Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, March 20, 2012

Эрүүл мэндийн асуулт тест- Хүүхэд

1. 9 настай хүүхэд тасралтгүйгээр хэдэн суниалт /push ups/ хийж чаддаг байх ёстой вэ?
А. Хэд ч биш. Энэ насан дээр тэдэнд булчин суугаагүй байдаг.
Б. 1-10
В. 12-18
Г. 25-аас дээш
Хариулт: Б. Ерөнхийлөгчийн дэргэдэх Fitness, Sport &Nutrition зөвлөлөөс 9 настай 12-18 удаа суниалт хийж чадаж байвал тэдний нөхцөлийг хангаж байна гэж үздэг.
Б.Д: Жил бүр хүүхдүүдээс сургууль дээр нь бие тамирын тест аваад өөрийн насанд нь тавигдсан нөхцөлийг хангасан хүүхдүүдэд дээрх зөвлөлөөс ерөнхийлөгчийн гарын үсэгтэй гэрчилгээ, тэмдэг өгдөг.
 

2. Хүүхдүүдийн 70 хувь нь аль хэрэгцээт витаминыг хангалттай авч чаддаггүй вэ?
А. Витамин С
Б. Витамин А
В. Витамин D
Г. Витамин В12
Хариулт: В. Витамин D зүрх болон ясны хэрэгцээт витамин билээ. Уг витаминыг salmon загас болон уг витамины нэмэлт бүхий сүү, жүүснээс авч болно. Гэхдээ зөвхөн идэх зүйлээс авахад хангалтгүй бөгөөд 600 IU RDA тунг авахын тулд өдөрт ядаж 10 минут нарны хамгаалалтын тосгүйгээр гаргаж тоглуулах хэрэгтэй.
Б.Д: Энэ нь Америкт байгаа хүүхдүүдэд илүү хамааралтай болов уу. Монголын хүүхдүүд нар саалхинд өдөржингөө тоглодог тул энэ витамины дутагдал бага байдаг болов уу.


3. Хүүхдүүдийн иддэг зүйлсээс хамгийн их калоритой нь аль бүтээгдэхүүн вэ?
А. Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн
Б. Пицца
В. Soda (cola, Pepsi гэх мэт)/ ундаа, жүүс

Хариулт: В. Чихэрлэг ундаа бүр хүүхдийг таргалах эрсдэлийг 60 хувиар нэмэгдүүлдэг.
 

Нэмэлт /Б.Д/: Чихэрлэг ундаа, жүүсэнд орсон калори, сахарын хэмжээг Nutrition Facts орцоос нь олж харах хэрэгтэй.


Үүнийг энэ орцын шошгоос жишээ болгож харъя. Эхлээд дээд хэсэгт байрлах Serving size буюу нэг хүнд ноогдох хэмжээг харна. Үүнд 1 cup буюу аяга гэсэн байна. Дараа нь Serving per Container буюу нийтдээ уг саванд хэдэн хүнд ноогдох хэмжээтэйг олж харна. Үүнд 2 гэсэн байна. Үүний дараа л сахарын болон бусад орцын дүнг харж бодож гаргаж ирнэ. Жишээ нь Sugar буюу сахар 5 гр гэсэн  байгаа зөвхөн нэг хүнд ноогдох хэмжээ бөгөөд 2 хүнд ноогдох ундаа байгаа гэсэн тул уг саванд бол нийтдээ 5х2=10 гр сахар агуулагдаж байна, калори нь энэ ундаанд 260х2=520 гэж гарж байна. Сахарын хэмжээг халбагаар гаргавал 4-т хуваах хэрэгтэй бөгөөд 2.5 teaspoon буюу жижиг халбага сахартай гэж гаргаж харж болно. Энэ ч харин гайгүй ундаа байна. Бидний болон хүүхдүүдийн түгээмэл уудаг ундаанд байдаг сахарын хэмжээг гаргаж харахаар дуу алдмаар их байдаг.
Cranberry жүүс ундаа /100%-ийн жүүс биш/
12oz = 200 калори
12 teaspoon сахар  
Sunny D
11.75oz = 130 калори
7 teaspoon сахар     


Nesquik шокладтай сүү
12oz = 320 калори
9 teaspoon сахар шокладтай сүү /fat free нь/
12oz = 120 калори
4 teaspoon сахар

Apple жүүс
12oz = 180 калори
10 teaspoon сахар
Лаазтай soda
12oz = 150 калори
10 teaspoon сахар
Савтай soda
20oz = 240 калори
16 teaspoon сахар

Orange жүүс
12oz = 165 калори
8 teaspoon сахар     
Gatorade
12oz = 90 калори
5 teaspoon сахар

20 oz = 130 калори
8 teaspoon сахар
 

   














Caprisun
6.75 oz = 90 калори
6 teaspoon сахар Caprisun100% жүүс
6.75 oz = 90 калори
5 teaspoon сахар

 

Vitamin Water
20oz = 125 калори
8 teaspoon сахар  


 
Ус
20oz = 0 калори
0 teaspoon сахар







Дээрхээс харахад нэг лааз ундаанд 10 халбага элсэн чихэр байна гээд бодохоор… Хэрэв аягатай цайнд 10 халбага элсэн чихэр хийвэл уухын аргагүй байнаа даа. Үйлдвэрлэгчид сахарын амтыг багасгахын тулд sodium буюу давсыг нэмж өгч амтыг нь саармагжуулдаг гэсэн. Чихэртэй ундаа, жүүсийг хааяа мэдээж уулгүй л яахав. Гэхдээ байнга худалдаж аваад хөргөгчиндөө байлгавал хүүхдүүдэд тийм ч сайн хэрэг биш болов уу.
Нялх хүүхдийн биеийн 70%, хүүхдийн биеийн 60%, том хүний биеийн 50% нь уснаас тогтдог гэдэг. Тэгвэл 1-3 настай хүүхэд өдөрт 5.5 cup буюу 44 oz, 4-8 настай хүүхэд 7 cup /аяга/ буюу 56oz, эмэгтэй том хүн 11.5 cup буюу 92 oz, эрэгтэй том хүн 15.5 cup буюу 124 oz ус хэрэгцээтэй байдаг гэж The Food & Science Board-ийн мэдээлэлд оржээ. Урьд нь цай, кофетой найруулж ууссан усыг ус уусанд тооцохгүй гэдэг байснаа тооцож эхэлж байгаа талаар уншсан санагдаж байна.
Харин хүүхдүүддээ чихэрлэг ундаа, жүүсний оронд савтай усанд огурци, mint leave /гаа/, лемон, оранж, алим, шийгуа гэхчилэн шинэ жимс маш нимгэн зүсч хийж усыг амт оруулаад уулгах, эсвэл газтай ундаа ууж сурсан хүүхдүүдэд газтай усанд  бага зэрэг 100 хувийн жүүс хийж найруулж уулгах гээд олон аргыг эхчүүд хэрэглэдэг.


4.  Түгээмэл хэрэглэгддэг аль эмийг FDA-аас 2-оос доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулсан вэ?
А. Benzocaine
Б. Ibuprofen
В. Acetaminophen
Г. Hydrogen peroxide
Хариулт: А. Benzocaine нь Anbesol, Orajel зэрэг ам, шүд,буйлны өвчинд хэрэглэгддэг Anbesol, Orajel зэрэг эмэнд агуулагддаг орчны мэдээ алдуулдагч юм. Энэ нь цусан дахв хүчилтөрөгчийн хэмжээш багасгаж ялангуяа дөнгөж шүдэлж байгаа нялх хүүхдүүдэд methemoglobinemia гэдэг амь насанд аюултай өвчнийг тусгах магадлалтай нь сайхан тогтоогдсон билээ.
Б.Д: Манай бага нялх байх үед Orajel-ийг хүүхдээ шүдлэх гээд уйлахад нь эндхийн эхчүүд нэлээд авч түрхдэг байсан. Би хүртэл 1, 2 удаа хүүхдийнхээ шүдэнд нь түрхэж байсан. Саяхан төрсөн хүүхдүүдийн эхчүүдэд эмч нар нь анхааруулж байгаа байх.
Мөн эмчийн бичиггүй зарагддаг төрөл бүрийн унтуулах, тайвшруулах эм бүхий ханиадны эмийг хүүхдийн гэсэн хаягтай байсан ч 5-аас доош насны хүүхдүүдэд уулгахгүй байхыг эмч нар зөвлөдөг болсон.


5. Доорх жагсаалтаас аль нь яг эрүүл мэндийн асуудал /medical condition/ вэ?
А. Guitar Hero Wrist - бугуй/Guitarthritis/ -
Б. Ipod Finger- хуруу
В. Cell phone Elbow - тохой
Г. Дээрх бүгд.
Хариулт: Г. Нэг төрлийн хөдөлгөөнийг маш удаан давтан үйлдэх /видео гитар, Ipod-ийн товчлуурыг эргүүлэх гэх мэт/, эвгэн байрлалд удаан хугацаагаар байх /гар утсаар олон цагаар ярих/ гэх мэтээс болж дээрх эрүүл мэндийн асуудал /өвчин/ үүсдэг.


6. Хүүхдийн үүргэвч хүүхдийн жингийн хэдэн хувиас хэтрэхгүй байх ёстой вэ?
А. 5-10%
Б. 10-20%
В. 20-30%
Хариулт: Б. Үүнээс хэтэрсэн тохиолдолд булчинг ядрааж, унагах магадлалтай. Хүүхдийнхээ үүргэвчийг мөн өөрийг нь жигнэж үзээрэй.


7. Эрүүл, сэргэлэн байхын тулд ахлах насны хүүхдүүд хэдэн цаг унтвал зохилтой вэ?
А. 6-8
Б. 8-10
В. 10-12
Г. 12-аас их.
Хариулт: Хэдийгээр ихэнх том хүүхдүүд 7 –хан цаг унтдаг ч хамгийн тохиромжтой нь 8.5-9.25 цаг юм байна. /Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд 11-13, 5-12 насныхан 10-11 цаг/  6 цагаас доош унтах нь ханиад томуу тусах магадлалыг 50 хувиар, таргалах магадлалыг 23 хувиар нэмэгдүүлдэг.


8. Үнэн эсвэл худал. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ жин их эсэхийг анзаардаггүй.
Хариулт: Үнэн. Судалгаагаар 2-19 насны жин ихтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 17 хувь нь хүүхдүүдийн жингийн асуудалтайг анзаардаггүй гэж гарчээ. Анзаарахгүй байна гэдэг засахыг оролдохгүй гэсэн үг.


9. Хүүхдийн аль төрлийн өвчин устаж алга болсон бөгөөд урьчилан сэргийлэх тариа хийлгэх хэрэггүй болсон бэ?
А. Polio /орчуулгыг нь мэдэхгүй юм/
Б. Measles /кор болов уу/
В. Mumps /гахайн хавдар болов уу/
Г. Whooping cough /хөхүүл ханиад/
Д. Аль нь биш.
Хариулт: Д. Устаж алга болсон нь байхгүй аж. Харин зарим нь зарим жил ихсэх хандлагатай байдаг аж.

 
10.  Хамгийн түгээмэл байдаг /Б.Д: Америкт/ хүүхдийн угшил өвчин юу вэ?
А. Шүд хорхойтох
Б.  Сахарын өвчин
В. Таргалалт
Г. Астма
Хариулт: А. Энэ өвчин нэлээд нэмэгдэж байгаа юм байна. Америкийн 2-5 настай хүүхдүүдийн ¼-ээс илүү нь, 12-15 настай хүүхдүүдийн тал хувь нь шүд нь хорхойтой. Жилд 2 удаа шүдээ цэвэрлүүлж, шүдний эмчид очиж байх хэрэгтэй гэсэн байна.

Friday, March 16, 2012

Гэрийн пицца илүү амттай


 

Эндхийн хамгийн түгээмэл хоолны нэг пиццаг гэртээ хийвэл хамаагүй амттай байдгийн дээр дотор нь юу орсныг мэдэх тул хамаагүй эрүүл байх болно. Хийхэд ч тийм хэцүү биш. Томхон хүүхдүүдэд хийх аргыг нь заагаад өгчихвөл орой ажлаасаа ирэхэд чинь хийгээд тавьчихсан байх болов уу. Пиццаны нэг сайн тал нь бяслаг л байвал дээр нь гэртээ байгаа хүнсээ ашиглаад эсвэл өөрийн дуртай зүйлээ дураараа нэмээд, хасаад тавьчихаж болно. Мөн сүүлийн үед моодонд орж байгаа өндөг энээ тэрээ тавиад breakfast пицца ч хийсэн болно.  Түрүүчийн 7 хоногт манай том хүү ажиллаж байхад нь талхны машиныг маань талхаа жигнэж амжаагүй байхад нь андуурч салгаснаас жигнэгдээгүй хөөсөн гурил үлдэж түүнийг нь бага зэрэг элдээд пицца хийж орхисон чинь санамсаргүй их амттай пицца болж орхисон юм. Хамгийн гол нь бэлэн соус байхгүйгээс нэгэнд нь помидор хэрчээд хийчихсэн, нөгөөд нь таргаар соус хийчихсэн болохоор өвөрмөц болчихсон билээ.


Жор:
Гурилд нь:
2 cup талхны /bread/ гурил /эсвэл зүгээр ердийн all purpose гурил байж болно/
2 tablespoon оливийн тос /байхгүй бол дурын тосоо хэрэглэж болно/
1 teaspoon давс
2 teaspoon элсэн чихэр
1 пакеттай дрож /би задгай дрожноос 1 1/2 -2 tablespoon хэрэглэдэг/
1 cup бүлээн ус

Дээр нь:
1 cup лаазалсан /crushed/ помидор /гоймонгийн төрөл бэлэн соусууд, tomato pasta, tomato sauce ч байсан болно/
1-2 хумс сармис /эсвэл сармисны нунтаг байж болно/

Пиццаны хатаасан  амтлагч ногоо /pizza seasoning/. Эсвэл oregona, basil 2 байхад л болно.
1/2 паунд үрсэн эсвэл хэрчсэн mozzarella бяслаг - /манайх монголын бяслагтай ойролцоо болохоор Monterey Jack cheese худалдаж авдаг. Түүнийгээ л хэрэглэж орхидог/
 Өөрсдийн дуртай мах, ногоо. Үүнд хиам, pepperoni, болгосон бөөрөнхий мах , тахианы мах, сонгино, мөөг, аннанас, ногоонууд гээд л байгаа болон дуртай зүйлээ ашиглаарай.

Жич: Америк хэмжүүрийн нэгж ашигласан. Teaspoon, tablespoon, cup-ийг хэмжээс нь арай өөр тул цайны халбага, том халбага, аяга гэж бичээгүй болно.

 Бүлээн усандаа дрожоо найруулж хутгаад хөөсөртөл нь байлгана. Гурилан дээрээ орох зүйлсээ хийгээд дрожтой усаараа зуурна. Тэгээд бүтээгээд 2-3 дахин хөөтөл нь ойролцоогоор 30 минут байлгана. Бэлэн болмогц хуурай гурилтай тавцан /мод/ дээр бага зэрэг элдэж эсвэл гараараа эвтэйхэн татаж /пиццаны газар ажиллаж байсан бол бүр эвтэйхэн сунгаж чадах байх/ хүссэн хэмжээндээ нимэглээд жигнэх тавиур дээр тавьж дээр нь помидорын соусаа  тавьж дээр нь сармис, амтлагч ногоогоо цацаж дээрээс нь бяслагаа тавина. Үүний дараа өөрсдийн дуртай мах, ногоогоо тавьж дуусаад дээр нь үлдсэн бяслагаа тарааж тавиад 350F /170C/-д халаасан зуухандаа 20 миунт орчим эсвэл гурил нь шаргал болтол нь жигнээд бэлэн болно. Сайхан хооллоорой.