Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Sunday, May 15, 2011

Бага зэргийн инээд наргиан...

************
- Эмчээ, манай нөхөр сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин туссан юм шиг байна. Намайг өдөржингөө юм хэлээд байхад урдаас ганц ч үг дуугарахгүй юм.
- Энэ чинь өвчин биш. Энэ бол авьяас юм.

*************
Эхнэр нь нөхөртөө:
- Чи надтай суухынхаа өмнө чиний хамгийн жижигхэн ч хүслийг чинь биелүүлнэ гэж амалж байсан.
- Би худлаа хэлээгүй шүү дээ. Чиний хамгийн жижиг хүсэл чинь юу вэ, би одоохон биелүүлээдэхье.

*************

- Сүүлчийн удаа асууя. Чи хэзээ надаас зээлсэн мөнгөө буцааж өгөх вэ?
- Наад тэнэг асуултаа дараа дахиж тавихгүй байхаар шийдсэнд чинь баярлалаа.

*************

Эмэгтэй хүн бүр хайрт уруугаа өдөрт хэд ч хамаагүй утастаж цорын ганц асуултыг тавихыгаа өөрийнхөө үүрэг гэж үздэг.  Тэр асуулт нь "Чи хаана байна?"

*************

Эмэгтэй хүн "Болгоомжтой. Будагтай."

*************

Хоолны жорны сүүлийн өгүүлбэр: Бэлэн болсон хоолоо таваглахын өмнө цонхны доор хэн нэг нь байгаа эсэхийг шалга.

*************

Нөхөр нь:
- Одоо бид нэгэнт гэрлэсэн тул чиний зарим дутагдлыг ний нуугүй чамд хэлье.
Эхнэр нь:
- Тэгж өөрийгөө зовоогоод яахав. Хөгшин чинь тэрийгээ мэднээ.  Тэр дутагдлуудаас чинь болж би чамаас илүү хүнтэй гэрлэж чадаагүй юм шүү дээ.

*************

Нэг хүүхэн найз хүүхэндээ нөхрөө муулсан нь:
- Манай нөхөр гэж эсрэг тэсрэг юм хийх юм. Өнөөдөр гэхэд л хүйтэн шөлнөөс болж буцлах шахсан.

*************

Сумын сургуулийн багш хүүхэн хэнтэй суухаа шийдэж чаддаггүй: Сургуулийн захиралтай юу эсвэл тракторын жолоочтой юу. Захиралтай суувал ажил мэргэжлийн замаар хурдан ахина. Гэхдээ тракторгүй бол яаж сургуульдаа хүрэх вэ дээ.
*************

Хүүхэн аптект:
- Танайд хүнцэл байна уу?
Эмийн санч:
- Та юунд хэрэглэх гэсэн юм бол?
Хүүхэн:
- Нөхрөө хордуулах гэсэн юм.
Эмийн санч:
- Ийм зорилгоор таньд би худалдаж чадахгүйн дээ.
Хүүхэн цүнхнээсээ нэгэн зураг гаргаж үзүүлсэн нь эмийн санчийн эхнэртэй нь нөхөр нь эвгүй байдалд байгаа зураг байлаа.
Эмийн санч:
- Гэхдээ таньд нэгэнт эмчийн бичиг нь байгаа юм чинь ---

*************

Зар: Залуу. Хөөрхөн. Дээд боловсролтой хүүхэн. Санхүүгийн хувьд болоцоотой: Байр, машинтай. Би хэн нэгэнтэй танилцах гээгүй. Зүгээр л гайхуулах гэсэн юм.

*************

Эмч:
- Нөхөрт чинь тайван байдал хэрэгтэй юм байна. Тайвшруулах эм бичлээ.
Эхнэр нь:
- Хэзээ түүнд өгч байх вэ?
Эмч:
- Та намайг буруу ойлгосон байна. Энэ эм таньд зориулсан юм.

*************

Оройтож ирсэн 15 настай охиноо ээж нь загнаж байна.
- Би чиний насан дээр тэнэнэ гэдгийг мэддэггүй байлаа. Тэрний оронд чи маргааш болох миний 30 насны ойн тортыг хийхэд туслах чинь яагаав.

*************

Айлын баяраас буцаж ирсэн эхнэр нь нөхөртөө:
- Тэдний баяр маш сайхан болж өнгөрлөө. Тэд нар намайг дуул гэж ятгаад. Би зөвшөөрөөд дуулж өгсөн.
- Болж. Би тэд нарт чинь дургүй.

*************

Нөхөр нь найздаа:
- Манай эхнэр гэж нэг юм өдөржингөө л надаас "мөнгө өг, мөнгө өг" нэхэж байх юм.
-  Эхнэр чинь тэр их мөнгөөр юу хийдэг юм бэ?
- Ерөөсөө өгч үззэгүй болохоор ёстой мэдэхгүй юм.

*************

Эхнэр нөхөр 2 сайхан байгальтай газар машинаа зогсоод бууцгаав. Эхнэр нь:
- Ямар гоё газар вэ? Ийм гоё байгалийг хараад хэлэх үг ч гарахгүй юм.
Нөхөр нь:
- Өө тэгвэл сайн байна. Энэд ер нь амралтаараа ирж амарч байя.

*************

Нөхөр нь гэртээ ирэхэд ширээ дээр бичиг байлаа. - Би найз хүүхэнтэйгээ гарлаа. Оройн хоолонд загас иднэ. Чиний загасны уургыг үүдэнд тавьсан байгаа.

*************

Эхнэр нь нөхөртөө:
- Манай жолооч жолоо муу барих юм. Намайг өнөөдөр бараг 3 удаа алах шахлаа. Ажлаас нь халсан дээр.
Нөхөр нь:
- Уг нь сайн залуу байгаа юм. Дахиад нэг шанс өгье л дөө.

*************

Эхнэр нь гал тогоонд, сандал дээрээ дуг хийгээд сэртэл согтуу нөхөр нь хөргөгчний хаалгыг онгойлгож хаагаад: - Намайг онгоцны буудал хөргөөд өг гээд тасралтгүй хэлээд байлаа.
- Согтуу чинь хөргөгчийг такси гээд бодоод тэнэгтээд гээд үглээд эхнэр нь унтахаар өрөө үрүүгээ явлаа. Өглөө сэрээд хартал гал тогоонд нөхөр нь ч хөргөгч нь ч байдаггүй.
- Чөтгөр шиг амьтан юмаа. Зүтгэсээр байгаад яваад өгч.

*************

Эхнэр нь нөхрөөсөө:
- Туулай үнэхээр хамгийн тэнэг амьтан юм уу?
Нөхөр нь:
- Тиймээ. Туулайхан минь.

*************


pic

pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic
 
pic

5 comments:

  1. haha, emegtei hun bolgoomjtoi! budagtai!

    ReplyDelete
  2. Sain baina uu? Bayarsaihaan! Bi ooriin chine unshigch baigaa yum aa.Nadad huviin chanartai daraahi ? bna.
    Ene zun ger buleeree SanFrancisco uzeh sanaatai.Bogino hugatsaand,ooroor helbel 3-aas 4 honogt bagtaan ih yum uzej amjuulmaar baina.Tiimd nadad gol gol uzvel zohih gazruudiin talaar bolon Sand alihan haviar buudallval zohiltoi talaar zovlooch?
    Bayrlalaa!

    ReplyDelete
  3. Sain bna uu? Bi tanias asuuh yum bna aa. bi 3 nastai huuhed ee avaad USA yavah sanaatai.huuhedee yaj hiamdhan preschool d oruulahuu? ta nadad helj ugch tus bolooch! thanks!

    ReplyDelete
  4. Блог уруугаа ороогүй удаад хариултыг удаасанд уучлалт хүсье.

    SF-д аялах талаарх асуултанд:
    Би өөрөө Санд биш Сакраменто гээд 1 цагийн зайтай газар амьдардаг юм. Гэхдээ Сан байнга л ордог, очих дуртай газрын нэг. Хамгийн түрүүнд
    http://www.sanfrancisco.travel/ Сангийн албан ёсны энэ сайтаар ороод "Order a Visitor" ороод үнэгүй аялалын материалыг захиалбал их зүгээр. Хотын аяллын гол цэгүүдийн ерөнхий мэдээлэл, газрын зураг, төрөл бүрийн үйлчилгээний хөнгөлөлтийн купон зэргийг шуудангаар явуулна. Гол үзмэр буюу зочлох цэгүүдэд: Golden Gate Bridge, Fisherman's Wharf-Pier 39 /төрөл бүрийн үзвэр Aquarium, 4D kino, далайн эрэг, далайн гахай, golden gate-ын доогуур гарах, Alcatraz шорон үзэх зэрэг cruise-ууд.../, golden Gate Park, Lombard street /дэлхийн хамгийн муруй гудамж/, Golden gate park //, мэдээж далайн эрэг, Хятад хороолол /монголчууд нэг их сонирхдоггүй. Яг л хятадад байгаа юм шиг л байдаг болохоор. Уг нь Америкийн хамгийн том chinatown/, мөн сонирхвол Япон хороололд дэлгүүр энэ тэрээр ороход зүгээр. Мөн City pass /http://www.citypass.com/san-francisco/-ыг нь том хүн $69, хүүхэд $39 авбал 5 гол үзвэр, SF-ийн алдарт cable car-аар 7 хоног явах билет орж байгаа юм байна. Байрны хувьд ямар газар сонирхолтой байгаа талаараа бичээрэй /bayaraa2004@yahoo.com/. Бэй Ариагийн Монголчуудын имэйл сүлжээ /bay_area_mongolians/, эсвэл bamons.com-д зар гаргавал хэд хоног гэртээ байлгах, эсвэл хөлслүүлэх хүн гарч магад. Мөн монолчуудын холбоотой холбогдохыг хүсвэл надаас утас авч болно.

    ReplyDelete
  5. Preschool-ын талаарх мэдээлэл:
    Ямар хотод очих гэж байгаагаас тань хамаараад хотын болон мужийн программууд янз бүр байдаг. Миний хувьд сайн мэддэгээр нь Калифорн, түүний дотор Сакраметогийн preschool-ийн талаарх мэдээллийг хэлье. Хувийн сургуулиуд мэдээж газар сайгүй бий. Бидний Монголчууд ихэвчлэн улсаад санхүүждэг /Head start/, эсвэл мужаас санхүүждэг программд /үнэгүй/ хүүхдүүддээ өгч сургадаг. Эцэг эх 2-аа ажилладаг, сурдгаа баталбал өдөрт бүтэн цагаар, үгүй бол хагас /4 цаг орчим/ цагаар хүүхдүүд сургагддаг. Сургалт мөн янз бүр ажиглагддаг. ерөнхий боловсролын сургуулийн адилаар үнэгүй ч гэсэн гайгүй сургалттай газар оруулахыг хичээдэг. улсаас санхүүждэг болохоор нэг ангид /10-20 орчим хүүхдүүд/багш нарын тоо, сургалт, материал хангамж хувийн сургуулиас сайн байгаа санагддаг. Ер хүүхэд харах хүнгүй бага насны хүүхдүүдтэй хүмүүс ажил хийх боломж тун бага. Надад бол 4 цагийн сургалт нь хангалттай, боломжийн санагддаг. урт цагаар хүүхдүүддээ цэцэрлэгт өгөх тийм ч таатай биш байж болох юм.
    Мөн Чикаго зэрэг хотуудад муж нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн программд их мөнгө зарцуулдаг гэж уншиж байсан юм байна. Гэхдээ газар сайгүй төсвийн дутагдлаас болоод олон программ тоногдож байгааг бас анхаарна бизээ. Асуух зйүл байвал над уруу бичээрэй. bayaraa2004@yahoo.com

    ReplyDelete