Мэдээ оруулсан Цэрэндорж |
Лхагва, 01-02-2012 01:16 |
Замдаан
сэтгүүлд зориулан бичсэн Америкийн хөндлөн туулсан
аялалынхаа цуврал тэмдэглэлийн төгсгөл Америкийн хөндлөн туулсан аяллын төгсгөл: Devil tower NM, Yellowstone NP /Wyoming/, Халуун рашаанууд, Craters of the Moon NM /Idaho/ 1. Devils Tower /www.nps.gov/deto Өмнөд Дакота мужаас Wyoming муж уруу орж ирээд хэдхэн бээр яваад Devils Tower буюу Чөтгөрийн цамхаг нэртэй хадан дээр хүрч ирлээ. Уг газар Steven Spielberg “Close Encounter of the 3rd Kind” киноны зургаа / www.imdb.com/title/tt0075860 trailer-ийг нь хараарай/ авсан гэдгээр нь америкчууд сайн мэддэг гэсэн боловч би киног үзээгүй болохоор ч тэрүү ямархуу газар байдгийг нь зүгээр харчихаад хэдэн зураг дараад хөдлөх төлөвлөгөөтэй байсан ч хажууд нь очмогц нэг л сүрлэг, сэтгэл татаад байхаар нь тэндээ хоноглоод өглөө нь дахин ирэхээр болсон билээ. Аялагчдын буудал нь холгүй бөгөөд хонгийн 12 доллар байсан бөгөөд тэр шөнө л тэгэж таарсан уу эсвэл нөмөргүй талд учир байнга тийм байдаг юм уу нэлээд ширүүн салхитай байсан. Уг хадыг тэндхийн уугуул америкчууд эртний домгоос үндэслэн Bears Lodge, Bears Tipi буюу Баавгайн Орц гэж нэрлэдэг байсан оносон мэт бөгөөд ямар ч байсан Чөтгөрийн гэдгээс аятайхан сонсогдож байлаа. Домгийн хувьд нэлээд хэдэн хувилбар тэмдэглэгдэж үлдсэн байдаг гэсэн ба нэгээс нь сонирхуулбал: 7 хүүхэдтэй айлын 2 охин тоглож байгаад нэг нь баавгай болж хувирчээ. Дүү нь эгчээсэээ зугтааж явахад ах нар нь ирж тэд нэгэн хадан дээр авирч гартал баавгай болсон дүү нь араас нь авирч ирээд барих гээд байсан тул The Great Spirit /агуу сүнс/-ээс хадыг өндөр болгож өгөөч гэж гуймагц хад өндөрсөж тэднийг аварч гэнээ. Үнэхээр ч энэхүү хадны эгц эгц баганууд нь баавгай самардсан мэт сэтгэгдлийг төрүүлэхээр. Devils Tower-ийг тал бүрээс харвал өөр өөр хэлбэртэй харагдах бөгөөд бэлээрээ зүлэг ногоо, модтой бол зарим талдаа нурж унасан баганы том том чулуунуудтай байлаа. Хамгийн сүүлд багана нь 10 мянган жилийн унасан гэж үздэг ажээ. Геологчдын үзэж байгаагаар phonolite чулуунаас тогтох уг хад 50 сая жилийн өмнө газрын гүний халуун магмагийн үйлчлэлээр segimentary чулууг хайлуулж дээш түрэгдэж өндөрссөн боловч энэ нь газрын гадаргуу дээр ил гаралгүйгээр хөрчээ. Хэрэв ил гарсан бол галт уул юмуу, урссан лааваа үүсгэх байжээ. Ингэх явцдаа багана хэлбэрийн гадаргууг үүсгэсэн гэх ба олон сая жилийн турш зөөлөн хад чулуунууд элэгдэж phonolite чулуун хад нь үлдэж ил гарчээ. Үүний эсрэгээр ижил нөхцөлд үүссэн Little Missouri Buttes гэдэг хад газар руу доошилсон нь Devils Tower-ийн газраас дээш түрэгдэн улам өндөр болох нөхцөлийг хангасан гэж үздэг ажээ. Devils Tower нь бидний сэтгэлийг татах нь аргагүй юм билээ. Энэ нь манай эндхийн монголчууд “энергийн уул” гээд очих дуртай болоод байгаа америкчууд ойролцоо нь харь гаригийн хөлөг, алмас, сонин дуу чимээ, гэрэл зэргийг олж харсан гэцгээдэг Калифорний Mount Shasta уулын адилаар эртнээс уугуул Америкчуудын шүтээн болсоор ирсэн юм билээ. Тэд одоо ч гэсэн энэхүү хадандаа мөргөл, ёслол үйлддэг ба манайхны хадаг шиг өнгө өнгийн даавуу болон боолттой зүйлс зүүлттэй харагдсан нь тэд өөрсдийн идээний дээд болох цай, тамхи зэргээ моднуудаас уяж хүсэлт гуйлтаа хийдгийнх юм байна. Мөн аялагдчын төвийн хажууд ёслол үйлдэлээ хийдэг урц нь бас байна билээ. Энхүү үүлын өвөрмөц тогтоц хэлбэр нь мэдээж аиь дүйсэн аюул эрсдэлийг байнга хайж байдаг мэргэжлийн хаданд авирагчдын сонирхлыг эртнээс татаж ирсэн ба шүтээн болсон газараа алх цүүцээр цоолуулж, хүмүүсийн хөлөөр гишгүүлэхэд нутгийн америкчууд одоо ч дуртай биш байдаг нь ойлгомжтой.
Индиагчуудын омгийн нэгэн удирдагчийн
бичсэн захиаг үзэсгэлэнгийн шилэн хоргонд байруулсныг орчуулан
өгүүлбээс: - Bears Tipi рүү авирагчдын зоосон хадаас бүр бидний биенд
зоож байгаатай адилаар сэтгэлийг маань өвтгөдөг... гэсэн байсан нь уг
хаданд авирагчид тэдний шүтлэг бишрэлийг үл тоолоо ч хүнийх нь хувьд
хүндлэхгүй байгаа санагдсан билээ. Анх 1893 онд 2 рэнчер тусгай хийцийн
шат урлаж түүнийгээ ашиглаж авирсан түүхтэй бол 1937 онд анхны жинхэнэ
мэргэжлийн авиралт хийгдсэн аж. Ерөнхийлөгч Theodore Roosevelt уг хадыг
1906 онд National Monument болгосон нь Wyoming мужийг анхны үндэсний
парк /Yellowstone National Park -1872 он/, анхны үндэсний дурсгалт
газрын /National Monument/ эх нутаг болгожээ. Саяхан үзсэн харь
гаригийнхантай холбоотой үйл явдал гардаг “Paul” гэдэг кино дээр уг хад
гарч харагдсан.
2. Buffalo Bill Dam /Усан сан/, Yellowstone NP, WY
Ихэнх
хэсэг нь Wyoming мужид, захын хэсгээрээ Idaho, Montano мужид ордог
алдарт Yellowstone парк уруу 90-р замаас гарч 16,14-р замаар явж хүрч
ирлээ. Бид хэдийн парк руу ороод явах замд түүхт Buffalo Bill Dam усан
сан таарсан тул зогсож аавдаа үзүүлээд Yellowstone парк руу нар жаргах
үед орсон бөгөөд нийт аяллын явцад аялагчдын буудлын /camping/
асуудалтай тулгараагүй бид хэд газрын зураг дээр байсан 17 аялагчдын
буудлын аль нэгд хоноглох газар олно гэж бодсон маань том алдаа болсон
юм. Үндэсний паркуудаас хамгийн анхных нь бөгөөд Yosemite-тэй тэнцэхүйц
хэмжээний дэлхийд алдартай уг паркт жилд гадна дотны 3 сая жуулчид ирж
үздэг бөгөөд паркт урьдчилан захиалга өгөөгүй л бол хоноглох газар олно
гэдэг нь үлгэр аж. Пикник хийх хэсэгт хоноглохыг хориглодог тул
хүмүүсийн жишгийг дагаад бидний адил замаас зайдуухан зогсоолууд дээр
зогсож машиндаа ор засах замаар аргалах эсвэл дахиад 100-аад майл давхиж
паркаас гараад буудал олох замууд л байх аж. Үнэхээр олон хоногоор
тухтай ирж үзмээр, аялмаар гоё парк байна билээ.
Газар
доорх Аварга галт уулын /Supervolcano/ дээр байрладаг уг парк нь
газраас оргилдог 200 гаруй Geyser-үүд, түүний дотор хамгийн алдартай нь
ойролцоогоор 65 минут тутамд ойролцоогоор 3 минут орчим 180 тохой хүрч
оргилдог Old Faithful гэж нэрлэгддэг geyser, энэ тэндгүй тааралдах
бориглон буцлах халуун ус, шавар, гол нуурын хажуугаас нь хүртэл савсах
уур зэргээс гадна Insiration point, Artist point гээд Yellostone-ийн
Grand Canyon гэж нэрлэгддэг хадан хавцлууд руу 2 гоё хүрхрээ орж ирсэн
хэсгүүд, мөн Mammoth Hot springs гээд хэсэг нь харь гаригийн нь ч юм
шиг, цасан дундуур уур савсаж байгаа ч юм шиг өвөрмөц газрууд нь олон
сая хүмүүсийн сонирхолыг эрхгүй татахаас өөр яах билээ. 140 орчим жилийн
өмнө дархалсан тул унаган байгаль, амьтан, цэцэг элбэгтэй бөгөөд
танилцуулга дээр бичсэнээр паркийн амьтдын 99 хувь нь унаган,
зэрлэгээрээ гэсэн байна.
Бид хэд 2 төрлийн буга гөрөөс, ихэнх хүмүүст ховор тааралддаг гэдэг аргал, хар баавгайг олж харсан. Хүмүүс 1995 онд уг паркт нутагшуулахаар тавьсан гэх саарал чоныг харахаар хэдэн цагаар ч хамаагүй хүлээдэг юм гэсэн. Цог хийморитой амьтан болоод ч тэр үү барагтайд бараагаа харуулдаггүй гэсэн. Харин нөгөө ховордсон Grizzly баавгай энд нэлээд хэдэн тоогоор байдаг бөгөөд паркийн анхны жуулчид амьтдыг гараараа тэжээж байсан, мөн хоол ундаа хамаагүй хаядаг байсны улмаас 1960 он гэхэд Grizzly баавгайнууд аялагчдын үлдээж, хаясан “free” хоол ундаар хооллох болсон тул уг паркийн зүгээс бүх хаягдлыг зайлуулмагц тоо толгой нь эрс багасчээ. Тэдний зарим нь “зэрлэг” байдлаар хоолоо олж идэж чадахгүй байсны улмаас хүмүүс рүү дайрах нь ихэссэн тул нэлээдийг нь буудаж хорооход хүрсэн ажээ.
The
Canyon Visiter Education Center-ээс хүүхдүүд болон бид нар газар доорх
Аварга галт уулын талаар нэлээд мэдлэгтэй болоод авлаа. Жирийн галт
уулын дэлбэрэлтээс хэдэн мянга дахин илүү хүчтэй дэлбэрэлт бүхий аварга
галт уулууд дэлхий дээр хэд хэд байдгийн нэгэн дээр Yellowstone парк
байрлаж байгаа билээ. Аварга галт уулын дэлбэрэлт хүн төрөлхтөний
түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй ч эрдэмтэд чулуулаг, үнс, хөрс зэргийг нь
судалж үзээд хэзээ ямар хэмжээгээр дэлбэрч байсныг тогтоодог байна. Үүнд
1979 оныг хүртэл сөнөсөн галт уул гэж үзэж байсан Yellowstone аварга
галт уул одоог хүртэл идэвхитэй хэвээр барахгүй өмнө нь 3 удаа, 2.1, 1.3
сая, 640 мянган жилийн өмнө тус тус дэлбэрснийг тогтоосон байна.
Хамгийн сүүлд дэлбэрэхдээ нь 100 мянган тохой өндөрт хүрч оргилоод
одоогийн америкийн баруун хэсгээс Мексикийн булан хүртэл газраар халуун
лава урсаж, үнс, чулуу, хорт утаа бүхий 1470F бүхий халуун манан үүл
үүсгэсэн гэх аж. Гэхдээ энэ нь хамгийн аюултай дэлбэрэлт нь биш байсан
бөгөөд 2.1 сая жилийн өмнөх дэлбэрэлт нь үүнээс 2 дахин илүү хүчтэй,
газарт америкийн Rhode Island арлын хэмжээний том хонхор үлдээсэн байна.
Аварга уулын дэлбэрэлт бүр дэлхийд хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн
бололтой. Өндөрт хөөрсөн утаа усны ууртай холилдон sulfate aerosols-ийн
нимгэн давхаргыг үүсгэн нарны гэрлийг хааснаас дэлхийд “volcanic winter”
буюу галт уулын өвөл хэдэн жилээр болсон гэж эрдэмтэд үздэг. 74 мянган
жилийн өмнө Индонезийн Toba гэж нэрлэгддэг аварга галт уул дэлбэрэхдээ
дэлхийд удаан хугацааны хүйтрэлийг авчирснаас хүн төрөлхтөний тоог
хэдхэн мянга болгож хорогдуулсан гэж судлаачид үзэж байна.
Аварга
галт уулуудын талаар сонирхож байгаа хүмүүс National Geographic-ийн энэ
талаар хийсэн киног үзвэл маш тодорхой ойлголттой болно. Тэр кинонд
дурдаж байгаагаар аварга уулс хэзээ дахиад дэлбэрэхийг хэн ч хэлж
мэдэхгүй байгаа болон ер нь огт дэлбэрэхгүй ч байж болно гэж байсан.
Ямартаа ч “2012” кинод гардаг шиг тийм ч ойрхон биш, хэдэн мянган жилдээ
дэлбэрэхгүй гэж эрдэмтэд үздэг. Ийнхүү
алдарт Yellowstone паркыг ерөнхийд нь үзээд хөдлөхдөө хажуугийн нь
сүрлэг уултай Grand Teton NP -паркаар дайрч үзэх төлөвлөгөөтэй байсан ч
хоноглох газар олох бас л хүндрэлтэй гэсэн тул болиод шууд давхисаар
Idaho орсон нь зөв шийдвэр болсон юм.
3. Craters of the Moon NM /Idaho/, Халуун рашаан
Сарны
гадаргуу гэж нэрлэгдсэн уг паркт анх сар уруу нисгэхээр бэлтгэж байсан
14 нисгэгчээ авчран үзүүлж харуулж байсан гэдэг. Уг парк тэр аяаараа
галт уулын дэлбэрлэлтээс үүссэн лава замдаа байгаа бүх зүйлийг хайлуулан
урсаж тогтсон гадаргуу, агуйнуудаас тогтоно. Дунд нь ороод зогсохоор
бас л сонин. Уг паркын рэнжерүүдийн заасан 15 минутын хичээлд сууснаар 2
төрлийн лааваа чулуу байдаг /нэг нь урссан, нөгөө нь үсчсэнээс үүссэн/,
газар доорх галт уулын голомт шилжиж хөдөлж байдаг, мөн ямар ямар
төрлийн амьтан энд амьдардаг, баасаар нь амьтныг таних зэрэг хөөрхөн
мэдээлэл олоод авчихлаа. Хуучин газар доорх галт уулын голомтон дээр
/одоогийн Yellowstone байгаа голомт/ байрлаж байсан уг паркт
ойролцоогоор 2000 жилд нэг удаа галт уул дэлбэрч байсан гэнэ. Одоогоор
хамгийн сүүлийн дэлбэрлэлтээс хойш 2000 гаруй жил өнгөрч байгаа тул
удахгүй дэлбэрч магад. Тэгвэл манай паркт хүн их ирнэ гээд хичээл зааж
байсан охин инээж байв.
Бид
энэ паркийн өвөрмөц сонин чулуулаг дундуур алхаж, мөлхөж, авирч
ордогоос өгсүүлээд метроны хонгилын хэмжээний том агуйгаар орж үзэцгээв.
Эндээс хөдлөөд Idaho муж халуун
рашаанаараа баялаг тул замдаа боломж гаргаад байгалийн рашаан орж үзэх
төлөвлөгөөтэй байлаа. Явахынхаа өмнө мэргэжлийн рашаанчдын блогоор хайлт
хийсний дүнд дээрх паркаас холгүй, замын хажууд галт уулын чулуу дээр
урсдаг байгалийн халуун рашаан дээр /хувийн боловч хүмүүсийг чөлөөтэй
ашиглахыг зөвшөөрдөг/ очихоор төлөвлөсөн байсан ч тодорхой хаяггүй, зам
дээр ямар нэгэн тэмдэг байхгүй тул нэлээд давхиад олж чадалгүйгээр
болихоор шийдээд давхиж явтал азаар 2 нүцгэн хүний бараа харагдаж эрэл
сурал болсон энэхүү рашаанаа олсон билээ. Тэнд жаахан "жаргаж" байгаад
Buhl хот дахь танил өвгөнийх рүүгээ давхилаа. Манай нөхөр Манда бас
зүгээр байхгүй нөгөө л уулаа тойрч тарвага эргүүлээд амжсан. Тэнд хоноод
өглөө нь сайхан хоол хийж аваад гэр рүүгээ хөдөллөө. Невадад Сактогийн
жолооч Шовгор маань наашаа явж байж таарсан тул цүлхэрийн гурилтай
сайхан цай чаначихсан биднийг тракийн зогсоол дээр хүлээж байлаа.
Ийнхүү
зорьж гараад туулсан аялал маань сэтгэгчлэн бүтээж /98 хувьтай/ орой 7
цаг гэхэд Сактодаа орж ирэв. Тэр оройдоо Орост хамт сурч байсан
найзтайгаа ч амжиж уулзлаа. Амжиж гэсний учир нь найз маань монголоос
ажлаар ирээд маргааш буцах гэж байсан юм. Нийтдээ 37 хоногийг аялалд
зарцуулсан бид орон гэрээ бас дээр нь ор дэрээ их санацгаасан байлаа...
Д.Баярсайхан
Сакраменто хот 2012 оны 1 сарын 31 өдөр |
Thursday, February 9, 2012
Америкийг хөндлөн туулсан аялал. Төгсгөл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment