Энд 65 нас хүрмэгц “senior
citizen” буюу ахмад настангуудад зориулсан бараа үйлчилгээний
төрөл бүрийн хөнгөлөлтүүдийг авч эхэлдэг. Гэвч 65 хүрээгүй ч 50 наснаас эхлэн
зарим төрлийн хөнгөлөлтүүдийн зах зухаас хүртэж бас болно. Үүнд:
1. 50
болон түүнээс дээш.
Юуны түрүүнд нөгөө алдартай AARP буюу
хуучнаар American
Association of Retired Persons байгууллагад 50 нас хүрсэн хүмүүс элсэж болох ба энэхүү
байгууллага гишүүддээ зориулж төрөл бүрийн хямдрал санал болгодог. Гишүүд ердөө
жилийн нэг хүний эсвэл хосын 16 доллар төлдөг. Нас нэмэгдэх тусам хөнгөлөлтүүдийн
тоо нэмэгдэнэ. Үүнд.
-
Машин рент: Avis,
Budget, Hertz-ээс машин рентлэхэд 25 хүртэлх хувь
-
Зочид буудал. Sheraton,
Westin, Ramanda зэрэг зочид буудлуудад 20 хүртэлх хувь; Hyatt, Best Western, Comfort Inn зэрэг
буудлуудад 10 хүртэлх хувь
-
Үзвэр үйлчилгээ: Live
Nation концертийн 4 билетийг 3-ын үнээр, Cirque du Soleil шоуны
билетийн үнийг 15-20 хувиар хямдруулж, Regal
Entertainment Group кино театрт 32 унц ундаа, 64 унцын попкорныг $6.5-аар буюу
ойролцоогоор хагас үнээр тус тус авах боломжтой.
-
Хоолны газар: Dunkin’
Donuts том савтай ундаа авбал донутс үнэгүй, Papa John’s пиццаны
гакраас 25 хувийн хямдрал, Denny’s-д оройны
4-10 цагийн хооронд кофе 1 доллараар, нийт менюнээс 20 хувийн хямдрал авах
бололцоотой.
-
Хэрэглээний бараа таваар: Walgreens-ын түших, тулах хэрэгсэлд 10
хувь, Lens-Crafters өөрсдийн
бичигтэй нүдний шилний үнийн дүнгийн 30 хувь, Teleflora цэцгийн компани 20 хувь, UPS үйлчилгээнийхээ
15 хувиар тус тус хөнгөлдөг. Sleepy’s
матрассны
$399-оос
дээш худалдан авалтанд 20 хувь, ихэнх мужуудад Allstate Insurance компаниас 45
минутын үнэгүй хуулийн зөвлөгөө, өмгөөлөгчийн төлбөрийн 20 хувийг хэмнэж болно.
ADT байрны
хамгаалалтын систем-д 10 хувь. Түүнчлэн AAA
болон бусад группт ойролцоо хямдралууд байдаг.
2. 55
ба түүнээс дээш.
-
AARP
гишүүд Chili’s
10%, Arby’s-ын зарим салбаруудад 10 хувийн хөнгөлөлт, 50 центийн
кофе, Wendy’s-ын
зарим салбаруудад үнэгүй ундаа.
-
Мөн энэ наснаас эхлэн AARP-ын гишүүн биш ч байсан ч зарим дэлгүүрүүдэд хөнгөлөлт
авах бололцоотой. Rite
Aid дэлгүүрт сар бүрийн эхний 2 дахь өдөр нийт худалдан
авалтын 20 хувь, бусад 2 дахь өдрүүдэд 10 хувь, дэлгүүрийн нэрийн бараанд өдөр
бүр 10 хувь тус тус хөнгөлөт авч болно. Ross
Dress less дэлгүүрийн Every
Tuesday клубт элсвэл 2 дахь өдөр бүр 10 хувийн хөнгөлөлт, Hallmark дэлгүүрийн
зарим салбаруудад 7 хоногт нэг өдөр /хэд дэх өдөр болохыг нь өөрийн гэрийн ойролцоох
дэлгүүрээс асуух/ 10 хувь, Pathmark
30 долларын 5 хувь хямдралыг 2 дахь өдөр бүр, Goodwill-д 7
хоногийн нэг өдөр /салбар бүрт өдөр нь өөр өөр байдаг/ 10 хувь. IHOP
ресторан бага порцтой, арай хямд үнэтэй 55-plus меню-г санал болгодог. Best Western зочид
буудлуудад 10 болон түүнээс дээш хувиар хямдрал авах бололцоотой.
3. 60
болон түүнээс дээш.
Нэлээд их хоолны болон үзвэр үйлчилгээний газруудаас
хөнгөлөлт нэмэгдэнэ.
-
Кино: AMC
театрууд 2 дахь өдрүүдэд хөнгөлөлт /янз бүрийн хэмжээтэй/, Regal Entertainment групп
30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
-
Хоол: Burger
king 10%, Applebee’s
хоолны газар үнэгүй Golden
Apple хямдралын картаар 5-15 хувь, Ben & Jerry ихэнх
салбарууд 10 хувь, зарим Subway,
Dairy Queen хоолны газруудад 10 хувь.
-
Худалдаа: Publix-д 3 дахь өдөр
бүр 5 хувь, Gristedes-д 2
дахь өдөр бүр 10 хувь,
Kohl’s-д 3 дахь өдөр бүр 15 хувь.
4. 62
ба түүнээс дээш.
-
Аялал, зочид буудлуудад илүү их хөнгөлтүүдийг авах
боломжтой. Marriott,
Holiday Inn Express буудлуудад 15 хувь, Amtrak
галт тэрэгний билет 15 хувь /зарим билет орохгүй байж магадгүй/, Greyhound 5хувь.
-
America
the Beautiful senior картыг шуудангаар бол 20 доллар, паркаас нь 10 доллараар
худалддаж авбал америкийн бүх байгалийн үзэсгэлэнт газруудад, түүнчлэн дархан
цаазтай паркуудад үнэгүй орох, дээр нь кампин сайтууд, кабин зэрэгт хямдрал авч
болно.
5. 65
хүрмэгц та албан ёсоор ахмад настангуудын эгнээд орох ба орон даяар музей,
киноноос эхлээд төрөл бүрийн үзвэр үйлчилгээнд хөнгөлөт авах эрхтэй болно. Ялангуяа
хөгшчүүлээ авч үйлчлүүлж байгаа үедээ хөнгөлөлт байгаа эсэхийг асуухад ердөө
илүүдэхгүй. Түүнчлэн энэд оршин суугаа бага зэргийн тэтгэлгээр амьдарч байгаа
хүмүүст эдгээр хөнгөлөлт аж ахуйд нь нэлээд нэмэртэй байх болов уу.