Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, August 13, 2011

Аяллын үргэлжлэл: Minnesota, South Dakota: Corn palace, Badlands NP, Wall Drug store, Custer SP, Mt.Rushmore NM

1.Замдааны Цэрэндорж гуайн хувийн захиас Амиш хүмүүсийн тосгоноор дайрч /Миносота муж/ айлуудаар нь зочилсон юм. Энэ талаар дэлгэрэнгүй Замдаан уруу бичих болно. Шашины хавчлагын улмаас эрх чөлөө хөөж Америк уруу ирсэн Амиш нар өнөө үед ч гэсэн техник технологи хэрэгэлхгүйгээр энгийн амьдралаар амьдардаг хүмүүс билээ. Мөн зургийн аппаратыг чөтгөрийн зүйл гэж үздэг тул тэднийг гомдоохыг хүсээгүй тул хүмүүсийн яг урдаас нь харж зураг аваагүй ээ. Ногоо жимс, жимсний пирог, хүнд бэлгэнд өгвөл сонин гэж варень зэргийг тэд нараас худалдаж авч байсан.











2. Corn Palace, Wall Drug, Badlands NP
Өмнөд Дакота мужид маш их үзэх газартай, жуулчид ч тасардаггүй юм билээ. Жижиг хотууд хүртэл хүнд үзүүлэх юмаа олоод хүмүүсийг татаад байдаг юм билээ.

Жишээ нь, Mitchell гэдэг жижиг хот дэлхийд ганц "Corn Palace" буюу  эрдэнэ шишийн ордонтой /байшингийн гадна талаар нь эрдэнэ шиш, бүрхүүлээр нь хийсэн зурагтай/ гэж замын хажуугаар маш их рекламтай байсан тул орж үзсэн. Мөн Wall гэдэг хот Wall Drug дэлгүүрээрээ алдартай. 1 Уг дэлрүүгр нь 1931 онд байгуулагдсан /Mt.Rushmore уруу явж байгаа аялагчдыг татах зорилгоор/ бөгөөд яг 90-р зам дээр том диназовр ба мөн дэлгүүрийн гадна доторгүй үзмэрүүд байрлуулсан, төрөл бүрийн дэлгүүртэй ч тус тусдаа биш нэг нэг үрүүгээ шууд дамждагаараа алдартай юм байна.
Badlands нашийнол паркын зарим тогтоц нь Калифорний Үхлийн хөндий нашийнол паркийн зарим газруудтай ойролцоо харагдсан. Бусад паркуудыг бодвол хамаагүй авируулж, алхуулдаг юм билээ.





































3.  Custer State park, Mr.Rushmore NM
 4 ерөнхийлөгчийн толгойг сийлсэн ууланд ойрхон болоод тэрүү энэ мужийн парк их хүнтэй, бид хэд кампин зовж байж олсон. Очиж байсан мужийн паркуудыг бодвол рэнжерүүд ихтэй, энэ тэндгүй хяналтын цэгүүдтэй бас л сонин санагдсан. Паркын төрөл бүрийн хураамжуудаа авах гэж л тэр байх даа. Усанд сэлэх гоё газруудтай, хүмүүсийн анхаарлыг татахын тулд уулуудыг нүхэлсэн хонгил ихтэй, загас барьж амрах боломжтой ерөнхийдөө тайван сайхан амрахад тохиромжтой гоё парк байна дээ. Харин кампин олдоход их хэцүү тул эртнээс резервэйшн хийх ёстой гэсэн. Тэндээс хэдхэн майл яваад Mt.Rushmore, мөн уугуул америкчууд цагаан арьстангуудтай өрсөлдөж өөрийн баатардаа зориулан ууланд ээр сийлж байгаа /Crazy horse нэртэй баатар/ дуусаагүй байгаа дурсгал дээр очсон гэхдээ дотор нь ороогүй.





















No comments:

Post a Comment