Архины талаар бичихэд тохиромжтой цаг биш санагдавч сайхан залуучууд,
айл гэрийн амьдралыг доош нь уруудуулж, буянтай ээж нарын минь зүрхийг
зүсч явдаг архины донтох өвчтөний эсрэг дэлхийн хөгжилтэй орнуудад
хэрэгжүүлж байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй сүүлийн үеийн эмчилгээний
/эмийн/ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Олон мянган хүн энэ
төрлийн эм эмчилгээгээр эдгэрсэн, архины хэрэглээгээ хяналтанд барьж
чаддаг болсон жишээ баримт байгаа, дээр нь тийм ч үнэтэй биш гэсэн тул
энэ талаар хайртай нэгнийгээ архинаас салгах гээд хийгээгүй зүйл,
очоогүй хүнгүй ч олигтой үр дүнд хүрч чадаагүй нь олон хүмүүс мэдэж байх
ёстой гэж бодлоо. Энэхүү артикл нь Атлантик сэтгүүлийн өнгөрсөн оны 5-р
сарын дугаарт хэвлэгдсэн бөгөөд доор дурдагдсан эм, эмчилгээнүүд бүх
хүнд таарч тохирох нь үгүй тул нэмэлт судалгаа мэдээлэл эргүүлэн үзэж,
мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.
Америк гаралтай бөгөөд 1970
онд архины хэрэглээ ихтэй Финланд улсад нүүж очиж архи, тархины
чиглэлээр судалгаа шинжилгээнд бүх насаа зориулж буй John David Sinclair
докторын эмчилгээний моделийг Финланд улсанд энэ төрлийн эмчилгээнд
хэрэгжүүлдэг аж. Түүний онолоор хүний тархин дахь химийн урвалын үр дүнд
архинд татагдаж эхэлдэг: архи уух тоолонд тархинд эндорфинс ялгардаг нь
нэг төрлийн synapses-ийг хүчтэй идэвхжүүлдэг. Энэхүү synapses улам
хүчтэй нэмэгдэх /ургах/ тутам хүнд архи улам бодогдож, улмаар хэрэглээ
нь нэмэгдэж, удалгүй бараг бүх л зүйл архи уух хүслийг нь бадраадаг
болсоноор архинд ордог гэжээ. Түүний дэмшүүлсэн арга бол ялгарсан
эндорфинсийг байндаа хүрэхээс нь өмнө замд нь зогсоож, үүний улмаас
synapses аажмаар суларч ирнэ. Тэрээр энэхүү онолоо архинд оруулсан
хулганууд дээр туршиж үр дүнтэй болсон талаараа 80-аад оны эхээр шинжлэх
ухааны сэтгүүлд хэвлүүлж байжээ. Үргэжилсэн судалгааны дараа хүний биед
хамгийн хор багатай багатай үр дүнтэй opioid antagonist /опиодын эсрэг
үйлчилгээ үзүүлэгч/ Naltrexone эмийг Финландын эмнэлгүүдэд хэрэглэх
болсон байна. Энэхүү эмийг архины төрлийн зүйл уухынхаа нэг цагийн өмнө
уухыг зөвлөдөг /уухаа зогсоо гэж хэлдэггүй/ ба түүний хэд хэдэн
эмнэлгийн судалгааны дүн маш сайн үзүүлэлттэй гарчээ. Түүний 2001 онд
Alcohol and Alcoholism сэтгүүлд хэвлэгдсэн шинжлэх ухааны артиклаар
өвчтөнүүдийн 78 хувьд үр дүнгээ өгч тэдний ихэнх нь уултаа огцом
багасгаж, зарим нь бүр архинаас гарчээ. Эмчилгээнд явсан хүмүүсийн нойр
нь сайжирч, бие эрүүл мэнд нь илүү энергитэй, сэтгэл санаа нь сайжирсан
байна. Түүний финланд дахь /нэг нь Ирландад байдаг/ хувийн эмчилгээний
төвийг Contral Clinics гэдэг ба сүүлийн 18 жилд 5000 гарауй финланд хүн
үүгээр дамжиж эмчлүүлсэн гэсэн байна. Энэ төв дээрх эмчилгээ нь биеийн
эрүүл мэндийн үзлэг, цусны шинжилгээ, Naltrexone эсвэл Nalmefene
/дэлхийн хэд хэдэн улсад зөвшөөрөгдсөн/ эмийг эмч бичиж уулгах, сэтгэл
санааны эмчилгээ зэрэг багтаж 6 сараар эмчилдэг ба энэ бүгд 2000 евро
/америкт хувийн иймэрхүү төвүүд сарын 40, 50 мянга байдаг ч үр дүнтэй нь
бага гэж энэ артиклд бичжээ/ болдог гэж бичжээ. Эдгээр эмнүүд нь
Америкт зөвшөөрөлтэй ч эмч нар архинд донтсон хүнд дээр нэмээд эм өгнө
гэдэг утгагүй гэдгээр тэгтлээ хүмүүст бичиж өгдөггүй аж. Гэхдээ
онлайнээр 39 доллараар 10 ширхэг эмийг эмчийн бичиггүйгээр захиалаад
аваад туршиж үзсэн тухайгаа энэхүү артиклын зохиогч бичжээ. Түүний
туршилтаар 10 хоног ууссаны дараа оройн хоолтойгоо амтархан уудаг
виногоо уух бүр хүсэлгүй болсон бөгөөд нэмээд 2 паунд жин нь хасагдсан
/Европид энэ талаар туршилт хийгдсэн гэсэн/ гэжээ. Америкийн жүжигчин
эмэгтэй Claudia Christian архинаас гарах гэж олон аргаар үзсэн ч үр дүнд
хүрээгүй бөгөөд 2009 онд Naltrexone -ийн тарианы хэлбэр болох
Vivitrol-оор эмчилгээ хийлгэснээр анх удаа үр дүнд хүрсэн тул энэ талаар
сурталчилахаар “One Little Pill” баримтат кино бүтээжээ. Энэхүү эм
generic байдлаар хямдхан зарагддаг тул тэгтлээ ашигтай биш учраас эмийн
компаниуд тэгтлээ рекламдаад байдаггүй бололтой. Үүнээс гадна тамхи
татахын эсрэг үйлчилгээтэй Varenicline, татаж унадаг хүмүүст зориулсан
Topirimate, булчин сулруулагч Baclofen зэрэг эмнүүд архи хүслийг
багасгадаг гэж судалгаагаар батлагдсан байна. Гэхдээ бусад эд эрхтэнд
хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүйн дээр химийн бодис бие эрхтэн үрүү орж
байгаа гэдгээ мартаж болохгүй бөгөөд мөн хүн өөрөө эмийг сайн дураараа
уух хүсэлтэй байж үр дүнд хүрнэ гэдгийг та бүхэн юу эс андах вэ. Монголд
энэ талаар эмч нар ямархуу бодолтой байдгийг асууж мэдээрэй.
Tuesday, December 27, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment