Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, January 4, 2012

Бараг л "The Beatles"

Түрүүчийн 7 хоногт "Rain: A Tribute to the Beatles" бродвэйн шоу-концертыг үзлээ. Сакроментод sold-out шоу байсан бөгөөд билетийг нь олж авсандаа их баяртай байлаа. Билетний үнэ нь суудлаасаа хамаараад 16-80-аад долларын хооронд. Дээр нь мэдээж элдэв төлбөр гээд 10 гаруй доллар нэмэгдэнэ.  Битлз хэмээх домог болсон хамтлагийг үүсээд, дэлхийг доргиогоод, тарах үед нь төрж амжаагүй байсан миний бие өөрийгөө хамтлагийн улаан фэн гэж нэрлэхгүй ч дуугийн нь сонсох дуртай, ялангуяа дууны үгэнд нь дуртай нэгэн билээ. Ялангуяа оюутан байхдаа нэлээд пянзны /нөгөө том CD :-)/ цуглуулгатай байв. Энэхүү дууриан тоглогч хамтлагын дуучид, хөгжимчид нь багаасаа л Битлзээр "өвчилсөн", гитар, аман хуур зэргийг өөрсдөө зүтгэж сурцгаасан, зарим нь бүр тэднийг дууриан солгой тоглож сурсан байх ажээ. Тэд "амьдаараа" дуулдаг, тэгээд ч нэлээд хоолой сайтай, зарим нь заримтай нь нэлээд төстэй /ялангуяа Пол Макартинитэй/, мөн Битлзын тоглож байсан оргинал концерт, бичлэг, цаг үетэй нь тохируулан хувцас, үс засалт, тайзаа өөрчилж байна лээ. Бусад Бродвэйн шоунуудыг бодвол айхтар гэрэл чийдэн, тайз чимэглэлгүй ч Битлзын тухайн үеийн тоглолтын оргинал байдлыг хадгалах гэдэг үүднээс энгийн байдлыг хадгалахыг эрмэлзсэн нь дамжиггүй. Үзэгчдийн хувьд ерөнхийдөө настай хүмүүс, тэгэхдээ яахав нэлээд залуу хүмүүс үзэж харагдана лээ. Зарим дууны хэсгийг үзэгчдэд дуулах боломжийг өгч байсан тул бараг л бүх хүмүүс дуулцгааж өгсөн. Тэдний дууны санд миний урьд нь сонсож байгаагүй хэд хэдэн дуу байсан ч Америкчуудад нэлээд түгсэн байсан бололтой хүмүүс үгийг нь сайн мэдэж байсан. Жишээ нь When 64 гэдэг дууг хүмүүс сайн дуулж байна лээ. Гэртээ ирээд л үгийг нь хайж олж харсан. За ямар ч байсан Битлзийн дуунд дуртай хүмүүсийн үзэх шоу мөн байна гэж хэлэх гэсэн юм. Мужуудаар тоглох тоглолтын хуваарийг энэдээс хараарай. www.raintribute.com/tour-tickets 
Харамсалтай нь Калифорнид ганцхан Сактод л 7 хоног тоглосон. Гэхдээ дараа жил ирэх байх. 

Шоуны талаар www.youtube.com/watch?v=dNfsqhYBAmI&feature=player_embedded 
http://www.youtube.com/watch?v=TR0RAEO1VOk&feature=relmfu
http://www.youtube.com/watch?v=FpjQuLbzl28&feature=related
бичлэгийг хараарай.

No comments:

Post a Comment