Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, January 30, 2012

Музей үнэгүй үзэх боломжтой өдрүүд

Сакто-д
Жил бүр явагддаг Сактогийн музейн өдөр хотынхоо үзэж амжаагүй музейнүүдээ үнэгүй үзээд авах сайхан боломжийг олгодог. Энэ жилийн хувьд энэ өдөр 2-р сарын 4 буюу ирэх хагас сайнд /10-4 цагийн хооронд/ тохиож байгаа бөгөөд уг үйл ажиллагаанд доорх музейнүүд оролцож байгаа юм байна.
Aerospace Museum of California
California Automobile Museum
California Foundry History Museum
The California Museum
California State Capitol Museum
California State Indian Museum
California State Military Museum
California State Railroad Museum
Center for Contemporary Art
Crocker Art Museum
Discovery Museum Science and Space Center
The Don and June Salvatori California Pharmacy Museum
Fairytale Town*
Folsom History Museum
Governor’s Mansion State Historic Park
Heidrick Ag History Center (Woodland)
Leland Stanford Mansion State Historic Park
Museum of Medical History
Old Sacramento Schoolhouse Museum
Old Sacramento State Historic Park
Sacramento Children’s Museum
Sacramento Zoo*
Sacramento Historic City Cemetery
Sacramento History Museum
Sojourner Truth Multicultural Arts Museum
Sutter’s Fort State Historic Park
Wells Fargo History Museum (Old Sacramento and Downtown locations).

Харин Sacramento Zoo, Fairytale Town хүн их очдогоос тэрүү энэ жилийн хувьд үнэгүй биш хагас үнээр үйлчлэх ажээ. Нэлээд хэдэн жилийн өмнө энэ өдрөөр нэлээд хэдэн монгол хүүхдүүдийн хамтаар зарим музейнүүдийг үзэж сонирхож байсан бөгөөд ойролцоо байршилтай 2-3 музей үзэж амжихаар төлөвлөхөд зүгээр юм билээ. Зарим жижиг музейнүүдэд нэг удаад тодорхой тооны хүмүүс оруулдаг тул очёртой байж болно. Хэрэв хотын төвийн музейнүүдийг үзэхээр бол паркны асуудлаас /олдохгүй байх, төлбөртэй г.м/ зайлсхийхийн тулд автобус, трэйнээр /RT/-ээр явахад зүгээр юм билээ. Хүүхдүүддээ ч автобус трэйнд суулгаж үзүүлээд, дээр нь эдгээр музейнүүд хоорондоо алхах зайнд байршдаг тул нэг амралтын өдрөө хотынхоо төвөөр алхаад авна. Надад The California Museum ихээхэн таалагдсан. Мэдээж бороогүй бол амьтад нь ил гарч ирдэг тул зоо парк үзэхэд бас зүгээр. Паркан, музейнүүдийн хаяг, зөвлөгөөний талаар дараахь сайтаар орж үзээрэй. http://www.sacmuseums.org/museumday.html

Мөн Bank of America-ийн ”Museum on Us” өдрөөр энэ банкинд данстай хүмүүс сарын эхний хагас, бүтэн сайнд картаа үзүүлснээр Сактогийн 3 музей: Discovery Museum Science and Space Center, Crocker Art Museum, California Museum For History, Women & The Arts-г үнэгүй үзэж болдог.

БэйАриа-д
Мөн л сарын эхний хагас бүтэн сайнд Bank of America-ийн ”Museum on Us” өдрөөр банкны картаа үзүүлбэл Contemporary Jewish Museum (SF), Legion of Honor (SF), de Young Museum (SF), San Jose Museum of Art (SJ) and The Tech Museum of Innovation (SJ)-г үзэх боломжтой.

Мөн тодорхой өдрүүдэд дараахь музейнүүдийг үнэгүй үзэж болдог юм байна. Үүнд:
1. California Academy of Sciences /55 Music Concourse Drive, Golden Gate Park, SF/
Улиралд нэг бүтэн сайн өдрөөр үнэгүй -FREE Sundays– 9:30am to 5pm
2012 оны хувьд энэ өдрүүд нь:  February 5, June 3, September 16 and December 9th. Мөн SF-ийн оршин суугчид тодорхой хуваарийн дагуу ID-гаа үзүүснээр үнэгүй үзэж боломжтой аж. Үүнийг http://www.calacademy.org/visit/sf_free_days_2012.php линзээр орж хараарай.

2. Asian Art Museum /200 Larkin Street, SF – BART: Civic Center/
Сарын эхний бүтэн сайн өдрөөх үнэгүй. /10am to 5pm/
Азийн 6000 гаруй жилийн түүхийг хамарсан 17 мянган үзмэртэй барууны томохон музейн нэг гэж бичсэн байна. Тусгай үзмэрүүдийг үзэхэд үнэтэй байж болно гэжээ.

3. SFMOMA: San Francisco Museum of Modern Art /151 Third Street, SF– BART: Powell Str./
Сарын эхний 4 дэх өдрүүдэд үнэгүй– 11am to 5:45pm
20-р зууны үеийн өвөмөц урлагийн бүтээлүүд түүний дотор Ansel Adams, Salvador Dali, Frida Kahlo, Pablo Picasso, Diego Rivera зэрэг мастерүүдийн бүтээл байгаа гэжээ.

4. Legion of Honor /100 24th Ave. SF/
Сарын эхний 2 дахь өдрүүдээр үнэгүй – 9:30am to 5:15pm
Golden Gate гүүр үрүү харсан гоё байршилтай энэхүү музей нь 4000 гаруй жилийн түүхтэй эртний болон Европийн бүтээлүүдийг агуулдаг аж.

5. Yerba Buena Center for the Arts /3rd and Mission, SF–BART: Powell Str./
Сарын эхний 2 дахь өдрүүдэд үнэгүй  – өдөр 12 to 8pm
БэйАриа болон орчмын уран бүтээлчдийн үзүүлбэр тоглолт, кино, видео, урлагийн бүтээлийг үзүүлдэг гэжээ.

6. de Young Museum /50 Hagiwara Tea Garden Drive, Golden Gate Park, SF/
Сарын эхний 2 дахь өдрүүдэд үнэгүй – 9:30am to 5:15pm
17-20 зууны үеийн амерекийн урлалын бүтээлүүдийн томоохон цуглуулгыг агуулдаг, хүмүүс их үздэг Америкийн музейнүүдийн нэгд ордог аж.

7. The Exploratorium /3601 Lyon Street, SF/
Сарын эхний 3 дахь өдрөөр үнэгүй– 10am to 5pm
Гэр бүлүүд, хүүхдүүдий дуртай уг музей нь шинжлэх ухаан, урлагийн 400 гаруй интеранктив үзэсгэлэнтэй. 

8. Oakland Museum of California /1000 Oak Street, Oakland – BART: Lake Merritt/
Сарын эхний бүтэн сайн өдрүүдэд үнэгүй – 11am-5pm
Урлал, түүх, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр Калицорний түүхийг өгүүлнэ гэжээ.

9. Contemporary Jewish Museum /736 Mission Street SF–BART: Montgomery Str./
Сарын эхний 2 дахь өдрүүдээр үнэгүй– 11am to 5pm
Еврэй үндэстнүүдийн орчин үеийн чиглэлийн үүднээс соёл, түүх, урлал, санаануудыг агуулсан гэсэн байна.

10. Бусад:
Conservatory of Flowers (Golden Gate Park) – Сарын эхний 2 дахь өдрүүдээр
Cartoon Art Museum (SoMa) – Сарын эхний 2 дахь өдрүүдээр “Pay What You Can” Day буюу боломжоороо төлж орох өдөр
San Francisco Zoo (Outer Sunset) – Сарын эхний 3 дахь өдрүүдэд SF-ийн оршин суугчдад үнэгүй
SF Camerawork (SoMa) – Сарын эхний 2 дахь өдрүүдээр
GLBT Museum (Castro) – Сарын эхний 3 дахь өдрүүдээр
Pez Museum (Burlingame) – Сарын эхний 4 дахь өдрүүдээр
Chinese Historical Society (Chinatown) – Сарын эхний 4 дахь өдрүүдээр
Berkeley Art Museum (Berkeley) – Сарын эхний 4 дахь өдрүүдээр
Pacific Film Archive (Berkeley) – Сарын эхний 4 дахь өдрүүдээр
Bay Area Discovery Museum (Sausalito) – Сарын эхний 3 дахь өдрүүдээр

Бусад хотуудын хувьд үнэгүй үзэх өдрүүдийн талаар www.museumfreedays.com  сайтаас орж үзээрэй.

Monday, January 16, 2012

Мэдээ, мэдээлэл

Хадгаламжийн тусгай программууд
Individual Development Accounts /IDA/ буюу бага орлоготой хүмүүс хүүхдийнхээ боловсролд, анхныхаа байрыг худалдах авах эсвэл бизнес нээхдээ зориулж нээсэн хадгаламжийн дансан дахь мөнгөтэй нь тэнцэх, эсвэл арай илүү хэмжээний мөнгийг туслалцаа болгож данс уруу хийдэг программ бараг муж бүрд байдаг. Гэхдээ эдгээр программууд нь улс даяар нэгдсэн журмаар хэрэгждэггүй, орон нутгийн ашгийн бус байгууллагуудаар дамжин ихэвчлэн хэрэгждэг тул, программд хамрагдах хүмүүст тавигдах шаардлага нь болон программын дүрэм журам нь өөр өөр байх боломжтой юм. Жишээ болгож Сан Фрациско хотын Earned Assets Resource Network /EARN/ байгууллагын программыг авч үзье. Уг байгууллагын /www.earn.org/ шаардлагыг хангасан хүн уг программд хамрагдсанаар мөнгөө зарцуулах, хэрэглэх хичээл сургалтанд хамрагдаж, ингэснээр тусгай дансанд хийсэн мөнгөний 1 доллар тутамд 3 доллар нэмж туслалцаа болгож урамшуулдаг аж. Жишээ нь, та хүүхдэдээ коллежид бэлтгэхийн тулд гэрийн багш авахаар данс нээгээд 500 доллар хийхэд уг байгууллагаас 1500 долларыг нэмж, дахиад 2000 доллар хадгалбал 4000 мянгийг данс уруу чинь хийнэ гэсэн үг. Уг программд хамрагдахын тулд программын нөхцөл хангаж байгаа эсэхээ сайт уруу ороод үзээрэй. Үүний тулд sign up-ыг дарж ороод та Alameda, Contra Costa, Marin, Napa, San Francisco, San Mateo, Santa Clara, Solano, and Sonoma -д амьдардаг эсэх, ажил хийдэг, SSN эсвэл ITIN-тай, орлого, хөрөнгийн хэмжээ чинь программын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг асуусан 10 асуултанд yes, no-ийн аль нэгийг сонгосоор хэрэв хангахаар бол видео-хичээлийг нь үзэж тавьсан асуултанд нь хариулснаар программд хамрагдах эрхтэй болно. 
Бусад муж болон хотуудын IDA программуудын жагсаалтыг Washington D.C дэх The Corporation for Enterprise Development байгууллагын сайтын cfed.org/programs/idas/directory_search линкээр орж муж, оршин суугаа газрын зип кодоо хийснээр гаргаж авч болно. Гэхдээ зарим нь зөвхөн бизнес эхлэх зорилготой дансанд зориулагдсан байхад зарим нь зөвхөн боловсролд, эсвэл анхны байр авахад зориулагдсан дансанд чиглэгдсэн байх зэргээр байгууллага бүр өөр өөр дүрэм журам, нөхцөлтэй гэдгийг анхаараарай. Уг жагсаалтаар гарч ирэх байгууллагуудын ихэнхийнх нь вэб сайт бичигдээгүй буюу байхгүй тул программын талаар нь мэдэхийн тулд байгууллагын нэрийг хийж интернэтээр хайх эсвэл утастаж асуух хэрэгтэй болох байх. 
Өөр нэг программыг дурдвал Калифорнид 9 оффистой ClearPoint Credit Counseling Solutions ашгийн бус байгууллагаас “Family Financial Fitness” программыг 2 сарын өмнө ашиглалтанд оруулсан ба K-8 ангид сурдаг хүүхдүүдтэй айл хамрагдах бололцоотой юм байна. Ядаж нэг хүүхэд, нэг том хүн санхүүгийн сургалтуудад хамрагдах хэрэгтэй бөгөөд гэр бүл хамрагдсан гэж 25 доллар, 6 сар тутам болох нэг цагийн хичээлд суух тутамд 25 доллар, гэрийн даалгавраа хийсэн эцэг эх тус бүр 25 доллар, The censtables программд хамрагдсан хүүхэд бүр 25 доллар авах  бололцоотой гэжээ. Их мөнгө биш ч гэсэн хүүхдүүддээ мөнгө, санхүүгийн талаар мэдлэг олгоод дээр нь мөнгө авах болохоор ашигтай “бизнес” санагдаж байна.  

Татварын улирал эхэлж байна.
IRS-аас тухайн жилийн татварын шинэчлэлтийг тусгаж жил бүр гаргадаг Publication 17 “Your Federal Income Tax” буюу тухайн жилийн орлогын татварын авлага онлайнаар /www.irs.gov/ өнгөрсөн 12-р сарын сүүлээс бэлэн болсон билээ. Мөн татварын ихэнх программууд 2011 оны шинэчлэлтийг тусгасан хувилбараа аль хэдийн ашиглалтанд оруулсан ба маргааш буюу 1-р сарын 17-оос эхлэн IRS e-file буюу татварын бодолтыг электроноор хүлээж авч эхэлнэ. Энэ жилийн хувьд 4-р сарын 15 амралтын өдөр таарч байгаагаас татвараа бодож явуулах сүүлийн өдөр 2 өдрөөр хойшилж 4-р сарын 17-д болж байна. Хүмүүсээс хамгийн их асуудаг машины зардлын талаар товч өгүүлье. Машинаа бизнест хэрэглэдэг хүмүүс машины зардлаа actual costs буюу бензин, тос, зам, паркин хураамж, элэгдэл хорогдол, даатгал, licenses, гараж рент, засвар үйлчилгээ зэрэг гарсан зардлуудаар тооцож бодох, эсвэл standard mileage буюу татварын газраас жил бүр тогтоож өгдөг үнэлгээгээр /2011 оны хувьд жилийн эхний хагаст явсан нийт майлаа 51 центээр, сүүлийн хагаст явсан бизнес майлаа 55.5 центээр үржүүлж/ аль ашигтайгаар бодож болдог ч урьд жилүүдэд зардлаа standard mileage-аар нэгэнт бодсон бол уг аргаар цаашид бодох ёстой байдаг. Ер нь машинаараа гол бизнесээ хийдэг тракны жолооч зэрэг хүмүүсийн хувьд бензин, тос зэрэг зардал их гардаг тулд actual costs аргаар нь, бусад төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд standard mileage-ээр бодох нь ашигтай тусах болов уу.
Калифорни мужийн хувьд энэ жилийн шинэчлэлтээс дурьдвал, татварын хэмжээ бага зэрэг буурсан /tax rate 9.55% байснаас 9.3% болж /, мөн dependent tax credit 100 доллараар /ганц бие хүний хувьд 3670 доллар байснаас 3769 доллар, гэр бүл /joint/ болон өрх толгойлогчийн хувьд 7340 доллараас 7538 доллар болж /, мөн dependent exemption tax credit 99 доллар-аас 315 доллар болж тус тус нэмэгдсэн байгаа. Мөн 20-оос доош ажилчинтай бизнесүүд 2011 онд шинээр ажилд авсан бүтэн цагийн ажилчин бүрдээ 3000 хүртэлх долларын кредит авах /зориулалтын сангийн мөнгийг дуустал/ бололцоотой байгаа. 

Калифорний Anti-Dream Act кампайн хангалттай гарын үсэг цуглуулж чадалгүй уналаа.
Саяхан батлагдсан бичиг баримтгүй оюутнуудад нийгмийн санхүүжилттэй санхүүгийн туслалцаа авах боломжийг олгосон Калифорний Dream Act-ийг эсэргүүцэгчид уг хуулийг хүчингүй болгох ballot-д гарын үсэг цуглуулах кампайн явуулсан боловч хангалттай тооны гарын үсэг цуглуулж чадаагүйгээс уналаа. Ассемблийн гишүүн Tim Donnelly /саяхан цэнэгтэй буутай онгоц уруу орж байгад асуудал үүсгэдэг нөгөө нөхөр/-ийн удирдсан уг кампайн нийтдээ 504,760 гарын үсэг цуглуулахаас 447,514-ийн цуглуулсан ажээ.
Бичиг баримтгүй гэснээс, Обамагийн ЗГ-аас Catch-22 гэж нэрлэгддэг хуулийг засах шинэ саналыг саяхан оруулж ирсэн байна. Уг хуулиас болж америкийн иргэнтэй гэрлэсэн ч америк уруу хууль бусаар орж ирсэн л бол эдгээр хүмүүс нутагтаа буцаж тэндээсээ ногоон картанд өргөдөл бөглөхөөр гэр бүлээс нь хэдэн сар, жилээр салахад хүрдэг тул ихэнх хүмүүс хууль бус чигээрээ амьдарсаар байдаг байна. Тэгвэл шинэ оруулж ирсэн дүрмээр эдгээр хүмүүсийг америкт ногоон картанд бөглөх боломжийг нь өгөх юм байна. Энэ нь Обама сонгууль болохын өмнө түүнд сэтгэл ханамжгүй байгаа латино нарын сэтгэлийг засах арга хэмжээнүүдийн нэг болж байгаа ба хэрэв хэрэгжиж эхлэвэл нэлээд тооны хүмүүс /голчлон латино нарууд/ ашиг тусыг нь хүртэнэ гж тооцоолж байна.
Оюутнууд санхүүгийн туслалцаа, тэтгэлэгтээ эрт хандаарай.
Энэ жилийн хувьд олон америк айлууд санхүүгийн хүндрэлтэй байгаа болон сургуулийн төлбөрүүд нэмэгдсэн холбогдуулж санхүүгийн туслалцаа, тэтгэлэг авахад улам өрсөлдөөнтэй байх болно. Ихэнх мужийн санхүүгийн туслалцаанд өргөдөл бөглөх эцсийн хугацаа улсын /federal/ туслалцааныхаас /6-р сарын сүүлч/ хамаагүй эрт байдаг. Зарим нь 3 сард өргөдлөө авч дуусдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.fafsa.ed.gov сайтаас аваарай. Түүнчлэн тэтгэлэг хүсэх өргөдлийг хүлээж авах эцсийн хугацаа ихэвчлэн санхүүгийн тусалцаа авах өргөдлийнхөөс эрт байдаг тул өөрийнхөө боломжийг нэмэгдүүлэхийн тулд аль болох эртнээс бөглөөд эхлэх хэрэгтэй юм байна. Тэтгэлэгийг cappex.com, merit тэтгэлэгийг /олон төрлийн чадвартай хүүхдүүдэд/ fastweb.com, scholarships.com, College-board.org сайтуудаас хайгаарай. Томоохон тэтгэлэг авч чадахгүй бол гололгүй жижиг ч хамаагүй тэтгэлэгүүдэд бөглөөрэй. Нэг хүүхэд 10 гаруй жижиг тэтгэлэгт /500 доллар гэхчилэн/ авсаар 25000 доллар цуглуулж чадсан тухай уншиж байсан юм байна. Тэтгэлэгт бөглөснийхөө дараа санхүүгийн туслалцаа уруу эртхэн бөглөж эхлэхийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Учир нь ихэнх тусламжийн сангууд first-come, first-served basis буюу хэн түрүүлж бөглөсөнд нь олгогддог тул 5 сар хүртэл хүлээвэл санхүүжилт дууссан байж болох юм. Мөн түүнчлэн сургуулиас ирсэн тэтгэлэг, санхүүгийн туслалцааны захиа нь нэлээд нарийн байдаг тул сайтар уншиж ойлгохыг Finaid.org сайтын нийтлэгч, “Secrets to Winning a Scholarships”   электрон номын зохиогч Mark Kantrowitz эцэг эхчүүдэд зөвлөжээ. Сургуулиуд гайгүй оюутнуудыг илүү мөнгө амалсан сургуулиудад алдахгүйн тулд албаар тийм төвөгтэй хэлбэрээр захиагаа бичдэг гэж тэрээр “сэжиглэжээ”. Иймд сургууль бүрээс ирсэн захианд үндэслэн нэг хуудас дээр сургууль бүрийг нэг, нэг баганад  байрлуулаад сургалтын төлбөр, хураамж, ном, өрөө зэрэгт хэдэн доллар зарцуулахаа харьцуулж харах хэрэгтэй гэнэ. Зарим сургуулийн захиан дээр нийт зардлыг ойролцоогоор дурдсан байдаг бол зарим дээр нь зөвхөн сургалтын төлбөрийг бичсэн байдаг байна. Бусад зардлуудын талаар мэдээллийг CollegeBoard.com, CollegeNavigator.gov сайтуудаас авч болох юм байна. Үүний дараа сургууль бүрээс санал болгосон санхүүгийн туслалцаа, тэтгэлэгийг  тус тусад нь нэмж баганадаа байрлуул. Жижиг үсгээр эхэлсэн ардаа “ln” гэсэн туслалцааг бүү оруулаарай. Энэ нь санхүүгийн туслалцаа биш, сургуулийн loan буюу зээлийг хэлдэг юм байна. Мөн work-study award гэснийг ч гэсэн. Энэ нь ердөө ч оюутанд сургууль дээр ажил олоход нь туслана гэсэн утгатай. Үүнийгээ нийт зардлаасаа хасаад гарсан тоо нь таны хармаанааас гарах мөнгө болно. Ингэсний дараа сонгосон сургууль уруу утастаж 2 асуултанд хариу авах хэрэгтэй гэнэ. Нэгдүгээр нь, уг тэтгэлэг “front-load scholarships” буюу жил бүр хэмжээ нь багасдаг тэтгэлэг эсэхийг нь асууж мэдэх хэрэгтэй. Дараа нь хувийн тэтгэлэгт хандах сургуулийн бодлогыг асууж мэдвэл сайн аж. Зарим нь сургууль хувийн тэтгэлэг авсан тохиолдолд санхүүгийн туслалцаагаа багасгах тал байдаг юм байна. Хэрэв work-study award, loan aid-аас хасах бол гайгүй. Харин санхүүгийн туслалцаанаасаа хасахаар бол муу хэрэг. Зарим коллежууд 50-50 хэмжээгээр хувааж тогтоодог юм байна. Энэ бүгдийг олж мэдсэний дараа санхүүгийн туслалцааны жинхэнэ хэмжээг олж мэдэх болно гэжээ.
Эрүүл мэндийн үнэгүй үзлэг
Дэлхийн даяар ядуу зүдүү хүмүүсийг үзэж эмчилж явдаг эмч мэргэжилтнүүдийн баг /RAM/ энэ удаад түрүү жил хамтарч байсан California Assocoation of Oral and Maxillofacial Surgeons байгууллага болон Tzu Chi Foundation-тай хамтран Америкийн баруун эргээр шүд, эрүүл мэнд, нүдний үзлэг хийж, зарим эмчилгээг удахгүй үзүүлж эхлэх гэж байна. Түрүү жил нэлээд олон Монголчууд маань, түүний дотор миний бие үзүүлээд авсан. Энэ жил түрүү жилийхээс арай эрт буюу 3-р сарын 22-25-д Oakland-ын Coliseum дээр /East Side building уруу А паркин талаас орох/, 3-р сарын 30-аас 4-р сарын 2 хүртэл Sacramento-ын Cal Expo /building C&D, C паркин талаас орох/ дээр тус тус болох юм байна.
Эдгээр бүх үзлэгүүд нь тухайн хүний ажлын болон орлогын байдлаас үл хамааран "first-come, first-served basis" буюу очерийн дагуу үзнэ. Оакландад түрүү жилийн адилаар зохион байгуулагчид өдөр бүр шөнийн 3:30-д /паркин шөнийн 12 цагт онгойно/ очерт байгаа хүмүүст талон тараах бол Сакраментод өглөөний 5:30-аас эхлээд хүмүүсийг хэсэг хэсгээр нь очёрын дагуу бүртгэлийн хэсэг уруу оруулна гэсэн байна.
Энэ жилийн жагсаалтанд байгаа эмчилгээ, үзлэгийг дурдвал:
- Нүд:  бүрэн хэмжээний үзлэг, Glaucoma тест, сахарын өвчний retinopathy үзлэг, нүдний шилний бичиг
- Шүд: Цэвэрлэгээ, ломба тавих, шүд авах
- Эрүүл мэнд: Зүүтавих, хөхний үзлэг, сахарын өвчний үзлэг, ерөнхий эрүүл мэнд, биеийн байдал
Энэ үйлчилгээний үеэр орон нутгийн олон эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнууд бүртгүүлж сайн дураараа тусладаг билээ.
Эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын  сайтаас www.ram-ca.org сайтаас /утас 916-772-9221/, бусад мужийн хотуудад болох хуваарийг www.ramusa.org/expeditions/schedule.htm линкээр орж үзээрэй. Шөнө очиж очёрлох хүмүүс ямар ч байсан дулаахан хувцас, идэх уух зүйл, үзэж харах утас, компьютерээ аваад явахад зүгээр. Түрүү жил нэлээд олон хүмүүс нүдээ үзүүлээд шил тааруулаад авсан, мөн шүдээ үзүүлж, зүү тавиулах эмчилгээг авсан болов уу. Миний хувьд оройтож орсон ч шүдээ үзүүлж зөвлөгөө аваад, мөн чилж өвддөг гар хөлөндөө зүү тавиулж хятад эмчээс маш сайхан зөвлөгөө авсан. Хүлээгээд сууж байх хооронд хятад сайн дурыхан дуу дуулж Tai Chi маягийн "бүжиг" дууриалгаж хийлгээд хүмүүсийн ядарсан биесийг нь хөдөлгөөд, хөгжилдүүлээд өгсөн. Би сайн "бүжиглэсэн" гээд эрүүл энх бэлэгдсэн улаан туузаар "шагнуулсан".  "Европ" талын эмч нар ч гэсэн оффисын эмч нар шиг буруу юм хэлчих вүү гэж хаширлахгүйгээр туршлагандаа үндэслээд аятайхан зөвлөгөө өгсөн. Ер нь санаа зовч байгаа зүйлээ сайн асуугаад аваарай. Үйлчилж байгаа хүмүүс нь маш сайхан ааштай байсан, цаг нар, мэдлэгээ хүмүүст үнэгүй зарцуулж байгаа тэднийг ойлгож хандаж /дүрэм бага зөрчөөрэй :-) /, чинь сэтгэлээсээ баярласнаа илэрхийлээрэй.

Tuesday, January 10, 2012

Эрүүл мэндийн асуулт-тест. Эрэгтэйчүүд

Эрүүл мэнд, хоол хүнс нь миний адилаар олон хүмүүс, ялангуяа хүүхнүүдийн маань сонирхож, анхаардаг сэдэв мөн билээ. Иймд энэ талаар миний урьд уншиж байсан болон цуглуулсан, судалж харсан материал, мэдээллүүдийг нэгтгээд хэд хэдэн хэсэг болгон бичихээр төлөвлөж байна. Блогийн уншигчдын хүсэлт, мөн дээр нь өөрөө мартсан болон анхаарах зүйлүүдээ дахин сэргээхэд нэмэр гэж үзсэнийх билээ. Юуны өмнө түрүү жил Parada сэтгүүлд хэвлэгдэж байсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн асуулт-тестээр цувралаа /дээр нь өөрийн талаас жаахан тайлбартай/ эхлэе. Дараа нь хоолон дахь хорт бодисууд болон эрүүл мэндэд хэрэгцээт бодисууд, хүнсний бүтээгдэхүүнүүд гээд аль болох сүүлийн үеийн судалгаа, мэдээ материалаас бэлтгэх бодолтой байна. Хэдэн арван жилийн өмнө сайн гэж сурталчлагдаад хэрэглэгдэж байсан зүйл өнөөдөр эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдох нь бараг л ердийн үзэгдэл болж байгаа тул шинэлэг бөгөөд “хар ухаанаар” бодвол зөв байж болохоор мэдээллийг өгөхөөр миний бие хичээх ба эрүүл мэндийн чиглэлийн ямар нэгэн боловсролгүй миний бичсэн мэдээллийг та бүхэн өөрийн тунгалаг ухаанаараа шүүн хүлээж авна гэдэгт итгэж байна. Эрүүл мэнд, амь настай холбоотой шийдвэрийг ямагт эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдтэй зөвлөж байх нь зүйтэй билээ. Та бүхэн санал сэтгэгдлээ хуваалцаарай.       

Эрэгтэйчүүд.
1. Үнэн эсвэл худал.
Улаан мах /red meat/ иддэг хүн зүрхний болон сахарын өвчнөөр өвчлөх илүү магадлалтай.

Хариулт: Худал.
1.2 сая гаруй хүмүүсийг оролцуулсан 20 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж үзсэнээр Harvard-ын судалгааны баг боловсруулагдаагүй улаан мах идэх болон дээр дурдсан өвчингүүдийн хооронд хамаарал олж илрүүлээгүй байна. Гэвч боловсруулсан улаан мах: bacon /давсалсан гахайн мах /, hot dog, deli махнууд /хиам, болгосон turkey, ham…/ зэрэг нь зүрхний өвчний өвчлөх магадлалыг 42 хувиар, сахарын өвчнөөр өвчлөх магадлалыг 19-аар нэмэгдүүлдэг гэж гаргажээ.
Б.Д:
Дээрхээс зүрхний болон сахарын өвчинтэй л зөвхөн харьцуулсан гэдгийг анхаараарай. Түүнээс биш улаан махны хэрэглээг нийт үхлийн тоотой /American Cancer Institute-ээс 2009 онд 500 мянга гаруй дундаж насны Америкчууд дээр хийсэн судалгаа/ болон хорт хавдрын өвчлөлтэй уялдуулан хийсэн судалгаагаар /“Forks over Knifes” баримтат кино- доктор Chen Junshi, Collin Campbel нарын 1990 онд хэвлүүлсэн Diet, Life-style and Mortality in China/ бол хоолны орцонд нь мах ихээхэн байр суурь эзэлдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх, эрт үхэх магадлал ихтэй гэж гарчээ. Дээр дурдсан Forks over Knifes кино нь мах, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг Монгол хүн үзэхэд жаахан хэцүү ч /ерөнхийдөө амьтны гаралтай хүнс хэрэглэвэл чамд муу гэдгийг л батлах гэж оролдсон кино/ авахаар хэрэгтэй мэдээлэл их өгч байна лээ. Ялангуяа Хятадад хийсэн судалгаа нь маш өргөн хүрээтэй олон хүн оролцуулж хийсэн олон жилийн хөдөлмөрөөр гарч ирсэн судалгаа юм билээ. 1974 онд Хятадын нэг том дарга давсагны хорт хавдар туссан нь түүнийг Хятад улсын хэмжээгээр хорт хавдрын талаар өргөн хүрээтэй судалгааг эхлүүлэх хүсэл зоригийг төрүүлсэн байна. Ингээд 1973-75 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн талаар орон даяар 650 мужийн 880 сая гаруй хүнийг оролцуулсан судалгааг 650 мянга гарй эрдэмтэн судлаачдыг дайчлан гүйцэтгэсэн аж. Энэ судалгааны дүн 1976 онд гарсан ба үүгээр Хятадын зарим мужид хорт хавдрын өвчлөл /элэг, ходоод, нарийн гэдэс гэхчилэн чиглэл бүрээр/ эдгээрээс хол орших бусад мужийг бодвол 400 гаруй дахин ихтэй гарч ирчээ. Үүний дараа яагаад ийм гарч байна гэдэг дээр хариулт авахаар Хятадын эрдэмтэн Chen Junshi, Америкийн эрдэмтэн Collin Campbel-ын удирдсан баг /350 гаруй хүмүүсийг бэлтгэж/ хөдөөгийн алслагдсан мужид 6500 гаруй хүний хоол хүнс, хэрэглээ дээр голчлон судалсан судалгааг 1983 онд эхэлсэн байна. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн шээс, цусны шинжилгээг ч хийжээ. Энэхүү судалгааны дүнг 1990 онд хэвлүүлсэн нь тухайн үедээ маш их анхаарал татаж байсан байна. Монголд энэ талаар гарсан судалгаа байдаг бол олж харвал их сонин байхсан.   
Мах, түүний дотор улаан мах байнга ихээр идэх нь тийм ч сайн хэрэг биш гэдгийг бараг л мах иддэг ихэнх хүн мэддэг. Дээр нь эндхийн дэлгүүрээс бидний авч иддэг мах Монголын хөдөөгийн эрүүл сайхан агаарт, бэлчээрт эрх чөлөөтэй идээшиж, зоволгүйгээр амиа таслуулсан малын махыг эрүүл талаасаа ч амт чанараараа ч яаж гүйцэх билээ. Food Inc киног нэлээд хүн үзсэн байх. Томоохон корпорацуудын бэлтгэдэг мах /дэлгүүрийн ихэнх мах/, бэлчээрт гаргаж өвс идүүлдэггүй, хашаанд хашигдаж, хямд тэжээл болох эрдэнэ шишээр бордогдож байгаад үй олноороо үйлдвэр үрүү цаазанд туугдан ордог, айдас хуралдуулан зовж алуулдаг амьтдын мах гэдгийг уг киноноос харагддаг. Тиймэрхүү кино их үзвэл ч махнаас гарч магадгүй ээ :-). Бид Монголд байгаагаасаа илүүтэй Америкд мах иддэг болов уу. Миний хувийн бодол бол эндхийн Монголчуудын нэлээд нь махнаас гар гэсэн зөвлөгөөг дагаж чадахгүй болов уу. Ялангуяа биеийн хүнд хөдөлмөр хийдэг эрэгтэйчүүдийгээ махнаас гаргана гэвэл тэд “дайн” зарлах биз. Харин аль болох хоолон дахь махны орцоо багасгах, ядаж нэг өдрийг махгүй хоол идэх, зарим өдрүүдэд цагаан мах /тахиа, загас гэх мэт/ идэх, мөн түүнчлэн боломж олдвол органик, өвсөөр тэжээсэн малын мах идэж байхыг хичээх нь арай амьдралтай зөвлөгөө болох болов уу.
 2. Үнэн эсвэл худал.
Сахалтай хүнд алерги /харшил/ илүүтэй хөдөлдөг.

Хариулт: Үнэн.
Тоос шороо нь сахалд нь наалдсанаар сахалтай хүмүүс илүүтэй найтаалгаж ханиалгадаг байна. Иймд харшлын улирлаар сахал үсээ хусах, эсвэл өдөрт 2 удаа угаахыг зөвлөсөн байна.
3. Эрэгтэй хүн стрессээ багасгах хамгийн сайн арга бол
- А. Гүнзгий амьсгалах дасгал хийх
- Б. Нохойгоо эрхлүүлэх
- В. Зүрхний цохилт хэмжигч багаж худалдаж авах

Хариулт: В.
Дээрх бүгд тайвшрахад нэмэртэй ч аавууд техник технологид дуртай тул В-г сонгож байгаа юм. Зүрхний цохилт хэмжигч нь минут тутам дахь зүрхний цохилтыг хэмжиж /bpm/ гаргадаг тул өөрийн санаа зоволт, бухимдлаа хэмжих боломжийг өгөх болно. Зүрхний цохилт ихдээд ирэх үед сэрүүлэг дуугардгаар  тавьсан ч болно. Энэ төхөөрөмжийг хэрэглээд удахаар аяндаа ямар зүйлээс болж бухимдаж байгаа, яаж урьдчилан сэргийлэх, эсвэл өөрийгөө хэрхэн хянахаа мэддэг болоод ирнэ.         
4. “Wallet neuropathy” гэдэг өвчин нь …. зүйлээс үүдэж үүсдэг.
- А.Гэр орны санхүүдээ санаа зовсоноос
- Б. Зузаан түрүүвчин дээр дандаа сууснаас
- В. Мөнгө тоолсоноос /банкны ажилтантай эсвэл хүүхэддээ мөнгө өгөх гэж
/
Хариулт: Б.
Удаан хугацаагаар зузаан түрүүвч дээр сууснаас нуруу нугасыг хөшигдөж, бөгс, хөлний мэдрэлийн судалд даралт өгсөнөөс хавдалт, хөл иржигнэх, нурууг өвтгөх шинж тэмдэг илэрч болно.
5. ….-ийг иддэг эрэгтэй хүмүүсий дунд Alzheimer өвчний өвчлөлт харьцангуй бага байдаг.
- А. Улаан мах
- Б. Тараг /yogurt/
- В. Загас
- Г. Масло

Хариулт: В.
Ялангуяа өөхлөг /fatty/ төрлийн болох salmon/яргай загас-лосось/, herring /май загас -селдь/, mackerel /хар амар загас- скумбрия/ загаснууд. Эдгээр нь тархины шинэ эд эс үүсэх хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг omega 3 төрлийн өөхний хүчил болох DHA гэдэг бодисоор баялаг юм. The Framingham Heart Study хэсгээс гаргасан судалгааны дүнгээр 7 хоногт 3 удаа загас иддэг хүмүүст Alzheimer өвчин тусах магадлал 39 хувиар бага байсан байна:
6. Оффист ажилладаг эрэгтэйчүүдийн хувьд хамгийн ухаалгаар дасгал хийх арга юу вэ?
- А. Гантил өргөж гарын булчингийн дасгал хийх
- Б. Утсаар ярьж байхдаа холхиж, алхах
- В. Компьютер дээр ажиллаж байхдаа босож зогсох
- Г. Толгойгоо эргүүлж хүзүүний дасгал хийх, мөрөө хөдөлгөх

Хариулт: В.
Өдрийн ихэнхийг сууж өнгөрөөдөг хүмүүст зүрхний хурц өвдөлт /heart attack/ авах магадлал 54 хувиар илүү болох нь Pennington Biomedical Research Center-ийн судалгаа харуулж байна. Хамгийн аюултай нь “суух” нь бие даасан эрсдэлийн нөхцөл буюу хэдийгээр тухай хүн жимд тогтмол явдаг, үдийн цайны цагаараа алхдаг, тамхи татдаггүй байсан ч уг өвчнөөр өвдөх магадлалыг бууруулахгүй гэсэн үг. Компьютер, компьютерийн гараа өндөр байрлууснаар зогсож ажиллах боломжтой болно /зориулалтын ширээ ч байдаг/.   
7.  Үнэн эсвэл худал.
Аавыгаа элсэнд булж тоглох нь тэднийг өвчлүүлж болно.
Хариулт: Үнэн.
The Environmental Protection Agency байгууллагын болон бусад хэд хэдэн судалгаагаар эргийн элсэн дотор E coli бактер болон зарим төрлийн хордуулагч бодис байх боломжтой бөгөөд хэрэв ийм элсийг залгивал гэдэсний өвчин тусах магадлалтай. Иймд элсэн дээр юм идэхийн өмнө гараа цэвэр усаар угаагаарай гэж зөвлөжээ. 
8. Настай эрэгтэй хүн ямар эмийг гарын дор байлгах хэрэгтэй вэ?
- А. Antibiotics
- Б. Aspirin
- В. Viagra

Хариулт: Б.
Зүрхний хурц өвдөлт болмогц маш хурдан цаг алдалгүйгээр аспириныг ууссанаар судасны цусыг шингэлж, бөглөрлийг нь багасгах болно. Зүрх судасны эмч Dr. Artur Agatston имиржинси үед 325 мгр-ын нэг таблетийг /том хүний/ усаар даруулж уухыг зөвлөж байна. Жижиг хэмжээний савтай аспириныг өөрийн гарын дор, ширээний шургуулга, машин дотроо гэхчилэн байлгах нь зүйтэй гэжээ.   
9. Аз жаргалтай эрэгтэй хүнийг аз жаргалгүй эрэгтэй хүнээс ялгах хамгийн чухал шинж тэмдэг юу вэ?
- А. IQ
- Б. Боловсрол
- В. Нөхөрлөл
- Г. Орлого

Хариулт: В.
Дассан нөхөрлөл нь эрүүл мэнд, нөхцөл байдалдаа дасан зохицох, ерөнхийдөө сайн сайхан амьдрахад гол түлхүүр нөхцөл болохыг судлаачид тогтоосон билээ. Тэгэхдээ найз нөхдийн тооны олон биш, нөхөрлөлийн чанар нь чухал үүрэгтэй аж. Эрэгтэйчүүд олон хүмүүстэй найзладаг ч тэгтлээ гүнгийрч нөхөрлөх нь ховор билээ. Тийм холбоо, нөхөрлөл тогтоохын тулд сургуулийн найзуудтайгаа холбогдох ч юм уу, эсвэл тусгай цаг гаргаж нөхөрлөлөө бататга.    
10. Хэрэв аав дутуу нойртой яваад байвал аль өвчнийг тусч болох вэ?
- А. Зүрхний өвчин
- Б. Сахарын өвчин
- Г. Хорт хавдар
- В. Таргалалт
- Д. Бэлгийн сулрал
- Е. Дээрх бүгд

Хариулт: Е.
Хангалттай амарч чадахгүй явбал стресс үүсч, гормоны баланс алдагдаж, дархлаа буурах болно. Энэ 3 нийлснээр угшил өвчнийг үүсгэх магадлалтай. Эрэгтэй хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? Сэрэнгэ байсан 2 цаг бүрт унтах нэг цагт ноогдохоор тооцоход болно. 8 цаг бол хамгийн тохиромжтой нь юм.

Wednesday, January 4, 2012

Бараг л "The Beatles"

Түрүүчийн 7 хоногт "Rain: A Tribute to the Beatles" бродвэйн шоу-концертыг үзлээ. Сакроментод sold-out шоу байсан бөгөөд билетийг нь олж авсандаа их баяртай байлаа. Билетний үнэ нь суудлаасаа хамаараад 16-80-аад долларын хооронд. Дээр нь мэдээж элдэв төлбөр гээд 10 гаруй доллар нэмэгдэнэ.  Битлз хэмээх домог болсон хамтлагийг үүсээд, дэлхийг доргиогоод, тарах үед нь төрж амжаагүй байсан миний бие өөрийгөө хамтлагийн улаан фэн гэж нэрлэхгүй ч дуугийн нь сонсох дуртай, ялангуяа дууны үгэнд нь дуртай нэгэн билээ. Ялангуяа оюутан байхдаа нэлээд пянзны /нөгөө том CD :-)/ цуглуулгатай байв. Энэхүү дууриан тоглогч хамтлагын дуучид, хөгжимчид нь багаасаа л Битлзээр "өвчилсөн", гитар, аман хуур зэргийг өөрсдөө зүтгэж сурцгаасан, зарим нь бүр тэднийг дууриан солгой тоглож сурсан байх ажээ. Тэд "амьдаараа" дуулдаг, тэгээд ч нэлээд хоолой сайтай, зарим нь заримтай нь нэлээд төстэй /ялангуяа Пол Макартинитэй/, мөн Битлзын тоглож байсан оргинал концерт, бичлэг, цаг үетэй нь тохируулан хувцас, үс засалт, тайзаа өөрчилж байна лээ. Бусад Бродвэйн шоунуудыг бодвол айхтар гэрэл чийдэн, тайз чимэглэлгүй ч Битлзын тухайн үеийн тоглолтын оргинал байдлыг хадгалах гэдэг үүднээс энгийн байдлыг хадгалахыг эрмэлзсэн нь дамжиггүй. Үзэгчдийн хувьд ерөнхийдөө настай хүмүүс, тэгэхдээ яахав нэлээд залуу хүмүүс үзэж харагдана лээ. Зарим дууны хэсгийг үзэгчдэд дуулах боломжийг өгч байсан тул бараг л бүх хүмүүс дуулцгааж өгсөн. Тэдний дууны санд миний урьд нь сонсож байгаагүй хэд хэдэн дуу байсан ч Америкчуудад нэлээд түгсэн байсан бололтой хүмүүс үгийг нь сайн мэдэж байсан. Жишээ нь When 64 гэдэг дууг хүмүүс сайн дуулж байна лээ. Гэртээ ирээд л үгийг нь хайж олж харсан. За ямар ч байсан Битлзийн дуунд дуртай хүмүүсийн үзэх шоу мөн байна гэж хэлэх гэсэн юм. Мужуудаар тоглох тоглолтын хуваарийг энэдээс хараарай. www.raintribute.com/tour-tickets 
Харамсалтай нь Калифорнид ганцхан Сактод л 7 хоног тоглосон. Гэхдээ дараа жил ирэх байх. 

Шоуны талаар www.youtube.com/watch?v=dNfsqhYBAmI&feature=player_embedded 
http://www.youtube.com/watch?v=TR0RAEO1VOk&feature=relmfu
http://www.youtube.com/watch?v=FpjQuLbzl28&feature=related
бичлэгийг хараарай.