Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, February 13, 2012

Asparagus, cauliflower

Монголчууд бид махны жинхэнэ амтыг ашиглан элдэв амтлагч, соус хийхгүйгээр амттай хоол бэлтгэж чаддаг шигээ тухайн оршин амьдарч байгаа нутгийнхаа түгээмэл хэрэглэгддэг хүнсийг ч гэсэн “гартаа” оруулж монголчлоод хоолондоо хэрэглэж сурах нь зөв гэж миний бие үздэг билээ. Нарлаг Калифорнид амьдардаг бидний хувьд бол эндхийн улирлын чанартай болон жилийн турш ургадаг ногоонуудаас бэлтгэж, хэрэглэж сурах хэрэгтэй болдог. Өнөөдрийн хувьд бэлтгэхэд туйлын амар, миний ажигласнаар монгол эрэгтэйчүүд маань идвэл ч идчихэд 2 ногооны талаар мэдээллийг оруулж байна.    

Asparagus

Asparagus ерөнхийдөө jumbo /хамгийн өргөн хэсэг нь 13/16 инчээс багагүй/, extra large /10/16 инчээс багагүй /, large /7/16 инчээс багагүй/, standart /5/16-аас багагүй/ гэсэн 4 хэмжээтэй байдаг гэж California Asparagus Commission байгууллагын мэдээлэлд өгүүлжээ. Jumbo, extra large хэмжээтэйнүүд нь бусдаасаа зөөлөн байдаг тул худалдаж авахдаа аль болох бүдүүнийг нь авч байвал зүгээр гэдэг ч ямар ч байсан хальснаас өөр юмгүй хэт нарийныг бүү авч байгаарай. Калифорн муж америкийн нийт Asparagus-ын 75 орчим хувийг ургуулдаг.
Эрт дээр үеэс хүнсэнд төдийгүй “цэвэршүүлэгч, эдгэрүүлэгч” гэж нэрлэн зарим төрлийн өвчинд, түүний дотор шүдний өвчинд сайн хэмээн үзэж хэрэглэгдэг байсан байна.
Калор, sodium багатай төдийгүй В6, кальци, magnesium, zinc, fiber, протейн, А,С, Е, К витанминууд, folate and potassium зэрэг нэлээд олон төрлийн хүний биенд ашигтай бодис агуулдаг аж. Бусад ногооны адилаар аль болох шинээр нь идвэл амттай.
Бэлтгэх: Юуны өмнө усаар зайлж угаагаад ёроолын хатуу хэсгийг гараараа хугалж авна. Хэрэв хальс нь нэлээд хатуу, мод шиг болсон байвал хальсыг нь хуулж аваарай. Усанд чанах, шарах /хятад stir-fried маягаар/, ууранд жигнэх аргуудаар бэлтгэж болно. Зарим хүмүүс түүхийгээр нь салатанд ч хийх нь бий. 
Миний хувьд ихэвчлэн зууханд жигнэж болгодог. Үүний тулд зуухаа 400F-д халаагаад хавтгай “baking sheet” дээр байрлуулж дээр нь тос /биеэнд муугүй дээр нь элдэв онц амтгүйгээр нь olive oil зүгээр байдаг/ дусааж бүрээд /өнхрүүлж бүх хэсгийг нь тостой болгоод/ давхарлалгүйгээр эгнүүлж тавиад дээр нь давс, хэрэв хэрэглэдэг бол хар перец цацаж зөөлөн болтол нь /хэт зөөлөн биш crisp байвал хүмүүс дуртай байдаг/ 25 минут орчим жигнэнэ. Заримдаа илүү амттай болгоё гэвэл тосны оронд масло /эсвэл арай эрүүл талаасаа бол гаргах үедээ бага зэргийн масло хутгаж болно/, жижиглэсэн сармис, сонгино цуг жигнэж болно.   

Cauliflower /цэцэгт байцаа/



Байцааны төрөлд ордог энэ ногоог ихэвчлэн цагаан, мөн ногоон, үзмэн ягаан /purple/ өнгөтэй /амт нь онц ялгаагүй/ байдаг бөгөөд бидний идэж сурсан байцаатай ойролцоо амттай болохоор монголчууд маань дажгүй идчихдэг байх. Худалдаж авахдаа элдэв толбогүй, чанга хатуу, хүнд бөгөөд навч нь гадуураа бүрхсэн хэвээр байгааг /шинэлэг байдлыг нь илүү хадгалана/ нь сонгож аваарай.  Мөн л аль болох хурдан хэрэглэх зүгээр бөгөөд хөргөгчний ногооны шургуулганд сул ороосон гялгар ууттайгаар ишийг нь дээш нь харуулж /чийг татах, толбо үүсгэхгүйн тулд/ 5 хүртэлх хоногоор хадгалахад дажгүй. Нэлээд өндөр хэмжээний fiber, C витамин, potassium агуулдаг.
Бэлтгэх: Усанд сайн угааж, навчийг нь авна. Тэгээд хутгаар цэцэг, цэцгээр нь, хэрэв том байвал дундуур нь зүсэх зэргээр жижиглэж салгана. Зарим хүмүүс ишний бүдүүн хэсгийн хальсыг нь зүсч хаяад зөөлөн хэсгийг нь нарийн хэрчиж хэрэглэдэг.
Усанд чанах: саванд бага зэргийн ус хийж буцалгаад cauliflower-оо хийгээд таглана. Дахин буцалж эхэлснээс хойш 2-5 минут болгоод /зарим хүмүүс шууд буцлангуут нь авдаг/ шууд авч мөстэй усанд хийгээд /болох процессийг нь зогсоох зорилгоор/ хөрсөний дараа нь шүүж аваад бэлэн болно.
Ууранд жигнэх: Би cauliflower болон broccoli-г ингэж бэлтгэдэг. Энэ арга шим тэжээлийг нь хамгийн сайн хадгалж үлдээдэг гэдэг.
Усаа буцалсаны дараа жигнүүр дээр cauliflower-оо байрлуулж таглаад 3-8 минут болгоно. Хэрэв хэт болгосон зөөлөнд биш хатуувтар crisp байхад дуртай бол 3 минут л хангалттай.
Усанд жигнэж, эсвэл буцалгаж болгосныг нь хүүхдүүд dressing, майонез зэрэгт дүрж идэх эсвэл масло, давсаар амталж дангаар нь эсвэл хоолны хачир болгож иддэг. Эсвэл хуурга, салатандаа хутгаад идсэн ч болно.
Мөн дээрхийн адил зууханд жигнэх, мөн хайруулын таваг дээр шарж болгож болно. 
Сайхан хооллоорой.

No comments:

Post a Comment