Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, March 18, 2011

Эрүүл Мэндийн Үнэгүй Үзлэг

Дэлхийн даяар ядуу зүдүү хүмүүсийг үзэж эмчилж явдаг эмч мэргэжилтнүүдийн баг /RAM/ энэ удаад Америкийн баруун эргээр шүд, эрүүл мэнд, нүдний үзлэг хийж, зарим эмчилгээг үзүүлж эхлээд байна. 4-р сарын 1-4 хооронд Sacramento-ын Cal Expo дээр, 4-р сарын 9-12 Oakland-ын Coliseum дээр тус тус болох юм байна.
Эдгээр бүх үзлэгүүд нь тухайн хүний ажлын болон орлогын байдлаас үл хамааран "first-come, first-served basis" буюу очерийн дагуу үзнэ. Зохион байгуулагчид өдөр бүр шөнийн 3:30-д очерт байгаа хүмүүст талон тараах бөгөөд үзлэг, эмчилгээ өглөө 5:30-аас эхлээд орой 6 цагт дуусах хуваарьтай аж.
Түрүү жилийн байдлаас харахнээ өдөр бүр маш олон хүн очерлосон байх нь зурагтаар гарч байсан. Жишээ нь LA-д түрүү жил 7 өдөр үргэжилсэн үзлэгт өдөрт 1000 хүн үзүүлж байсан гэжээ.
Эдгээр үзүүлэх зарим эмчилгээг дурдвал: шүд авах, ломб тавих, нүдний хараа тогтоох, нүдний шилний бичиг бичих,  diabete, hypertension талаарх зөвлөгөө, зүү тавих, цусны шинжилгээ болон цээжний зураг авах зэрэг орж байна.
Энэ үйлчилгээний үеэр орон нутгийн олон эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнууд бүртгүүлж сайн дураараа тусладаг билээ.
Ээдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын  сайтаас http://www.ramusa.org/expeditions/2011/northerncal2011.html линкээр орж үзээрэй.
Калифорн зарим мужийн адилаар өөр мужийн зөвшөөрөлтэй эмнэлгийн ажилтнуудыг энэд сайн дураар ч ажиллахыг зөвшөөрдөггүй байсан бол өнгөрсөн жил энэ хуульд тусгайлсан өөрчлөлт оруулсны ачаар энэхүү үйлчилгээг авах бололмжтой олсон юм.
California Association of Oral and Maxillofacial Surgeons болон The Buddhist Tzu Chi Medical Foundation зэрэг байгууллагууд оролцохоор болсон гэсэн байна. Одоогоор өдөрт 350-аас доошгүй шүдний эмч, эмч, сувилагч, нүдний эмч нар хэрэгцээтэй байгааг бүртгэж байна гэсэн байна.
Миний таамаглаж байгаагаар Монголчууд маань шүдний үйлчилгээг /би ч гэсэн/ сонирхож байгаа байх. Шөнө эрт очиж номер авч байж маргааш нь үзүүлэх боломжтой болох тул очихоор шийдсэн бол ямар ч байсан дулаахан хувцаслаж яваарай. Мөн түрүү жил энэ үйлчилгээг авч байсан хүн байвал хүмүүст зөвлөгөө өгөөрэй.

No comments:

Post a Comment