандаа би тэгнэ, тэгэх гэж байгаа гэдэг ирээдүй цагийн англи үгийг /will or be going to/ их хэрэглэдэг. Хэл сурч байгаа эхний үед хүмүүс алийг нь ямар үед хэрэглэхээ мэдэхгүй алдаа их гаргадаг. Тэгвэл дараахь зөвлөгөөг санаж байгаад хэрэглэж байгаарай.
1. Will гэдэг үг “Probably” буюу магадгүй гэдэг үгтэй цуг их хэрэглэгддэг. Жишээ нь:
Би маргааш парк явах байхаа.
I will probably go to the park tommorrow.
Үгүйсгэсэн утгатай үед: Мари маргааш парк явахгүй байхаа.
Mary probably won’t go to the park tommorrow. /жирийн ярианд/
Mary will probably not go to the park tommorrow. /албан болон бичгийн хэлэнд/
2. Ирээдүйг таамагласан үед will or be going to нь ижил утгатай тул хоёулангий нь хэрэглэж болно. Жишээ нь:  Тэр хичээлээ сайн хийсэн тул А авах болно.
He will get “A” because he studied hard.
He is going to get “A” because he studied hard.
3. Гарцаагүй хийх  төлөвлөгөөгөө илэрхийлэхдээ be going to-г хэрэглэнэ. Жишээ нь: Би өнөөдөр оройн хоол хийх тул зарим ногоо худалдаж авлаа.
I bought some produce because I’m going to cook dinner tonight.
4. Сайн дураар,  өөрийн хүслээр хийх гэж байгаа зүйлээ илэрхийлэхдээ will-г хэрэглэнэ. Жишээ нь Би туслая. 
I’ll help you.
 Consumer Reports сэтгүүлд мэдээлснээр микровэйвыг хамгийн амар бөгөөд хурдан аргаар цэвэрлэхийн тулд ёроолтой тавганд /эсвэл аяганд/ бага хэмжээний лимоны жүүс /1/4 cup орчим/ хийгээд таглалгүйгээр хамгийн их /high/ дээр нь 1 минут ажиллуулаад ав. Тэгээд цаасан алчуураар дотор талыг нь арчихад л хангалттай гэжээ.
 Эндхийн хуурай арьстай зарим хөгшчүүл орой нүүрээ цэвэрлэхдээ хүүхдийн биенд түрхдэг тос буюу “baby oil”-ийг ашигладаг. Тэд уг тосыг зарим төрлийн үнэтэй гоо сайхны цэвэрлэгчээс илүү үйлчилгээ үзүүлж нүүрийг цэвэрлээд зогсохгүй, нүүрний арьсыг үргэлж зөөлөн байлгахад нөлөө үзүүлдэг гэдэг. Үүний тулд нүүрэндээ уг тосыг түрхсэнийхээ дараа арчиж авдаг байна. Эсвэл эхлээд нүүрээ угаасны дараа уг тосыг ашиглаж болно гэжээ. Ингэснээр угаасны дараа ч үлдсэн тоос хир арчигдаж цэвэрлэгддэг ажээ. Зарим хүмүүс жирийн дэлгүүрт байдаг “E oil”-г бас хэрэглэдэг байна.
 Лаптоп компьютерийг олон цагаар өвдгөн дээрээ тавьж хэрэглэхгүй байхыг хүүхдүүддээ сануулаарай. Учир нь компьютер /ойролцоогоор 125 F/ гуя, өвдөгний арьсыг халааснаар түлэхгүй ч удаан хугацааны халаалтаас болж үүсдэг арьсны “toasted skin syndrome” өвчтэй болгож магад. Энэ өвчнийг ихэвчлэн гал тогооны ажилчид, шил үлээгчид зэрэг мэргэжлийн хүмүүс тусдаг байна. Энэ нь арьсны хэсгийг бүр мөсөн харлуулах, алаг болгох зэрэг шинж тэмдэгүүдтэй. Мөн ховор тохиолдолд  арьсны хорт хавдар үүсгэнэ гэжээ. Түүнчлэн хэдэн жилийн өмнө гарсан нэгэн судалгаагаар өвдгөн дээрээ компьютерээ тавьдаг эрэгтэйчүүд халаалтын улмаас их хэмжээний үрийн шингэн ялгаруулж цаашилбал үргүй болгох аюултай гэж гаргажээ. Ямартай ч бага зэргийн халаалт гэж тоолгүйгээр тоглоом зэрэгтээ улайран олон цагаар өвдгөн дээрээ тавьж магадгүй хүүхдүүддээ нэг хэлчихэд зүгээр санагдана
 Юм бичихдээ зарим төрлийн фондыг хэрэглэвэл принтерийнхээ хорыг хэмнэж болохнээ. Printer.com сайтын судалгаагаар Century Gothic принтерт хамгийн хэмнэлттэй фонд болсон ба Arial фондоос 30 хувиар бага хор хэрэглэгддэг гэж гарчээ. Хор бага хэрэглэдэг фондуудад: Century gothic (11 pt), Times New Roman (12 pt), Calibri (12pt), Verdana (11 pt), Arial (12pt) оржээ. Энэхүү судалгааны дүн жилд 100,000 гаруй долларыг принтерийн хорд зарцуулдаг сургууль, албан байгууллагуудад их таалагдсан байна. Эдгээр нь хэрэглэгддэг фондоо сольсноор ойролцоогоор 5-10 мянган доллар жилд хэмнэх бололцоотой гэж гарчээ. Фондны хор зарцуулалт нь үсгийн шугамын өргөн нарийн, мөн үсгийн дээд доод хэсгийн өргөн нарийнаас хамаардаг аж. Нэрэндээ “narrow”, “light” гэсэн үг орсон нь фондууд нь  “bold”, “black” гэсэн үг орсноосоо бага хор зарцуулна гэсэн үг. Гэхдээ та бага хор хэрэглэдэг фондыг хэрэглэснээр гэртээ жилдээ нэг хорны мөнгө хэмнэх боловч илүү цаас хэрэглэж магад гэдгээ анхаарна биз. Жишээ нь дээрх Century gothic фонд нь хор бага хэрэглэх боловч өргөн бичигдэх тул илүү цаас зарцуулна гэсэн үг. Иймд дээрх фондны мэдээллийг ерөнхийдөө хор хэмнэх нэг техник болгож ашиглах нь зөв юм. Мөн print preview–г байнга харснаар хэрэггүй хуудсуудыг хэвлэх комманд өгөхгүй байх зэрэг хор хэмнэх ерөнхий аргуудыг давхар хэрэглэх нь зүйтэй. Миний хувьд ерөнхийдөө түгээмэл хэрэглэгддэг бөгөөд гаргагдах байдал сайтайгаар нь /дээр нь хоронд ч бас гайгүй/ Times New Roman-г хэрэглэдэг. Харин цаасны хувьд хүүхдүүдийн сургуулийн бичиг цааснууд болон шуудангаар ирсэн элдэв захиануудын ардаа бичиггүй хуудсуудыг хадгалж үүнийгээ цааш нь бусдад дамжуулах, үзүүлэх шаардлагагүй зүйлээ хэвлэх /принтер дотроо болон хажууд нь байрлуулдаг/ хүүхдүүддээр юм сараачуулах зэрэгт хэрэглэдэг. Энэ нь гэртээ цаасны зардлаа хэмнээд зогсохгүй мөн байгаль орчин, модоо хэмнэж байгаа хэрэг билээ. 
 Cranberry /оросоор бол клюква, харин монголоор царгис жимс гэж толь дээр бичжээ/  жимсний жүүсэнд байдаг бактерийн эсрэг бодис нь нь эмэгтэйчүүдийн шээсний замын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сайн аль хэдийн тогтоогдсон байна. Харин саяхан мөн аман дотор үүсдэг шүдний хорхой, бусад өвчний үүсвэр болдог бактер эсрэг нөлөө сайтай нь тогтоогджээ. Гэхдээ чихэр нэмсэн жүүс бол тэрхүү үйлчилгээг нь бууруулна гэдгийг та бүхэн юу эс андах вэ. 
Мөн The Florida State University-ын саяхны нэг судалгаагаар цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд алим тустай гэж гарсан байна. Тэд 160 эмэгтэйчүүдийн заримд нь өдөр бүр ядаж 2/3 cup хэмжээтэй хатсан алим, заримд нь хатсан хар чавга жилийн турш идүүлсэн байна. 6 сарын дараа гэхэд алим идэж байсан эмэгтэйчүүдийн “муу” холестрол буюу LDL нь 23 хувиар багасаж, “сайн” холестрол буюу HDL нь 4 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр алим нь тэдэнд өдөрт 240 илчлэгийг /calories/ өгч байсан ч  эдгээр эмэгтэйчүүд дунджаар 3.3 паундаар турсан байна.

1 comment:

  1. Bayaraa! Tsargis bish TSANGIS jims yum shuu!

    ReplyDelete