1. Washington DC
Энэд бид нар Монголоос ирсэн аав, ээжийгээ тосч аваад Далай багшийн Дүйнхэр бурханы авшиг, хурал ном, хичээл 6 өдөр суусан юм. Хурлын Монгол орчуулгыг /бид хэд бүгд чихэвчтэй монгол орчуулгыг сонсож байсан/ Сакраметогийн Занабазар төвийн маань Дамчаа гуай, Баасандорж 2 хийсэнд их бахархсан шүү. Сайхан ч орчуулж, Монголоор давхар тайлбарлаж байсан.
Хурлын өмнө, хойно нь музейнүүд, хотууд, дурсгалын газруудаар явсан. Old post office, Washington monument /Монголчуудын нэрлэдгээр харандаа/ 2-оос өндөр дээрээс хотыг харцгаасан. Хүүхдүүдэд болон аав, Мандад мэдээж диназавр, амьтан, агаар сансрын холбогдолтой музейнүүд таалагдсан. Америкийн түүхийг албан ёсоор судалж байгаагүй над шиг хүн энэд энэ талаар мэдлэгээ гайгүй дээшлүүсэн шүү. Хэрэв орон нутгийн сенатын гишүүдтэйгээ холбоо барьж нийслэлийг үзэж яваагаа мэдэгдвэл тэдний туслахууд Конгрэссийн ордон уруу /Capital/ орж үзүүлж, бүр гишүүн нь өөрсдөдөө гарч ирж гар барьж ярилцдаг гэсэн.
Бид нар ДиСигээс 17 майлд байрлах кампинд кабин авч байрласан нь бид нар шиг олуулаа байсан хүмүүст тохиромжтой, дээр нь дуртай үедээ хоол ундаа хийж идээд их зүгээр сонголт болсон. Дээр нь усан парктай хүүхдүүд өнжихөөрөө тэнд очоод /кампилласан хүмүүстэй хямдралтай үйлчилдэг/ зүгээр юм билээ.
Далай багшаас авшлаг авсан төдийгүй Монголоос ирсэн болон бусад хотуудаас ирсэн лам нарыг Ди Сигийн зарим гэр бүлүүд зохион байгуулж наадмаар дайлсан дайллагат Занабазар төвийн маань 2 биднийг урьж оруулснаар лам нартай цуг хооллосон төдийгүй тэдний номын дууг сонсоод авсандаа их бэлэгшээсэн. Мөн миний нийтлэлийн уншсанаар танилцаж зүсээ хараагүй ч утас, мэйлээр харилцдаг нэг гэр бүл маань ДиСид нүүж очсон байсан тэдэнтэй биечлэн танилцсан билээ. Холоос явж байгаа биднийг Наадмаар биднийг гэртэй урьж цай уулгаж, Монгол дахь наадмын талаар чих тавьж байсан аавд болон бидэнд зурагтаар наадмын сонинг үзүүлсэн Дашдондог, Туул нартаа их баярласан шүү. Та бүхэндээ ажил төрөл чинь болон санасан үйлс чинь сэтгэчлэн бүтэхийг ерөөе.
Тусгаар тогтнолын тунхаглал бичигдсэн, Washington-ыг анхны ерөнхийлөгчөөр сонгосон зэрэг түүхт явдлууд болсон, Америкийн анхны сонгресын танхим, эрх чөлөөний бэлэг тэмдэг алдарт хонх байдаг түүхт хот. Тэр үеийнхээ америкийн хамгийн баян хотод орж байсан юм билээ.
Буудалдаа буудаллаад орой нь анх гарсан. Мэдээж Эллис арал, эрх чөлөөний хөшөө үрүү очсон, Wall street, алдарт бухны хөшөө, НҮБ-ийн байр, Time square, Empire State building зэргээр очсон. Бодож байсан зүйлсээс гэвэл Бродвэй үзэж амжаагүй. НҮБ-ийн Монголын төлөөлөгчийн газрынхантай холбоо барьсан ч завгүй хүмүүс байдаг бололтой, бид нартай нэг их харьцахыг бодохгүй байсан. Уг нь аав ээжийгээ оруулж үзүүлье гэж бодож байсан юм.
No comments:
Post a Comment