Энэ материалыг 2006 оны 10 сард Даяар Монгол соининд нийтлүүлсэн байна.
Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүд бидний хувьд гэрээсэээ ажиллаж мөнгө олох санал нь ямагт тэнгэрийн умдаг атгахтай адил сонсогддог билээ. Хэдийгээр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч компаниудын утсаар ярьдаг хүнээс өгсүүлээд аудитор, даатгалын худалдаач, гэрээ байгуулагч зэрэг олон чиглэлээр гэртээ ажилладаг ажилчдаар хүрээгээ өргөсгөх нь нэмэгдэж байгаа ч үүнтэй адил хурдаар иймэрхүү ажлын талаарх заль мэхүүд олширч байна. Америкт олон зуун мянган эхчүүд, тахир дутуу иргэд гэртээ ажил хийх мөнгө олох мөрөөдөлтэй байдаг нь тэдний хүсэл дээр дөрөөлөн маш түргэн мөнгө хийх боломжийг скэммерүүдэд /scammer/ олгодог байна. Better Business Bureau /BBB/ байгууллагын зүүнөмнөд салбарын ажилтан Эл Полиззи “Бидэнд ирдэг нэг номерийн гомдол бол гэрээс хийх ажлын заль мэхний талаарх гомдол байдаг. Интернэт болон емайл нь скэммерүүдэд хүмүүсийг уургалах шинэ боломжийг өгч байна” гэж байна. Скэммерүүд ихэвчлэн энэ ажлыг хийхэд туршлагатай байх албагүй гэх ба ажлын танилцуулга, зааварчилгаа, багаж хэрэгсэл, компьютерийн программд урьдчилгаа мөнгө төлөхийг шаарддаг. Таныг мөнгөө явуулсны дараа тэд ямар ч хэрэгггүй шахуу мэдээлэл бүхий багц, танилцуулга, эсвэл юу ч илгээхгүй байх талтай. Харин хууль ёсны ажил олгогч компаниудыг олохын тулд ном, интернэтээс мэдээлэл цуглуулах, бусад ээжүүд, ажилчдаас нь санаа бодлыг нь асуух байна, эцэст нь BBB байгуулаллагын сайтаас шалгасны дараа л мөнгөө явуулах хэрэгтэй гэж зөвлөж байна. Эцэг эхчүүд болон тэтгэврийн насныханд зориулсан сэтгүүлүүд дээр долоо хоногт $3200 хийх зэрэг реклам үзэгддэг. Иймэрхүү богино хугацаанд их мөнгө олох утга бүхий рекламаас илүүтэй болгоомжлох нь зөв юм. Хамгийн түгээмэл байдаг скэммуудыг дурдвал: мэдээлэл дугтуйлах, эмнэлгийн нэхэмжлэл, шилжүүлэгийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн угсрах, сүлжээний маркетинг зэрэг болно. Эдгээрээс зарим заль мэхнүүдийг дэлгэрэнгүй танилцуулбал:
Чек-бэлэн мөнгө скэм
Нигерийн гэж нэрлэгддэг энэ скэмд улс хоорондын мөнгөний шилжүүлгийн тухай яригдана. Скэммэр хүмүүсийг итгүүлэхийн тулд хууль ёсны гэж харагдахаар төрөл бүрийн хуурамч бичиг баримт, албан захиа, төлбөр, зээлийн төлбөрийн бичиг баримтууд, банкны шилжүүлэг зэргийг хэрэглэнэ. Ийнхүү золиосоо уургалсны дараагаар олон улсын татвар, болон зарим суутгалаас болж чек, эсвэл мөнгөний ордерийг бэлэн мөнгө болгоход түүний туслалцаа хэрэгтэй байгаад итгүүлж түүнд түүний нэр бичигдсэн чек, мөнгөний ордерийг илгээх ба харин эдгээр мөнгөний зөвхөн тодорхой хэсгийг тухайн байгууллагад буцааж илгээхийг хүснэ. Хохирогч дээрх дурдсан мөнгийг нь илгээсний дараагаар өөрийн банк, санхүүгийн газраас түүний хийсэн чек, мөнгөний ордер нь хуурамч, мөнгө авах боломжгүй байгааг олж мэдэх ба харин түүний скэммерүүдэд шилжүүлсэн мөнгө нь хууль ёсны тул мөнгөөрөө хохироод үлдэнэ.
Дахин илгээх
Энэхүү скэм нь ихэвчлэн ажлын саналын хамт виа емайлээр ирдэг. Хуурамч “ажил олгогч” Нигерийн скемийн адилаар хуурамч гэрээ, бусад бичиг баримтыг ашиглана. Ийнхүү хохирогчид итгүүлснийхээ дараагаар түүний гэрийн хаягаар илгээмж илгээх ба түүнийг өгсөн хаягийн дагуу дахин илгээхийг хүсдэг. Энэ үйлдлийг гүйцэтгэснээр хохирогч хулгайлагдсан эд хөрөнгийг хүлээн авсан, шилжүүлсэн хэргээр /бичигдсэн хаяг нь үндэслэл болж/ цагдаагийн газрын хаалгыг татахад хүрнэ.
Скэм мэдээлэл дугтуйлж илгээх
Энэ төрлийн скэм нь ихэвчлэн “бүртгэлийн” гэж нэрлэгдэх урьдчилан төлдөг мөнгөтэй холбоотой. Энэ мөнгийн төлснөөр “ажил олгогч” хохирогчоос ихэвчлэн яг нэг төрлийн заруудыг хохирогчийн өөрийнх нь танил тал, мэддэг хаяг уруугаа илгээхийг хүснэ. Ингээд эдгээр зард хариу ирвэл үйл ажиллагаа хэрхэн явагдаж эхэлдэг талаар зааварчилгаа, гарын авлага бүхий мэдээллийг дугтуйлж шинэ “ажилчин”-д илгээнэ. Хохирогч “ажил олгогч”-оос зараас ирсэн хариуны тоогоор цалинжина.
Эмнэлгийн тооцооны үйл ажиллагаа
Уг багц бизнесийн зар сурталчилгаанаас харахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардсан байдаг. Эдгээр зарууд нь маш бага хэмжээний мөнгийг хөрөнгө оруулснаар эмнэлгийн тооцооны ажлын том зах зээл бүрэн хэмжээгээр таны өмнө онгойно гэсэн утгатай байна. Бодит байдал дээр бол эмнэлгийн биллингийн ажлын зах зээл нь нэлээд өрсөлдөөн ихтэй бөгөөд тодорхой тооны цөөхөн хэдэн том, маш тогтворжсон компаниудын эргэн тойронд эргэлдэг байна. Дээрх заруудын дагуу хөрөнгө оруулсан хүмүүсээс зөвхөн цөөн тооных нь үйлчлүүлэгч олж бага хэмжээний мөнгө олж эхлэх боловч анхны оруулсан мөнгөө нөхөх ч чаддаггүй байна.
Гэрээр ажиллах ажлын жагсаалт
Эдгээр скэм нь гэрээсээ ажиллах ажилчин авч байгаа компаниудын жагсаалтыг худалдаалах талаар юм. Тэдний зардаг жагсаалт нь бараг шинэчлэгддэггүй бөгөөд ихэвчлэн ямар ч үр ашиггүй үр дагаварт хүргэнэ.
Phishing скэм
Энэ төрлийн скэм нь хохирогчдын нууц мэдээллүүдийг уран аргаар нууцаар авахтай холбоотой юм. Эдгээр скэммерүүдийн емайл нь мэргэжлийн гэж харагдахаар лого тэмдэг, мэдээлэлтэй байх бөгөөд хүмүүсийг сайт дахь өөрсдийн данс уруугаа орж хувийн мэдээллээ яаралтай баталтгаажуулах шаардлагатай гэсэн утга бүхий байна. Линкүүд нь хуурамч вэб сайт уруу хэрэглэгчийг хөтлөх ба банкны дансны дугаар болон бусад хувийн мэдээллээ дахин шинэчлэхийг хүссэний дагуу оруулснаар таны нууц мэдээллүүд скэммэрүүдэд шилжиж тэднийг хууль бусаар ашиглах боломжийг олгоно.
Дээр дурдсан скэмүүдээс зайлсхийхийн хамт нэлээд хэмжээний мэдээллийг цуглуулснаар ажил хайгчид хууль ёсны ажил олох боложтойг дурдсан билээ. Харин боломжийн хэмжээний орлого олж эхлэх хүртэл нэлээд хэдэн жилийг зарцуулах хэрэгтэй болдог гэж гэрээсээ эмнэлгийн бүртгэл хөтөлдөг нэгэн эмэгтэй бичжээ. Тэрээр одоо боломжийн цалин авч байгаа төдийгүй байгууллагаасаа цалингаас гадуурх тэтгэмж авч эхэлсэн байна. Хэдийгээр түүний одоогийн авч байгаа цалин, тэтгэмж нь компанийн байранд очиж ажилласнаас арай багаар тогтоогдог ч гэртээ ажиллах нь тодорхой хэмжээний зардлуудыг хэмнэдэг тул тэрээр сэтгэл хангалуун байгаа аж. Эдгээр ажлаас гадна эхчүүд гэрээрээ өөрийн гэсэн бизнес эхлэх нь боломжийн байж болох юм. MasterCard International байгууллагаас гаргасан судалгаагаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь гэрээсээ үйл ажиллагаа явуулдаг гэж гарчээ. Home-Based Working Moms байгууллагын үндэслэгч, захирал Лэслэй Спэнсерийн хэлж байгаагаар эмэгтэйчүүдийн гэрээр хийдэг хамгийн түгээмэл бизнесүүдэд Tupperware, Mary Kay Creative Memories зэрэг бүтээгдэхүүн зарах, дэмжлэг үзүүлэгч дасгажуулагч, виртуал туслагч зэрэг ажлууд ордог байна. Тэрээр гэрээр хийх ажлуудын саналуудын хувьд сайн судлах хэрэгтэй гэсэн бөгөөд скэммерүүдэд хууртагдсан эхчүүдээс утасны дуудлага 7 хоног бүр л түүнд ирдэг ажээ.
Доор www.hbwm.com болон Federal Trade, BBB байгууллагын эх сурвалжаас авсан сануулгуудыг толилуулъя.
Асуулт тавь. Ямар төрлийн үйл ажиллагааг ямар шатаар хийж гүйцэтгэх хэрэгтэй вэ? Цалингаар уу эсвэл суутгалаар цалинжих уу? Хэн надад төлөх вэ? Хэзээ би хамгийн эхний цалингаа авах вэ? Энэ ажлыг программын /ажлын багаж хэрэгсэл, гишүүнчлэлийн татвар зэрэг ороод/ нийт үнэ нь хэд вэ? Энэ мөнгийн төлснөөр би юу авах вэ?
· Ажилд хэзээ ч битгий мөнгө төл. Скэммерүүдийн ихэнх нь сонин сэтгүүлийн зар, материал хувилах болон бичиг хэргийн хэрэгсэл худалдаж авах зэрэгт өөрөөс чинь мөнгө шаарддаг. Түүнчлэн эдгээр компаниуд таныг энэ ажлын талаарх танилцуулга зааварчилгаанд эсвэл “зааварчилгаа” программд мөнгө төлөхийг шаардаж магадгүй. Эдгээр рекламаас болж хэрэглэгчид олон мянган доллар, дээрээс нь алтан цаг, энергээ хий дэмий алддаг байна.
· Тухайн компанийг судал. ВВВ /www.bbb.org/ болон State Attorney General байгууллагын сайтуудаас гомдол гарч байсан эсэхийг шалга.
· Сүүлийн үед гарч байгаа скэмүүдын талаарх мэдээллүүдийг www.scambusters.org болон National Fraud information center байгууллагын www.fraud.org сайтуудаас олж мэдэх.
· Болгоомжтой бай. Эдгээр компаний талаар гомдол байхгүй байна гэдэг нь уг компанийг хууль ёсны гэдгийг батлах баталгаа болохгүй. Шударга бус компаниуд баригдахгүйг тулд нэрээ солих, нүүх зэрэг аргуудыг хэрэглэдэг.
· Энэ талаар номнуудаас мэдээлэл авч болно. Жишээ нь “101 Best Home-Based Businesses for Women”, “Making Money with your Computer at Home”
Ингээд гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүддээ амжилт хүсэхийн хамт гэрээр хийх ажлын талаар хуримтлуулсан туршлага, мэдлэгээсээ бусадтайгаа хуваалцахыг уриалж байна.
Эдгээр дээр нэмж хэлэхэд 2006 оноос хойш интернэт бизнес нэлээд илүү хөгжиж ирж байгаа бөгөөд үүнтэй холбогдсон скэм гарч ирснийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэдийгээр бизнестэй холбоогүй ч байгалийн гай гамшгийн үеэр хүмүүсээс мөнгөний хандив хуурамчаар цуглуулах скэм дээр их гарч байгааг мэдээллийн хэрэгслэлээр сануулсаар байгаа билээ /Б.Д 3/3/2010/.
Wednesday, March 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
ХҮСНЭГТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ БИЧНЭЭСЭЭСТЭЙ ГЭЖ ЮУ !!
ReplyDeleteБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!
Би өөрийн бөөмийн 1-ийг яаж зарж, баян болсон талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Миний нэр бол Оюун Монголоос ирсэн. Би ядуу, эмгэнэлтэй эмэгтэй байсан бөгөөд интернетэд бөөр худалдаж авах талаар интернетээр интернет дээр очиж, Pradhan эмч нар интернетээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрнийхээ 1 хувийг хандивласан бөгөөд би бөөрөнд 780,000 доллар хандивласан. Одоо би Монгол улсад байгаа баян, аз жаргалтай эмэгтэйчүүд байна. Би өөрийн компанийг үүсгэн байгуулсан. Би 780,000 доллартай боллоо.
бөөр. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
үнэ: $ 780,000.00USD