Хадгаламжийн тусгай программууд
Individual Development Accounts /IDA/ буюу бага орлоготой хүмүүс хүүхдийнхээ боловсролд, анхныхаа байрыг худалдах авах эсвэл бизнес нээхдээ зориулж нээсэн хадгаламжийн дансан дахь мөнгөтэй нь тэнцэх, эсвэл арай илүү хэмжээний мөнгийг туслалцаа болгож данс уруу хийдэг программ бараг муж бүрд байдаг. Гэхдээ эдгээр программууд нь улс даяар нэгдсэн журмаар хэрэгждэггүй, орон нутгийн ашгийн бус байгууллагуудаар дамжин ихэвчлэн хэрэгждэг тул, программд хамрагдах хүмүүст тавигдах шаардлага нь болон программын дүрэм журам нь өөр өөр байх боломжтой юм. Жишээ болгож Сан Фрациско хотын Earned Assets Resource Network /EARN/ байгууллагын программыг авч үзье. Уг байгууллагын /www.earn.org/ шаардлагыг хангасан хүн уг программд хамрагдсанаар мөнгөө зарцуулах, хэрэглэх хичээл сургалтанд хамрагдаж, ингэснээр тусгай дансанд хийсэн мөнгөний 1 доллар тутамд 3 доллар нэмж туслалцаа болгож урамшуулдаг аж. Жишээ нь, та хүүхдэдээ коллежид бэлтгэхийн тулд гэрийн багш авахаар данс нээгээд 500 доллар хийхэд уг байгууллагаас 1500 долларыг нэмж, дахиад 2000 доллар хадгалбал 4000 мянгийг данс уруу чинь хийнэ гэсэн үг. Уг программд хамрагдахын тулд программын нөхцөл хангаж байгаа эсэхээ сайт уруу ороод үзээрэй. Үүний тулд sign up-ыг дарж ороод та Alameda, Contra Costa, Marin, Napa, San Francisco, San Mateo, Santa Clara, Solano, and Sonoma -д амьдардаг эсэх, ажил хийдэг, SSN эсвэл ITIN-тай, орлого, хөрөнгийн хэмжээ чинь программын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг асуусан 10 асуултанд yes, no-ийн аль нэгийг сонгосоор хэрэв хангахаар бол видео-хичээлийг нь үзэж тавьсан асуултанд нь хариулснаар программд хамрагдах эрхтэй болно.
Бусад муж болон хотуудын IDA программуудын жагсаалтыг Washington D.C дэх The Corporation for Enterprise Development байгууллагын сайтын cfed.org/programs/idas/directory_search линкээр орж муж, оршин суугаа газрын зип кодоо хийснээр гаргаж авч болно. Гэхдээ зарим нь зөвхөн бизнес эхлэх зорилготой дансанд зориулагдсан байхад зарим нь зөвхөн боловсролд, эсвэл анхны байр авахад зориулагдсан дансанд чиглэгдсэн байх зэргээр байгууллага бүр өөр өөр дүрэм журам, нөхцөлтэй гэдгийг анхаараарай. Уг жагсаалтаар гарч ирэх байгууллагуудын ихэнхийнх нь вэб сайт бичигдээгүй буюу байхгүй тул программын талаар нь мэдэхийн тулд байгууллагын нэрийг хийж интернэтээр хайх эсвэл утастаж асуух хэрэгтэй болох байх.
Өөр нэг программыг дурдвал Калифорнид 9 оффистой ClearPoint Credit Counseling Solutions ашгийн бус байгууллагаас “Family Financial Fitness” программыг 2 сарын өмнө ашиглалтанд оруулсан ба K-8 ангид сурдаг хүүхдүүдтэй айл хамрагдах бололцоотой юм байна. Ядаж нэг хүүхэд, нэг том хүн санхүүгийн сургалтуудад хамрагдах хэрэгтэй бөгөөд гэр бүл хамрагдсан гэж 25 доллар, 6 сар тутам болох нэг цагийн хичээлд суух тутамд 25 доллар, гэрийн даалгавраа хийсэн эцэг эх тус бүр 25 доллар, The censtables программд хамрагдсан хүүхэд бүр 25 доллар авах бололцоотой гэжээ. Их мөнгө биш ч гэсэн хүүхдүүддээ мөнгө, санхүүгийн талаар мэдлэг олгоод дээр нь мөнгө авах болохоор ашигтай “бизнес” санагдаж байна.
Татварын улирал эхэлж байна.
IRS-аас тухайн жилийн татварын шинэчлэлтийг тусгаж жил бүр гаргадаг Publication 17 “Your Federal Income Tax” буюу тухайн жилийн орлогын татварын авлага онлайнаар /www.irs.gov/ өнгөрсөн 12-р сарын сүүлээс бэлэн болсон билээ. Мөн татварын ихэнх программууд 2011 оны шинэчлэлтийг тусгасан хувилбараа аль хэдийн ашиглалтанд оруулсан ба маргааш буюу 1-р сарын 17-оос эхлэн IRS e-file буюу татварын бодолтыг электроноор хүлээж авч эхэлнэ. Энэ жилийн хувьд 4-р сарын 15 амралтын өдөр таарч байгаагаас татвараа бодож явуулах сүүлийн өдөр 2 өдрөөр хойшилж 4-р сарын 17-д болж байна. Хүмүүсээс хамгийн их асуудаг машины зардлын талаар товч өгүүлье. Машинаа бизнест хэрэглэдэг хүмүүс машины зардлаа actual costs буюу бензин, тос, зам, паркин хураамж, элэгдэл хорогдол, даатгал, licenses, гараж рент, засвар үйлчилгээ зэрэг гарсан зардлуудаар тооцож бодох, эсвэл standard mileage буюу татварын газраас жил бүр тогтоож өгдөг үнэлгээгээр /2011 оны хувьд жилийн эхний хагаст явсан нийт майлаа 51 центээр, сүүлийн хагаст явсан бизнес майлаа 55.5 центээр үржүүлж/ аль ашигтайгаар бодож болдог ч урьд жилүүдэд зардлаа standard mileage-аар нэгэнт бодсон бол уг аргаар цаашид бодох ёстой байдаг. Ер нь машинаараа гол бизнесээ хийдэг тракны жолооч зэрэг хүмүүсийн хувьд бензин, тос зэрэг зардал их гардаг тулд actual costs аргаар нь, бусад төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд standard mileage-ээр бодох нь ашигтай тусах болов уу.
Калифорни мужийн хувьд энэ жилийн шинэчлэлтээс дурьдвал, татварын хэмжээ бага зэрэг буурсан /tax rate 9.55% байснаас 9.3% болж /, мөн dependent tax credit 100 доллараар /ганц бие хүний хувьд 3670 доллар байснаас 3769 доллар, гэр бүл /joint/ болон өрх толгойлогчийн хувьд 7340 доллараас 7538 доллар болж /, мөн dependent exemption tax credit 99 доллар-аас 315 доллар болж тус тус нэмэгдсэн байгаа. Мөн 20-оос доош ажилчинтай бизнесүүд 2011 онд шинээр ажилд авсан бүтэн цагийн ажилчин бүрдээ 3000 хүртэлх долларын кредит авах /зориулалтын сангийн мөнгийг дуустал/ бололцоотой байгаа.
Калифорний Anti-Dream Act кампайн хангалттай гарын үсэг цуглуулж чадалгүй уналаа.
Саяхан батлагдсан бичиг баримтгүй оюутнуудад нийгмийн санхүүжилттэй санхүүгийн туслалцаа авах боломжийг олгосон Калифорний Dream Act-ийг эсэргүүцэгчид уг хуулийг хүчингүй болгох ballot-д гарын үсэг цуглуулах кампайн явуулсан боловч хангалттай тооны гарын үсэг цуглуулж чадаагүйгээс уналаа. Ассемблийн гишүүн Tim Donnelly /саяхан цэнэгтэй буутай онгоц уруу орж байгад асуудал үүсгэдэг нөгөө нөхөр/-ийн удирдсан уг кампайн нийтдээ 504,760 гарын үсэг цуглуулахаас 447,514-ийн цуглуулсан ажээ.
Бичиг баримтгүй гэснээс, Обамагийн ЗГ-аас Catch-22 гэж нэрлэгддэг хуулийг засах шинэ саналыг саяхан оруулж ирсэн байна. Уг хуулиас болж америкийн иргэнтэй гэрлэсэн ч америк уруу хууль бусаар орж ирсэн л бол эдгээр хүмүүс нутагтаа буцаж тэндээсээ ногоон картанд өргөдөл бөглөхөөр гэр бүлээс нь хэдэн сар, жилээр салахад хүрдэг тул ихэнх хүмүүс хууль бус чигээрээ амьдарсаар байдаг байна. Тэгвэл шинэ оруулж ирсэн дүрмээр эдгээр хүмүүсийг америкт ногоон картанд бөглөх боломжийг нь өгөх юм байна. Энэ нь Обама сонгууль болохын өмнө түүнд сэтгэл ханамжгүй байгаа латино нарын сэтгэлийг засах арга хэмжээнүүдийн нэг болж байгаа ба хэрэв хэрэгжиж эхлэвэл нэлээд тооны хүмүүс /голчлон латино нарууд/ ашиг тусыг нь хүртэнэ гж тооцоолж байна.
Оюутнууд санхүүгийн туслалцаа, тэтгэлэгтээ эрт хандаарай.
Энэ жилийн хувьд олон америк айлууд санхүүгийн хүндрэлтэй байгаа болон сургуулийн төлбөрүүд нэмэгдсэн холбогдуулж санхүүгийн туслалцаа, тэтгэлэг авахад улам өрсөлдөөнтэй байх болно. Ихэнх мужийн санхүүгийн туслалцаанд өргөдөл бөглөх эцсийн хугацаа улсын /federal/ туслалцааныхаас /6-р сарын сүүлч/ хамаагүй эрт байдаг. Зарим нь 3 сард өргөдлөө авч дуусдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.fafsa.ed.gov сайтаас аваарай. Түүнчлэн тэтгэлэг хүсэх өргөдлийг хүлээж авах эцсийн хугацаа ихэвчлэн санхүүгийн тусалцаа авах өргөдлийнхөөс эрт байдаг тул өөрийнхөө боломжийг нэмэгдүүлэхийн тулд аль болох эртнээс бөглөөд эхлэх хэрэгтэй юм байна. Тэтгэлэгийг cappex.com, merit тэтгэлэгийг /олон төрлийн чадвартай хүүхдүүдэд/ fastweb.com, scholarships.com, College-board.org сайтуудаас хайгаарай. Томоохон тэтгэлэг авч чадахгүй бол гололгүй жижиг ч хамаагүй тэтгэлэгүүдэд бөглөөрэй. Нэг хүүхэд 10 гаруй жижиг тэтгэлэгт /500 доллар гэхчилэн/ авсаар 25000 доллар цуглуулж чадсан тухай уншиж байсан юм байна. Тэтгэлэгт бөглөснийхөө дараа санхүүгийн туслалцаа уруу эртхэн бөглөж эхлэхийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Учир нь ихэнх тусламжийн сангууд first-come, first-served basis буюу хэн түрүүлж бөглөсөнд нь олгогддог тул 5 сар хүртэл хүлээвэл санхүүжилт дууссан байж болох юм. Мөн түүнчлэн сургуулиас ирсэн тэтгэлэг, санхүүгийн туслалцааны захиа нь нэлээд нарийн байдаг тул сайтар уншиж ойлгохыг Finaid.org сайтын нийтлэгч, “Secrets to Winning a Scholarships” электрон номын зохиогч Mark Kantrowitz эцэг эхчүүдэд зөвлөжээ. Сургуулиуд гайгүй оюутнуудыг илүү мөнгө амалсан сургуулиудад алдахгүйн тулд албаар тийм төвөгтэй хэлбэрээр захиагаа бичдэг гэж тэрээр “сэжиглэжээ”. Иймд сургууль бүрээс ирсэн захианд үндэслэн нэг хуудас дээр сургууль бүрийг нэг, нэг баганад байрлуулаад сургалтын төлбөр, хураамж, ном, өрөө зэрэгт хэдэн доллар зарцуулахаа харьцуулж харах хэрэгтэй гэнэ. Зарим сургуулийн захиан дээр нийт зардлыг ойролцоогоор дурдсан байдаг бол зарим дээр нь зөвхөн сургалтын төлбөрийг бичсэн байдаг байна. Бусад зардлуудын талаар мэдээллийг CollegeBoard.com, CollegeNavigator.gov сайтуудаас авч болох юм байна. Үүний дараа сургууль бүрээс санал болгосон санхүүгийн туслалцаа, тэтгэлэгийг тус тусад нь нэмж баганадаа байрлуул. Жижиг үсгээр эхэлсэн ардаа “ln” гэсэн туслалцааг бүү оруулаарай. Энэ нь санхүүгийн туслалцаа биш, сургуулийн loan буюу зээлийг хэлдэг юм байна. Мөн work-study award гэснийг ч гэсэн. Энэ нь ердөө ч оюутанд сургууль дээр ажил олоход нь туслана гэсэн утгатай. Үүнийгээ нийт зардлаасаа хасаад гарсан тоо нь таны хармаанааас гарах мөнгө болно. Ингэсний дараа сонгосон сургууль уруу утастаж 2 асуултанд хариу авах хэрэгтэй гэнэ. Нэгдүгээр нь, уг тэтгэлэг “front-load scholarships” буюу жил бүр хэмжээ нь багасдаг тэтгэлэг эсэхийг нь асууж мэдэх хэрэгтэй. Дараа нь хувийн тэтгэлэгт хандах сургуулийн бодлогыг асууж мэдвэл сайн аж. Зарим нь сургууль хувийн тэтгэлэг авсан тохиолдолд санхүүгийн туслалцаагаа багасгах тал байдаг юм байна. Хэрэв work-study award, loan aid-аас хасах бол гайгүй. Харин санхүүгийн туслалцаанаасаа хасахаар бол муу хэрэг. Зарим коллежууд 50-50 хэмжээгээр хувааж тогтоодог юм байна. Энэ бүгдийг олж мэдсэний дараа санхүүгийн туслалцааны жинхэнэ хэмжээг олж мэдэх болно гэжээ.
Эрүүл мэндийн үнэгүй үзлэг
Дэлхийн даяар ядуу зүдүү хүмүүсийг үзэж эмчилж явдаг эмч
мэргэжилтнүүдийн баг /RAM/ энэ удаад түрүү жил хамтарч байсан California Assocoation of Oral and Maxillofacial Surgeons байгууллага болон Tzu Chi Foundation-тай хамтран Америкийн баруун эргээр шүд, эрүүл
мэнд, нүдний үзлэг хийж, зарим эмчилгээг удахгүй үзүүлж эхлэх гэж байна. Түрүү жил нэлээд олон Монголчууд маань, түүний дотор миний бие үзүүлээд авсан. Энэ жил түрүү жилийхээс арай эрт буюу 3-р сарын 22-25-д
Oakland-ын Coliseum дээр /East Side building уруу А паркин талаас орох/, 3-р сарын
30-аас 4-р сарын 2 хүртэл Sacramento-ын Cal Expo /building C&D, C паркин талаас орох/ дээр тус тус болох юм байна.
Эдгээр бүх үзлэгүүд нь тухайн хүний ажлын болон орлогын байдлаас үл
хамааран "first-come, first-served basis" буюу очерийн дагуу үзнэ. Оакландад түрүү жилийн адилаар зохион байгуулагчид өдөр бүр шөнийн 3:30-д /паркин шөнийн 12 цагт онгойно/ очерт байгаа хүмүүст талон
тараах бол Сакраментод өглөөний 5:30-аас эхлээд хүмүүсийг хэсэг хэсгээр нь очёрын дагуу бүртгэлийн хэсэг уруу оруулна гэсэн байна.
Энэ жилийн жагсаалтанд байгаа эмчилгээ, үзлэгийг дурдвал:
- Нүд: бүрэн хэмжээний үзлэг, Glaucoma тест, сахарын өвчний retinopathy үзлэг, нүдний шилний бичиг
- Шүд: Цэвэрлэгээ, ломба тавих, шүд авах
- Эрүүл мэнд: Зүүтавих, хөхний үзлэг, сахарын өвчний үзлэг, ерөнхий эрүүл мэнд, биеийн байдал
Энэ үйлчилгээний үеэр орон нутгийн олон эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнууд бүртгүүлж сайн дураараа тусладаг билээ.
Эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын сайтаас www.ram-ca.org сайтаас /утас 916-772-9221/, бусад мужийн хотуудад болох хуваарийг www.ramusa.org/expeditions/schedule.htm линкээр орж үзээрэй. Шөнө очиж очёрлох хүмүүс ямар ч байсан дулаахан
хувцас, идэх уух зүйл, үзэж харах утас, компьютерээ аваад явахад зүгээр. Түрүү жил нэлээд олон хүмүүс нүдээ үзүүлээд шил тааруулаад авсан, мөн шүдээ үзүүлж, зүү тавиулах эмчилгээг авсан болов уу. Миний хувьд оройтож орсон ч шүдээ үзүүлж зөвлөгөө аваад, мөн чилж өвддөг гар хөлөндөө зүү тавиулж хятад эмчээс маш сайхан зөвлөгөө авсан. Хүлээгээд сууж байх хооронд хятад сайн дурыхан дуу дуулж Tai Chi маягийн "бүжиг" дууриалгаж хийлгээд хүмүүсийн ядарсан биесийг нь хөдөлгөөд, хөгжилдүүлээд өгсөн. Би сайн "бүжиглэсэн" гээд эрүүл энх бэлэгдсэн улаан туузаар "шагнуулсан". "Европ" талын эмч нар ч гэсэн оффисын эмч нар шиг буруу юм хэлчих вүү гэж хаширлахгүйгээр туршлагандаа үндэслээд аятайхан зөвлөгөө өгсөн. Ер нь санаа зовч байгаа зүйлээ сайн асуугаад аваарай. Үйлчилж байгаа хүмүүс нь маш сайхан ааштай байсан, цаг нар, мэдлэгээ хүмүүст үнэгүй зарцуулж байгаа тэднийг ойлгож хандаж /дүрэм бага зөрчөөрэй :-) /, чинь сэтгэлээсээ баярласнаа илэрхийлээрэй.
Monday, January 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
sain baina uu? Bayaraa egchee! Shine oni mend! Ta nadad ene oguulberiig zadlaad orchyylaad ogooch. The youngster who reads voraciously, though indiscriminately, does not necessarily gain in wisdom over the teenager who is more selective in his reading choices. Ene oguulbert taslal yamar uuregtei orj bgaa yum geed oguulber zuin hyvid ni todorhoi zadlaad orchyyllaad ogooch. Please. Bi eronhiid ni toimlood baihaas nariin sain yalgaag ni gargaj chadahgui bna.
ReplyDeleteСайн уу миний дүү,
ReplyDeleteThe youngster /хүүхэд/ who reads voraciously /үнэхээр дуртайяа, идэвхитэй уншдаг/, though indiscriminately /боловч сонголтгүй, хамаагүй, гарт таарснаа/, does not necessarily gain in wisdom /заавал илүү ухаантай байх албагүй/ over the teenager who is more selective in his reading choices /сонголттой уншдаг хүүхдээс/.
Эхлээд мэдэхгүй үгнүүдээ орчуулаад тавьчихна. Тэгээд утгыг нь гаргаад ирнэ. Таслалууд бол хүүхдийг тодорхойлж байгаа хэсэг /их ном унших дуртай/ болно. 2 дахь таслалын араас орсон хэсэг нь тэр тодорхойлж байгааг дахиад тодотгож байна гэсэн /их уншдаг боловч сонголтгүй уншдаг/ үг. Тэгэхээр утга нь:
Их ном уншдаг боловч ямар ч сонголтгүй уншдаг хүүхэд сонголттой ном уншдаг хүүхдээс илүү байх албагүй.
Тэрийгээ засаад монголчилбол:
Номын сэдвээ сонгож уншдаггүй, гартаа тааралдсанаа авч уншдаг хүүхэд хичнээн олон ном уншдаг ч байлаа ч цөөн боловч чанартай ном уншсан хүүхдээс илүү гарна гэж бодох хэрэггүй.
за тэгээд good luck.
Za bayarlalaa Bayaraa egchee. Bi taniig tanihgui ch gesen tani blogoor orj uzehed daichin hicheengui chanar medregdeed baidag yum. Tanid sain saihniig husen erooye!
ReplyDelete