Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, March 18, 2010

Тооллого, татвар болон бусад мэдээ

Тооллого.


Өнгөрсөн долоо хоногт улс даяар айл бүрт энэ долоо хоногт тооллогоны хүснэгтийг бөглөж явуулах захиа очсон байгаа. Америкийн хүн амын тооллого 10 жил тутамд явагддаг бөгөөд 2000 онд явагдсан тооллогонд Монголчууд тийм ч идэвхтэй оролцоогүй нь U.S. Census бүртгэлийн газрын сайтаас Монгол хийж хайхаар бүртгэгдсэн хүн гарч ирэхгүй “0” байгаагаас харагдаж байна. Энэхүү бүртгэлд та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж уриалах гэсэн юм. Учир нь Монгол гэдгээр бүртгэлд орно гэдэг нь Монголчууд энэд байдгийг гол тоон илэрхийлэл болж бидний дуу хоолой бусдад сонсогдох, өөрсдийн эрх ашгийг төлөөллийг бий болгох зэрэгт төдийгүй бизнес, нийгмийн ач холбогдол их юм. Наад зах нь “undeserved” буюу нийгмийн элдэв ашиг тусаас тэгтлээ хүртэж чаддаггүй Монгол коммунитигийн хувьд ийм тооны хүмүүс байдаг тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх талаар засгийн газар, нийгмийн газрууд, ашгийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад барьц болох боломжтой. Мөн энд байгаа хүмүүст хүрч ажиллах, үйлчилгээ үзүүлэх зэрэгт Монголын болон эндхийн монгол коммунитигийн байгууллагуудаас үүнд үндэслэн боломжийн мэдээллийг авах бололцоог олгоно. Бизнесийн гэдэгт Монголчуудад зориулсан төрөл бизнес хийхэд судалгааны гол эхлэх цэг энэхүү тоон үзүүлэлт болох юм. Энэ жилийн тооллогонд хүмүүсийн цагаачлалын статусыг асуусан асуулт байхгүй бөгөөд ирсэн хүснэгтийг үнэн зөв бөглөөд явуулахад л хангалттай юм. Энэ талаар коммунитигийн байгууллагууд хүмүүст бөглөхөд нь туслах үйл ажиллагаа зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Татвараа бодох сүүлийн хугацаа хүртэл сар үлдлээ.

- Earned Income Tax Credit энэ жилийн хувьд үргэлжилж байгаа. Энэ нь ажил хийж бага орлого олсон, зохих ёсны нийгмийн даатгалын дугаартай хүмүүст олгоддог кредит /хэн нэг нь ITIN-тай бол нөхцөлийг нь хангахгүй/ бөгөөд нэг ёсны хүмүүсийг улсаас тэтгэмж авалгүйгээр ажил хийж, орлоого олохыг нь дэмжиж улсаас өгдөг мөнгө гэж ойлгож болно. 2009 оны татварын хувьд 3 болон түүнээс дээш хүүхдүүдтэй хүмүүст дээд тал нь $5657, 2 хүүхэдтэй бол $5028, 1 бол $3043, хүүхэдгүй бол $457 авах боломжтой ба гэхдээ энэ үнийн дүн нь орлогын хэмжээ болон бусад зүйлээс хамааран хэлбэлзэнэ. Үүнд санаа зовёны хэрэггүй ба татварын программууд аяандаа автоматаар бодоод өгөх болно. IRS-ээс мэдээлж байгаагаар бага орлого олсон олон хүн татвараа бодуулаагүйн улмаас энэхүү кредитийг ашиглаж чадалгүйгээс жил бүр олон сая доллар улсын данс уруу буцдаг гэсэн байна. Жишээ нь IRS 2006 оны татвараа бодуулаагүй 1.4 сая хүмүүсийн авах ёстой 1,3 биллион долларыг удахгүй буцаах болж байна. Татварын буцаалт мөнгөө авах хүсэлт гаргах хугацаа 3 жил байдаг бөгөөд 3-н жилийн дотор мөнгөө авах гэж хандаагүй бол улсын сан уруу шилждэг тул 2006 онд татвараа бодуулаагүйгээс буцаалт мөнгөө авч чадаагүй хүмүүс ирэх 4-р сарын 15-аас өмнө нөхөн бодуулж явуулах ёстой. Өмнөх жилүүдийн татварын формуудыг IRS www.irs.gov-ийн сайтаас авах боломжтой. Гэхдээ мөн энэ мөнгө чинь хэрэв татварт өртэй бол өрөнд чинь шилжих болно. Түүнчлэн өмнө татварт ноогдох хэмжээний орлого олсон ч татвараа бодуулгүй явж байсан бол IRS-ээс татвараа нөхөж бодуулж явуулахыг шаардах зэрэг асуудал гарах боломжтойгоос хүмүүс төвөгшөөж нөхөн бодолт хийлгэхгүй явдаг. Өөрөөр хэлбэл мөнгө авахаар бол 3 жилийн дотор хандах хэрэгтэй гэдэг бол мөнгө төлөхөөр бол хэдийн жилийн өмнөх ч өрөө нэхэх болно. Ер нь энэ улсад оршин сууж зохих үүрэг хүлээж байсныг чинь батлах гол үзүүлэлт тул ямар ч тохиолдолд төвөгшөөж орхиж явснаас татварын асуудлаа зохицуулж янзалсан байх нь зүйтэй гэж боддог.

- IRS www.irs.gov сайтын Where’s My Refund хэсэг уруу орж асуусан хувийн мэдээллээ өгч банкны данс уруу чинь хэзээ мөнгө чинь орохыг харж болдог. Тэгвэл таны мөнгөний буцаалт чек чинь ирэхгүй удаад байвал мөн дээрх сайт уруу орж шалгаарай. Зарим тохиолдолд хаягаа буруу бичсэн тохиолдолд “хүргэх боломжгүй байсан” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Ийм бол хаягаа онлайнаар засч бичиж бөглөөрэй.

- W2-ээ олж авч чадахгүй байгаа бол ажил олгогчоос болон бусад санхүүгийн байгууллагаас олсон орлогыг чинь улсад мэдээлсэн мэдээллийг шалгах боломжтой. Үүний тул Federal Tax Board-ийн өөрийн мужийн сайт уруу орж MyFTB-ийг сонгох хэрэгтэй. Жишээ нь Калифорнийнх www.ftb.ca.gov. MyFTB өөрийн данс уруу орохын тулд таниас Нийгмийн даатгалын дугаар, мөн “customer service number” асуух болно. “customer service number”-ийг мөн өөрийн өмнөх татварын мэдээлэлд үндэслэн уг сайтаас авах боломжтой бөгөөд нэгэнт MyFTB данс уруугаа орсон бол зөвхөн W2-ийн мэдээлэл гэлтгүй өмнөх жилүүдийн татварын бодолтоо хүртэл үзэх боломжтой юм.

- Манайханд аль зэрэг хамааралтгүй хэлж мэдэхгүй юм. Гэхдээ мэдэж явахад илүүдэхгүй байх. Татварт ноогдох орлогод ажлаас халагдсаны ажиллаж байсан газраас нь өгсөн тэтгэмж, илүү төлөгдсөн амралт/өвчтэй байсан өдрүүдийн мөнгө, мөн улсаас авсан ажилгүйдлийн тэтгэмж ордог юм байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд федерал татварын бодолтонд орлого, харин мужийн бодолтонд татварт ноогдох орлогот тооцдоггүй аж. Гэхдээ энэ жилийн хувьд Конгрэссээс түр зуурын татварын чөлөө буюу нэг хүнд ажилгүйдлийн тэтгэмжийн эхний 2400 долларыг орлогоос хасахыг зөвшөөрсөн хууль гаргасан. Нөгөө талаас ажил хайхад гаргасан зарим зардлууд татаварт ноогдох орлогоос хасагдах боломжтойг та бүхэн мэдэж байгаа. Үүнд: resume хэвлэлт, шуудангийн зардлууд, утасны холын ярианы төлбөр, факс болон бензин, толл, өөр хотод ярилцдаганд орсон бол зочид буудлын зардлууд зэрэг аяллын зардлууд багтаж болно. Гэхдээ энэхүү хасалтын нөхцөлийг хангахын тулд “бусад /miscellaneous/” гэсэн ангиллын зардлууд чиний AGI-ын 2 хувиас хэтрэх ёсгүй. Түүнчлэн ажлын улмаас нүүхсэн зардлыг хасах боломжтойг өмнө нь мэдээлж байсан билээ. Дэлгэрэнгүйг IRS-ийн сайтаас болон 4128 буюу “Tax Impact of Job Loss” хэвлэлтээс олж хараарай.

- IRS-ийн мэдэгдсэнээр “тээврийн хэрэгслэлийн зардал өмнөх жилүүдээс буурсны дагуу”2009 оны бизнест хэрэглэсэн миллеаж тариф 1 майлд 55 цент байсан бол 2010 оны хувьд 50 цент, мөн эрүүл мэндийн болон нүүх үеийн миллеаж 24 центээс 16.5 фент болж тус тус буурах юм байна.

- Бага орлоготой хүмүүст татвар бодож өгөх үнэгүй үйлчилгээ улс даяар байдгийг та бүхэнд дахин сануулах гэсэн юм.. VITA буюу Volunteer Income Tax Assistance төвүүд /эдгээрт ашгийн бус байгууллага, шашины байгууллагууд, нийтийн сургууль, номын сан, засгийн газрын агентлагууд, банк, хувь хүмүүс хамтарч ажилладаг/ ахмад настангууд, бага орлоготой хүмүүс үнэгүй татвар бодож өгдөг. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол хэрэв би зөв сонссон бол зөвхөн 5000 хүртэлх долларын орлого олсон бол туслах болно. Цэвэр цалингын орлоготой хүмүүс заавал байгууллага, өөр хүмүүст мөнгө төлөлгүйгээр эдгээр төвүүдээр очоод бодуулаарай. Өөрийн чинь гэрийн ойролцоох төвүүдийн хаягийг дээр дурдсан FTB-ын сайт болон (800) 829-1040 утсаар авах бололцоотой.

- American Recovery and Reinvestment Act of 2009 буюу тусламжийн мөнгөнөөс татварт тусгагдаж байгаа зүйлсийн бидэнд хамааралтайгаас дурдвал: Making Work Pay /мөн 2010 оныход бас үйлчилнэ/ буюу ажил эрхэлсэн хүн бүрт $400, гэр бүл бол $800-ийн кредит өгч байгаа. Үүнд хувиараа орлого олсон хүмүүс ч хамрагдах ба зөв нийгмийн даатгалын дугаартай хүмүүс нөхцөлийг хангана. Түүнчлэн гэр бүлийн хувьд нэг нь зөв нийгмийн даатгалын дугаартай байхад л тэр хүн нь уг кредитыг авах бололцоотой. Анх удаа байр авсан хүмүүст олгох 8000 хүртэл долларын кредит /энэ жил 6 сар хүртэл сунгагдсан/, шинэ машин авсан хүмүүст зориулсан татварын хөнгөлөлт, дээр дурдсан EITC болон хүүхдийн татварын кредитын /Child tax credit/ хэмжээ түр хугацаагаар нэмэгдсэн, мөн байр эзэмшигч гэр орондоо энерги хэмнэх бүтээгдэхүүн худалдаж авсан, өөрчлөлт хийсэн бол авах кредит зэрэг орж байна. Иймд эдгээр өөрчлөлтүүд 2009 онд гарсан бол татвар бодож байгаа хүндээ хэлээрэй.

Энергид хэмнэлттэй гэр орны цахилгаан хэрэгслэлийн мөнгө буцаах программын талаар өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл www.Ecorebates.com гэдэг маш аятайхан сайт байна. Уг сайтааас муж мужаар нь мэдээллийг ангилж, хэрэгцээт сайтууд уруу линктэй, мөн цахилгаан хэрэгслэлийг харьцуулах, цахилгаан ус хэмнэх талаар зөвлөгөөнүүдийг багтаасан байна. Орж үзээрэй.

Эдийн засаг удаан ч гэсэн өсөж байна.

Үйлдвэрлэл, констаркшин, хувийн орлого, хэрэглэгчийн зарцуулалтын үзүүлэлтүүдэд үндэслэн дүгнэлтүүдээс үзэхэд Америкийн эдийн засаг хэдийгээр маш удаан ч гэсэн өсөлт нэгэнт мэдрэгдэж эхлээд байна. Үүнд хувийн орлогын хэмжээ өмнөх сарынхаас 0.1 хувиар өссөн буюу 12.2 биллионд хүрчээ. Жижиг бизнесүүдийн хувьд ч гэсэн оролгын өсөлт мэдүүлж эхлээд байна. Харин констракшин салбарын өсөлт хэлбэлзэлтэй буюу өмнөх саруудад нэмэгдсэн ч 1-р сард дахин унасан үзүүлэлттэй гарчээ. Хэдийгээр нийт дүнгээр констракшин зарцуулалт 0.6 хувиар буурсан ч хаузин /байрны/ констракшин 1.3 хувиар нэмэгдсэн ч энэ нь түр зуурынх байх магадлалтай гэжээ. Орон сууцны бус /коммершил/ констракшин 2.1 хувиар буурч гарчээ. Сорри, манай хэдэн барилгын залуучуудад одоохондоо ажил муу хэвээр байхнээ.

The Federal Reserve байгууллагын мэдээгээр айл гэрийн санхүүгийн чадавхи /household net worth/ сүүлийн улиралд бага зэрэг буюу 1,3 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн 3 улиралд дараалан гарч байгаа өсөлт бөгөөд энэ нь тогтворжиж байгааг илэрхийлж байна. Энэхүү гэр бүлийн санхүүгийн чадавхийг байр, чекэн данс, хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгөөс өр төлбөрийн хэмжээг хасч гаргаж ирдэг ба хэдийгээр эдгээр өссөн үзүүлэлт гарч байгаа ч хямрал болохоос өмнөх үеийн хэмжээнд буюу 65.9 трилион долларт хүрэхийн тулд дахин 21 хувиар өсөх хэрэгтэй болно. Энэ үзүүлэлтээс Америкийн эдийн засгийн 70 орчим хувийг илэрхийлдэг худалдан авалт шууд хамаардаг ба сүүлийн хэдэн саруудад хүмүүс болгоомжтой ч гэсэн мөнгөө зарцуулж эхлээд байна.

1 comment: