Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, December 21, 2011

Хэрэгцээт мэдээ, мэдээлэл

Цагаачлалын асуудлаар
Өмнө мэдээнд дурдаж байсан The Department Homeland Security /DHS/-аас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус цагаачдыг албадан гаргах хэргүүдийг цагаачлалын шүүхээр орохоос нь өмнө нэг бүрчлэн хянаснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг албадан гаргахыг түргэвчлэх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүсийг албадан гаргахыг зогсоох программын “test-run” буюу туршилтын ажиллагаа болон хууль сахиулах ажилтнууд, ЗГ-ын хуульчдыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сургах программыг орон даяар өнгөрсөн 11-р сарын дундуур албан ёсоор эхэлсэн. Энэхүү программыг эхэлснээр цагаачлалын шүүгчдийн өмнө овоороод байгаа 300 гаруй мянган хэргийг багасгаж, ингэснээр шүүгчдэд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн, Америкт аюул занал учруулах эрсдэлтэй хүмүүсийг албадан гаргахад анхаарлаа чиглүүлэх боломжийг өгнө гэж үзэж байгаа юм. Ийнхүү хэргүүдийг шүүхээс өмнө хянаж үзэх, ингэхдээ DHS-ын голлон анхаарах хэргүүдээс бусад албадан гаргах хэргүүдийг хаахад ажилтнуудыг сургах ажиллагааг зэрэг эхэлж байгаа нь цагаачлалын шүүхүүд болон орон нутгийн агентлагуудын хүч хэрэглэх бодлогот  эрс өөрчлөлтийг авчрах зорилготой аж. Цагаачлалын албаны захиргааны ажилтнуудад /хуульчид/ нэгдсэн улсын шүүх системийн яллагч нар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийддэгийн адилаар Хууль зүйн яамны хэсэгт харьялагддаг цагаачлалын шүүх явцыг өөрчлөх эрх мэдлийг олгож байгаа гэсэн үг. Тэд Immigration and Customs Enforcement /ICE/ байгууллагын захирал John Morton-ын баталж гаргасан “6-р сарын 17-ны санамж бичиг /memorandum/”-ын дагуу шүүхэд шинээр ирсэн хэргүүдийг хянаж үзээд “low priority” хэргүүдийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хаахын хамт “high priority” буюу гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэргийг түргэн шийдвэрлүүлэхээр шүүх үрүү шилжүүлнэ. Энэхүү туршилтын эхний шат “initial test run” 1-р сарын 13-д дуусах бол туршилтын 2-р шат болох DHS болон Хуулийн яамнаас хамтран Baltimore, Denver хотуудын цагаачлалын шүүхэд хэрэгжүүлэх 6 долоо хоногийн туршилтын программ 12-р сарын 4-наас эхлэн хэрэгжиж байна. Үүнд цагаачлалын албаны хуульчид эдгээр хотын цагаачлалын шүүхийн хэргүүдээс ачигдахаар шоронд хоригдсон биш /in detention/ албадан гаргахаар баривчлагдсан хүмүүсийн хэргүүдийг хянах аж. Энэхүү программын явцад гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд оюутан сурагчид, цэргийн албан хаагчид, өндөр настан, америкийн иргэдийн ойрын хамаатан хүмүүсийн хэргийг нь хаах /close/ боловч хүчингүй болгохгүй /dismiss/ аж. Энэ нь хэрэв тэд гэмт хэрэг үйлдэх, цагаачлалын хуулийг дахин шинээр зөрчвөл хэргийг дахин сэргээх болно гэсэн үг юм байна. Хэдийгээр эдгээр хүмүүсийг Америкт үлдэхийг зөвшөөрөх боловч тэдэнд ямар нэгэн эерэг статус олгохгүй тул хууль зүйн үүднээс тодорхойгүй хүлээлтийн нөхцөлд үлдэхнээ.  

Шинэ кредит түүх
CorelLogic гэдэг нэгэн компани хүмүүсийн кредит түүхийг уламжлалт кредит товчоодоос гаргадгаас илүүтэй “гүнзгий” хувилбараар нь авах шинэ үйлчилгээг үзүүлж эхлэхээ саяхан зарлалаа. Ингэснээр тухайн хүний кредит түүхэнд урьд өмнө харагддаггүй байсан мэдээллүүд, тухайлбал байрны рентийн төлбөрөө хоцруулсан, урьд нь өр цуглуулах агентлагуудын дансанд шилжиж байсан, байрнаас хөөгдсөн, “payday loan” буюу түргэн хугацааны зээлийн үйлчилгээнд өргөдөл бөглөж байсан, төлбөрөө хэрхэн төлж байсан зэрэг бичлэгүүд орохнээ. Түүнчлэн үл хөдлөх татварын төлбөрт барьцаатай эсэх /property tax lien/, нийтийн эзэмшлийн төлбөрийн өртэй зэрэг мэдээллүүд нь тухайн хүний эзэмшлийн байрны үнэ өртгөөс илүүтэй банкинд өртэй байгаа эсэх, мөн томоохон кредит товчоодын орхигдуулдаг жижиг санхүүгийн байгууллагаас авсан үл хөдлөх хөрөнгийн зээл зэргийг ил гаргах бололцоотой болно гэж үзэж байна. Энэ компани зээл олгогч санхүүгийн байгууллагуудын хэрэглэдэг кредит оноог гаргадаг гол байгууллагын нэг FICO-тай хамтарч дээрх нарийвчилсан мэдээлэл дээр үндэслэсэн онооны томьёог гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Бүх төрлийн зээл олгогчид CorelLogic компаний CoreScore кредит түүхийг энэ сараас эхлэн ашиглах бололцоотой болсон бол харин үл хөдлөх хөрөнгийн зээл олгогчдод зориулагдсан тусгай оноо нь ирэх жилийн 3 сараас бэлэн болно гэжээ. Энэхүү шинэ төрлийн кредит түүх нь олон хүмүүсийн санхүүгийн нуугдмал “хар цэгүүдийг” гарган ирж зээл авах болон зээлийн хүүнд муугаар нөлөөлөх магадлалтай ч нөгөө талаас зарим богино түүхтэй хүмүүст байрны рентээ хугацаанд нь төлж байсан зэрэг нэмэлт сайн мэдээллээр түүхээ “зузааруулах” боломжийг өгч улмаар зээл авах магадлалыг нь нэмэгдүүлэх болно гэж компаний зүгээс үзэж байна. Байрны зээл өгдөг санхүүгийн байгууллагууд ямагт зээлийн хүрээгээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлздэг бөгөөд дээр нь байрны зах зээлийн хямралаас хойш найдвартай байдлыг нэлээд өндөрт тавих болсон тул ийм нарийн төрлийн түүх, оноо тэдний сонирхолд нийцэж байгаа нь дамжиггүй. Хэд хэдэн томоохон зээл олгогч байгууллагууд түүх, оноог сонирхож байгаагаа тус компанид мэдэгдсэн байна. 200 гаруй сая хүмүүс 3 гол товчоодын түүхийг хэрэглэдэг бол ойролцоогоор 100 сая хүн CoreScore кредит түүхийг хэрэглэнэ гэж таамаглаж байна. Байрны голлох зээлүүдийг худалдаж авдаг Fannie Mae, Freddie Mac, Federal Housing Administration байгуулагууд автоматад системд хуучин уламжлалт оноогоо хэрэглэсээр байх бөгөөд дээрх нэмэлт мэдээлэл нь зээл олгогчдын шийдвэрт, тухайлбал зээлийн хүү нэмэх, хасахад нөлөөлөх болно гэж үзэж байна. CorelLogic компани хүмүүсийн нарийвчилсан мэдээллийг төрөл бүрийн мэдээллийн сан, эх үүсвэрээс, түүний дотор шүүх болон нийтийн мэдээлийн сангаас /public record/ цуглуулах ба хэрэглэгч өөрөө ч мэдээллээ шинэчлэн оруулах боломжтой байх юм байна. Түүнчлэн ирэх жилээс илүү их мэдээлэл түүний дотор тог, газын болон гар утасны төлбөрийн мэдээлэл зэргийг оруулах эсэхэд дүгнэлт хийж үзэх аж. Жилийн дараагаас бид энэхүү түүхээ AnnualCreditreport.com сайтаас бусад кредит товчоодын түүхийн адилаар жилд нэг удаа үнэгүй авдаг болох юм байна. Тэр болтол CoreScore түүхээ онлайнаар www.credco.com/consumer/?mid=3776&cid=3768 эсвэл (877) 532-8778 утсаар захиалан авч болно. Ийнхүү бидний жижиг ч хамаагүй санхүүгийн шийдвэр, үйлдэл бүр алган тавьсан мэт ил болохнээ.

Эм хямдаар авах боломж
Хүнс, бүтээгдэхүүний болон аптек дэлгүүрийн /drugstore/ проргаммд хамрагдвал эмчийн бичигтэй болон бичиггүй авдаг хэдэн зуун гаруй ерөнхий төрлийн эмүүдийг 30 хоногийн хангамжийг нэг тогтмол үнээр 4 доллар-аас эхлэн, 90 хоногийн хангамжийг ойролцоогоор 10 доллараас эхлэн хямд авч болдгийг саяхан олж мэдсэн юм. Эдгээр программууд нь муж бүрт өөр байж болно. Гэхдээ ихэнх дэлгүүрийн программд гишүүн болоход үнэгүй ч заримд нь гишүүн болоход жилийн хураамж төлдөг юм байна. Эдгээр дэлгүүрийн тогтмол үнэтэй эмүүдийн жагсаалтыг компаний нь сайтаас олж харж болно. Энэ жагсаалт жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Wal-Mart, Sam’s Club, Target дэлгүүрийн программд жилийн төлбөргүйгээр элсэж болох бөгөөд нэлээд олон төрлийн эмийг 4, 10 доллараар авч болно. Жишээ нь Target дэлгүүрийн сайтаас Generic drugs гэж сонговол http://sites.target.com/site/en/spot/page.jsp?title=pharmacy_generic_drugs_condition антибиотекээс өгсүүлээд өвчин намдаах эм, жирэмсэний витамины 30 хоног хэрэглэх хэмжээтэйг 4 доллараар авч болохоор байна. Лангуу дээрх үнэнээс хямд байгаа биз. Мэдээж зарим нь зөвхөн эмчийн бичигтэй олгоно. Үнэгүй эмнэлгүүдэд үзүүлээд хэрэгцээтэй бол эмч эмийн бичиг бичээд өгнө гэдгийг та бүхэн юу эс андах вэ. 
Гэхдээ зарим дэлгүүрүүд зөвхөн эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст үйлчлэх зэрэг нөхцөлтэй байдаг гэсэн тул элсэхээсээ өмнө эхлээд нөхцөлийг нь шалгахад илүүдэхгүй болов уу. Зарим тохиолдолд эмийн даатгалтай хүн ч гэсэн бэлнээр мөнгөө төлбөл даатгалын co-payment-ээс нь бага ч тусах нь бий гэнэ. Costco-ийн аптек нэлээд хямд үнэтэй төдийгүй бүх хүмүүс нээлттэй боловч Costco Member Prescription Program нь зөвхөн эмийн даатгал /prescription coverage/ байхгүй Costco-ийн гишүүдэд үйлчлэх ба хэрэв үүнд гишүүн болбол ихэнх ерөнхий эмийн 90 хоногийн хангамжийг 10 доллараас хямд үнээр авч болно. Walgreens-ийн Prescription Saving Club-д гишүүнд элсэхэд /Medicare, Medicaid, Tricare-ийн гишүүд элсэж болохгүй/ жилийн нэг хүний 20 доллар, эсвэл гэр бүлийн 35 долларыг төлөх ба ингэснээр 8000 гаруй төрлийн эмийг 4, 10 доллараар авах боломжтой болно. Мөн гэрийн тэжээмэл амьтан дангаараа эсвэл гэр бүлийн гишүүн байдлаар элсэж болно гэжээ. CVC Caremark дэлгүүр Health Saving Pass программтай ба жилийн нэг хүний 15 доллар төлснөөр 400 гаруй эмний 90 хоногийн хангамжийг $11.99-аар авч болно. Kmart-ийн Pharmacy Prescription Savings Club жилийн 10 доллар. Та клубын картаараа 500 гаруй ерөнхий төрлийн эмнээс 30 хоногийн хангамжийг 5 доллар, 90 хоногийн хангамжийг 10 доллараар авч болно. Мөн бусад төрлийн ерөнхий болон дэлгүүрийн өөрийн эмнүүдийг 5-35%-ийн хямдруулан авах болоцоотой өгөх аж. Мөн PetK гэдэг программ нь амьтаны эмийг 5-10% хямдруулна. RiteAid’s Rx Saving программ нь үнэгүй боловч Medicare зэрэг хувийн болон, улс нийтийн санхүүжилттэй программтай хамтатгаж болохгүй гэсэн нөхцөлтэй. Мөн $8.99 –ээр 500 гаруй эмний 30 хоногийн нөөцийг, 90 хоногийн хангамжийг $15.99-аар авч болно. Эдгээр жагсаалтанд ороогүй бусад төрлийн ерөнхий эмийг 15-20%-аар хямдруулан /Connecticut мужаас бусад мужид/ авах боломжтой ажээ. Бие даасан жижиг аптекууд иймэрхүү программгүй ч бусад газрын үнэтэй ижилсгэж хямдруулан зарахдаа дургүйцэхгүй гэсэн тул асуугаад үзэхэд илүүдэхгүй билээ.

Кредит картны зарим “ид шид”
Кредит картаараа юм худалдаж авахаас гадна зарим ашиг тусыг гаргаж авч болдгийг би саяхан хүртэл мэддэггүй байсан билээ. Эдгээрийн талаар картны байгууллагуудаас явуулсан гарын авлага дээр бичсэн байдаг ч хүмүүс тэгтлээ анхаарч уншдаггүй билээ. Эдгээр нь тухайн картны төрлөөс хамаардаг тул банк, санхүүгийнхээ байгууллагаас асууж лавлаарай. Үүнд:
- Картаар худалдаж авсан барааны баталгаат хугацааг үнэгүй уртасгах. Ихэнх кредит картны компаниуд электрон болон зарим барааны нэг жилийн баталгаат хугацааг дахин нэг жилээр автоматаар уртасгана. Жишээ гар утасны чинь үйлдвэрийн баталгаат хугацаа нь нэг жил бөгөөд чиний утас  чинь 14 дэх сар дээрээ эвдэрсэн байлаа гэхэд засах, солих зардлыг чинь даана гэсэн үг. Үүний тулд картны компанидаа “claim” өргөдөл гаргах хэрэгтэй. Картныхаа байгууллага болон банкныхаа “Extended protection” программынх нь нөхцөлийг шалгаарай. Жишээ нь манай гэрийн нэг картны  банкны нөхцөлд бичсэнээр эвдэрснээс хойш 90 хоногийн дотор өргөдлөө бөглөх ёстой гэсэн байна лээ.
- Картаараа рентэлсэн машинд гарсан гэмтэл, хулгайн алдагдлыг төлөх. Хэрэв танай картны байгууллага чинь эдгээрийг төлөхөөр заасан бол машин рентлэх үедээ даатгал авах хэрэггүй байж болох юм. Зарим картны компани 50 мянга хүртэлх “coverage” гаргахаа бичсэн байдаг. Нөхцөлийг нь эхлээд шалгаарай.
- Худалдаж авсан барааг чинь хамгаална. Зарим компани картаараа худалдаж авсан бараа чинь худалдаж авснаас хойш 30-90 хоногийн дотор эвдэрсэн, алга болсон, хулгайлагдсан тохиолдолд нөхөж өгөхөөр заасан байдаг юм байна. Манай гэрийн гол хэрэглэгддэг карт дээр энэ амлалт байхгүй байсан ч оронд нь Price Protection буюу хэрэв худалдаж авсан барааг чинь авсан үнээс чинь хямдаар өөр газар зарж байгаа бол худалдаж авснаас хойш 60 хоногийн дотор /хямд үнэтэй зар гарснаас хойш 10 хоногийн дотор утастаж мэдэгдэх/ өргөдөл гаргаж шаардагдах бичиг баримтыг хавсаргаснаар үний зөрүүг банкнаас төлүүлэх боломжтой юм билээ.
- Хямдрал авах. Тухайн картны банк, компаний вэб сайт уруу орвол Office Depot, Lowe’s, Gap зэрэг хамтарч ажилладаг дэлгүүрүүдийн бараанаас хямдралтай авах линктэй байдаг.        

4 comments:

  1. Za ho oird chimeegui baigaad baisan? Ashgui yumaa niitleed ehelj.
    Irj bui shine ondoo amjilt buteeleer duuren az jargalaar byalhaj baigaarai gej erooe! Bicheed baigaarai Bayaraa!

    ReplyDelete
  2. hi, yuunii umnu shine onii mend!!! tsagaachlaliin talaarh medeelel chin sonirhol ih tataj bainaa. uchir ni 4 sard minii tsagaachlalaiin statusnii talaarh anhnii shuuh hural maani boloh gej baigaa. deerh niitleliin daguu bol minii shuuh hural bolohgui ch yum shig bolood yavchihlaa. ene gorim durmiin talaarh medeelliin eh survaljaa bichvel bi umguulugchduu sonirhuulj uzuulmeer baina. taniig nadad tuslana gedegt itgeltei bainaa. hundetgesen saraa.

    ReplyDelete
  3. Сайн уу Сараа,
    Энэ дүрмийн талаар өмнө бичсэн /2011/8 сарын/ бичлэг дээр арай тодорхой байгаа. Уг дүрэм Цагаачлалын асуудлын эхний шатнуудад үйлчлэхгүй бөгөөд эцсийн шатанд буюу албадан гаргах шийдвэр авсан хэргүүдэд хамааралтай. Энэ талаар өмгөөлөгчдөөсөө case-by-case policy by Obama's administration гэж лавлахад аяндаа тэд нар мэдэж байгаа. Англи дээр нь дээрхээр хайлт хийхэд зөндөө материал олдох байх.Мөн сонгуулиас өмнө Обама Латинонуудын сэтгэлийг засах гайгүй зүйлс хийх юм шиг байна. 5 дахь өдөр америк иргэний төрөл садныг нутагтаа буцаж очиж ногоон картын өргөдөл бөглөх зааврыг цуцалж эндээсээ авдаг болгох шинэ дүрэм гаргаад бэлтгэл ажилд орох тухайгаа зарласан байна. Хууль батлуулж чадахгүй болохоор захиргааны хэмжээнд жижиг жижгээр нь асуудлыг шийдэх алхам юм даа. Өөр илүү гайгүй юм гарч ирнэ гэж хүлээж л байя. Good luck.

    ReplyDelete
  4. nemelt tailbar ugsund bayarlalaa. amidral saihan shuu. sain saihniig husii.

    ReplyDelete