3 сарын 8-д дэлхий даяар бөөрний өдрийг тэмдэглэдэг.
Үүнтэй холбогдуулж Америкийн Үндэсний Бөөрний Сангаас /National Kidney
Foundation/ бөөрний үнэгүй үзлэгийг Америк даяар олон хотуудад тодорхой
хуваарийн дагуу 1-р сараас эхлэн 5-р сар хүртэл 1 өдрөөр хийгддэгийг урьд нь мэдээлж байсан билээ. Уг
үзлэгийг KEEP буюу Kidney Early Evaluation Program гэж нэрлэдэг бөгөөд оршин
суугаа хотод тань үзлэг явагдах эсэх болон үзлэгийн хуваарийг 1800-622-9010
утсаар буюу тус байгууллагын http://www.kidney.org/news/keep/index.cfm сайтаар орж үзээрэй. Харамсалтай нь Калифорн мужид энэ жил үзлэг төлөвлөгдөөгүй байна. 3 жилийн өмнө манай дүүгийн эхнэр очиж үзүүлэхэд биеийн ерөнхий үзлэгийг хийж, бөөрний нарийн шинжилгээнүүдийг авч хариуг нь зөвлөгөөний хамтаар дараа нь шуудангаар ирүүлж байсан.
Friday, March 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment