Юта мужид хууль бус ажилчдад зориулсан хууль батлагдлаа.
Америкийн мужуудаас анх удаа Юта муж хэдийгээр Бүгд найрамдах намын хяналт бүхий танхимуудтай ч хууль бус ажилчдыг хуулийн дагуу ажиллахыг хүлээн зөвшөөрсөн “anti-Arizona” хуулийг баталлаа. Ютагийн энэ хуулийн багцанд Аризона мужийн хуулийн адил цагдаа нар гэмт хэргийн болон хуулийн жижиг зөрчлийн улмаас баригдсан хүмүүсийн цагаачлалын статусыг шалгах зэрэг хатуу нөхцөл орсон ч тус мужийн бизнес, фарм группууд, Мормон сүмийн томоохон шахалтаар уг хууль батлагдаж чадлаа. Үнэхээр бодит нөхцөл байдлыг харж үзэлгүйгээр олон мянган хүмүүсийг мужаасаа нүүх нөхцөлийг үүсгэсэн Аризона мужид батлагдсан цагаачлалын хуулийг бодвол зохих талууд харилцан тохиролцоонд хүрч хууль бус оршин суугчдыг хуулийн талаас хянах хяналтаа сайжруулахын хамт эдийн засгийн нөхцөл шалтгааны улмаас ажиллах хүчний хэрэгцээг харж үзэн тэдэнд хуулийн дагуу ажиллах бололцоог олгож байгаа учраас уг хуулийг anti-Arizona гэж нэрлэж байна. Уг хуулиар Ютад ажиллаж амьдарч байгаагаа баталсан хууль бус иргэдэд 2 жил хүртэлх хугацаатай ажиллах эрх олгох аж. Гэхдээ үүний тулд тодорхой хэмжээний торгууль төлж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь батлагдах ёстой юм байна. Ингэснээр тус мужийн захирагчид 2013 он хүртэл Нэгдсэн улсын Засаг захиргаатай зочин ажилчин программын талаар тохиролцох хугацааг өгөх болно гэж үзэж байна. Нэгдсэн улсын хуулиар хууль бус ажилчдыг ажилд авахад хориглосон байгаа билээ. Гэвч зарим цагаачдын эрх ашгийг хамгаалах байгууллагын зүгээс уг хуульд болгоомжлон хандсан нийтлэлүүд хэвлэгдсэн энэ тэнд харагдаж байна. Ямархуу байдлаар хүмүүс хүлээж авч байгааг тэнд сууж байгаа Монголчууд маань мэдээлэх бизээ.
Хэрэв цагаачлалын асуудлаар Обамагийн ЗГ-аас ямар нэг алхам хийхгүй бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа муж бүр өөр өөрийн зөв гэсэн нөхөөс хуулиудыг батлаж эхлэх бололтой. Beehive буюу хаагдмал гэж тооцогддог Юта муж харьцангуй дэвшил бүхий хуулийг баталж байхад харьцангуй ардчилсан бөгөөд хүн амын ¼ их хувийг цагаачид эзэлдэг, нийт хүүхдүүдийн тал хувь нь ядаж нэг цагаач ээж аавтай, фарм ажилчид ихээр хэрэгцээтэй байдаг “Алтан” муж маань ямар нэгэн алхам хийнэ байгаа гэж эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүх талууд хүлээж эхэллээ. Зарим нэг гайгүй мэдээ сонсогдож л байна. Жишээ нь LA-ийн цагдаагийн хэлтсээс хууль бус жолооч нарт зориулж дүрмээ бага зэрэг өөрчилсөн байна. DUI буюу согтуу жолооч нарыг шалгах цэгүүд дээр зогсоогдсон эрүүл, ууссан аль ч үнэмлэхгүй жолооч нарын машиныг ачуулснаар түүний дараа машинаа авахын тулд хэдэн зуугаар ч зогсохгүй мөнгийг төлөх хэрэгтэй болдог билээ. Тэгвэл шинэ дүрмээр хэрэв жолооны үнэмлэхгүй хүн зогсоогдсон бол түүний машиныг уг машины бүртгэлтэй эзэн нь ирж авч явж болохыг зөвшөөрсөн байна. Ингэснээр цагаачид нэлээд мөнгийг хэмнэж, нөгөө талаас цагдаа нар жинхэнэ гэмт хэрэгт анхаарууллаа хандуулах бололцоог өгч байна гэж сонинд дурджээ. Аризона гэснээс эмнэлэгүүдийг хууль бус гэж шижиг төрүүлж буй өвчтөнийг хууль сахиулагч байгууллагуудад мэдэгдэх, энэд төрсөн хүүхдүүдийг автоматаар иргэн болгодог үндсэн хуулийг өөрчлөлтийг өөрчлөхийг Supreme Court-д хүчтэй тулгах зэрэг заалтууд бүхий 5 хуулийн заалт өнгөрсөн 7 хоногт мужийн Сенатад орж ирээд уналаа. Үүнд мужийн бизнес бүлгүүд үүний дотор тус мужийн худалдааны танхимаас шахалт нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Тус танхимын даргын өгүүлж байгаагаар өнгөрсөн оны 4 сараас хэрэгжиж эхэлсэн цагаачдын эсрэг хатуу SB1070 хууль улс даяар болон дэлхий нийтийн анхаарлыг тэгж татна гэж хүмүүс, түүний дотор би ч гэсэн тооцоолоогүй байсан билээ. Гэтэл тэдний зүгээс үүссэн энэхүү сөрөг уур амьсгалын улмаас мужийн жуучлалын бизнес 15-150 сая долларын алдагдал хүлээсэн гэж тэрээр өгүүлжээ.
Бензин
Өнгөрсөн намар $80 байсан газрын тосны 1 баррелын үнэ дэлхийн зах зээл дээр $100 гараад байна. Дэлхий нийтээр эдийн засгийн байдал сайжирч эхэлсэн, Энэтхэг, Хятадын нэмэгдэж байгаа бензиний эрэлт зэрэгт үндэслэн газрын тосонд орж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа болон Libya, Арабын улсуудад гарч байгаа тогтворгүй байдал зэрэг үний өсөлтөнд түлхэц өгчээ. Дээр нь бензиний үнэнд нөлөөлдөг өөр нэг үзүүлэлт бол түүнд ноогддог татварууд юм. Жишээ нь Европт бензин өндөр үнэтэй байдаг нь тэнд татвар өндөртэйгээс шалтгаалдаг аж.
Хот, район, зип кодоор ойр байрладаг хамгийн хямд бензин байгаа түгээгүүрийн газруудын жагсаалтын гаргаж авч болдог www.GasBuddy.com www.SactoGasPrices.com сайтуудаас харвал нэгдсэн улсын бензиний дундаж үнэ $3.57 байхад Калифорний дундаж $4.019, Сактогийнх $3.97 байна. Калифорнид бензиний үнэ бусад мужуудаас арай их байдаг нь бидний заримынх нь боддог шиг бензин түгээгүүрийн газрууд илүү орлого олох гээд үнээ өндөр тогтоодогт биш, бензинд ноогдуулдаг нэгдсэн улсын татвар /галлон тутамд 18.4 цент/ дээр нэмээд мужаас авдаг татвар нь /галлон тутамд 35.3 цент/ бусад мужуудынхаас их байдагт юм байна. Америкийн хэмжээгээр түгээгүүрийн газрууд нэг галлон бензин тутмаас дунджаар 11-12 центийн ашиг олдог гэнэ. Хэрэв тэд бензиний үнээ илүү тогтоовол жолооч нар тэр бүр зогсож бензин авахгүй. Иймд тэд түгээгүүрийн газар байрлах дэлгүүрийнхээ орлогоор ашигаа нэмэгдүүлдэг ажээ.
Цалинтай чөлөө авч болдог Калифорний “Family Leave Law” хууль
Калифорн, тэр дундаа Бэй Ариад улам олон Монголчууд хууль ёсоор /бичиг баримтаараа/ ажилладаг болоод байгаа тул тэдэнд хамааралтай нэгэн хуулийн талаар мэдэж байхад илүүдэхгүй байхаа. Калифорнид 2002 онд батлагдаад 2004 оноос хэрэгжиж эхэлсэн уг хуулиар хуулийн нөхцөлийг хангасан ажилчин шинээр төрсөн хүүхдээ /аав нь ч гэсэн/ болон хүнд өвчтэй байгаа төрөл саднаа /эцэг эх, үр хүүхэд, хань нөхөр/ асрахаар 6 долоо хоног хүртэлх цалингийнхаа 55 хувьтай тэнцэх хэмжээний /7 хоногт 987 доллар хүртэлх/ мөнгөтэй чөлөөг авч болдог юм байна. Энэхүү тэтгэмж нь ажил олгогчдоос хуулийн дагуу төлдөг мужийн тахир дутуугийн сангаас /State Compensation Insurance Fund/ мужийн Employer Development Department –ийн удирдамжийн дор төлөгддөг тул танай байгууллага болон эздээс чинь нэг ч доллар гарахгүй. Энэ нь цалингүй чөлөө олгодог болон жижиг бизнесийг орхидуулдаг нэгдсэн улсын “Family Medical Leave Act”-аас илүү хүмүүст ашиг тустай хууль билээ. Гэвч үүний талаар Калифорний зарим ажилчид мэддэггүйгээсээ болон хэрэв чөлөө авбал халагдаж магад гэсэн айдсаасаа болоод авч чаддаггүй гэж судалгаагаар гарчээ. Дашрамд дурдахад Worker compensation буюу ажлаа хийх явцдаа гэмтэж, өвдсөн тохиолдолд хэн буруутайгаас үл хамааран мөн дээрх сангаас тодорхой хэмжээний тэтгэмж авдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү даатгалыг тухайн байгууллага, эздүүд бүртгэлтэй ажилчин бүртээ хийж тодорхой төлбөрийг мужид тухайлбал Employer Development Department-д төлж байдаг. Энэ даатгал нь хувийн эрүүл мэндийн даатгалаас өөр бөгөөд зөвхөн ажилтай холбогдож гарсан гэмтэл, өвчлөлтэй холбоотой зардлыг тухайлбал эдгээртэй холбоотой эмнэлгийн зардлуудыг төлдэг. Хэрэв гэмтэл бэртэл чинь ажлын улмаас гарсан бол очсон эмнэлэг, эмчдээ үүнийгээ мэдэгдээрэй. Мөн гэмтлийнхээ талаар эзэн, даргадаа аль болох хурдан мэдэгдэх хэрэгтэй. Тэд таньд /first aid буюу маш хөнгөн гэмтэл л биш бол/ Claim Form цаасыг бөглүүлэхээр өгнө. Үүнд хэзээ, хаана, яаж гэмтсэн зэрэг мэдээллүүдийг авна. Үүнийгээ бөглөөд өгсний дараа дарга чинь мужийн Employer Development Department уруу илгээнэ. Үүний дараа тус байгуулагаас тантай холбогдож ямар ямар бэнэфит авч болох талаар мэдээлэх болно. Хэрэв таны хүсэлт чинь батлагдвал уг сангаас эрүүл мэнд, эмнэлгийн болон түүнтэй холбоотой замын зардлууд төлөгдөх болно. Мөн таны өвчин, гэмтлийн улмаас ажиллаж чадахгүй байгаагийн улмаас алдагдсан цалингийн тодорхой хувь буюу цалингийн 2/3 хувийг /7 хоногийн минимум цалин $126, махимум $490 гэж тооцно. Өөрөөр хэлбэл 126 доллараас бага авдаг байлаа ч 126 доллараар тооцож бодно гэсэн үг./ энэ сангаас төлөх болно. Үүнийг түр зуурын тахир дутуугийн тэтгэмж гэдэг бол хэрэв гэмтэл бэртлийн улмаас насан туршийнх буюу ажлын зах зээл дээр өрсөлдөх чадварыг чинь алдагдуулсан бол “permanent disability benefit’ байнгын тэтгэмж олгох болно. Мөн ажлын улмаас нас барсан хүний ар гэрд олгох тэтгэмжийг мөн энэ сангаас гаргадаг ажээ. Гэмтэж өвдсөн ажилчин 3 хоногоос дээш хоногоор ажилгүй байсан тохиолдолд түр зуурын тахир дутуугийн тэтгэмжийг төлж эхлэх ба 14 хоног тутамд тэтгэмжийг явуулах болно. Гэхдээ дээрх “хүлээлтийн” гэгдэх 3 хоногийн цалинг хэрэв 14 хоногоос дээш хугацаагаар өвчтэй байсан, эсвэл эмнэлэгт хэвтсэн тохиолдолд тус тус олгоно гэж тус байгууллагаас гаргасан гарын авлагат дурджээ. Харин та ажилдаа эргэж орсон тохиолдолд болон таныг эмчилж байгаа эмчээс ажиллах боломжтойг тодорхойлсон, дээд зэргээр сайжирсан тодорхойлолтыг гаргасны дараа уг тэтгэмж зогсох болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.statefundca.com/ сайтаар орж үзээрэй.
Таны цалин нэмэгдээгүй ч арай хэдэн доллараар илүү чек авч байгаагаа та бүхэн анзаарсан уу? Энэ нь 2011 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж байгаа татварын кодний өөрчлөлтийн улмаас та бүхэн ашгийг нь хүртэж байгаа юм. Өнгөрсөн жил батлагдсан өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын татварыг / Social Security Payroll tax/ 2 хувиар багасгасан буюу цалингийнхаа 6.2 хувийг суутгуулдаг байсан бол 4.2 хувиа суутгуулж байгаагаас үүдэж цалин чинь нэмэгдээгүй ч таны авч байгаа мөнгө чинь бага зэрэг нэмэгдсэн билээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд буюу нийгмийн даатгалын татварын зарим хэсгийг төлөх ажил олгогч байхгүй хүмүүс 12.4 хувийг төлдөг байсан бол одоо 10.4 хувийг төлөх болж байна. Ер нь амьдрал тань хүүхэдтэй болсон, гэрлэсэн гэх мэт татварын холбогдолтой ямар нэгэн өөрчлөлт гарвал W-4 формыг дахин бөглөж ажил олгогчдодоо өгвэл таны цалингаас авч үлдэх суутгалуудад зохих өөрчлөлтүүд орж явах болно.
Калифорний шинэ жолооны үнэмлэх удаж ирж байгаа нь
Өнгөрсөн оны 10-р сараас эхлэн Калифорнид шинээр авч байгаа болон сунгуулж байгаа хүмүүст шинэчлэгдсэн жолооны үнэмлэх олгож эхэлсэн билээ. Сүүлийн саруудад шинээр жолооны үнэмлэхэд өргөдөл гаргасан болон сунгуулахаар гаргасан хүмүүс үнэмлэх нь хэдэн сараар ирэхгүй хүлээгдээд байгаа нь тэдний бичиг баримтанд биш, харин энэхүү шинэ үнэмлэхийг үйлдвэрлэхэд гарсан асуудалтай холбоотой юм байна. SacBee сонинд бичсэнээр Калифорн мужийн жолооны үнэмлэхийг үйлдвэрлэхээр шалгарсан L-1 компани үнэмлэхийг маш их нууцлалын систем болон технологийн өндөр түвшинд хийж байгаа ба зарим нэг технологийн шийдлийн асуудалтай тулгарсны улмаас ийнхүү хугацаандаа нийлүүлж чадахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн үнэмлэхүүд анхны гэрээ хийхэд тавьсан нөхцөлийг хангаагүй DMV-ээс эдгээрийг нь үйлдвэр үрүү буцаан илгээсэн ажээ. Тус үйлдвэрийн Сакто дахь салбарынхан өдөр шөнөгүй ажиллаж байгаа ба удахгүй хүмүүс үнэмлэхээ хугацаанд нь авч эхлэх байхаа. Тэр болтол DMV-ээс үнэмлэх шинээр авахаар болон сунгуулахаар мөнгөө төлсөн хүмүүст 90 хоногийн хугацаатай түр үнэмлэх /цаасан/-ийг автоматааар хэвлэж илгээж эхэлсэн байна.
Машинаа дахин санхүүжүүлэх талаар
Нэг хүн энэ талаар лавласны дагуу энэ талаар сонирхож байгаа бусад хүмүүст дараахь мэдээллийг хүргэе. Машин худалдан авахдаа дилерүүдийн рекламдаад байгаа бага хүүтэй эсвэл 0 хүүтэй зээлийг тэр бүр хүмүүс авч чаддаггүй билээ. Гэхдээ цагийг нь олж дахин санхүүжүүлснээр гайгүй хүүтэй зээл олоод авах боломж бий. www.moneyAisle.com сайт таныг өөрийн ойр хавийн банк санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг харьцуулах бололцоог олгоно. Уг сайтад зип код, машины марк, майл, авсан үнэ, зээлийн хэмжээ, он, кредит оноо зэрэг мэдээллүүдийг хийснээр дээрх байгуулагуудаас /3-20 гаруй/ тавьж байгаа саналуудыг шууд харах болно. Та тэдгээрээс нэгийг сонгомогц тухай байгууллага таны кредит оноог шалгаад таньтай холбогдож санхүүгийн гэрээг эцэслэн байгуулах болно. Мөн та бүхэн банк санхүгийн газар уруу шууд холбогдсоноор тэдний саналыг сонсох бололцоотойг юу эс андах вэ. www.autos.yahoo.com, www.bankrate.com сайтуудаас та ямархуу хэмжээний хүүтэй зээлэнд нөхцөлийг нь хангаж байгааг харж болно. Bankrate сайтын тооцоо нь таны кредит оноог автоматаар 720 болон түүнээс дээш гэж тооцоолдог болохыг анхаараарай.
Та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Monday, March 28, 2011
Made In Mongolia
Өнгөрсөн сард Калифорний Бэрклэйгийн Их сургууль дээр /UC Berkley/ болсон Монголын соёлын өдрүүдийн нэг өдрийнх нь үйл ажиллагаанд оролцсон юм. Маш сайхан үйл ажиллагаа болсныг та бүхэн мэдэж байгаа эсвэл сонссон байх. Эндхийн болон монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд, түүний дотор манай хотын Дамчаа лам гуайн уншсан Монголын урлаг соёл, шашины талаарх маш сонирхолтой лекц, илтгэл сонсоноос гадна Бөртэ хамтлагийн тоглолтыг үзсэн билээ. Монголд байхдаа үзэж байсан шиг ардын урлагийн хамтлагууд номхон сууж хөгжмөө тоглоод л ордог байсан дүр зураг үнэхээр өөрчлөгджээ. Энэхүү хамтлагын хүмүүсийн авьяас, сэтгэмж, чадвар нь үнэхээр ардын урлагийг өөр түвшинд аваачсан нь харагдаж байлаа. Гишүүдийнх нь нүүрэнд инээмсэглэл, бахархал гэрэлтсэн энэ хамтлагийн хөгжим найруулга нь хэлэхийн аргагүй сонсголтой. Тэд зөвхөн ганц юмаар мэргэшээгүй нь илт байлаа. Цээлхэн хоолойгоор уртын дуу дуулж байсан охин гарч ирээд бүжиг сайхан биелээд л, хөгжимчид нь дуу дуулаад л. Ёочин бүсгүй Мөнх-Эрдэнэ, морин хуурч залуу Ганпүрэв нар ёстой л алдартай рок гитарчид гитараа дарж “галзуурч” байдаг шиг ёочин хөгжим, морин хуурын ид шидийг үзэж сууж байгаа хүмүүст гайхуулсан даа. Уран сайхны талаас гоё бичдэг байсан бол бүр гоё бичихгүй юу. Даан ч миний илэрхийлэх чадвар энэ хэмжээнд хүрч байна даа. Гэхдээ Мандах бичлэг хийж байсан удахгүй нэвтрүүлэг бэлтгээд бидэнд хүргэх байх.
Үүнээс гадна Бэй Ариагийн Монголчуудын холбооноос биднийг дайлсан Оюунаа бүсгүйн бэлтгэсэн бууз, будаатай хуурга, еэвэн, боорцог зэрэг бүхий амттай сайхан оройн хоолны буффетийг дурдахын байхын аргагүй. Биднийг хооллож дууссаны дараа тэндхийн оюутнууд мөнгөө төлөөд орж ирж идэж эхэлсэн. Монгол хоолыг ямархуу хүлээж авах бол, ямар хоолыг нь илүүд идэж бол гэж жаахан ажигласан. Ази голтой, гэхдээ олон үндэстний оюутнууд орж ирсэн байлаа. Будаатай хуурга, буузыг л лав бараг л хүн бүр тавгандаа хийчихсэн, дуртайяа идэж харагдана билээ. Мөн бүгдээрээ боорцог, ёэвэнг ч ам уруугаа хийж байсан.
Гэхдээ би энэ талаар биш өөр зүйлийн талаар та бүхэнд хүргэе гэж бодоод байсан юм. Монголын өдрүүдийн үйл ажиллагаанд “Бид Монгол” компани Монголын бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, CD, DVD дэлгэж тавьсан байсан нь лекцийг нь сонсоод, урлагийн тоглолтыг нь үзээд Монголын тухай сонирхол төрсөн хүмүүст худалдаа хийх боломжийг олгосон сайхан үйл ажиллагаа болсон харагдсан. Харин бид хэдтэй цуг ирсэн номонд дуртай өвөө Монголын тухай ном авах санаатай байсан ч тэдэнд байгаагүй тул дараагийн удаад ном авчирч зарж байвал зүгээр юм уу гээд худалдагч залууд хэлсэн.
Дэлгэж тавьсан бараа дотор эсгийгээр хийсэн эд зүйлс миний анхаарлыг татсан юм. Найрамдалаас энэ талаар лавлавал Монголд хийсэн, Ирланд хүн загварыг нь зохион бүтээсэн бүтээгдэхүүнүүд гэж хэллээ. Өнгө, загвар сайтай төрөл бүрийн размерийн гэрийн таавчик, цүнх, ороолт, бээлий гэхчилэн зүйлс байна. Нэг таавчик бага хүүдээ авлаа. Энэд өвлөөр хүүхдүүд гэлтгүй бид өөрсдөө эсгий гэрийн тавчик өмсөхөөр биенд нь ээлтэй, дулаан сайхан байдаг. Ямар ч байсан миний энэд хүүхдүүддээ авдаг, нэг өвлийн настай даавуун таавчикнуудаас хамаагүй дээр билээ. Англи хэл дээр маш сайхан хаяг ярликтай байсныг нь уншвал Монголын гэр бүл, хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан Асрал нэртэй төрийн бус байгууллагаас үйлдвэрлэсэн, тэр байгууллагын талаарх товч мэдээлэл, тэдний сургаж бэлтгэсэн ядуу, ажилгүй эмэгтэйчүүдийн бүтээл болох, мөн цэвэр 100 хувийн ноосоор гараар хийсэн, бараануудын талаарх ерөнхий мэдээлэл, хэрхэн арчлах талаарх хүртэл мэдээллийг багтаасан байна. Та бүхэн тэр бүтээгдэхүүний сайтаар http://www.madeinmongolia.net/index.html орж үзээрэй. Ирланд ЗГийн болон Асрал буяны байгууллагатай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монголд охид эмэгтэйчүүдийг сургаад, ажилтай болгоод үүний дүнд урлагдсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг Ирланд болон гадаадад борлуулж орлого нь буцаад Асрал буяны байгууллага үйл ажиллагаандаа зарцуулдаг юм байна. Тус Асрал байгууллага нь http://www.asralmongolia.org/site/projects Гацуурт ногоо тарих, говийн зарим сумдад дээрхийн адил сургалтаар хүмүүсийг бэлтгэж ажилтай болгох зэргээр маш буянтай ажил хийдгийг нь сайтаас нь мэдэж авлаа.
Ингээд та бүхнийг Монголын хэрэгцээтэй газар нь цөөхөн ч гэсэн хүмүүсийн хувь тавиланг өөрчилж байгаа энэхүү байгууллагыг болон тэдгээрийг урлаж байгаа эмэгтэйчүүдээ дэмжээд хүүхдүүддээ, найз нөхөддөө, өөрсдөдөө эсгий бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваарай гэж уриалах гэсэн юм. Ойрын үед хэн нэгний чинь төрсөн өдөр болох гэж байна уу. Тэгвэл Монголынхоо 100 хувийн ноосоор хийсэн гэрийн таавчик бэлэглэчих. Баярлаад л авна.
Дээрх сайтаар Ирландын янз бүрийн сэтгүүлүүдэд гарсан мэдээллүүд байсны дотор тэндхийн Монгол хүүхдүүд өмсөн рекламдсан мэдээлэл байгааг дараахь линкээр орж хараарай. Эхний зураг дээр дараарай. Их хөөрхөн. http://www.madeinmongolia.net/press.html
Мөн дээрх сайтаар таавчикнуудаа онлайнаар зардаг юм байна. Харин манай энд бол Бид монгол компани зарим төрлийн барааг нь сайтаараа зарж байгааг орж харлаа.
http://www.bidmongol.com/index.php?option=product9&linkid=9&lan=mn
Мөн тэд нартай холбогдоод авсан ч болох байх.
Буяны үйлс арвижин бадрах болтугай.

Thursday, March 24, 2011
Энд үхрийн махыг яаж хэсэглэж бэлддэг вэ?
Өглөө босоод л хоол хийсэн болохоор ч тэр үү, таньдаг зарим хүмүүс маань миний бэлдсэн махны талаар асууж лавладаг тул өнөөдөр хоолны тухай, тэр дундаа энэд Монголчуудын маань ихээр хэрэглэдэг үхрийн махны талаар, үхрийн махаар хийх амархан мөртлөө амттай хоолны жорууд оруулж бичихээр шийдлээ. Та бүхэн ажигласан бол миний блогийн тайлбар дээр хоол гэж орсон байгаа ч хоолны талаар бараг бичсэнгүй дээ. Монголд байхдаа хоолонд тэгтлээ их анхаарал хандуулдаггүй байж. Мах ихтэй бол гоё, мах багатай бол жаахан амт муутай гэсэн ангилал л надад байсан байх. Энэд ирээд хоолны талаар, хүнсний бүтээгдэхүүний талаар ойлголт маань үндсээрээ өөрчлөгдөж, Америкийг таньж мэдэх “судалгааны” нэг хэсэг болсон юм. Миний эндхийн хоолны соёлтой танилцах алхам хамгийн анхны орсон ажил хоолны газар сэндвич хийдэг ажлаар эхэлсэн. Одоо 3 хүүтэй, айлын авгайн хувьд “хийдэг ажлуудын маань” нэг болох гэрийхнийхээ “хувийн” тогооч ажил маань сэрэнгэ байгаа цагийн маань бараг 30 хувийг авдаг гэвэл бараг хэлсдэхгүй болох байх. Би гал тогооны ажилдаа “сайн” гэсэн үнэлгээ өгөхийн тулд дараахь асуудлуудыг байнга шийдвэрлэх хэрэгтэй болдог. Үүнд:
- Маханд, тэр дундаа монгол төрлийн хоолонд дуртай нөхрийнхөө шаардлагыг хангах
- Энэд төрсөн, өсч байгаа хүүхдүүддээ эндхийн байгаль цаг уур, амьдралын нөхцөлд тохирсон ногоо, жимсийг хоолны дэглэмийнх нь хэсэг болгож амьдралд нь хэвшүүлэх
- Төрөл бүрийн шинэ ногоо хүнс болон жорыг туршиж үзэх, амтлах, тэдгээрээсээ сонгон хийж хэвшүүлэх гэдэг өөрийн дур сонирхлыг хангах
- Эрүүл мэнддээ тохируулах. Миний дуртай боловч зарим төрлийн халуун ногоо, өөх тос ихтэй хоол, гурилтай хоолнууд миний ходоодыг өвтгөх талтай.
- Хөргөгчинд байгаа хүнсээ ашиглах. Гэхдээ тогтмол хэрэглэдэг хүнсээ тасралтгүйгээр авч тавьсан байх. Мэдээж нэг төрлийн хоолыг ойр ойрхон хийвэл хүмүүс уйдна.
- Аль болох цаг, хөдөлмөр бага зарцуулах. Хийх хоолны жор аль болох хялбар боловч хоол чинь амттай байх, мөн цаг, хөдөлмөр хэмнэсэн техник, технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх
Зарим хүнд сүртэй сонсогдож байгаа байх. Гэвч таны хийсэн хоолноос гэрийхний чинь эрүүл мэнд хамаардаг, багадаа идэж дассан хоол цаашдаа авч явах амьдралынх нь зуршил болдог, дээр нь хоол ундны асуудлыг томоор авч үздэг, “санал гомдол”, тааламжгүй байдлынх их үүсвэр болдог манай гэрийн нөхцөлд гэвэл өөрийн эрхгүй serious хандахаас аргагүй болдог. Дээр дурдсан бүх шаардлагат дандаа нийцүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ аль болохоор тэнцвэржүүлэхийг хичээнэ. Зарим өдөр зарим тал уруугаа илүү “хазаана”. Дараагийн өдөр нь нөгөө хүний сэтгэлийг засна гэх мэт :-).
За тэгээд юуны түрүүнд энэд үхрийн махыг хэрхэн хэсэглэдэг талаар товчхон дурдъя. Монголынхоос өөрөөр бэлтгэдгийг та бүхэн мэдэж байгаа. Дэлгүүрт ороод харахаар хэсэглэж бэлдээд янз бүрийн нэр өгсөн байдаг. Махны хэсэг бүрт тохирсон хоол, бэлдэх арга байдаг. Би энэд бүгдийг нь сайхан багтаасан зураг олсноо орууллаа
Энэ зургийг Д.Нямдаваагийн “Байхгүй юмгүй ном” ном дээр байгаа үхрийн махны монгол ангиллын зурагтай /163 хуудас/ харьцуулж нэрийг нь орчуулав /би өөрөө бүрэн хэмжээгээр нь нэрлэж мэдэхгүй тул/. Эдгээрийг орчуулсан нарийн толь бичиг манайд байхгүй бололтой.
Chuck - хааны хэсэг /бүхэлдээ биш/
Shank – гуяны чөмөгний хэсэг
Round – гуя
Rib – сээр хавирганы зузаан хэсэг, мөн хавирга сүвээний хэсэг багтсан байна
Brisket - өвчүүний урд хэсэг
Plate - өвчүүний хойд хэсэг
Flank - цорой
Sirloin – нуруу, гуяны зузаан махтай хэсэг, мөн гуяны хажуу хэсэг.
Loin – нуруу, сүвээний зузаан хэсэг, хавирга
Tenderloin – гол мах
Top Sirloin – Гол махны хамгийн зөөлөн, амттай хэсэг.
Эдгээрийг хэвлэж аваад цүнхэндээ хийчихвэл дэлгүүрт мах авахдаа аль хэсгийн мах болохыг нь мэдээд авна.
Дээрх зургаас махны тухайн хэсгийг ямар аргаар болгвол тохиромжтойг харж болж байна. Үүнд: /дарааллаар нь/:
- Skillet – зузаан ёроолтой хайруулын таваг эсвэл саванд плиткэн дээр бэлтгэж болно
- Grill or Broil - Гриллдэх /хавтгай халуун гадаргуу дээр BBQ гэх мэт/ эсвэл бройлдох /шууд халуун галыг илч дээр эсвэл доор/. Гэртээ бол зуухны broil тавьж болгож болно.
- Marinate and Grill or Broil– эхлээд маринэйтлээд /хэдэн цагаар эсвэл шөнөдөө вино, тос, цуу, амтлагч зэрэг агуулсан соусэнд хийж дэвтээх/ хийж дараа нь гриллдэх эсвэл бройлдоно
- Stir-fry жижиглэж хэрчин хайруулын таваг дээр тосонд шарах
- Roast – Гриллдэх бройлдэхийг бодвол шууд бус илчинд арай удаан болгох арга. Гэртээ бол зуухныхаа “bake” дээр нь тавьж болгож болно. Бүхэл махыг усанд чанаж болгсноос илүү амттай болгодог.
- Stew – жигнэх /махыг удаан хугацаагаар бага зэргийн шингэнд болгох/.
- Braise - эхлээд гал дээр бага зэргийн тос хийж маш сайн халаагаад бүх талаас нь шарж борлуулаад, дараа нь бага зэргийн шингэж хийж битүү саванд роустлана
- Pot roast – Брайзлахтэй адил бөгөөд зөвхөн хийх шингэний хэмжээгээрээ ялгагдана.
Хамгийн түрүүнд хялбар бөгөөд амттайгаар нь стэйк хийдэг жорыг бичье. Би уламжлалт аргаар хийдэг юм. Дээр зурган дээр байгаа “skillet” гэсэн зурагтай махны хэсгүүдээс стэйк хийвэл зөөлөн, амттай болно. Би бол sirloin хэсгүүдэд дуртай. Ялангуяа ихээр зарагддаг Калифорнид tri-tip хэсгээр стэйк, шорлог, ер нь ямар ч хоол хийсэн амттай байдаг.
Үхрийн махан стэйк:
Орц: шинэ мах, тос, масло /эсвэл тос/, шар сонгино, мөөг /байгаа бол/. Хэрэв хөлдөөсөн мах хэрэглэх бол нэг хоногийн өмнө хөлдөөгчнөөс гаргаж хөргөгчиндөө хийх хэрэгтэй. Эсвэл урсгал хүйтэн усанд гэсгээнэ. Харин гэсгээхдээ микровэйв бүү хэрэглээрэй. Учир нь микровэйв ажиллах явцдаа махны тодорхой хэмжээний хэсгийг нь болгож зарим шүүсийг нь ялгаруулж орхидог. Ингэснээр шүүс муутай, аргуу стэйк болдог. Дэлгүүрээс авсан шинэ махыг дэлгүүртээ аль зэрэг удсанаас нь хамаарч 3-5 өдөр /мах бүрт өөр – татсан мах 1-2 өдөр, тахиа шувууны мах 1-2 өдөр, загас 1-2 өдөр гэх мэт/ хөргөгчинд байлгаж байгаад хоол хийх эсвэл хөлдөөгч үрүүгээ хийж болдог. Эрүүл ахуйн шаардлагын үүднээс дахин дахин гисгээж, хөлдөөх нь муу гэдэг.
Эхлээд хайруулын тавгаа маш нимгэн тослоно. Би багсаар жаахан тос түрхдэг. Тэгээд маш сайн халаана. Бүр утаа гартал нь. Тэр хоорондоо махан дээрээ давс, хар перец /хэрэв иддэг бол/ цацна. Сайт халсан эсэхийг туршихын тулд ус дусааж үзэхэд хүрэнгүүтээ л алга болох ёстой. Хэрэв сайн халаагүй байхад нь махаа хийвэл шүүс нь эрт ялгарснаар шарах явцад хатуурч шүүс багатай амтгүй болно. Тэгээд масло хэд хэд зүсч хиймэгц шууд махаа багтахаар нь байрлуулна. Маслотайгаа бараг цуг хийнэ гэсэн үг. Хэрэв жаахан л удвал масло түлэгдэх хандлагатай байдаг тул. Хэрэв хэт тослоготой гэж үзвэл дурын ургамлын тос хэрэглээрэй. 3 минут болоод эргүүл. Хэрэгцээтэй бол хэрэгтэй үед нь маслоо нэмэээрэй. Нөгөө талыг нь 3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг дээр /medium high/ нь тавь. Тэр хоорондоо угааж цэвэрлэсэн сонгино, мөөгөө хэрчиж хийгээд цуг болгоно. Махныхаа тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу бүрэн болсон стэйкний хувьд юм. Энэ үедээ тусдаа хайруулын тавганд сонгино, мөөгөө хийж шарж болгоод дээр нь хийнэ. Махандаа амтыг нь оруулахын тулд тусд нь биш махан дээрээ хийж цуг болгож болно. Хугацааны ерөнхий дүрэм бол 2,5 см /1 инч/ зузаантай махыг rare болгож идэх бол та бүрийг нь 3 минут, medium бол тал бүрийг нь 4 минут болгоно. Гэхдээ хэт гал дээр байлгавал мөн л хуурай, хатуу стэйк болно гэдгийг бүү мартаарай.
Дашрамд дурдахад ямар ч хоолны жорыг хүн хаанаас л бол хаанаас олоод авч чадна. Гагцхүү хоолыг амттай болгох нь хүний өөрийн туршлага, мэдрэмж билээ. Иймд ямар ч хоол хийхдээ жороо үндэслэсэн ч өөрийн мэдрэмжээрээ өөрчилж, эндхийхний хэлдгээр ‘twist’ хийж өөрийн болгож авахыг зөв гэж боддог. Харин хийсэн өөрчлөлтөө жор дээрээ тэмдэглэж авч байвал зүгээр байдаг.
Үхрийн махан строганоф:
Орц: 1 ¼ паунд мах,
2 teaspoon соу соус
1 панд угааж цэвэрлэсэн цагаан мөөг
2 халуун ус
1 Tablespoon гич /mustard/
1 teaspoon элсэн чихэр
Хар перец
1 Tablespoon ургамлын тос
1 дунд зэргийн хэмжээтэй сонгино
1 teaspoon давс
2 teaspoon помидорын нухаш /tomato pasta/
4 teaspoon гурил
1/3 cup + 1 teaspoon цагаан вино
1 ½ cup махны шөл
½ cup цөцгий
1 Tablespoon parsley навч, dill
Дашрамд дурдахад Teaspoon, tablespoon гэдэг нь монголоор цайны, хоолны халбага гэж таамгаар хэлдгээс /янз бүрийн хэмжээтэй халбагууд байж болно/ өөр тодорхой хэмжүүрийн нэгж гэдгийг анхаарч байгаарай. Ялангуяа торт, нарийн боовонд бага зэргийн зөрөө маш их өөрчлөлтийг оруулж болох тул зориулалтын хэмжээсний халбагыг хэрэглэж хэвшээрэй.
Энэ нь орос гаралтай хоол. Ерөнхий бэлдэх арга нь Tenderloin- гол мах зэрэг зөөлөн махыг нарийн эсвэл дөрвөлжилж хэрчээд сонгинотой хамт шарж хуураад бага зэргийн үхрийн шөл эсвэл ус хийж жигнэж болгоод дээр нь цөцгий, гич хутгаж гаргаад ихэвчлэн гоймон дээр таваглаж иддэг.
Засаж сайжруулсан нэгэн жорыг Cook’s сэтгүүлээс авсан юм. Эхлээд байгаа махаа 2.5 см хэмжээтэйгээр хавтгай хэсэглэж саванд байруулаад дээрээс нь сэрээгээр хэд хэд хатгаад 2 талаас soy sauce-аар үрж шингээ. Хэрэв хүсвэл бидний нэрлэгдэг цууг ч /жинхэнэ сой соус биш юм. Зүгээр амтлагч юм/ хэрэглэж болно. Ингээд таглах буюу бүтээгээд 15 мин-аас 1 цаг байлгаад хоолоо хийнэ. Ингэж сой соусаар маринэйт хийснээр шүүслэг чанарыг нь нэмэгдүүлнэ. Мөн давс хийх хэрэггүй болно гэсэн үг.
Ингээд махаа гаргаж ирээд дээр нь хэрэглэдэг бол хар перецээ цацна. Мөн стэйкний адилаар хайруулын тавгандаа тос хийж мөн л утаа гартал нь халаана. Тэгээд махаа бүх талаас нь борлуулж шарна /6-9 минут/. Ингээд махаа тавган дээр гаргаад хайруулын тавган дээрээ мөөг, сонгиноо бор болтол нь шарна. Дээр нь давсаа хийнэ. Мөн помидорын нухаш, гурилаа хийж хутгахдаа мөөг сонгиноо сайн бүрнэ. 1 минут орчмын дараа вино, шөл, гич зэргээ хийж хутгаад галаа багасгаж өтгөртөл нь 4-6 минут болгоно. Энэ хоорондоо махаа нимгэн хэрчиж дээрээс нь хийнэ. Махаа халмагц 1-2 минут болгоод хоолоо гаргана. Дээр нь цөцгийгөө болон 1 teaspoon виногоо хийж хийж хутгаад амсаад давс перецийг нь тохируулна. Чанаж болгоод шүүсэн гоймон дээрээ таваглаж дээр нь parsley, dill-ээ цацна.
Тайлбар: Энэд бид тааралдсан хямд махаа худалдаж авцгаадаг тул тэр болгон зөөлөн эсвэл шүүслэг байж чаддаггүй билээ.Тэгвэл дээрх жорыг махандаа тохируулж бага зэрэг өөрчлөхөд л амттай сайхан строганоф болно. Хэрэв жаахан хатуу хэсэг бол шөл юмуу усаа жаахан нэмээд арай удаан жигнэх гэх мэт. Мөн заавал дээрх бүх зүйлийг хийх албагүй гэдгийг та бүхэн юу эсэх андах вэ. Байгаа зүйлээ ашиглаад хийхэд л болно. Хамгийн гол нь хялбар, амттай байх л чухал билээ. Сайхан хооллоорой.

Subscribe to:
Posts (Atom)