За гоё юмнаас нь эхлэе.
Гайгүй чанарын бөгөөд боломжийн үнэтэй оргилуун дарс /sparking wine/.
Шинэ он гарахын хамт сайн сайхныг ерөөн оргилуун дарсаа задалдаг билээ. Оргилуун дарс гэснээс бидний уудаг ихэнх дарс жинхэнэ шампанск биш гэдгийг бид мэдэх билээ. Мэдээж Krug, Cristal зэрэг брэндийн Францын Champagne нутагт тусгай аргаар үйлдвэрлэсэн жинхэнэ шампанскыг ууя гэвэл хэдэн зуун доллараар зарцуулах хэрэгтэй болно. Гэхдээ зарим мэргэжилтнүүд жинхэнэтэй нь дөхөж очсон чанартай бөгөөд айхтар үнэтэй биш хэд хэдэн оргилуун дарсыг дурдсан байсныг энэд оруулж байна. Үүнд:
- Калифорний “Roederer Estate Brut” /16-20 доллар/
- Калифорний State Fair-д шалгарч байсан “Gloria Ferrer Sonoma Brut” /15 доллар орчим/
- “Domaine Carneros Brut” /18 доллар орчим/
- “Gruet” /20 доллар орчим/
- Мөн Испани улсад жинхэнэ шампанск хийдэг аргаар үйлдвэрлэдэг “cava” гэж нэрлэгддэг үндэсний оргилуун дарсуудаас сонгож болно. “Freixenet Cordon Negro Extra Dry”, “Jaume Serra Cristalino Cava” / хоёулаа 8 доллар орчим/
- Итали улсын үндэсний оргилуун дарс болох prosecco нь спиртний орц багатай, жимс, лийрний амттайгаараа онцлог байдаг гэсэн ба ойролцоогоор 20 доллараар худалдан авч болно гэжээ. Тэдний санал болгож байгаа нь “Riondo Prosecco”/16 доллар орчим/.
- Францид үйлдвэрлэсэн оргилуун дарс дотор Crement de Bourgogne-ийг зүгээр гэсэн ба эдгээрээс “Louis Bouillot Blancde Blancs”-ийг санал болгожээ. Cheers!
Маргааш, нөгөөдөр Сакто орчмоор жолооны ард гар утсаар ярьж байгаа хүмүүсийг торгох аян явагдана.
Хэрэв жолооны ард чихэвчгүй утсаар ярьж байгаа /гэрлэн дохион дээр зогсож байгаа үедээ ч болохгүй/, текст бичиж, уншиж, явуулж байгаад баригдвал 166 доллараар торгох ажээ. Энэхүү хууль Калифорнид 2008 оноос /2009 оноос текстэн/ хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 500 мянган гаруй торгууль ноогдуулаад байгаа юм байна. 5 дахь өдрийн өглөөний 6 цагаас хагас сайн өдрийн өглөөний 6 цаг хүртэлх үргэлжлэх энэхүү аяны үеэр мөн жолооны ард идэж ууж, сонин уншиж байгаа жолооч нар уруу анхаарч хандах бөгөөд хэрэв эдгээр үйлдэл нь аюулгүйгээр жолоо барих ажиллагаанд саад болохоор бол зогсооно гэдгээ сануулж байна.
Калифорнид
2012 оны 1-р сарын нэгнээс эхлэн 8-аас доош насны бүх хүүхэд жин харгалзахгүйгээр /хуучин 60 фаундаас доош бол гэдэг байсан/ бүгд car seat booster seat-тэй машинаар зорчих шинэ хууль хэрэгжиж эхэлнэ.
Thursday, December 29, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment