Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, March 13, 2010

Машин ихтэй замын ойролцоо өсвөл хүүхдүүд уушигны өвчин тусах магадлалтай.

Энэ мэдээг 2007 оны 1-р  сард ДМ сонинд нийтлүүлж байсан байна. Хэдийгээр хуучин ч гэсэн мэдээлэл нь одоо ч хэрэгцээтэй билээ. Үүнийг байр хөлслөх, худалдаж авахдаа анхаарахад илүүдэхгүй юм. Тэгээд ч хурдны замын ойролцоох байрны зарах үнэ арай хямд байдгийг та бүхэн анзаарсан байхаа. Б.Д
Хурдны замын ойр байршилтай гэр оронд өссөн хүүхдүүдийн уушигны батгаамжийн өсөлт удаашрах буюу зогссоноор цаашид том болсон хойноо уушиг ба зүрхий хүнд өвчнөөр өвчлөх магадлал ихтэй болохыг Өмнөд Калифорний эрдэмтэн судлаачдын 8 жилийн турш 3600 гаруй хүүхдүүдийг хамруулсан судалгааны дүнгээс гарчээ. Эдгээр хүүхдүүд астма өвчнөөр амархан өвчлөхөөс гадна уушигны хөгжлийн зогсолтын улмаас 50 нас орчмоос эхлэн зүрхний хүнд өвчинд нэрвэгдэх магадлал нь ихтэй болдог гэнэ.

 Доор агаарын бохирдлоос уушигны үйлчлэлийн хамаарлыг хүснэгтээр харуулжээ. Эдгээр хасах үзүүлэлт нь амьсгалын багтаамжийн өөрчлөлт болно.
 Хурдны зам хүртэлх зай 10 настайдаа 18 настайдаа 8 жилийн доторх өөрчлөлт
1/3 майлд -23 -121 -98
2/3 майлд -32 -93 -61
2/3-1 майлд -34 -78 -44
Жишээ нь, хурдны замаас 1/3 майл зайтай газар амьдарч байсан хүүхэд 1 майлаас илүү зайд амьдарч байсан хүүхдүүдийг бодвол 8 жилийн турш дунджаар 98 миллилитр агаар дутуу амьсгалдаг байна. Ийнхүү хурдны замаас 1 майл зай дотор амьдарч байгаа хүүхдүүдийн нийт уушигны багтаамж нь зохистой хэмжэээнээс 3 хувиар бага болдог байна.
Энэхүү судалгааны үр дүн цаашид байшин барилга, зам, сургуулийн барих байршлын сонголтонд нөлөөлнө гэдэгт эрдэмтэд найдаж байгаа юм байна.

SacBee сонины эх үүсвэрийг ашиглав.

No comments:

Post a Comment