1. Жил бүр 3-р сард нэг өдрийг Дэлхийн бөөрний өдөр болгдог бөгөөд энэ жилийн хувьд энэ өдөр 3-р сарын 11-д болох юм байна. Жил бүр энэ өдрөөр The National Kidney Foundation байгууллагаас Америк даяар бөөрний үнэгүй үзлэг, шинжилгээг хийдэг билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг болон өөрийн чинь амьдардаг газрын чинь ойролцоох ямар ямар хотуудад үзлэг явагдах талаар http://www.kidney.org/ сайт уруу орж үзээрэй. Түрүү жил энэ үзлэг Сакраментод таарч нэг, хоёр монгол хүн шинжилгээ өгөөд амжсан. Зөвхөн бөөр гэлтгүй биеийн ерөнхий үзлэг, жин зэргийг үзээд шинжилгээний хариу, зөвлөгөөг нь удалгүй шуудангаар ирүүлдэг юм билээ. Харамсалтай энэ жил Сакто болон Бэй Ариагийн ойролоох газруудад цэг алга байна. Харин эндээс 2 цаг орчмын зайтай Modesto хотод үзлэг н явагдах аж. Үнэхээр шаардлагатай хүмүүс бол холбогдож аппойнтмент хийлгэж очоорой.
2. Сактогийн дэргэдэх Thunder Valley Casino зочид буудал болон тоглоомын заалын өргөтөл нь 7 сард дуусах тийшээ хандах бөгөөд үүнд хэрэгцээтэй байгаа 600 гаруй ажилчдыг /тал нь бүтэн цагийн/ шинээр авахаар эхнээсээ өргөдөл хүлээн авч эхэлсэн байна. http://www.thundervalleyresort.com/employment.aspx
3. Kaiser permanente-ээс дунд болон ахлах ангийн сурагчдын дунд "Don't Buy the Lie" гарчигтай тамхины эсрэг самбар байрлуулах дизайнны уралдаан зарласан байна. Гранд 2 шагналд тус бүр 1000 долларын гифт карт, мөн бүтээл нь хавраас Сакто орчмын самбаруудад байрлагдах ба шагналт байрныхан тус бүр 50 доллар авах аж. урадааны бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа 3-р сарын 19. Өнгөрсөн жил энэхүү урладаанд 8500 хүүхдүүд оролцсон гэсэн байна.
уралдаанд ороцохыг хүссэн хүүхдүүд http://www.kpdontbuythelie.org/ сайтаас дэлгэрэнгүй олж авааарай.
4. Elk Grove Unified School District-ээс өөрсдийн К-6 анги хүртэлх хүүхдүүддээ зориулж шүдний үнэгүй үзлэг зохион байгуулах аж. 3-р сарын 12-д Florin Elementary /7300 Kara Drive, Sacramento - (916)383-0530/ дээр, 4-р сарын 16-д Helen Carr Castello Elementary School /9850 Fire Poppy Drive, Elk Grove - (916) 686-1725/ дээр өглөө 8 аас өдөр 12 хүртэл үргэлжилнэ гэжээ.
Friday, March 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment