- Энэ жилийн татвар бодолт дээр бага зэргийн өөрчлөлтүүд байна. Түрүү жил AGI-ын 7,5 хувиас дээших эрүүл мэндийн зардлыг хасч болж байсан бол энэ жилийн хувьд 10 хувиас дээш болж өөрчлөгдсөнөөс олон хүн ийм зардлаа хасч чадахгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл таны AGI 30 мянган доллар байлаа гэхэд 3000 доллараас доош эмнэлгийн зардал тооцогдохгүй гэсэн үг юмаа.
- Хувиараа бизнес эрхлэгчид гэртээ бизнес оффистой гэдгээр тодорхой хэмжээний зардлыг хасах боломжтой байдаг. Энэ жилийн хувьд хялбарчилсан байдлаар олон мэдээлэл оруулах шаардлагагүйгээр “simplified expenses” гэдгийг сонгосноор энэхүү зардлыг хасах боломжтой болсон билээ. Гэхдээ хэрэв таны зардал чинь 1500 доллараас дээш бол хуучин аргаа сонгож зардлаа бодвол арай илүү ихийг гаргах боломжтой. Үүний тулд программ дээр home office expenses хэсэгт “Actual expenses” гэснийг сонгоорой.
- Хувиараа бизнес эрхлэгчид /Schedule C-тэй буюу бизнесийн зардлаа хувийн татвартай хамт бодогчид/ жирийн татвар бодогчдыг бодвол аудитад өртөх магадлал 2-3 дахин нэмэгдэж байна. Учир нь CCH publishing-аас IRS байгууллагаас sole-proprietor, partnership ангиллын бизнесийн аудиторын сургалтаа нэмэгдүүлж байгааг мэдээлжээ. Иймд бизнестэй хүмүүс орлого, зардлын бичиг баримтаа сайн хадгалж, журамлаарай.
- Жил бүр л хүмүүст анхааруулдаг боловч олон хүн татварын үеэр л санадаг нэгэн зүйлийг оруулж байна. Хэрэв та sole proprietor, partner, S corporation shareholder, and/or a self-employed individual гэж татвараа бөглөдөг бөгөөд урьдчилж тооцоолсноор тухайн онд 1000 доллараас дээш татвар төлөхөөр гарч байгаа бол estimated tax payments буюу урьдчилсан татварын төлбөрийг, corporation гэсэн бүртгэлтэй бол 500 болон түүнээс дээш долларын төлбөртэй гарахаар бол, мөн өмнө жил татвар төлж байсан бол тухайн жилээ урьдчилсан татварыг IRS-т төлсөн байх ёстой байдаг. Ерөнхийдөө урьдчилаад төлөх татварынхаа 90 орчим хувийг төлсөн байвал эсвэл төлөх татвар чинь 1000 доллараас доош байвал торгуульд ноогдохгүй гэж бодоход болно. Энэ талаар дэлгэрэнгүй Form 1040-ES -ээс олж үзээрэй. Хэзээ төлөх талаар мөн эндээс харах боломжтой ба жил бүр их бага хэмжээгээр татвар төлж таардаг гэр бүлүүд өнгөрсөн оны татвараа бодох үедээ тухайн жилийнхээ татварт урьдчилаад хэдэн доллар төлөх нь /4/15-аас өмнө/ хамгийн баталгаатай нь юм.
- Америкийн иргэн болон ногоон карттай хүмүүс 3/31-ээс өмнө Affordable Care Act-ын дагуу эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй тохиолдолд 2014 оны татвар бодолт дээр төлөх торгууль хамгийн багаар жилд 95$, түүнээс дээш байх болно. Tax Policy Center байгуулагын ACA Tax Penalty Calculator-ыг http://taxpolicycenter.org/taxfacts/acacalculator.cfm ашиглалтанд оруулсан байна. Жишээ нь 2 хүүхэдтэй, 50 мянган долларын жилийн орлоготой гэр бүлд ноогдох торгууль жилийн 300$ орчим болж байна. Хэрэв хэлний бэрхшээл болон онлайнаар бөглөхөд төвөгтэй байвал https://www.coveredca.com/ сайтаар ороод зип кодоо хийгээд монгол хэлийг сонговол зөвшөөрөл авсан агентуудын нэрийн жагсаалт гарч ирэх болно. Тэднээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Thursday, March 13, 2014
Татвар 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment