Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Sunday, February 19, 2012

Хоолны бизнес /илтгэл/


 2009 оны намар Вашингтон хотноо болсон Америк дахь бизнес эрхлэгчдийн уулзалт дээр тавьж байсан илтгэлээ оруулж байна. Энэхүү уулзалтыг АНУ дахь Монголчуудын худалдааны танхим  байгууллагаас жил бүр зохион байгуулдаг билээ.

Би өнөөдөр илтгэлээ “Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес” сэдвээр бэлтгэж ирсэн бөгөөд үүнд хүмүүсээс хамгийн их санал хүсэлт ирдгээр нь тусгайлан хоолны газрын бизнест хэрэгцээтэй жишээ, санаа, зөвлөгөөг багтааж байгаа юм.
Юуны түрүүнд одоогийн эдийн засаг, бизнес орчны нөхцөл байдлын талаар товч дурдаад үндсэн сэдэв үрүүгээ оръё.
  
Эдийн засаг, бизнес орчны өнөөгийн нөхцөл байдал
Эдийн засгийн ерөнхий үзүүлэлт Дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт зогсож эргэсэн байгаа. Машин, байрны зах зээл тогтворжиж эхэлсэн гэж үзэж байна. Гэвч эдийн засгийн хүчин чадлын 75 орчмыг тодорхойлогч хэрэглэгчдийн худалдан авалт сул хэвээр байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хүмүүс ойрын ирээдүйдээ итгэлтэй байгаа эсэх нь их чухал юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мөнгөө зарцуулах шийдвэр нь тэдний кармандаа мөнгөтэй байгаа эсэхээс биш сэтгэл санаа нь ямар байгаагаас шалтгаалдаг гэж үздэг бөгөөд миний орчуулснаар “Хэрэглэгчийн өөдрөг байдлын үзүүлэлт” буюу “consumer confidence index”-ээр тодорхойлдог.
Энэ 7 хоногт дүн нь гарсан санал асуулгаар /графикийг харна уу/ 7-р сард 47.4 байсан Хэрэглэгчдийн өөдрөг байдлын үзүүлэлт 54.1 хувьд хүрсэн нь хямрал эхлэх үе буюу 2007 оны 12 сарын үзүүлэлтэнд дөхөж ирсэн нь найдвар төрүүлж байна. Гэхдээ энэ нь эрүүл эдийн засагтай үеийн үзүүлэлтээс хамаагүй доогуур байгаа ч 2-р сард хамгийн бага буюу 25,3 хүрч байсныг бодвол үнэхээр дээшилж байгаа нь харагдаж байна. Иймд эдийн засаг дараагийн уналт хүртлээ буцаж ухардаггүй тул бид хамгийн муу зүйлийн ард гарсан нь ойлгомжтой байна.  






Эх үүсвэр: Consumer Research Center 

Эдийн засгийн хямралын энэ үед бидний нүдэн дээр зарим төрлийн бизнесүүд банкрот зарлаад хаалгаа барьж байхад заримых нь үйл ажиллагаа улам идэвхжиж байна. Ижил төрлийн бизнесүүд ч дотроо янз янз ажиллаж байгаа бөгөөд зарим нь үнэхээр юун, ямар хямрал гэсэн шиг ашигтай хэвээр ажиллаж байгааг бид харж байна. Үнэхээр хямралын түүхэнд яг тийм төрлийн бизнес тэсвэртэй байх болно эсвэл ямар бизнес илүү өртөнө гэсэн хууль үйлчилдэггүй бололтой. Жишээ татахад ихэнх эдийн засгийн хямралын үеэр ихэсдэг мөрийтэй тоглолт, архидалт энэ удаагийн хямралын үеэр нэмэгдээгүй нь Las Vegas-ын орлогын үзүүлэлт, спиртын ундаанаас ордог татварын дүнгээс харагдаж байгаа юм.
Миний ажиглалтаар энэ удаад амжилттай ажиллаж байгаа бизнесийн чиглэлүүдэд:
1.       Хүмүүс бүсээ чангалсантай уялдсан бизнесүүд: Гадуур хооллохоо багасгасантай холбогдолтой бизнесүүд: бэлэн найруулж гэртээ хийх хоол унд, хоолоо өөрөө бэлтгээд авч явдаг гал тогоо-ресторан, /Жишээ нь манай хотод ажиллаж байгаа Dinner My Way, Dream Dinner, Super Suppers зэрэг газрууд. Хүмүүс яагаад ийм газраар үйлчлүүлэх дуртай байдаг вэ гэхээр гэртээ бол олон цагаар хийх хоолоо тав тухтай орчинд богино хугацаанд /6 төрлийн хоолыг 30 минутанд бэлэн болгоод/ хийгээд аваад явна, сав суулгаа цэвэрлэх шаардлагагүй, эсвэл бэлэн хийсэн хоолнууд худалдаж аваад явна. Тэгээд тэмдэглэгдсэн хоолнуудыг шууд хөлдөөж хэрэгцээтэй үед гаргаж гэсгээх, чанаад дэлгүүрийн хөлдөөсөн хоолноос илүү амт сайтай хооллоор гэрийхнийгээ 7 хоног хооллочихно гэсэн үг/, шинэээр машин худалдаж авах нь багассантай холбогдож машин засварын газрын бизнес гэх мэт.
2.       Эрүүл болон “ногоон” бизнесүүд: 2 дахь гарын дэлгүүрүүд, хог хаягдал дахин боловсруулах, дугуй засвар худалдаа, сэргээгдэх эрчим хүчний гэх мэт. 
3.       Моодны болон тансаг хэрэглээний бизнесүүд: iPod, Wii гэх мэт нэрийн бараануудын худалдаа, өндөр орлоготой хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ гэх мэт. Үүн дээр жишээ татахад манай хотод нэгэн үнэтэй гоёл чимэглэлийн зүйл зардаг дэлгүүр молл дотор нээгдэхэд сонины сурвалжлагч дэлгүүрийн менежерээс нь “Ажилгүйдэл ихэсэж хүмүүсийн худалдаа авах чадвар бууж дэлгүүрүүд хаагдаж байхад ийм үнэтэй эдлэл зардаг дэлгүүр нээхэд эрсдэлтэй биш үү” гэж асуухад тэрээр “Бид дандаа баяр тэмдэглэж байдаг хүмүүстэй бизнес хийдэг. Тийм хүмүүс хэзээ ч баяраа багасагна, зогсооно гэж байдаггүй, харин өөрөөр л тэмдэглэж магад” гэсэн нь үнэхээр хямралын үед ч баячуудын хэрэгцээ багасдаггүйг илтгэж байна.

Хямралын “ач холбогдол”
Америкчууд гэлтгүй монголчууд бүгд л ямар нэгэн хэмжээгээр энэ хямралаар хохирлоо. Цалингүй хэдэн сар байхаас өгсүүлээд байрны зах зээлийн наймаанд хохирлоо. Тэгж байхад юун ач холбогдол энээ тэрээ гээд унав гэж бодож байж болох юм. Америкчуудын хэлдэгээр амьдрал чамд лемон өгвөл түүгээрээ шүүс хийгээд уу гэдэг шиг хямралаас сайн талуудыг харахыг оролдъё.
1.       Санхүүгийн сургамж
Юуны түрүүнд миний хувьд өндөр хөгжилтэй орны эдийн засгийн хямралыг анх удаа өөрийн биеэр харж үзэж мэдэрч байна. Түүхийн гэрч гэдгээс гадна Америкийн түүхэнд 70 жилд гараагүй тийм хүнд хямралыг өөрийн биеэр харж өөрийн биеэр мэдэрсэн учраас бид нар “азтай” юм. Үүнээс авч үлдсэн санхүүгийн сургамж насан туршид бидэнтэй цуг байж өөрсдийн болон үр хүүхдүүддээ бид сургах болно. Жишээ нь онолын хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэ унадаггүй гэдэг. Гэтэл байрны үнэ дандаа өсдөггүй, буурч болдгийг бид өөрсдийн нүдээр харж мэдэрч авлаа.
2.       Хувийн болон бизнесийн байрны рент, худалдааны үнэ буурлаа.
Томоохон бизнесүүдийн хажууд, том худалдааны төвүүд, молл дотор байр түрээслэхэд жижиг бизнесүүд боломж олддоггүй байсан бол эдийн засгийн хямралын “ачаар” тийм боломжууд нээгдэж байна. Урьд дүүрэн байдаг байсан төвүүдэд томоохон бизнсеүүд орхиж нүүснээс болоод бизнесийн байрны эзэд банкны төлбөрөө төлж чадахгүй хүрэх аюулд тулгараад урьд тавьдаг байсан шаардлагаа бууруулах, үнэн дээр тохиролцоо хийхэд бэлэн байна. Тэд мөн гэрээний хугацааны хувьд ч уян хатан байдлыг баримталж байна. Түүнчлэн том төвүүд гэлтгүй жижиг газруудын эзэдтэй маш ашигтай гэрээ хийж боломж олдож болно. Эхний 3 сар үнэгүй гэхчилэн урамшуулал сонсогдож байна. Жишээ нь Colliers International / http://www.colliers.com/Corporate/ зах зээлийн судалгааны тайлангаас харвал манай Сакраменто хотод эзэнгүй байгаа бизнес байрны хувь /vacancy rate/ 12.9 хувтай, зарим районуудад бүр 18.3 хувтай байна. Өөрөөр хэлбэл одоо л бизнсеийн байр түрээсийн хамгийн сайн гэрээ хийх боломж олдож байна.
3.       Засгийн газрын тусламж, хөнгөлөлтийн программууд гарч ирлээ. Байр, машин авах, одоо саяхнаас эрчим хүчний хэмнэлттэй гэр ахуйн цахилгаан бараа авсанаар ЗГ-аас мөнгө авах болоцоо олгож байна. Татварын уучлалт, хөнгөлт программудыг энд дурдаж болно. Сэм авгаас эрүүл эдийн засагтай үед иймэрхүү Санта шиг өглөгч занг горьдсоны хэрэгггүй билээ. 

Хоолны бизнест  үлдэх сургамж

1. Хүнд үеийг давж гаргах хангалттай хуримтлалтай болох. 
Ресторануудын уналтын нэг номерийн шалтгаан бол бизнес удаашралтай үед үйл ажиллагаа явуулах хангалттай сангүй байдагт гэж рестораны зөвлөгч
Richard William
үзэж байна. Шинээр нээгдсэн ресторануудын 61 хувь нь эхний 3 жилдээ унадаг. Тэгэхээр 5 дахь жилдээ орсон бизнесийг амжилттай ажиллаж байгаа гэж үзэж болохнээ.
Жилд 2 удаа ресторануудыг тоолдог Illinois-ийн NPD Group-ын / http://www.npd.com/corpServlet?nextpage=foodservice-categories_s.html/ судалгаагаанаас үзэхэд рестораны тоо 2009 хаврын байдлаар нэгдсэн улсын хэмжээгээгээр өмнөх жилийн мөн үеийнхээс 1 хувиар буурсан буюу 4000 бага тоологдсон буюу хаагдсан байна.

2009 versus 2009 Restaurant Unit Counts
Percent Change from Year Ago


Total
Restaurants
QSR
Family Dining

Casual Dining

Fine Dining

TOTAL RESTAURANTS
-1
0
-2
0
-4
MAJOR CHAINS (500+ Units)     
1
1
0
2
na
MIDSIZE CHAINS (100-499 Units)
-1
-1
-5
2
6
MINOR CHAINS (50-99 Units)    
-2
-1
-6
-2
6
SMALLEST CHAINS (3-49 Units)     
-1
-1
-2
0
1
INDEPENDENTS
-2
-2
-2
-1
-7

                        Source: The NPD Group/ReCount®

Нэгдсэн улсын хэмжээгээр гэр бүлийн болон fine-dining буюу дээгүүр зэрэглэлийн хоолоор үйлчилдэг ресторанууд ихээхэн бэрхшээлтэй тулгарсаар байна. 500 болон түүнээс дээш тооны салбар бүхий томоохон гинжин ресторануудын тоо 1 хувиар ихэссэн бол дунд болон бага тооны гинжин рестораны тоо улам багассан гэсэн үзүүлэлт гарсан байна. 
Энэ хүснэгтээс харвал жижиг гинжин ресторанууд болон бие даасан ресторанууд цохилтонд хамгийн их өртсөн байна. Энэ нь томоохон компаниудын хэмжээний хөрөнгийн нөөц, маркетингийн хүчин чадал байхгүй нь хамгийн их нөлөөлсөн гэж үзэхэд болж байна.
Дашрамд дурдахад иймэрхүү тоо баримтыг бүс, муж, өөрийн хотоор гаргаад авах боломжтой. Жишээ нь Калифорний хувьд fine-dining буюу дээгүүр зэрэглэлийн хоолоор үйлчилдэг ресторануудын тоо даруй 5,3 хувиар бууссан бол гэр бүлд зориулагдсан ресторануудын тоо ялгүй буюу 0.1 хувиар нэмэгджээ. Би өөрийн хотын орших бүсийг аваад харахад Сактогоос Модесто хот /2 цагийн зайтай хот/ хүртэлх бүсийн авч үзвэл энэ оны 3-р сарын 15-ны хооронд нийтдээ 115 ресторан хаагдсан байна. Энэ нь ижил хугацаанд нэгдсэн улсын дундаж байгаа 1 хувиар бууралтаас илүү буюу 1,6 хувь болсон байна. Одоогийн байдлаар нийтдээ энэ бүсэд 7203 ресторан ажиллаж байгаа юм байна.

2. Уян хатан бай.  Хүнд үед тохирсон өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хий. 
Эдийн засгийн хямралд өртөхгүй бизнес гэж бараг байхгүй. Харин recession–resilient буюу хямралын үед зохицож чаддаг бизнес гэж бий. Эдийн засгийн хүнд үеэс болоод бизнесүүд унаж байна гэж хэлдэг боловч заримдаа сайн суурьтай бөгөөд хэрэгцээтэй алхмуудыг авч чадвал хүнд үеийг давах туулж чадна гэж Ed Ness University of Virginia-ийн бизнесийн профессор хэлсэн байна. Эдийн засгийн хямралаас өмнө гаргасан нэгэн судалгааны мэдээд хүмүүсийн хоолонд зарцуулдаг мөнгөний бараг тал хувийг рестораны хоолонд зарцуулдаг бөгөөд дундаж айл жилд 2694 долларыг гадны хоолонд зарцуулдаг гэсэн байна. Тэгвэл ойрын үед ямархүү байгааг дээрх байгууллагаас гаргасан ресторанаар үйлчлүүлэх хүмүүсийн тоонд хийсэн шинжилгээгээр харъя.


Энэ оны 5-р сарын байдлаар рестораны трафик буюу үйлчлүүлэгчдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 2,6 хувиар буурчээ. Энэ нь 1981 оноос хойш хамгийн муу үзүүлэлт болж байна. Үүнд ажилгүйдлийн түвшин, гэр бүлүүд бүсээ чангалсан холбоотой гэж дүгнэлтэнд бичжээ. Рестораны трафикийн 1/3 эзэлдэг хүүхдүүдтэй орж ирдэг групп, дээр нь хүүхдүүдтэй айлуудын томчууд сүүлийн 3 улирал дараалан гадуур хооллохоо багасгаж байгаа энэ салбарын үзүүлэлтэнд нөлөөлж байна. Харин хүүхдүүдгүй томчууд-үйлчлүүлэгчдийн тоо буураагүй байна. Түргэн хоолны газруудын хувьд бууралт 2 хувь, түүний дотох сүүлийн 9 сарын 7-д үйлчлүүлэгчдийн тоо буурсан байна. Casual dining –ийн хувьд 4 хувь, түүний дотор дунд зэргийн хэмжээтэй гинжин рестораны хувьд бууралт 6 хувь байна. Сүүлийн улирлыг харвал хэдийгээр цалингийн хэмжээ 2 хувийн өсөлттэй байгаа ч үйчлүүлэгчдийн тоог нэмэгдээгүйгээр барахгүй хэрэглэгчдээс хоолны салбарт зарцуулсан зардлын хэмжээ нэг хувиар буурчээ. Өнгөрсөн намраас бизнес муудаж эхэлсэн ба ажилгүйдлийн тоо нэмэгдэх тусам үйлчлүүэгчдийн тоо цөөрч байна.
Жишээ нь Калифорний хэмжээний 62 мянга гаруй хоол, ундааны газрын бизнесүүд ихээхэн хүндртэлтэй тулгарч байгааг California Restaurant Association буюу Калифорний рестораны холбооны ерөнхийлөгч  Jot Condie “манай салбарт тохиолдож байгаа хамгийн хүнд үеүдийн нэг болж байна” гэсэн байна. Нэгдсэн улсын хэмжээгээр бүх хоолны цагуудад, түргэн болон бүрэн үйлчилгээтэй ресторануудад аль алинд нь хамгийн гол орлогын хэсэг болдог оройн хоолны худалдан авалт буурчээ. Өглөө, үдийн хоолны орлогын хэмжээ хамгийн ихээр буурч уг бууралт нийт салбарын орлогын бууралтын талыг эзэлж байна. Хэдийгээр түргэн хоолны газруудын хувьд өглөө, үдийн хоолны худалдаалалт бүрэн үйлчилгээтэй ресторануудыг бодвол арай гайгүй байгаа боловч ерөнхийдөө сул хэвээр байна. Ийм үед шинээр сэтгэх, ухаалаг өөрчлөлт шинэчлэлт л бизнесийг тэсгээж чадна.
-          Маркетингийн арга хэмжээ.
Бизнесүүд хямдралын купон, 2 хүн нэг үнээр, дээр дурдсан трафикийн 1/3 хувийн эзэлдэг хүүхдүүдтэй хүмүүсийг татах зорилгоор хүүхдүүдэд үнэгүй, гэх мэтээр хэрэглэгчдийг янз бүрийн урамшууллаар татахыг хичээж байна.
-          Зардлаа багасгах
Цалингийн болон бусад зардалдаа хэмнэлт хийж байна. Үүнд ажлын цагаа багасгах, эсвэл орлого ихтэй үеэ цагаа уртасгах, өөрчдөө очиж бараагаа худалдаж авах зэргээр зарим үйлчилгээний зардлаа хэмнэх г.м
Дунд зэрэглэлийн бүрэн үйлчилгээтэй ресторануудад стандарт нь хоолонд гарч байгаа зардал нь зарж байгаа үнийн ¼ тэнцдэг юм байна. Жишээ нь нэг таваг хоолонд ноогдох нийт зардал 2 доллар байлаа гэхэд дээд хязгаар үнэ нь 8 доллар байх жишээтэй. Хоолны газартай монголчуудын хувьд энэ харьцаа хэд байдгийг мэдэхгүй юм. Гол өртөг буюу цалин, түүхий эд буюу хоолны бүтээгдэхүүний өртөг жилийн нийт бохир орлогын 68 хувиас хэтрэх ёсгүй гэдгээ баримтлаад дундуур явж байвал сайн ажиллаж байна гэж үзэхэд болохнээ.
-          Хоолны цэсэнд өөрчлөлт хийх
Ялангуяа түргэн хоолны газруудын хувьд цэсэнд хийсэн хэрэгцээтэй өөрчлөлт хүмүүсийг татах боломжийг нэмэгдүүлж байгаа билээ. Үүнд: үнэ хямдтай хоол шинээр нэмэгдүүлэх, үйл ажиллагаа ихтэй зардал ихтэй хоолоо хасах гэх мэт. Хичнээн сайхан хоол байлаа ч нарийн төвөгтэй бөгөөд 3-4 хүн ажиллаж байж гаргадаг хоол бол хасах гэх мэт.

Үнэтэй хоолтой л бол ашиг олно гэж бүү тооцоол. Ашиг нь бизнесийг удирдах чадвар, төлөвлөгөөнөөс ихээхэн хамаардгийг анхаар. Орлогоо хяналтанд байлгаж чадахгүй үедээ хүмүүс бүтээдэхүүний орцоо хасах, хоолны порцоо багасгах, ажилчидаа цөөлөх зэргээр зардлаа хэмнэх гэж оролддог. Гэвч хоол амт чанар муудах, хэмжээ багасах, удаан муу үйлчилгээ үзүүлэх, өмнө нь үнэгүй өгч байсан зүйлээ болих зэрэгт хүрч болохгүй бөгөөд үүнээс болж та бүхэн хэрэглэгчдэдээ алдах болно. Үйлчлүүлэгчдийг тэнэг гэж хэзээ ч бүү бод. Тэд мэдэнгүүтээ л орж ирэхээ болчихно. Riverside Ron Santibanez-ийн хэлснээр дээрхийн оронд “Ашигаа хянаж чадахгүй үедээ худалдааны орлогоо нэмэх оролдлогондоо илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн байна.

3. Ямагт алсыг харж бай.
Хэрэглэгчид бол өөрчлөгдөж байдаг зах зээл. Одоо болж байгаа нөхцөлд хариу үйлдэл хийж байгаа бол та хоцорч байна гэсэн үг. Үйлчлүүлэгч нарын үйл хөдлөлийн өөрчлөлтийг харж мэдэрч урьдчилж бэлдэх хэрэгтэй.
-          Ажиглалт. Танайхаар өдөр бүр орж ирдэг хүн 2 хоноод орж ирж байна гэх мэт өөрчлөлтийг мэдэрч ажиллах.
-          Санал асуулга, ярилцлага. Хэрэглэгчтэйгээ сууж ярилцах, эсвэл санал асуулгын хуудас бөглүүлэх, имэйл илгээх зэргээр тэдний хүсэл бодлыг мэдэж авч байх.
-          Салбарын мэдээ, зах зээлийн тайлан мэдээ. Ерөнхий болон салбарын зах зээлийн болон хэрэглэгчдийн үйл хөдлөлийн талаар гарсан шинэ мэдээ, тайлан, судалгааг боломжоороо харж судалж байх.
Ингээд дээрх ажиглалт, судалгаандаа үндэслээд бага хэмжээний болон хэдийгээр хэцүү боловч том хэмжээний өөрчлөлтийг шаардлагатай бол хийхээс өөр аргагүй. Хүмүс янз бүрээр л сэтгэж байна. Жишээ нь, өнгөрсөн 2 сард нээгдсэн Давис хотын Сindy’s нэртэй ресторан өглөөний 6-өдрийн 3 цагийн хооронд жирийн америк маягийн хоол зарж байгаад 4-9 цагийн хооронд Тай хөгжим сонсогдсон Тhai Dynamite нэртэй газар болон хувирч тай хоолоор үйлчилдэг байна. Анх Тай хоолны газар байгуулахаар нээсэн боловч өглөөний хоолны орлогоо алдах гээд байсан тул энэ маягаар ажиллах болсон байна. Тэд бизнес гайгүй болоод эхлэхээр оройдоо рестораны дотох тохижуулатанд анхаарал хандана гэж бодож байгаа ч одоохондоо үйлчүүлэгч нар уг рестораны гадаад үзэмжээр дүгнэлгүй ирсээр байна. Өглөөний хоол боолн зарм үед орйон хоол иддэг их сургуулын профессор хэлэхдээ Давист нэлээд хэдэн тай ресторан байдаг ч манай гэртээ ойр учраас энэдээ идээд байхад надад зүгээр байгаа. Тэгээд хоолны амт нь дахин ирэх хүслийг түрүүлдэг юмаа гэсэн байна. Үүний адил хэрэглэгчийн хүсч байгаа зүйлийг урьчилж харж мэдээд өөрчлөлтийг цаг алдалгүй хийвэл бизнесээ алдахгүй байх боломжтой болно.

Ямар ч үед амжилттай ажиллаж байгаа бизнесүүүдийн жишээ.
1.      Модны эсвэл хамгийн хэрэгцээтэй байвал. Калифорний нэгэн амжилттай ажиллаж байгаа yogurt буюу хөлдөөсөн  ёогуртны газрын талаар  яагаад амжилтанд хүрэв гэдэг дээр жишээ авья. Энэ нь Pinkberry /http://www.pinkberry.com/ нэртэй бөгөөд дээд зэргийн ёогурт дээр зүссэн шинэ жимс тавьж үйлчилдэг газар юм. Анх 2005 онд L.A-ын West Hollywood-д анх байгуулагдаад шууд нэрд гарч маш их замын трафик үүсгэж, хүмүүс дүрэм зөрчиж торгуулийн хуудас авсан ч хамаагүй орж ирж “20 minutes of fun” болсон нэг аяганд 8 доллар төлөөд аваад гарч байсан байна. Хэрэглэгчид манайхаар үйлчлүүлэхийн тулд 1000 гаруй торгуулийн хуудас авсан гэж рекламдаа оруулсан байна лээ. Дэлгүүр нь хайрган чулуун шалтай, Philippe Starck доошоогоо нэвт харагддаг сандал, Pinkberry lights гэж алдаршсан өвөрмөц гэрлэн бүрхүүл зэргээрээ өөрийн гэсэн өвөрмөц дизайнтай юм байна. 2005 оноос хойш компаний эзэмшлийн болон франчайсын нийтдээ 73 салбар New York, Өмнөд болон хойд Калифорнийд байрладаг. Мөн гадаадад тухайлбал Дундад Азид байгуулахаар тохиролоонд хүрээд байгаа юм байна. Одоогоор Сакраменто хотод 4 газар байгуулагдахаар бэлтгэл ажил явагдаж байна. Манай хот Сактод 10 салбартай, эцэг эхчүүд, залуучууд уулзаж ярьж суух дуртай газруудын нэг Big Spoon Yogurt нь өрсөлдөхөд бэлэн байна. Big Spoon Yogurt-ийн даргын хэлж байгаагаар тэрээр хэд хэдэн ёогуртыг нь амсаж үзсэн, манайх хэд хэдэн онцлогоор ялгаатай,. Үүнд мэдээж үнэ /$3 ялгаа $6/. Дээр нь Big Spoon Yogurt-д хэрэглэгч өөрөө дээр тавих зүйлээ сонгож өөрөө хийдэг бол Pinkberry Jumba Juice шиг хоолны оронд идэх маягийн бүтээгдэхүүн, Jumba Juice нь сонголт багатай зэргээр ялгаатай гэсэн байна. San Diego State University-ын хэрэглэгчийн үйл хөдлөл, маркетингийн профессор Paula Peter зайрмагны healthy буюу эрүүл мэндэд хор гээд яахав буруу нөлөө багатай хувилбарыг сонгож авсан нь амжилтанд хүрэх бололцоог гаргаж өгсөн ба хэрэв бусад бизнесийн сүлжээнүүд эрүүл чиглэл үрүү явахгүй бол Pinkberry маш хурдан маш том зах зээлийг эзлэх болноо гэсэн байна. 1980-аад оны дунд үед Starbucks гарч ирээд алдрыг олсонтой адил өнөө үед хөлдөөсөн ёогурт модонд орж байгааг зүйрлэж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс бусад ойролцоо сонголтуудаас  кофенд илүү мөнгө төлөхөд бэлэн байдгийн адилаар Pinkberry зарим хэрэглэгчдийг татах аятайхан уур амьсгалыг бүрдүүлснээр эдгээр цэгүүд “hot hang-outs” газар болж чадаж байна.
2.      Бусдаас ялгах, өвөрцөц хоол ундтай байвал. Үйлчлүүлэгчид зөвхөн танайхаас худалдаж авдаг хоолтой бол тэд буцаж ирэх болно. Үүнийг жишээ дээр үзүүлье. 1983 онд анх байгуулагдсан жижиг Panda Express ресторан өнөөдөр бусад том түргэн хоолны бусад гинжин компаниуд, бие даасан хятад хоолны газруудтай өрсөлдсөөр 1100 салбартай 1,2 биллион долларын эргэлттэй бизнес болж чадсан байна. Амжилтын гол үндэс нь бусдаас өөрөөр сэтгэсэнд байгаа юм. 80-ад оны үед тахианы цагаан махыг nugget эсвэл сандвичэнд хэрэглэх болсон бол Andrew Cherng тахианы үлдсэн махыг юунд ашиглахаа бодож олсон байна. Тахианы бараан махыг шүүсийг нь хадгалахын тулд хөнгөхөн гурилд хутгаад түүний тодорхойлсноор “бага зэргийн чихэрлэг, бага зэргийн гашуун, бага зэргийн халуун ногоотой” оранж соус “Orange chicken” гэж нэрлэж зарж эхэлсэн нь 91 он гэхэд хамгийн сайн зарагддаг хоол нь болсон байна. Одоогоор Panda Express үйлчлүүлсэн 10 хүний 4 нь энэ хоолыг захиалж байна. 61 настай Andrew Cherng салбаруудаараа очиж менежерүүдээ зөвлөгө өгөх, сургасаар байна. 
3. Шүтэн бишрэгч хэрэглэгчдийн хүрээтэй бол. Сактод байдаг ямар ч үед байнгын очертой байдаг, нэг ёсны хэрэглэгч-шүтэгчдийн хүрээтэй болчихсон хэдэн газруудын тухай, тэдгээр нь юугаараа хүмүүсийг татдагийг жишээ болгож оруулж байна. Зарим нь байршил, засал чимэглэл, тохь тух тийм ч сайнгүй ч үнэнч хэрэглэгчид нь үүнийг тоохгүй үйлчлүүлсээр байдаг. Иймэрхүү газруудыг хэрэглэгчид хөлд эвтэйхэн хуучин гутал шиг гэх мэтээр зүйрлэж байна.
-          Zelda’s Original Gourmet Pizza – Chicago маягаар хийсэн пиццагаар үйлчилдэг энэ газар хүн ихтэй үед бараг цаг хүлээдэг гэж байгаа. Гэсэн хүмүүс “’worth it’ буюу хүлээсэндээ харамсахааргүй сайн хоолтой гж үнэлж байна. Эзэн нь анх 1978 онд нээсэн бөгөөд 2005 онд нас бартлаа эзэн хэвээр байсан ба сурталчилгаа хийхгүй, кредит картаар үйлчлэхгүй гэсэн зарчмыг баримталдаг байсан бол хүү нь залгамжилж аваад картаар үйлчилдэг болгосон. Олон жил ажиллаж байгаа ажилчидтай. Үүн дотор анх нээгдэхэд нв ажилд орж байсан хүн  ч байдаг аж.
-          Whitney’s Jolly KoneWest Sacramento-ийн том ачааны тэрэгнүүдийн болон аж үйлдвэрийн нэлээд хөдөлгөөнтэй замд байрлалтай хоолны газар уламжлалт америк хоолнууд бургер-ээс гадна тосонд шарсан /deep fried/ буррито, гэх мэт хоолоор үйлчилдэг. Үйлчлүүлэгч дотор 20 жил хоолыг нь идэж байгаа тракны жолооч нар байх юм. Эхнэр нөхөр дээр нь олон жил ажиллаж байгаа нэг ажилчинтай. Барилгын ажил багаснаас жолооч нар өмнөхөөсөө багассан. Зардлаа хэмнэхийн тулд захиалгаар авч ирүүлэхийн оронд өөрөө явж бараагаа худалдаж авч байгаа юм байна. 
-          La Bonne Soupe – 4 жилийн өмнө нээгдсэн цөөхөн төрлийн буюу 4 төрлийн шөл, 2 төрлийн сандвич зардаг жижиг газар. Эзэн нь Daniel Pont гэж 71 настай хятад хүн. Өмнө нь Chicago, New Orleans, SF, LA зэрэг хотуудад ресторануудад ажиллаж байгад охиндоо ойрхон гэж Сактод нүүж ирээд энэ газрыг байгуулсан юм байна. Тэрээр ганцаараа ажилладаг. 5 цагт босоод дэлгүүрээс хүнс ногоогоо аваад үдийн хоолоор ажиллаад гэртээ харвдаг. 12 цаг ажилладаг гэсэн үг. Тэрээр “Хэрэв чи хийж байгаа зүйлээ сайн хийдэг, түүнийгээ сэтгэлээрээ хийдэг тэгээд мөн үйлчүүлэгчид нарыгаа боддог бол чиний бизнесийг эдийн засгийн хямрал дайрн гэж би бодохгүй бйна” гэж байна. Хүмүүс гадаа ямар ч байсан хүлээж очерлон түүний хоол худалдаэ авдаг. Энэ газар үйлчлүүэгчдийн санал асуулгаар Сактогийн хамгийн сайн хоолтой газруудын жагсаалтанд багтаж чадсан. 
-          Squeeze Inn. 10 хан машины паркинтай, ойролцоох газруудад парклавал баталгаатай ачуулдаг тул анхааруулга гаднаа хадчихсан, дотроо зай байхгүй. 3-хан хүн нүдэн дээр ажиллааад хүмүүсийн захиалгыг авч өгдөг. Ачаалалтай үед ойролцоогоор 2 цаг очерлож байж хоолоо авдаг. Food Network-ээр магтсанаас хойш хүмүүс бүр ихээр орох болсон. Тахир дутуу хүмүүс /нэлээд хэдэн хүн жижиг бизнесүүдийг sue хийж мөнгө олдог мэргэшсэн хүмүүс байдаг юм билээ/ шүүхэд өгчихсөн хаагдаж магадгүй гээд хүмүүс дургүйцээд байж байгаа газар байгаа.  Над шиг мэргэжлийн бургерчин биш хүнд бол жирийн л бургер, гагцхүү бяслагаа нь өвөрмөц бэлтгэдэг нь илүү амттай болгож байгаа юм шиг байгаа юм.
-          5 дахь жилээ ажиллаж байгаа Лало гээд нэртэй Мексик ресторанд хүмүүс маш ам сайтай, жинхэнэ Мексик хоол хийдэг цөөхөн газруудын нэг гэж үздэг. Энэ газрын тухай сонины рестораны review буюу хоолны амт чанар, үйлчилгээ, үнэ талаас мэргэжлийн хүмүүсийн бичдэг шүүмж нь ингэж эхэлсэн байгаа юм: Энэ ресторан өглөөний хоолонд хэт оройтож онгойдог, оройн хоолонд хэт эрт хаадаг, үдийн хоолн дээр хэт их хүнтэй байдаг ч хэзээ ч орсон маш сайхан газар гэсэн байгаа юм. 10-6 –ын хооронд ажилладаг. Хаахаас өмнө амжиж орох гээд даргатайгаа асуудалд оровоо зэргээр бичсэн байна. Гэхдээ бага цагаар ажилладаг нь charm буюу хүмүүсийг татах зүйлсийн нэг хэсэг гэсэн байна. Дотроо хэдийгээр хямд засалттай, хямдралтай дэлгүүрээс тавьсан ширээ сандал, хуучирч муудсан гал тогоотой, хоолны зурагнуудаа жаазлаад тавьснаас өөр онц содон зүйлсгүй мөртөө хүмүүсийг удам дамжсан жорын дагуу амт сайтай захиалгын хоолоор үйлчилдэг. Нэлээд том сандвич гэхэд л $6.5, $4.50 үнэтэй буррито нь бүтэн өдөржингөө цатгалан байлгадаг зэргээр бичигджээ. Эзэн нь эхнэр, 2 хүүхдийн хамт ажилладаг бөгөөд Мексикт одоо амьдарлдаг өвөөгийнхөө нэрээр нэрлэсэн аж. Голлож эхнэр нь хоолоо хийдэг ба хэдийгээр ангилиар муу ярьдагч гал тогоондоо бол жинхэнэ чадвараа гаргадаг гэж бичжээ. Тэрээр “Энд орж ирсэн хүмүүсийг би “жаргатай” ходоодтой гарч яваасай гэж бодож хичээдэг” гэсэн нь түүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлж байна. Тэгэхээр заавал олон цагаар ажиллаад, эсвэл гоё засалттай газар үнэтэй хоолоор үйлчлүүлэхээс өөр иймэрхүү сэтгэлээ гаргаж хийсэн захиалгын хоол бас амжилтанд хүрч болохнээ.
-          Sushi Groove, Walnut Creek доунтоунд байрладаг. Энэ рестораныг Valley life style сэтгүүлд анхны болзоондоо хүн дагуулж ирэхэд тохиромжтой, романтик мөртлөө хип газар гэж магтжээ. Цусан улаан өнгийн хөшгөөр тусгаарлагдсан кабинууд нь лаа байрлуулсань япон маягаар чимэглэсэн хана, уламжлалт япон хоолоор үйлчилдэг ч тавьсан  хөгжим нь таныг биеэ барихгүй чөлөөтэй байх боломжийг олгоно. Харин илүү хөгжилтэй аянд дуртай хүмүүс 4 дэх өдрөөс хагас сайн хүртэл DJ spin house, techno хөгжим тавьдаг нь бүжгийн клуб мэт уур амьсгалыг төрүүдэг гэж бичжээ. Тэдний менежерийн хэлснээр DJ-ийн өдрүүдэд партид дуртай хүмүүсээр дүүрдэг гэжээ. Мэдээж коктэйл зэргээ Tokyo Manhattan nightcap зэрэг өвөрмөц нэрлэжээ.

Зөвлөгөө

Энэд би шинээр хоолны газар ажиллуулах гэж байгаа болон ажиллуулж байгаа хүмүүст зориулж эдийн засгийн хүнд үед бизнесээ анхаарах зүйлийн талаар рестораны эзэд, мэргэжилтнүүд болон миний өөрийн санааг багтаасан зөвлөгөөг оруулж байна.

Шинээр хоолны бизнес үрүү орохоор төлөвлөж байгаа хүмүүст:

1.       Өөрийгөө бэлтгэ.
-          Бусдаас суралц. Ray Kroc анх McDonald’s  бургерийн газраа 50 нэлээд гарсан хойноо нээсэн гэдгээс харвал бизнес эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Гэхдээ та хэдэн настай ч байсан, амьдралын өчнөөн туршлагатй гэж бодож байсан ч, энэ чиглэрээр хүнд 5, 10 жил ажилласан байсан ч өмнө нь ажиллаж байгаагүй шинэ ур чадварт суралцах гэж байгаа тул хүмүүсээс юм асууж мэдэж авахдаа санаа бүү зов. Ижил төрлийн бизнес эрхэлдэг, эрхэлж байсан эсвэл илүү сэтгэдэг хүмүүстэй найз нөхөд бол, зөвлөгөө ав. Тэд нар бизнесийн зөвлөгч нараас илүү их мэдээллийг та нарт өгөх болно. Шинэ бизнест муж орон нутгаасаа хамаарч шаардлага нөхцөлийг хангах, лиценц, төлбөр, зөвшөөрөл, татварын бичиг баримт, хангах гээд асуудлуудаар тэд л хамгийн санй зааварчилгаа өгнө. Та нар өөрийн чинь санааг хулгай хийнэ гэж айсны хэрэгггүй. Мөн улсын болон төрөл бүрийн орон нутгийн байгуулага, худалдааны танхимууд бизнес төлөвлөгө боловсруулах, зээлийн өргөдөл дээр туслах, менежмент, маркетинг, санхүүгийн үнэгүй зөвлөгөө, зээл авах сургалт, зааварчилгаа өгдөг. Үүнд: Small Business Administration /www.sba.gov/, SCORE /тэтгэвэртээ гарсан бизнес эрхлэгчид үнэгүй зөвлөгөө өгдөг/ гэх мэт.
-          Хүнд, завгүй хөдөлмөрт бэлэн бай. Мөнгө хийнэ гэдэг урлаг юм. Зүгээр сууж байгаад гэнэт мөнгө хийнэ гэж байхгүй /Making money is an art; its not an accident/ гэж 29 салбартай String итали рестораны эзэн Al DeCaprio хэлсэн байна. Тэрээр Carl’s Jr.,-ын үүсгэгч, эзэн Carl Karcher-тай олон жил ажилласан хүн бөгөөд Carl Karcher-ийг өөрийн салбар газруудаар гэнэт орж ирээд бургерийн мах эргүүлчихсэн, үйлчлүүлэгч нартай яриад зогсож байдаг байсан гэж дурсжээ. Ингэснээр салбар бүрийн хэмжээнд үйлчилгээ ямар байгааг мэдэрч ажиллаж байсан байна. Бизнес хийнэ гэдэг хүний удирдлага доор 7 хоногийн 40 цагийн ажил хийгээд явахаас илүү хүнд хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Эзэн байна гэдэг гоё сайхан амар ажил биш. Ресторанд байнга байж хоолны байдлыг шалгаж, хоол хүлээж байгаа үйлчлүүлэгчтэй хүртэл юм яриад зогсохоос эхлээд ажилчдын цагийн хуваарь, бараа бүтээгдэхүүний захиалга, төлбөрийн хуудсыг болон авчирсан бүтээгдэхүүнийг шалгаж хүлээж авах гээд ажил мундахгүй. Ингэж зууралдаж өдөр шөнөгүй зүтгэж сэтгэж байж туршлага сууж зардлаа багасах, хүмүүст таалагдах хоолны мэдрэмжтэй болох, эсвэл нэг хоолыг бэлэн болгож таваглах хүртэл нэг хүн хэдэн минут зарцуулахыг мэддэг хэмжээнд хүрээд ирнэ.
-          Эрсдэлд бэлэн байх. Мэдээж амжилт олно гэж зориглож бизнес нээдэг боловч бизнес эрсдэлтэй гэдгийг ойлгож өөрийгөө бэлэн эсэхийг шалга. Бизнес дандаа амжилттай байх баталгаатай биш, алдагдал хүлээх боломжтой тул ямар хэмжээнд эрсдэл хийхэд бэлэн байгаагаа мэдэж бизнестээ ороорой. SBA –ийн мэдээгээр нэгдсэн улсын хэмжээгээр жижиг бизнес эрхлэгчдийн 16,7 хувийг гадаад төрсөн цагаач иргэд эзэлдэг бол Калифорний хувьд энэ тоо 34,3 хувийг эзэлж 20 биллион долларын жилийн орлого оруулдаг гэжээ. Энэ нь мужийн нийт жижиг бизнесийн орлогын ¼ хувь юм. Улсын болон мужийн хэмжээгээр гадаадад төрсөн жижиг бизнес эрхлэгчдийн дунд Мексик гаралтай бизнес эзэмшигчид тоогоороо нэгд ордог. Эдгээр жижиг бизнес эрхлэгчид хэлний бэрхшээл, хүн ажилд авах, үйлчлэх гэж байгаа коммунитигйнхаа талаар сайн таниж мэдэх гээд нэлээд хүнд давааг туулж гарах хэрэгтэй болдог. Түүнээс гадна улсаас гадаадад төрсөн бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай программ бараг байдаггүй. Эдгээр бэрхшээлийн улмас гадаадад төрсөн хүмүүс дангаараа бизнес эрхлэнэ гэдэг бол нэлээд эрсдэлтэй, тэгэхдээ маш өвөрцөц бараа үйлчилгээтэй бол илүү сайн юм гэж SBA байгууллагын төлөөлөгч зөвлөж байна.
-          Эрхлэх бизнестээ мэргэш, чадвараа сайжруул. Явцын дунд суралцана гэвэл үйчлүүлэгч болон цагаа алдах болно Хийж байгаа ажилдаа дуртай, чадварлаг байх. Бизнес эрхэлнэ хүнд ажил учир дуртай биш бол амархан шантрах болно. Жишээ нь Temple coffee, Naked Lounge зэрэг нэртэй сайн чанарын кофений жижиг газрууд Starbucksзэрэг үлэмж биетнүүдтэй өрсөлдөн ажиллаж байна. Barista нараа маш өндөр шалгуураар тухайлбал тэднийг кофенд дуртай байх, төгс кофе хийх эрмэлзэлтэй байх зэргээр шалгаж аваад 2 дахь удаагийн шалгаруултандаа кофе амсуулж амтлагтай кофе болохыг нь таних эсэхийг нь шалгаж авдаг гэсэн байна. Үүний адилаар өөрийн чинь чадвар хийх зүйлдээ чадварлаг байвал сайн байна, үгүй бол хоолны мэдлэг, боловсролоо сайжруулах. Терияаки ажиллуулахад Франц явж сургалтанд суу гэж зөвлөх гэлээ гэж бүү бодоорой. Солонгос өвөө эмээ нараар заалгуулсан технологи маш сайн байж болно. Ядаж л 20 доллараар коммунитигийн коллежид хичээл авч болж байна. Хоолны амт чанар, үзэмжийг дээшлүүлэх, өвөрмөц болгох шинэ санаа өгөх, шинэ арга барилд сургана даа. Сонинд рестораны тухай бичсэн материалуудыг үзэж бай. Заримаар хэрэг гаргаж орж хооллож бай. Үйлчилгээ, үнэ, байршил, дизайн зэргийг харж тандаж аваад мартахгүйн тулд гэртээ очиж тэмдэглэл хөтөл. Силикон хөндийнд ажилтай Герман гаралтай 2 хос өөрийн нутгийн боов боорцгоо санаад эхнэр нь нутаг уруугаа буцаж очоод Мастер бэйкэр болоод буцаж ирээд Berkeley хотод Octoberfeast нэртэй жижиг Bavarian bakery байгуулсан нь хүмүүсийг татдаг газрын нэг болсон тухай уншиж байсан. Тэрээр ойролцоох хотууд, хагас сайнд Дависийн, бүтэн сайнд Сакраментогийн фармер зах дээр органик талх, нарийн боов ванээр ачиж ирээд зардаг аж.  
2.       Дэлгэрэнгүй төлөвлөгөөтэй бай. Замыг чинь зааж өгөх газрын зураг болох бизнес төлөвлгөө боловсруул. Мэдээж эхэлж байгаа хүн алдаа гаргана гэхдээ нарийвчилсан төлөвлөгөө чинь алдааг чинь багасгах болно. Та том зах зээлд ажиллах бол алдаа чинь илүү өршөөгдөнө. Харин жижиг зах зээлд ажиллах бол алдаа чинь чамайг унагах болно. Сайн бэлтгэл ажлын хагас гэдэг биз дээ. Зүгээр л манай эхнэр бид терияакид 10 жил ажилласан, эзнийхээ ресторан авч явсан гээд л хоолны газар нээхээр шууд үзэээд алдаж болохгүй. Үүнээс танай бизнесийн амжилттай байх эсэх шалтгаалах тул цаг, хөдөлмөрөө харамлах хэрэггүй юм. Судалгаа дээрээ үндэслэж бизнесээ бүр шинээр эхлэх үү, эсвэл ажиллаж байгаа бизнес худалдаж авах уу гэдгээ шийднэ. Ажиллаж байгаа бизнес эрсдэл багатай боловч үнэ ихтэй байдаг. Үнийн хувьд 6 оронтой түүнээс дээш үнээр яригдана. Ер нь бизнес төлөвлөгөө гээд сүртэй сонсогдож байвч энгийнээр бодвол сар, улирал, жилийн, урт хугацаанд наад захын зардлын тооцоо рент, ажилчдын цалин, бүтээгдэхүүний өртөгийг тооцоолж, тухайн зах зээлд ямар үнэ тогоох, хэрэв муу орлоготой нөхцөлд би ямар аргаар яаж зохицуулах вэ зэргээ тооцоолж гаргасан байх ёстой. Түүнчлэн:
-          Зорилтот зах зээлээ /ni’che/ тогтоо. Бизнесийн энгийн зрчим бол ямар хэрэглэгчдэд ямар бараа үйлчилгээ хэрэгтэй байна та түүнийг өгөх гэж байгаа. Тэгэхээр ажиллах зах зээлээ урьдчилж тогтоосон байх ёстой. Тодорхой нэг үндэсний хоолны зах зээлд гарах гэж байгаа бол судалгааагаа сайн хий. U.S Census Bureau-ийн тооллогоны дүнгээс муж, хот, зип кодоор нь тодорхой үнэдс угсаатай хүмүүсийн тоог, эрэгтэй эмэгтэй, орлого энэ тэрээр нь ангилласан тоо баримтыг үнэгүй гаргаад авч болж байна. Claritas зэрэг байгууллагаас төлбөртэйгээр нарийвчилсан тоо баримтыг авсанаар жишээ нь бизнесийн байрлаж байгаа хаягнаас 3 майл дотор амьдарч байгаа хүмүүсийн хэд нь ямар үндэстэн, гаралтайг нь мэдээд авч болно. Бизнес чинь улирлын шинжтэй юу, хэрэв улирлын шинжтэй бол бусад улиралд бизнесээ яаж авч явах вэ зэргээр урьдчилан тооцоол. Мөхөөлдөсний газар зун байгууллаа, худалда сайн байна, өвөл боллоо гол орлогоо вугаар нөхөх вэ гээд л. 
-          Үнийн судалгаа. Зөв үнэ тогтооно гэдэг их чухал. Жижиг бизнесүүд зах зээлийн үнийг тогтоож чадахгүй гэдгийг ойлгоорой. Ямар хэмжээнд үнэ байвал танай бүтээгдэхүүн борлогдох талаар судал. Өөртэй чинь ижил төрлийн бизнес эрхэлдэг, ойролцоо төрлийн байршилтай бизнес эздээс асууж ярилц. Бараа нийлүүлэх газруудаа судал.
-          Байршлын судалгааг маш сайн хий. Янз бүрийн боломжуудыг судал. Жишээ нь 5-6 жилийн өмнөөс Jack in the Box бензин түгээгүүрийн газартай, convenience store гэж нэрлэгдэг жижиг дэлгүүртэй  combo маягаар байршуулж эхэлсэн нь хэрэглэгчдэд их таалагдах болсон билээ. Нэг дороос машинаа хооллоод өөрийгөө хооллоод тэгээд зам зуур хэрэглэх зүйлээ аваад гарах боломжийг олгосон. Банкны салбарууд дэлгүүрт дотор байрлах нь энгийн үзэгдэл болсон нь хэрэглэгчдэдээ ойр байхаас гадна рентний мөнгө, хамгаалалт зэргийн зардалд хэмнэлт хийх болоцоог олгож байгаа юм. Одоо бол дотроо хоолны газаргүй дэлгүүр гэж байхгүй болсон. Юм аваад явж байтал гэртээ харихаас өмнө янз бүрийн хоол үнэртүүлээд авахаас өөр аргагүй, ядаж л хүүхдүүд хоол ундаа харахаараа авах гээд унах жишээтэй. Хятад, орос, мексик дэлгүүрүүд дотроо үндэсний онцлог хоолоор үйлчилж байна. Зарим цагаачид ихтэй, ядуу районуудад байр түрээс хямд байх жишээтэй. Хэрэв тэд нар чинь танай зорилтот зах зээл мөн бол тэнд байр худалдаж авах буюу рентлэхэд ашигтай байж магад. Хэрэв таны бизнес чинь дундаас дээш орлоготой хүмүүст чиглэлэсэн бол хичнээн хямд байсан ч тийм газар байршуулах нь буруу байх нь мэдээж билээ. Рентлэхээр сонирхож байгаа байрныхаа районд ажиллаж буй бусад өрсөлдөгч бизнесүүдэд судалгаа хийхээс гадна рентлэх байгууллагын сайтад товч дурдсан байдаг ч хүмүүсийн амьдралын түвшинд, орлогын хэмжээнд өөрийн судалгаа хийж болно. Ойрын ирээдүйд орон сууц, бизнесийн обьектууд баригдахаар төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, хүн амын өсөлтийн үзүүлэлт, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, бусад үйлчилгээний газруудын үйлчлүүлэгч нар танай худалдан авагч байх чадах эсэх гээд өөрийн нүдээр ажиглах, илүү гүн судалгааны материалууд уруу ор. Болохгүй бол хэл устай хүн, коммунитгийнхаа тэр талаар тусалж чадах хүнтэй асууж хайлт хийх, судалгаа хийхдээ туслалцаа гуйгаарай.
3.       Мөнгөтэй байх ёстой. Байр рентлэх гэхэд л та өөрийгөө санхүүгийн чадвартай гэдгээ харуулах ёстой. Өөрийн чинь мөнгө хангалттгүй бол санхүүгийн зээл туслалцаа хайх, зөвлөгөө авах боломжийг хайна.
-          Төрөл садан, найз нөхөд. Анхлан бизнес эрхлэгчдийн 80 хувь орчим нь өөрөө эсвэл гэр бүл, найз нөхдийн туслалцаатайгаар санхүүжиж бизнесээ нээдэг аж. Асуугаад үз. 
-          Банк санхүүгийн байгууллага. Өнөөгийн хямралын үед бизнес зээл банк санхүүгийн газраас авахад их хэцүү байгаа. Гэсэн ч оролдоод үзэхэд юу алдах билээ. Юуны түрүүнд өөрийн бизнес эсвэл хувийн данс байдаг банкнаасаа эхэлсэн нь дээр байх. Зээлийн мэргэжилтэнтэй уулзаж тавигдах шаардлагыг нь мэдэж ав. Хамгийн түрүүнд сайн боловсруулагдсан бизнес төлөвлөгөтэй байх ёстой. Зээлийн ажилтантай уулзахдаа бизнес төлөвлөгөөгүй орно гэдэг ажилд орох ярилцлаганд resume-гүй орж ирж байгаатай адил гэж үздэг.
-          Жижиг бизнесийг дэмжигч байгууллагууд. U.S Small Business Administration www.sba.gov болон орон нутгийн худалдааны танхимуудаас шинээр бизнес нээхэд болон ажиллаж байгаа бизнест зориулж зээл олгодог программуудтай. Гэхдээ тавигдах шаардлагыг судалж зээл олдох боломжтой эсэхээ үз. Жишээ нь SBA-ийн жижиг бизнесийн зээлүүд бизнесдээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсвэл оруулах боломжтой байх ёстой гэсэн нөхцөл байгаа. /энэ талаар бусад илтгэгч нар дэлгэрэнгүйгээр ярьсан тул орхилоо/ Сактод гэхэд Ази гаралтай бизнесүүдийн худалдааны танхимаас 5-25 мянгын зээл олгодог байх жишээтэй.
-          Зээлийн карт. Зээлийн картыг бизнесийн ерөнхий зардалд ашиглах нь эрсдэлтэй. Зүгээр түр зуурын онгорхойг нөхөхөд ашигласан дээр юм.
-          Peer-to-peer зээл буюу товчилбол P2P lending. Зээл олдоход хэцүү болсон өнөө үед жирийн хүмүүс бие биендээ онлайнээр зээл олгож байна. www.pertuitydirect.com, www.prosper.com, www.loanio.com, www.lendingclub.com, www.kiva.org , www.virginmoney.com, www.raisecapital.com, www.zopa.com эдгээр сайтуудад хүмүүс өөрсдийн хувийн хуудсандаа хэдийн хэмжээний мөнгө, ямар зориултаар хэрэгцээтэй байгаагаа бичиж байрлуулна. Зээлдүүлэгч нар үүн дэр bid хийжзээл олгоно. Мөнгөний хэмжээ хамгийн багадаа 25 доллараас  эхэлнэ. Зээлийн хүү, хэмжээ, зээлийн нөхцөл зэрэг нь сайт бүр янз бүр байна. www.prosper.com сайт гэхэд 1000-25 мянгын хооронд байх жишээтэй. Мэдээж зээл авахын тулд кредит оноогоо сайтай байлгах, хийх гэж байгаа зүйл болон өөрийн санхүүгийн чадвараа харуулсан зураг багтаах, маш дэлгэрэнгүй тайлбар бичих зэргээр хариуцлагатай гэдгээ баталж харуулах, яг хэдэн доллар, ямар хугацаагаар, төлбөрийн хуваарь гаргаж бэлдээрэй.
4.       Номын хавтсаар нь эхэлж үнэлдэг. Хоолыг ч мөн адил. Миний ажиглалтаар америкчууд зургийг харж хоол захиалах дуртай. Юуны өмнө мэргэжлийн хүнээр зураг авахуулж томоор цэсээ байрлуулбал анх удаа орж ирж байгаа хүмүүсийг үзэмжээр татах, сонголт хийхэд нь нэмэр болох болно. Монголчуудаас сайн мэргэжлийн зурагчид энд амьдарч байгаа. Бүр боломжгүй бол өөрөө мэргжлийн сайн аппарат авч гэрэл утсгал энэ тэрээгээ сайн тооцоолж том сайхан зурагтай цэс хийгэд аваарай. Түүнчлэн тараагдах рекламын хуудасныхаа зургийг сайхан харагдуулах талаас нь сайн бодож хэвлээрэй эсвэл захиалаарай. Ямар ч үнээр тохижуулсан бай, хямд сандал ширээтэй байсан ч бизнесээ ямагт цэгцтэй, цэвэр байлга. Цоо шинэ тоног төхөөрөмж авахаас түтгэлз. Хэрэглэгдэж байсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжид үний судалгаа хийж худалдаж ав. Ялангуяа энэ жилийн хувьд олон газрууд хаагдаж гайгүй сайн хэрэгслэлүүд шинийн үнэтэй харьцуулбал бараг л үнэгүй авч болохоор байна.
5.       Чухал зүйл бол хоолны төрөл, амт чанар. Маш сайн жор боловсруулж бэлд. Цэсэнд байгаа эхний, 2 дахь, мөн сүүлд бичигдсэн хоол илүү зарагддаг тул хамгийн ашигтай хоолны нэрээ тэнд нь байрлуул. Өдөржингөө ажилладаг газрын хувьд оройн хоол хамгийн гол орлогын хэсэг тул анхаарлаа хандуул. Гэхдээ үдийн хоол ч гэсэн биллийг чинь төлөх болно. Бэлэн боловсруулсан биш өөрсдөө бүх хоолны хольц, соус, амтлагч шөлөө бэлтгэдэг бол энэ давуу талаа хэрэглэгчдэдээ мэдэгд. Эрүүл төрлийн хоолны сонголтыг цэсэндээ оруулах. Салад салад салад. Зөвхөн хоолны орцонд оруулаад зогсохгүй хоолоор оруулах хэрэгтэй юм. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй өөрийн биендээ анхаарал тавьдаг эрэгтэйчүүд өдрийн оройн хоолондоо салат идээд магтаад гарах элбэг болж байна. Түүнчлэн ногоо хоолтнуудад зориулсан хоол багтааж болох юм. Ногоон бай. Орон нутагтаа ургасан, үржүүлсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ ашигла. ногоонтнуудад таалагдах болно. Үүнийгээ цэсэндээ дурдахаа бүү мартаарай.
6.       Хэрэглэгчдийг татах, тэдэнтэй найрсаг харилцаа тогтоох. Нээсний дараа хүмүүсийг орж ирүүлэх маркетингийн асуудал маш чухал. Зарим ресторанд хүн ганцхан орж ирээд дахиж хэзээ ч буцаж орж ирдэггүй. Амттай хоолтойгоос гадна үйлчилгээ нь таалагдвал хүмүүс буцаад ирнэ. Гэхдээ 2 дахь удаагаа орж ирэх нь анх удаа оруулж ирэхтэй адил чухал гэдгийг тооцоол. Бүх зүйлдээ ижил түвшинд бай. Өөрөөр хэлбэл хоолноос үйлчилгээ, хоолны бэлтгэл зэргээ ижил түвшинд байлга. Мөн жижиг бизнесүүд бүтээгдэхүүн үйлчилгээндээ анхааарал тавиад хэрэглэгчидтэйгээ тогтоох харилцаа холбоог орхигдуулах нь алдаа болдог. Ойр орчныхон, хөршүүд, үйлчлүүлэгчтэйгээ найрсаг харьцаа тогтоо. Хүн бүртэй ганцаарчилан мэндлэхээс эхэлнэ. Жишээ нь  neighborhood restaurant буюу хүмүүсийн амьдардаг орон сууц голдуу байрласан районд байгаа бол амжилтанд хүрэхийн тулд хөршүүдийн хүсч байгаа зүйлийг зарж, тэдний ярьж зогсох дуртай найз болох ёстой. Хэрэглэгчтэйгээ харилцах харьцаанд интернэт технологийг цаг алдалгүй, үр дүнтэй ашигла: Имэйл, вэб сайт, текст мессеж, twitter /твиттер/. Хүмүүсийг бизнес картаа орхих, жижиг асуулга бөглүүэх замаар хэрэглэгчдийн имэйлэн лист үүсгээд үүнийгээ ашиглаж мэндчилгээ, хямдралын талон зэргийг илгээх, санал асуулга авах зэрэгт ашиглах. 5 майл доторх зайд орших хэрэглэгчдэд анхаарлаа хандуул. Жишээ нь нэг ресторон 7 хоног бүр имэлээр мэдээ хэрэглэгчид үрүүгээ явуулдаг. Нэг ундааны нийлүүлэгчдээс үнээ нэмсэн тул Coca-Cola Pepci 2-ын аль нэгийг сонгох шийдвэр гаргах болонгуут имэлээрээ санал асуулга аваад хүмүүсийн ихэнх нь Coca-Cola сонгосон тул цаг алдалгүй бизнес шийдвэр гаргаж нийлүүлэгчээ сольсон гэсэн байна. Хүмүүсийн цагийг битгийн үрэх зүйлс хийгээрэй.  Твийтийг амжилттай ашиглаж байгаа жишээг дурдъя. ЛА-ын Kogi BBQ гээд солонгос үндэстэний онцлог бүхий тако зардаг трак хүмүүс үрүү твийт явуулж хаана байгаа болон юу юу зарж байгагаа мэдэгддэг болсон нь ихээхэн сайн маркетингийн арга болж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн 11 сард анх удаа нээгдсэн энэхүү явууллын хоолны цагаан өнгөтэй хос трак нь солонгос маягаар амталсан үхрийн хавриг, гахайн болон тахиан мах, тофун тако, буррито хямд үнэтэйгээр зардаг нь өвөрмөц шийдэл болсон төдийгүй үргэлж хөдөлгөөнд байдаг нь хүмүүсийг хойноос хөөж олох хүслийг давах төрүүлснээр амжилтанд хүрч байна гэжээ. Бас нэг өвөрмөц шийдэл нь нууц менютэйд аж. Өөрөөр хэлбэл яг тракин дээр очоод менюг харвал цөөхөн тооны сонголттой байх боловч хэрэв Kogiийн твиттерийн тэжээлийг байнга хүлээж авч байвал өнөөдрийн нууц тусгай хоолны менюг хүлээж авч чадна. Жишээ нь манай машин тэнд байна. Кимчитэй quesadillas гэх мэт. Иймэрхүү өвөрмөц байлгаагүй бол тийм олон хүмүүс энэ машины хойноос хөөцөлдөхгүй нь байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ялангуяа өлсгөлөн нээрдүүдэд /nerd/ ихээхэн сонирхолыг төрүүлж тэд машины хойноос хөөцөлдөх болсон байна.   Food and wina magazin сэтгүүлд бичсэнээр Kogi гэдэг нэр орон даяар хүүмүүст танил болсон нь 90 хув твиттэрийн ач юм гэжээ. Твийтэр цаашид хоолны бизнесд нэлээд түгээмэл хэрэгдэгддэг болох нь мэдрэгдэж байна. Жишээ нь тогооч өглөө нь фармер захаас шинэхэн мөөг авлаа үүгээрээ оройн хоолны соусондоо хэрэглэнэ гэдгээ твийт илгээлээ гэж бодъё. Тэгвэл хүмүүст ямархуу нөлөө үзүүлэх нь ойлгомжтой юм. Дээрхийг дагаад хэдэн сарын өмнө үүнтэй ижил төстэй Calbi BBQ трак нээлтээ хийж үйл ажиллагаа эхэлсэн бол суши, аягатай будаа зардаг Yuri truck сайтаараа болон твийтээрээ хаана байгаагаа мэдээлэж байна. Түүнчлэн хятад мексик хоолны холимог DonChowTacos.com “chimales’ нэртэй хоол kung pao chickeneer дүүргэсэн тамали байх жишээтэй. Мөн жишээ нь Орегонд Босниа, Ирак, Перу, Тайланд үндэстний хоолуудыг өндөр технологийг ашиглан рекламдаж лангууны араас зарж байна. Саяхан хүртэл хэдхэн байсан бол одоо бараг 170 гаруй үндэстний хоолны явуулын лангуу ажиллаж байна гэсэн байна. Түүнчлэн 2007 онд нийт рестораны 13 хувь нь онлайнаар захиалгаа авдаг байсан бол 2008 онд 18 орчим хувь авдаг болсон судалгаа байна. Текст меесеж модонд орж байгаа  энэ тоо улам өсч 50 хувь орчимд дөхөх байх гэж түргэн хоолны газрын бизнесийн чиглэлд ажилладаг QSR сэтгүүлийн редоктор Sheri Scott таамаглаж байна. Пиццаны газрууд, тухайлбал Pizza Hut, Papa John’s текст мессежээр хэрэглэгчдээс төв захиалгын дугаар уруу захиалга өгөх, захиалга батлагдсаныг хариу мессежээр илгээж байгаа билээ. Хүмүүст ч утсаар хоолоо захиалснаас олнлайнээр захиалга өгөх нь илүү найдвартай, алдаа багатай байна гэж дуртай байдаг. Түүнчлэн хэрэглэгчид орон нутгийн ресторан үйлчилгээний газруудын портал сайтуудад сэтгэгдлээ их үлдээдэг, эдгээрээс хүмүүс мэдээлэл авч очих эсхээ шийдэж байдаг болжээ. Мөн сошиал нэтворкин  сайтуудыг үйл ажиллагаа, зар сурталчилгаандаа ашиглах, түүний дотор рестораны эзэн, ажилчдад зориулсан www.biteclub зэрэг сайтад гишүүнээр элсвэл бусад мэргэжил нэгтнүүдийн блог, санаа зөвлөгөө, сэтгэгдэл, үйл ажиллагаанаас суралцах, ажилчид авах зар тавих боломжтой юм билээ.
7.       Нягтлан, бүртгэл, тооцоо. Танайхаас хэн нь бичиг цаас, санхүүгийн бүртгэл дээрээ ажиллахаа тогтоо. Бусдад мөнгө төлөөд хийлгэж болно. Реклам сурталчилгаа тараах, бичиг баримт боловсруулах, комьютер засаж янзлуулах зэрэг жижиг жажиг ажилдаа хүүхдүүддээ хөлсөлж ажилуулж болно. Жишээ нэг шүдний эмч 4 настай хүүхдээ рекламны зургандаа ашиглаж мөнгө төлөөд түүнийгээ шууд тэтгэврийн сан байгуулаад хийчихсэн байх жишээтэй. Ингэснээр хэд хэдэн ач холбогдолтой 1/та хүүхдүүддээ ажил сургана 2/ 18-аас доош насны хүүхдүүдэд SS, Medicare, ажилгүйдлийн төлбөр төлөх шаардлаггүй 3/ татварт төлөх орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг цалинд хасах боломжтой 4/ тэдний жилийн цалингийн хэмжээг 5700 доллараас бага байлгавал тэд олсон орлогодоо мөн татвар төлөхгүй. Гэхдээ IRS-ээс тэдний ажилласан цаг, цалингийн талаар тэмдэглэгээ хөтлөгдсөн байхыг шаарддаг гэдгийг анхаараарай. Өдрийн зарагдсан хоол ундааны зарагдсан тоо, орлого, зардлаа тооцоолж тэмдэглэгээ хөтлөдөг системтэй бол. Мөн сард нэг удаа тооллого хийж байх. Хоол хүнсээ захиалга, хүлээн авах, хадгалах сайн системтэй бай. Ялангуяа спиртийн төрлийн ундаанд сайн хяналт тавь.
8.       Эцэст нь, тэсвэртэй бай. Шууд маш их ашиг олоод эхэлнэ гэж байхгүй гэдгийг санаж амархан битгий бууж өгөөрэй.


Ажиллаж байгаа монгол эзэнтэй ресторануудад:
1.      Тооцоо төлбөрөө цаг тухайд төлж бай. Ингэснээр ландлорд болон бусад түншүүдийн итгэлийг олж аятайхан харьцааны үндэс тавигдаж, хэрэгцээтэй үед тохиролцоо хийх боломжийг олгоно.  Жишээ эдийн засгийн хямралын үед бүх байгаа гэрээний үнийг түр хугацаагаар ч болов буулгах гээд тохиролцоо хийж болно. Хэрэв хүсэлтээ бичгээр гаргахад туслалцаа хэрэгтэй бол коммунитийнхаа холбоо болон хэл сайтай хүнээрээ албан ёсны захиа бичүүлээрэй. Ямархуу захиа байхыг энэ жишээ дээрээс харна уу. Би гүүглэдэж энэ жишээ захиаг олсон юм. http://en.allexperts.com/q/Commercial-Real-Estate-1083/2009/3/retail-store-rent-reduction.htm
2.       Ажилчдадаа талархахаа бүү март. Сайн ажилчид бизнесийн хүнд үед хамгаалалт болж чадна. Үнэхээр цалингий нь нэмж чадахгүй бол ядаж гараар бичсэн баярласнаа бичээд өгч болно. Сард нэг удаа хоол, унд, ядаж кофе ч юмуу авчраад өгч болно. Ажилчдаасаа их зүйлийг суралцаж болно. Тэдэнд хоолноос амсуулж саналыг нь сонсож байх. Хийж байгаа, зааж байгаа хоолны амт чанарыг тэд мэдэж байх ёстой. Хэд хэдэн монгол зөөгч нараас энэ нь ямар хоол вэ гээд асуухаар үнэтэй учраас бид нар идэж үзээгүй гэцгээсэн. Хоолныхоо амтыг үзээгүй байж яаж магтаж зарах вэ дээ.
3.       Бизнесийн тогтвортой байдалд санаа тавь. Өөрийг чинь байхгүй үед бие дааж ажилладаг байхаар ажилчдадаа сурга. Бизнесийн чинь онцлог хувь хүн, тухайлбал өөрөөс чинь биш бизнест хамааралтай зүйл дээр, тухайлбал хоолны жор дээрээ байлга. Ганцаараа бүх зүйлд оролцож, өөрөө дээрээ бизнесээ тогтооно гэдэг тогтортой байдлын үүднээс бол ухаалаг хэрэг биш юм. Түүнчлэн маркетингийн арга хэмжэгээ бүү зогсоо. Хүмүүстэй үргэлж харилцаа холбоотой бай.
4.       Бодож сэтгэхэд цаг гарга. Ядаж өдөрт хэдэн минутыг шинэ санаа, мэдээлэл, толгойгоо ажиллуулах зүйлд зарцуул. Өөрийн бизнесий салбарын талаар, эдийн засгийн үзүүлэлтэнд анхаарлаа хандуулж бай. Өөрийн зардлыг нэмэгдүүлэх ч гэсэн хүн хөлслөөд өөртөө илүү ашигтай цаг гаргаж үүнийгээ бизнесээ сайжруулах, зар сурталчилгааны болон бусад бизнесийн шинэ санаа бодож олох, өөрөө сайхан амрааж эрч хүч олж авах гээд илүү ашигтай өнгөрөөх боломжтой. Цаг зарцуулж бодож сэтгэж байна гэдэг нь ажилчдаас чинь таныг ялгаж өгөх болно. Жишээ нь, танай рестораны муухан ажилладаг нэг хөргөгч чинь эвдэрсэн байна гэж бодъё. Та ажилтай тул бодох ч завгүй л шууд л таньдаг хүмүүсээс утастаж асуугаад засдаг хүн олоод засуулаад дахиж ойрхон битгин эвдрээсэй гэж залбирчихаад өнгөрье гэж бодъё. Нөгөө талаас, та 4 цагаар 40 доллар төлөөд нэг хүн авч өөрийнхөө хийдэг зүйлээ хийлгэе гэж бодъё. Тэгээд та тэр гарсан цагт интернэтээр хайлт хийгээд ойр хавьд хаагдсан газруудын шинэвтэр цахилгаан хэрэгслэлийг зарж байгаа эсвэл улсын илүүдэл зүйлсийг зардаг сайтаас хямд тээврийн зардалгүй авах бололцоотой мэдээлэл, эсвэл зарим нөхцөлиг хангасан хөргөгч шинээр авбал улсаас энерги хэмнэсэн гээд мөнгө буцааж авч болох программ байгааг мэдэж авлаа. Ингээд та 1000 доллар хэмнээд авахад та 960 долларын ашигтай ажиллсан болохнээ. Дээрээс нь мэдээлэл цуглуулах, харьцуулалт хийх, шийдвэр гаргах гээд таны толгой бас ажиллаад авч байгаа нь ёстой л үнэлж баршгүй буюу priceless болж байгаа биз. Гэхдээ хөл дээрээ бостлоо зардлаа хэмнэж өөрөө ажиллах, эдийн засгийн хүнд үед ажилчдаа цөөлж өөрөө ажиллах бол өөр хэрэг билээ.
5.       Эцэст нь, Монгол коммунитидээ тусалж, хамтарч ажиллаарай. Хэдийгээр монгол коммунити их орлого оруулах хэмжээний зах зээл биш ч гэсэн монгол хоолоо нутаг нэгтнүүддээ зориулан хийж байгаа нь сайн хэрэг юм. Хэрэв үндэсний хоолоо цэсэнд байлгахаар шийдсэн бол бусад хоолны цэснээс тусдаа ч гэсэн цэвэр үзэмжтэй зурагтай нь англи, монголоор нь бичиж байрлуулбал монгол гэлтгүй бусад хүмүүс захиалаад байх боложтой. Түргэн хоолны дэргэд цаг хөдөлмөр их ордог тул  илүү хүлээх хэрэгтэй гэдгийг аятайхан талбарлаад бичиж болно. Монголчуудаа инээмсэглэн угтаж бусдын адил хэмжээнд сайхан үйлчилж гаргаарай. Удаан хүлээхээр болбол Монгол сонин, хүүхдүүдийг нь саатуулах юм өгөх зэргээр бага ч сэтгэл гаргавал хүмүүс ойлгоно. Монгол хоол ажиллагаа ихтэй гээд хойроглолгүй жижиг ч бай, том ч бай Монголчуудынхаа баяр, тэмдэглэлт үйл ажиллагааны хоолыг нь хариуцаж ажилла. Тэд Америк хоолноос илүүтэйгээр хүлээж авахаас гадна монголчуудынхаа мөнгийг өөр хүмүүст алдалгүй бизнестээ оруулах болно. Нөгөө талаас та нарын зүгээс Монгол коммунитдээ оруулж байгаа нэмэр юм. Хэрэв ажлын цаг чинь болохгүй бол хэдэн монгол хүн нэмж хөлслөөд хийлгэ. Ямар ч л байсан зардлаа нөхөөд хүмүүсийн хөлсийг өгөөд их, бага ч гэсэн ашиг олох болно.
Дээрх жишээнүүд зөвлөгөөнүүдээ санаа авахдаа өөрийн бизнесийн онцлог, үйлчлүүлэгчийнхээ зах зээлээ тооцож үзээрэй. Эдгээр бүх төрлийн бизнест шууд тохирно гэсэн биш шүү. Жишээ нь, том кинотеатерийн хажууд байрладаг,  голлох үйлчлүүлэгчид нь кино үзэхдээ найз нөхдөөрөө нийлээд хямд хоолох сонирхолтой залуучууд гэж бодъё. Тэгвэл зорьж холоос ирж байнга идэж байх нарийн хоол цэсэнд  хийж байснаас хуучин хямд хурдан хоолоо хэвээр байлгах илүү тохиромжтой байх жишээтэй. Гэхдээ л харин тэр хоолнууддаа бусад газрынхаас арай өвөрмөц болгож чадвал кино үзэх бүрдээ заавал танайхаар далимдуулаад ороод ирдэг болох жишээтэй.
Та бүхэндээ амжилт хүсье.

9 comments:

  1. баяраллаа
    сайхан илтгэл байна.

    ReplyDelete
  2. баяраллаа
    сайхан илтгэл байна.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Баярлалаа

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

      Delete
  5. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete