Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, February 7, 2012

Ямар мэргэжил эзэмшвэл ирээдүйтэй байна вэ?

 Georgetown их сургуулийн коллеж төгсөгчдийн ажилгүйдэлд дүн шинжилгээ өгсөн “Hard times” буюу “Хэцүү үе” нэртэй судалгааны дүн саяхан нийтийн хүртээл болсон билээ. Энэхүү судалгаа New York Times, Washington Post, Time magazine, Bloomberg, US News and World Report, NPR, CNNMoney.com-д нийтлэгдсэн. Америкийн коллеж төгсөгчдийн дунд ажилгүйдлийн түвшин 9 хувьд хүрснээс зарим залуусын дунд коллеж төгсөх хэрэгүй гэсэн ойлголт тархаж эхлээд байгаа энэ үед уг судалгааны дүн дээрх дүгнэлтийг өөр өнцгөөс харах боломжийг өгч байгаа юм. “Хэцүү үе” судалгаагаар коллеж бол залуу ажил эрхлэгчдийн хувьд хамгийн хэрэгцээт үзүүлэлт мөн хэвээр байгаа бөгөөд гэхдээ эзэмшсэн мэргэжлийн төрлөөс ихээхэн шалтгаална гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл зарим мэргэжлийг эзэмшсэн залуучууд ажилд орох магадлал болон цалин өндөртэй байх илүү магадлалтайг график
http://www.flickr.com/photos/68003073@N07/6642784059/lightbox/ тоон үзүүлэлтээр харуулжээ. Түүнчлэн:
- Технологийн үйлдвэрлэийн чиглэлээр эзэмшсэн мэргэжилтэй залуучууд технологи хэрэглэдэгээсээ илүүтэй амжилттай байна. Математик, компьютерийн чиглэлээр /Math and Computing/ саяхан төгсөгчдийн дунд ажилгүйдлийн түвшин бага, тухайлбал программ, апликэйшн зохиогчдын дунд 6% байгаа бол мэдээлэл олох, шүүх, ашиглах мэргэжилдээ программ хэрэглэгчдийн хувьд 11 хувьтай байна.
- Нарийвчилсан чиглэлд мэргэжил эзэмшсэн залуучууд ерөнхий чиглэлээр төгссөн үеийхнийгээ бодвол илүү ирээдүйтэй байна. Инженерээр төгсөгчдийн дундаж цалин- $55,000 байхад Arts, Сэтгэл судлал /Psychology/, Social төгсөгчдийнх $30,000 байна. Гэхдээ зарим нарийн мэргэжил, тухайлбал архитектурын мэргэжилтэй залуучууд (ажилгүйдлийн түвшин 13.9%) эдийн засгийн хямралд илүүтэй өртсөн барилга, байгууламжийн салбарын нөхцөлөөс болоод ерөнхий чиглэлд мэргэжилтэй төгсөгчдөөс илүү муу ажлын зах зээл  угтаж байна.
- Ажилгүйдлээс болоод эдийн засаг сайжиртал коллежээ төгсмөгц магитрт суралцаж байгаа зарим залуучуудын хувьд зөв шийдэл болж байна. Магистр төгсөгчдийн хувьд ажилгүйдлийн түвшин 3%-тай байна. Гэхдээ бүх чиглэлийн магистрийн төгсөгчид ваклавр зэрэгтэйгээс илүү ажил олдоно гэж тооцоолж болохгүй. Жишээ нь эрүүл мэндийн салбарийн чиглэлээр магистр төгсөгчдийн дунд ажилгүйдэл хамгийн бага байна.
Судалгааны бүрэн эхийг доорх линкээс олж хараарай.
http://www9.georgetown.edu/grad/gppi/hpi/cew/pdfs/Unemployment.Final.update1.pdf

Өнгөц харвал мэдээж юм шиг харагдаж байвч ялангуяа ахлах ангиид болон коллежид суралцаж байгаа, major-оо сонгоогүй байгаа хүүхдүүдтэй эцэг эхчүүд мэргэжил тус бүрээр нь цалингийн болон ажилгүйдлийн хэмжээг харуулж байгаа дээрх графикийн сайн харахад илүүдэхгүй болов уу. Энэ жижигхэн мэдээлэл хүүхдийн тань амьдрал, сонголтонд нөлөө үзүүлэх боломжтой юм.

No comments:

Post a Comment