1. Memphis
Мемфис хотод 3 газраар зогсохоор төлөвлөсөн байсны нэг нь алдарт Мартин Лютрих Кингийн дурсгалын газар /түүний буудуулсан зочид буудал дахь музей - National Civil Right Museum/ , нөгөөдүүл нь мэдээж Элвис Прэслитэй холбоотой 2 газар: түүний дуугаа бичүүлж нэрд гарсан Sun studio, нөгөө нь түүний нас бартлаа амьдарч байсан Graceland билээ.
3. Nashville
Нашвилл хотыг Америкийн контри хөгжмийн өлгий хот гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хот нь өөрөө их үзэмжтэй сайхан хот байна лээ.
3. Great Smoky Mountain NP
Appalachian monutain дахь нашийнол парк. Ойр хавийн мужуудаас хүмүүс их ирдэг . Нэлээд хөлийн нашийнол парк юм билээ. Маш сайхан цэнхэртсэн уул /Уугууд америкчуудын өгсөн нэр нь "утаа шиг цэнхэртсэн уулс" нэртэй/. Том хүүгийн хэлснээр үзэх юм багатай нашийнол парк боловч энэ тэнд сэлэх газруудтай нь хүүхдүүдэд их таалагдсан байх. Бүр хадан дээрээс үсэрч сэлсэн шүү. Орох зам дээр байдаг жижиг хот Pigeon Forge нь нэг ёсны "жижиг Лас Вегас" болсон амралт, зугаа цэнгэлийн хот байсан бөгөөд нашийнол паркт ирж байгаа болон өвөл цаны баазад ирж байгаа хүмүүсийг байгальд амрахаас нь гадна юм үзүүлж, тоглуулж, идэж уулгаад давхар зугаацуулаад хөөрхөн орлого олчихдог хот юм байна. Камплахад оройтсон байсан тул бид хэд энэд буудалд хоноод л хэдэн зураг дараад л шууд нашийнол парк уруу хөдөлсөн. Эрэлт ихтэй бололтой- буудлууд нь хөөрхөн үнэтэй юм билээ.
Friday, August 5, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment