Манай найз Монголоос ирээд найз биднийгээ
инээлгэх олон “амьдралын” онигоо ярьсны нэг нь энэ юм. Нэг найзынх нь хүү
аавдаа “ Энэ ээж чинь миний төрсөн ээж мөн юм уу. Намайг загнаад л байх юм.
Хорон санаат хойд ээж юм биш үү” гэснийг ярьж бид хөхрөлдсөн билээ. Энэ нь Солонгос
савангийн дуурь Монголд жижиг томгүй бараг бүх хүн үздэг, кино бүр дээр л хор
найруулдаг хойд ээж элдэв муу зүйл хийдгээс хорон санаат хойд ээж гэдэг хэллэг
5-хан настай хүүхдэд хүртэл үлдсэнийх ажээ. Хойд ээж гэхээр л заавал муу зүйл
хийхнээ дээ. Хэдийгээр минй бие Монгол нутагтаа очоогүй 10 гаруй жил болж
байгаа ч саяхан Баатар ахыг Facebook дээрээ “Солонгос кино монгол хүний ааш зан, харьцаанд их
нөлөөлдөг болжээ гэж бодох болов. Уг нь монгол хүн уужуу тайван, аливаад
хүлээцтэй дээ” гэж бичсэн болон энэд байгаа болон Монголын олон
хүмүүсийн бичлэгээс Солонгос кино Монгол хүмүүсийн ахуй, амьдралын сонголт, үйл
хөдлөлд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм байна гэж бодох болсон билээ. Мэдээллийн
хэрэгслэлээр хүмүүсийн тархийг угааж дотор нь дуртай зүйлээ хийж болдгийг өндөр
хөгжилтэй орнууд илт хэрэгжүүлдэг бөгөөд үүнд заавал муу зүйл байх албагүй
билээ. Жишээ нь Америкт 2009 оноос MTV-ийн сувгаар “16 настай жирэмсэн” гэдэг reality show буюу бодит
амьдралын шоуг үзүүлэх болсноос хойш насанд хүрээгүй охидын жирэмслэлт огцом
буурч эхэлсэн байна. Америк охидуудын жирэмсэн болох магадлал нь Швецарь охидыг
бодвол 10 дахин, Канад охидыг бодвол 2 дахин их байдаг судалгаа байдаг болон охидын
төрөлтийн хэмжээ ядууралтай шууд холбоотой байдаг ба энэхүү ядуурал нь дараагийн
үедээ дамждаг нөлөөтэй тул насанд хүрээгүй охидын дундах жирэмслэлтийг багасгах
нь мэргэжилтнүүдийн хувьд том зорилт байдаг байна. 1991 оноос америкийн ЗГ-аас охидын
жирэмслэлтийг багасгах талаар олон төрлийн бодлого боловсруулж хэрэгжүүлсэнээр
жирэмслэлтийн хэмжээг 52 хувиар буруулж чадсан ч энэ олон бодлого дотроос хамгийн
үр дүнтэй нь дээрх нэвтрүүлэг болж таарчээ. Энэхүү нэвтрүүлгээр залуу үзэгчид
залуу ээжүүдийн хэрхэн нялх хүүхдээ харж асрах асуудалтай тулгарч байгааг,
тухайлбал нялх хүүхдүүдийн уйлаан, шөнө дунд орилж уйлах, бөөлжих, гэдсэн дээр
нь баах зэргийг бодит амьдрал дээр харснаар толгойндоо юм хийж авдаг бололтой. Дээрх
нэвтрүүлгийн нэг дугаар гарсны маргааш “хамгаалалтын хэрэгсэл” гэсэн үгсийг
агуулсан жиргээ /tweet/ 23 хувиар нэмэгддэг гэж Maryland-ин их
сургуулийн Melissa Kearney, Wellesley коллежийн Phillip B.Levine нарын судалгаагаар гарчээ. Түүнчлэн дээрх нэвтрүүлгийг их үздэг бүс
нутагт охидын жирэмслэлт илүү ихээр багассан гэж гарчээ. Нийт дүнгээр харвал
охидын жирэмслэлт 5.7 хувиар буюу жилд 20 мянга гаруйгаар буурсан үзүүлэлт
байна.
Мөн Los
Angeles Калифорний Их сургуулийн Robert Jensen, Chicago Их
сургуулийн Emily Oster
нарын Энэтхэгийн нэгэн тосгонд хийсэн судалгаагаар энэхүү тосгонд телевиз
гарахаас өмнө эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр гэрээс гардаггүй,
эмэгтэйчүүдийн 62 хувь нь нөхөр нь эхнэрээ зодохыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлж
байжээ. Удалгүй телевиз нэвтэрч эхнэр нь гэрээсээ чөлөөтэй орж гардаг, нөхөр нь
эхнэрээ зоддоггүй дунд ангийн гэр бүлүүдийн тухай энэтхэг савангийн дууриудын ихээхэн
үздэг болж ирснээр тосгонд эдгээр нь ахуйн норм болж чадсан байна. Эдгээр
савангийн дуурь нь 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эмэгтэйчүүдийн боловсролын хэмжээнд
үр нөлөө үзүүлж чадсан байна. Тэгэхээр жишээ нь хог хаядаггүй болгомоор бол энэ
бодлогоо савангийн дууриндаа сэмхэн хавчуулаад байвал үр дүн гарч эхлэхнээ дээ.
За тэгээд энэ талаар манай бодлого боловсруулагчид бодоод ажиллаад эхэлсэн
бизээ гэж найдья даа.
Энэ ёстой яг үнэн. Хүүхдийн боловсролд чиглэсэн, ирээдүйг эртнээс төлөвлөхөд нь зориулсан уран бүтээлүүд их хийгдээсэй. Одоо монгол хүүхдүүдийн ихээхэн дурлаж үзэж байгаа зүйл бол мөнгөтэй эрчүүдийн араас гүйж, булаацалдаж, юу ч хийхээс буцахгүй бож байгаа охид хүүхнүүдийн тухай солонгос кино, мөн дэмий юм ярьж марзаганах Монголын хошин шогийн хамтлагууд л болж байна. Үүнээс өөр зүйл алга байна даа. Ном, сэтгүүл унших дургүй, ажил хөдөлмөр хийх дургүй, ТВ үзэх зэргээр зүгээр л цаг нөхцөөх , дэмий байх сонирхол хүүхдүүдэд их болжээ. Яавал энэ байдлаас гаргах талаар бичвэл сайн байна аа. Баярлалаа, танд амжилт хүсье.
ReplyDeleteСэтгэгдэл үлдсээсэнд баярлалаа. Би удахгүй хүүхдийн хүмүүжлийн талаар юм бичихээр бэлдэж байгаа. Тэндээс санаа авах юм олдох байхаа гэж найдаж байна.
ReplyDelete