1. Devils Tower
Өмнөд Дакота мужаас дөнгөж гараад Чөтгөрийн цамхаг нэртэй хадан дээр очсон. Хэдэн зураг дарж харж байгаад хөдлөх төлөвлөгөөтэй байсан ч нэг л сүрлэг, сэтгэл татаад байхаар нь тэндээ камплаад өглөө нь дахин очсон. Тэндхийн уугуул Америкчуудын шүтээн хад тул манайхны хадаг шиг өнгө өнгийн даавуу болон өөрсдийн идээний дээд болох цай, тамхи зэргээ моднуудаас уяж хүсэлт гуйлтаа бас хийдэг бололтой.
2. Buffalo Bill Dam /Усан сан/ Yellowstone NP
Yellowstone парк уруу орох замд уг түүхт усан сан таарсан тул зогсож аавд үзүүлсэн юм. Yellowstone уруу бид хэд нар жаргах үед орсон бөгөөд нийт аяллын явцад кампины асуудалтай тулгараагүй бид хэд газрын зураг дээр байсан 17 кампины аль нэгд хоноглох газар олно гэж бодсон маань том алдаа болсон юм. Нашийнол паркуудаас хамгийн анхных нь бөгөөд Yosemite-тэй тэнцэхүүц хэмжээний алдартай уг паркт гадна дотны хэдэн сая хүмүүс аялж байдаг уг паркт захиалга хийгээгүй л бол хоноглох газар олно гэдэг нь үлгэр аж. Пикникийн хэсэгт хоноглохыг хориглодог тул бидний адил хүмүүсийн жишгийг дагаад замаас зайдуухан зогсоолууд дээр зогсож машиндаа ор засах замаар аргалах эсвэл дахиад 100-аад майл давхиж паркаас гараад буудал энээ тэрээ олох л замууд байх аж. Гэхдээ л 'worth it'!!!
Гоё парк байна лээ. Газар доорх Аварга галт уулын дээр байрладаг уг парк нь газраас оргилдог Geyser, энэ тэндгүй тааралдах бориглон буцлах халуун ус, шавар, гол нуурын хажуугаас нь хүртэл савсах уур зэргээс гадна Insiration point, Artist point гээд Yellostone-ийн Grand Canyon гэж нэрлэгддэг хадан хавцлууд уруу 2 гоё хүрхрээ орж ирсэн хэсгүүд, мөн Mammoth Hot springs гээд хэсэг нь харь гаригийн нь ч юм шиг, цасан дундуур уур савсаж байгаа ч юм шиг өвөрмөц газрууд байна лээ. Олон зуун жилийн өмнөөс дархалсан тул унаган байгаль, амьтан, цэцэг гээд л элбэгтэй. Бид хэд 2 төрлийн буга гөрөөс, ихэнх хүмүүс ховор тааралддаг гэдэг аргал, хар баавгайг олж харсан. Хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй 90-ээд оны үед уг паркт тавьсан гэсэн байхаа, саарал чоныг харах гэж хүлээдэг юм билээ. Цоглог амьтан юм болохоор тэр барагтай харагддаггүй гэсэн.
Та бүхэнд зураг бага зэргийг харуулж чадах байхаа. Тэгээд маргааш нь хажуугийн нь сүрлэг уултай Grand Teton NP -паркаар дайрч үзэх төлөвлөгөөтэй байсан ч паркин, буудлын асуудал нь бас л хүндрэлтэй гэсэн тул болиод шууд давхисаар Idaho орсон нь зөв шийдвэр болсон юм.
3. Craters of the Moon NM /Idaho/, Халуун рашаан
Сарны гадаргуу гэж нэрлэгдсэн уг паркт анх сар уруу нисгэх гэж бэлдэж байсан 14 нисгэгчээ энэд ирүүлж үзүүлж байсан гэсэн. Уг парк тэр аяаараа галт уулын дэлбэрлэлтээс үүссэн лааваа замдаа байгаа бүх зүйлийг хайлуулан урсаж тогтсон гадаргуунууд, агуйнуудтай юм байна. Бас л дунд ороод зогсохоор сонин л байна лээ. Уг паркын рэнжерүүдийн заасан 15 минутын хичээлд сууснаар 2 төрлийн лааваа чулуу байдаг /нэг нь урссан, нөгөө нь үсчсэнээс үүссэн/, мөн ямар ямар төрлийн амьтан энэд амьдардаг, баасаар нь амьтныг таних зэргээр хөөрхөн мэдээлэл олоод авчихлаа. Хуучин газар доорх галт уулын голомтны дээр /шилжиж хөдөлж байдаг тул - одоогийн Yellowstone байгаа голомт/ байрлаж байсан уг паркт ойролцоогоор 2000 жилд нэг удаа галт уул дэлбэрч байдаг. Одоо хамгийн сүүлийн дэлбэрлэлтээс 2000 гаруй жил өнгөрч байгаа тул удахгүй дэлбэрч магад. Тэгвэл манай паркт хүн их ирнэ гээд инээж байна лээ.
Айдахо халуун рашаанаараа баялаг тул замдаа боломж гаргаад рашаан орж үзэх төлөвлөгөөтэй байсан тул хайлт хийсний үндсэн дээр мэргэжлийн рашаанчдын зөвлөгөөгөөр уг паркаас холгүй оршин замын хажууд галт уулын чулуу дээр урсдаг байгалийн халуун рашаан дээр /хувийн боловч хүмүүсийг чөлөөтэй ашиглахыг зөвшөөрдөг/ очихоор бодож байсан юм. Зам дээр ямар нэгэн тэмдэг байхгүй тул нэлээд давхиад олж чадаагүй тул болихоор шийдээд давхиж явтал азаар 2 нүцгэн хүн хальт харагдаж зогссон юм. Тэнд жаахан "жаргаж" байгаад Buhl хот дахь өвгөнийх үрүүгээ давхилаа. Манда бас зүгээр байхгүй л нөгөө уулаа тойрч тарвага эргүүлж амжсан. Тэнд нэг хоноод өглөө нь сайхан хоол хийж аваад гэр үрүүгээ хөдөллөө. Невадад Сактогийн жолооч Шовгор маань наашаа явж байж таарсан тул цүлхэрийн гурилтай цай чаначихсан биднийг трак зогсоол дээр хүлээж байсан. Сайхан цай байсан шүү Шовгороо!
Орой 7 гэхэд Сактодаа орж ирсэн. Санасан аялал маань сэтгэгчлэн бүтэж, дээр нь Монголоос Сактод ирээд маргааш нь нисэх байсан хойно хамт сурч байсан найзтайгаа ч уулзаж амжаад сайхан байлаа.
Sweet home - Sweet. Гэрээ бүгд санасан байсан.
сайн байна уу та ,,, танд энэ өдрийн мэнд хүргье, эгч ээ тантай яаралтай хобогдох хэрэгтэй байнаа, үнэхээр амин чухал асуудлын талаар ярилцах, зөвлөгөө авах хэрэгтэй байна, та надтай аль болох хурдан холбогдож тус болооч, намайг Энхдалай гэдэг, 88305555, энэ миний дугаар,таныг надтай холбогдоно гэдэгт би итгэж байна,,,
ReplyDeleteminii yahoo id maani wwwnewworld@yahoo.com shu egchee...
ReplyDeleteAylaliin tuhai delgerengui unshihiig mash ikh husch baigaa shuu.
ReplyDeleteSain bna uu? tanid ene odriin mend khurgej mendechlej bna> Tanii blog mash ikh taalagddag shuu> ajil amidrald tani sain saikhan bukhniig khusen erooe.
ReplyDelete