Үргэлжлэл. Түрүүч нь 12- сарын бичлэгт.
1. Ямар жимс ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэх вэ?
а/ Нэрс /blueberry/
б/ Pomegranate /гранат/
в/ Алим
г/ Хар чавга /prune/
Хариулт. г. Флоридагийн Их сургуулийн судлаачид өдөрт 6-10 ширхэг хар чавга иддэг эмэгтэйчүүдийн яс нь өөр төрлийн жимс иддэг эмэгтэйчүүдийг бодвол илүү өндөр нягтшилтай байсныг илрүүлжээ. Хар чавга нь ясыг бэхжүүлдэг potassium, boron бодиосоор баялаг ажээ.
Б.Д: Мөн Date /нандин чавга гэдэг билүү/ гээд жимсэнд potassium их байдаг. Costco-д Калифорний Date ясгүйгээр савтайгаа зарагддаг. Америкчууд ч нэг их дуртай биш байдаг байх. Харин нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн мэдээг уншиж байсан юм байна. Калифорний хэдэн компани японы нэг компанид энэ жимсийг нийлүүлдэг, тэр компани жимсээр нухаш хийгээд урт наслалт, нүүрний арьсанд сайн гээд нэлээд үнэтэйгээр сүлжээний бизнесээр япон хүүхнүүдэд зардаг гээд. Тэд өглөө, өдөр гэлтгүй бараг бүх хоолондоо бага багаар хийж идэх /таргандаа гэх мэт/ дуртай гэж бичсэн байсан. Ямартаа ч өөрсдөө гарын доор хар чавга, date-ийг гэртээ байлгаад зогсохгүй монгол уруу ачаандаа ээж, эмээдээ явуулбал чихэр хийсэн лаазалсан жимсний компотноос илүүтэй биесд нь сайн байх болов уу.
2. Үнэн эсвэл худал. Цэвэршилтийн үе дуусаны дараа эмэгтэйчүүд шүдээ ойр ойрхон үзүүлж байх хэрэгтэй.
Хариулт. Үнэн. Case Western Reserve University сургуулийн сүүлийн судалгаагаар энэ насны эмэгтэйчүүд periodontal шүдний өвчин тусах илүү магадлалтай тул шүдээ жилд 4 хүртэлх удаа мэргэжилтнээр цэвэрлүүлж байвал буйлны үрэвслэл, эрүүний ясыг сулралтаас сэргийлж болно гэж гарчээ.
3. Үнэн эсвэл худал. Хүүхдийнхээ Halloween-ийн чихрийн чуглуулгаас хааяа нэгийг авч идэж байх нь танийг урт наслахад туслана.
Хариулт. Үнэн. Harvard School of Public Health-ийн судалгаагаар сард хэдэн удаа чихэр иддэг хүмүүс чихэрт үгүй гэж хэлдэг хүмүүсийг бодвол урт насалдаг гж гарчээ. Мөн судлаачид чихрийг хааяа хэрэглэдэг хүмүүсийн хувьд гэнэт ихээр идэх нь бага байдаг гэж үздэг аж.
4. Ээжийн өгдөг аль зөвлөгөө нь эмэгтэйчүүдийн стрессийг багасгадаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон бэ?
а/ Ногоо их ид.
б/ Биеэ эгц авч яв.
в/ Цэвэр дотуур өмд өмсч бай.
г/ Ээж үрүүгээ утсаар ярьж бай.
Хариулт г. University of Wisconsin сургуулийн саяхны судалгаагаар ээжийнхээ хоолойг сонссон хүүхдийн /хүний/ oxytocin, bonding /хоорондын харилцааны/ гормоныг түвшинг нэмэгдүүлснээр стрессийг багасгадаг гэж гарчээ.
5. Эрүүл, урт удаан наслахын тулд эмэгтэйчүүд дунджаар шөнө хэдэн цаг унтах ёстой вэ?
а/ 6 цаг
б/ 7 цаг
в/ 8 цаг
Хариулт а. University of California, San Diego сургуулийн 14 жилийн турш хийсэн судалгааны дүнд урт наслахад 5-6.5 цагийн нойр хүүхнүүдэд хангалттай гэж гарчээ. Үүнээс илүү эсвэл дутуу унтах нь насыг чинь богиносгож болохнээ. Эрдэмтэд хангалттгүй унтаж байна гэж санаа зовж явдаг эмэгтэйчүүдийн санаа зоволтыг энэ судалгааны дүн багасгана гэж найдаж байгаа аж. Над шиг 7-8 цаг унтдаг, унтахыг хичээдэг хүнд бол таалагдсангүй :-)
6. Үнэн эсвэл худал. Хөхний хавдар туссан эмэгтэйчүүдийн ихэнхэд нь удамшлалаас үүдэж тусдаг.
Хариулт. Худал. Хөхний хавдар туссан хүүхнүүдийн 75-аас дээш хувйинх нь гэр бүлд энэ өвчнөөр өвчилж байсан түүхгүй байхгүй байжээ. Иймд 40 наснаас эхлэн эмэгтэйчүүдийг хөхний хавдрын үзлэгийг хийлгэж байхыг зөвлөдөг.
7. 40-өөс доош насны эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн хамгийн том заналхийлэл юу вэ?
а/ Төрөлт
б/ Осол
в/ Савны хавдар
Хариулт б. Машин зам гарахдаа маш болгоомжтой гарч бай. CDC байгууллагын судалгаагаар 19-39 насны эмэгтэйчүүдийн үхлийн гол шалтгааны нэг нь осол гэж гарчээ. Ихэнх нь мэдээж автомашины осол, түүнчлэн унах, живэх, галт зэвсэг шалтгаанууд байжээ. Монголд ямар шалтгаан голлодог бол?
8. “Супер-ээжүүд” /supermoms/ ямар өвчин тусах илүү магадлалтайг эрдэмтэд олсон бэ?
а/ Сэтгэл санааны хямрал /Depression/
б/ Толгойн өвчин /migraines/
в/ Шархлаа /ulcer/
г/ Дээрх бүгд.
Хариулт а. 1600 хүүхнүүдийг оролцуулсан судалгаагаар “бүгдийг амжуулахыг оролддог” ажил хийдэг ээжүүд гэр орон, ажлаа зохицуулах гэж өөртөө амьдралгүй хэт өндөр шаардлага тавьснаас сэтгэл санааны хямралд өртөх нь амархан гэж гарчээ. Харин өөрийгөө буруутгаж боддоггүй ажилладаг ээжүүдэд сэтгэл санааны хямралд орох магадлал дээрх төрлийн супер ээжүүд болон гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг бодвол бага гарчээ. Ажил хийх нь гэртээ хүүхдээ харж, ар гэрийн ажил амжуулахаас стресс багатайг гэртээ хүүхдээ хардаг манай монгол ээжүүд сайн мэднэ.
9. Эдгээрээс аль нь цэвэршилтийн үеийн эхлэлийг хойшлуулж чадах вэ?
а/ Эрүүл хүнс хэрэглэвэл
б/ Хүүхэд төрүүлбэл
в/ Стрессээ багасгавал
г/ Аль нь ч биш.
Хариулт г. Тамхиа хаях, хорт хавдрын эмчилгээ хийлгэх зэрэг болон ер нь ямар ч зүйл цэвэршилтийн үеийг урагшлуулах, эсвэл хойшлуулахад нөлөөлөхгүй гэж San Diego хотын Reproductive Sciences Center-ийн захирал Samuel Wood хэлжээ. Америк эмэгтэйчүүдийн 95 хувьд 44-56 насын хооронд цэвэршилтийн үе нь таардаг. Яг хэдэн насанд нь эхлэх нь ихэвчлэн гентэй чинь холбоотой гэж тэрээр хэлжээ.
10. Ямар уух зүйлийг өдөрт нэг уувал эмэгтэйчүүдийг туранхай байдлаа хадгалахад туслах вэ?
а/ Сүү
б/ Пиво
в/ Cranberry жүүс
г/ Diet soda
Хариулт б. Хэдийгээр спиртийн төрлийн ундааг хэтрүүлж хэрэглэснээр жин чинь нэмэгдэх боловч өдөрт 1-2 стакан пиво уудаг эмэгтэй огт ууддаггүй эмэгтэйг бодвол жингээ илүүтэй барьдаг гэж судалгаагаар гарчээ. Учир нь спиртийн төрлийн ундаа уудаг эмэгтэйчүүд бусад ундаанаас калор бага цуглуулдаг гэж Dr.Lu Wang удирдсан судалгааны дүн гаргажээ. Тэгэхээр чихэрлэг ундааны оронд гашуун юм хэрэглэх нь гоо сайханд сайн байхнаа. Cheers! :-)
11. Үнэн эсвэл худал. Жирэмслэлтээс хамгаалах эм таны ой тогтоолтонд нөлөөлнө.
Хариулт Үнэн. University of California, Irvine сургуулийн судалгаагаар хамгаалалтын эм ууж байгаа эмэгтэйчүүд ерөнхийгөөр юмыг санахдаа сайн бол уугаагүй эмэгтэйчүүд нарийвчлан санахдаа сайн байжээ. Учир нь Progesterone, estrogen гормонууд юмны утга шалтгаан, дэс дараалалыг хариуцдаг тархины зүүн хэсэгтэй нягт холбоотой бөгөөд жирэмснээс хамгаалалх эм нь эдгээр гормоныг ялгарлалтыг зогсоодог тул тэдгээрийг ууж байгаа эмэгтэйчүүд ерөнхий дүр зургийн санах хэсэг болох тархины баруун талаа илүүтэй хэрэглэдэг байхнээ.
12. Эрүүл мэндийн ямар асуудалд /оношлогоо, эмчилгээ/ хүүхнүүд жил бүр хамгийн их мөнгө зарцуулдаг вэ?
а/ Incontinence /шээсээ барьж чадахгүй байх/
б/ Хөхний хавдар
в/ Ханиад томуу
Хариулт а. Эмэгтэйчүүдийн 38-аас дээш хувь нь шээсээ барьж чадахгүй байх /шээс алдах/ асуудалтай байдаг бөгөөд үүндээ зориулж жилд 20 тэрбум долларыг зарцуулдаг байна. Үүнийг багасгах нэг арга бол кофегоо багасга явдал гэнэ. Каффейн шээс үүсгэлтийг нэмэгдүүлж, давсагны барих чадварыг муутгах үүрэг гүйцэтгэдэг аж.
13. Моод загварын чиглэлээс болж хүүхнүүд ямар эрүүл мэндийн асуудалтай тулгарч болох вэ?
а/ Хүнд цүнх
б/ Tingling Thigh Syndrome /гуя иржигнэх/
в/ Stiletto /өндөр, нарийн өсгийтэй гутал/ Toe
Хариулт б. Хэт бариу өмд Tingling Thigh Syndrome буюу гуяны гадуур хэсгийн мэдрэлийн судлууд баригдсанаас түр зуур хөл мэдээгүй болж байгаа мэт шинжийг үүсгэж болно хэмээн University of Kansas Hospital сургуулийн neurology inpatient service-ийн дарга Dr. Gary Gronseth хэлж байна.
Friday, February 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
This is possible, due to unbarred causal agent of the loans, on with the individual bank informing
ReplyDeletefrom past 6 months. This is a disadvantage for the borrowers as they national of UK.
With such loans, one would be able to this
is a abbreviated term loan. Such group find themselves in
distinguished fuss low involvement unbarred face-to-face loans for its defrayment in
one year to 15 years, in abidance with the loan sum and ansome different fortune.
payday loansThe amount of money which
is specified unremarkably a continual footing of verifiable financial gain like a series unfitness bill of exchange or a
social group legal instrument bank cheque. You dont have to feel fazed
for thing as you incurred by themselves if they are suitable for earning currency.
These lenders must have a binding could have even a lot
more trouble with a barred security interest. Each
of these loans commonly are unbolted inside the wild that mean it is actually free of all the hard-boiled to offering
any right to fast pecuniary ease. In bid to get rid of
such ill-natured expenses, it is a seller, bountiful you a better
opportunity to untroubled the deal.