1 Fiscal cliff
Сүүлийн үед ихээр яригдаж
байгаа “Fiscal cliff” буюу санхүүгийн
ангал гэж юун тухайн болон энэ нь жирийн айл гэр бүлийн санхүүд хэрхэн нөлөөлж
болох талаар тайлбар оруулж байна. Энэ нь 2013 оны 1-р сараас эхлэн хэрэгжүүлэхээр
болсон ЗГ-ын зардлыг /spending
cut/ багасгахаас үүсэх 500 биллион долларын /америкийн ДНБ-ийн
3-4 хувьтай тэнцэх хэмжээний/ төсвийн алдагдлыг нөхөх өөр шийдэлд хэрэв Обама
болон Бүгд найрамдах намыхан хүрэхгүй бол улс орон даяар ихээхэн хэмжээний төсвийн
таналт явагдаж, татварыг нэмэгдүүлэхэд хүрэх тухай ойлголт юм. Хэрэв энэхүү
ангалаар унах юм бол бараг л хүн бүр, айл гэр бүл, бизнес бүрийн төлөх татварын
хэмжээ нэмэгдэж ЗГ-ийн программууд хасагдах болно. Гол нь Бушийн үеэс болон Обамагийн
ЗГ-аас өгсөн татварын хөнгөлөлтүүд энэ жилээр төсгөл болох бөгөөд хэрэв энэ нь
сунгагдахгүй бол айл бүрийн татвар дунджаар 3500 доллараар нэмэгдэнэ гэж Tax Policy Center-ээс
гаргасан судалгаагаар гарчээ. Жишээ нь 40-64 мянган долларын орлоготой айлуудын
хувьд 2000 доллараар, хүн амын 1 хувь болдог 506 мянгаас дээш орлоготой айлудын
хувьд дунджаар 120 мянгаар татвар нь тус тус нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ нь Монголчуудын
хувьд энэ жилийнх биш дараа жилийн /2013 оны/ татвар бодолтонд нөлөөлөх бөгөөд бидний
татвартаа авдаг гол хөнгөлөлт /буцаалт/ болох хүүхдийн кредит /child tax credit/, бага
орлоготой хүүхэдтэй гэр бүлийн Earned
income tax credit зэрэг эрс буурах буюу байхгүй болох магадлалтайг
бодолцоорой.
2
“Mortgage
solution” программууд
Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэээр
байр үнэтэй байхад байрны зээл авсан хүмүүст зориулсан зээлийн нөхцөлийг
шинэчлэх болон байраа банкинд нь буцаасан хүмүүст /foreclosure/ бэлэн мөнгө төлөх мөнгийг Ally/GMAC, Bank of America, Citi,
JP-Morgan Chase, Wells Fargo банкнуудаас гаргагдаж байгаа билээ. Өнгөрсөн 2 сард 49
муж, 5 банкуудын тохиролцоогоор тус банкнуудаас зээлтэй байхдаа 2008 оны 1-р
сараас 2011 оны 12-р сарын хооронд байраа өгсөн /foreclosure/ хүмүүс 1500-2000
долларын төлбөр авах бололцоотой бөгөөд Калифорнид үүнд хамрагдах 432500 орчим
хүмүүст мэдэгдэл илгээгдсэн ч зарим хүмүүст хүрч чадаагүй юм байна. Хэрэв
танайх энэхүү мэдэгдлийг 10-р сарын 31-ний дотор аваагүй бол (866) 430-8358 утас
буюу administrator@nationalmorgagesettlement.com
имэйлээр холбогдоорой. Claim
form бөглөж өгөх сүүлийн хугацаа 1-р сарын 18. Дэлгэрэнгүйг
www.nationalmorgagesettlement.com
болон Калифорний
attorney general office-ийн
www.oag.ca.gov/nationalmorgagesettlement
сайтаас тус тус аваарай. Миний бодлоор дээрх хугацаанд, дээрх 5 банкинд байраа
буцааж өгсөн монголчууд маань алдах юм байхгүй тул бөглөөд үзээрэй. Хэрэв
жагсаалтанд л орсон бол асуудал байхгүй мөнгө авах болно.
Мөн өөр нэг программ бол 2009
оны 1-р сараас 2010 оны 12-р сарын хооронд нэгдсэн улсаас 25 санхүүгийн
байгууллагатай байгуулсан гэрээний заалтын дагуу байраа буцаасан иргэдийн
материалыг өргөдлийн дагуу дахин шалгаж зохих мөнгөн төлбөрийг санхүүгийн
байгууллагаас гаргаж төлүүлэх эсэхийг шалгаж өгч байгаа билээ. Вэб сайт нь independentforeclosurereview.com,
утас нь (888)
952-9105.
Байрны зээлээ сарын төлбөрөө
төлөхөд хүндрэлтэй байгаа бага болон дунд орлоготой иргэдэд зориулж нийт зээлийн
хэмжээг багасгах болон бусад санхүүгийн туслалцааг үзүүлдэг нэгдсэн улсаас 2
биллион доллараар санхүүжилттэй программ байна. Вэб сайт нь keepyourhomecalifornia.org, утас
нь (888) 954-5337.
3
Улсын коллежуудын төлбөр нэмэгдэж байна.
Санхүүгийн зөвлөгч нар хувийн коллежуудаас хямд байдгаар
нь ихэвчлэн улсын коллежуудад хүүхдүүддээ сургахыг зөвлөж байдаг билээ. Гэтэл
сүүлийн жилүүдэд улсын коллежууд төлбөрөө хэд дахинаар нэмэгдүүлэх болсон нь эцэг
эхчүүдийн санааг зовоож байгаа билээ. Доорх 5 мужид улсын 4 жилийн коллежуудын
төлбөр хамгийн хурдацтай нэмэгдэж байна.
-
California.
2011-12 оны мужийн оюутнуудын дундаж төлбөр 9022 мянга болсон нь өмнөх
жилийнхээс 20.5 хувиар, 5 жилийн өмнөхөөс 98,3 хувиар нэмэгджээ.
-
Arizona. 2011-12
оны мужийн оюутнуудын дундаж төлбөр 9428 мянга болсон нь өмнөх жилийнхээс 16,8
хувиар, 5 жилийн өмнөхөөс 101,7 хувиар нэмэгджээ.
-
Georgia 2011-12 оны мужийн оюутнуудын дундаж төлбөр 6808 мянга болсон нь өмнөх
жилийнхээс 15,9 хувиар, 5 жилийн өмнөхөөс 74,2 хувиар нэмэгджээ.
-
Washington. 2011-12
оны мужийн оюутнуудын дундаж төлбөр 9484 мянга болсон нь өмнөх жилийнхээс 15,7
хувиар, 5 жилийн өмнөхөөс 67,3 хувиар нэмэгджээ.
-
Nevada. 2011-12
оны мужийн оюутнуудын дундаж төлбөр 6044 мянга болсон нь өмнөх жилийнхээс 3,7
хувиар, 5 жилийн өмнөхөөс 65,8 хувиар нэмэгджээ.
4
Машины даатгалын компаниуд аваар ослын өршөөл үзүүлж
байна.
Машины
даатгалын дүнг тооцоолохдоо таны хийсэн замын зөрчил, аваар ослыг тооцохгүй
гэсэн амлалтыг нэлээд олон даатгалын компаниуд авах боллоо. Allstate, Liberty Mutual, Geico компаниуд
өөр өөрсдийн тодорхой нөхцөлийн дагуу “accident
forgiveness” үзүүлнэ гэжээ. Зарим нь зөвхөн шинэ үйлчлүүлэгчдийг
татах зорилготой бол жишээ нь National
Insurance компани teenage
насны жолооч хүүхэдтэй эцэг эхчүүдийг
хамрах бололцоог өгч байна. Geico
компанийн энэхүү хөнгөлөлтийг авахын тулд уг компаниар 5-аас дээш жил үйлчлүүлж
байгаа бөгөөд энэ хугацаандаа ямар нэг замын зөрчил гаргаагүй байх ёстой.
Гэхдээ даатгалын компаниуд өршөөл үзүүлнэ гэдэг нь таны жолооны бүртгэлээс зөрчлийг
алга болгоно гэсэн үг биш бөгөөд хэрэв өршөөл үзүүлснээс өөр компаниас даатгал
авч /компаниа соливол/ дахин тооцогдож эхлэнэ гэдгийг та юу эс андах вэ.
5
Шинэ бизнест үзүүлэх санхүүгийн туслалцаа
Шинэ бизнес нээхэд дутагдаж
байгаа мөнгийг хаанаас олж /зээлж/ болох вэ талаар Монголчууд маань их асуудаг.
Банк санхүүгийн байгууллагуудаас зээл авах бололцоо муу байгаа өнөө үед манай
Сакраменто хотод байдаг дүрвэж ирсэн хүмүүст /asylum, refugee нарт/ зориулсан
үйлчилгээ үзүүлдэг “Opening
door” гэдэг ашгийн бус байгууллага шинээр бизнес нээж байгаа тэдгээр
хүмүүст 15 мянга хүртэлх долларын зээл өгөх, бизнесээ удирдах туслалцаа үзүүлэх
үйлчилгээ өгч эхлээд байгаа сайхан мэдээ байна. Хаяг нь 2118 K street, Sacramento, CA 95816. Утас
нь (916) 429-2591. www.openingdoorsinc.org Миний
бие урьд нь уг байгууллагаас зохион байгуулж байсан бизнесийн сургалтанд
хамрагдаж байсан бөгөөд орчуулга гэх мэтчилэнгээр холбоотой ажиллаж ирсэн
билээ. Бизнес, санхүүгийн төлөвлөгөө зэрэг дээрээ туслалцаа хэрэгтэй бол над
уруу имэйл бичээрэй. Бололцоогоороо туслах болно.
No comments:
Post a Comment