Мэдээ оруулсан Цэрэндорж |
Мягмар, 11-10-2011 11:02 |
Grand Canyon NP, North Rim. Аризона муж
Бид
Zion паркт буудлахдаа нэг өдрийг нь Grand Canyon-ын хойд ирмэг паркт
/Zion-аас ердөө 104 майл зайтай тул/ өнгөрөөлөө. Майхан энэ тэрээ хураах
шаардлагагүй өглөө гарч давхиад оройдоо хүрээд ирээд маргааш нь цаашаа
явахад амар байсан юм. Grand Canyon-ын хойд ирмэг урд хэсгээс бага хүн
зочилдог бөгөөд хоорондоо 4 цагийн зайтай тул ойр ирсэн дээрээ аялалдаа
багтаагаад үзэхээр шийдсэн юм. Харин урд хэсгийг нь жоорлож байгаад ирэх
жилүүдээс 7 хоногийн аялал болгох санаатай. Үнэхээр “Агуу, сүрлэг” гэж
нэрлэх нь аргагүй юм билээ.
Үзэх гол зүйлс:
- North Rim аялагчдын төв /visitor center/. Мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр.
- Bright
Angel Point хамгийн гол үзэх газарт орно. Парк уруу орох замын
төгсгөлөөс эхэлдэг явган аяллын зам /trail/ нь богино /хагас бээр
орчим/, амархан замтай. Эргэн тойрны хадан хавцлуудыг болон South Rim-г
харах бололцоог өгнө.
- Transept
Trail. The Grand Canyon Lodge гээд ирмэг дээр баригдсан буудлын
хажуугаар явж North Rim аялагчдын буудал /camping site/ хүртэл
үргэжилнэ. Урагшаа түрж гарсан 2 ч үзэх цэг нь хадан хавцлыг яг эгц
дээрээс харах боломжийг өгнө.
- Point
Imperial. Grand Canyon Lodge-ын паркнаас хөдлөөд баруун талын /парк
уруу ордог замын нөгөөх нь/ замыг барьж 11 бээр яваад хүрнэ. Grand
Canyon-ын 2 захын хоёулангийн нь хамгийн өндөр цэг.
- Cape
Royal Rd. Point Imperial-оос хөдлөөд зүүн эргэснээр энэ зам үргэлжилнэ
/15 бээр/. Энэ зам дээр хэд хэдэн зогсож үзэх цэгүүд үүний дотор
Roosevelt Point, Walhalla Overlook /Angels Window/, Cape Royal-уруу шууд
очих эсвэл алхаж үзэх явган аяллын зам байгаа.
Цаг байгаа бол:
- Явган
аялах. Хүн бага очдог бөгөөд хавцлын өвөрмөц хэсгүүд уруу нэлээд урт
явган аяллыг хийж болно. Зарим нь бүр 10 бээр урттай ч байна. Аялагчдын
төвөөс явган аяллын газрын зурагнуудыг аваарай.
- Zion
паркаас урагшаа North Rim уруу 89-р замаар дамхиж явахад замын баруун
талд /70 орчим бээр зайд/ Coral Pink Sand Dunes State Park байгаа. Энэд
Zion, Bryce паркуудын улаан хаднаас хийсч ирсэн элснээс тогтсон өвөрмөц
улаан шаргал элсэн толгодуудыг сонирхож үзээрэй.
Хамгийн таалагдсан
- Мэдээж
хавцлын бүх цэгүүд дуу алдам үзэсгэлэнтэй байсан. Дээр нь Grand Canyon
Lodge нь ресторан, кафетай бөгөөд дотроо ч /том цонхтой/ гаднаа ч
үзэсгэлэнт хавцлууд уруу хараад хэдэн цагаар ч суумаар суух тохилог
сандлуудтай. нь:
Анхаарах зүйл:
Grand
Canyon-ын Хойд Зах
/www.nps.gov/grca/planyourvisit/directions_n_rim.htm/ нь их цас ордгийн
улмаас өвөл /10-р сарын сүүлчээс 5-р сарын дунд хүртэл/ хаагддаг. Зуны
улиралд гоё сэрүүхэн /60 F гаруйтай/. Гэвч өндөр хэсгүүдээр явахдаа
дулаан цамц, куртикаа авахыг сануулж сонин дээрээ бичсэн байна лээ. 4-6
-р сарын хооронд бороо хамгийн бага, 8 сард хүчтэй бороо /цас орох
магадлалтай/. Эдгээр бодолцож аяллаа төлөвлөөрэй.
Мөн North Rim South Rim 2-ын хооронд автобус /нэг талдаа $70, ирж буцах $130 үнэтэй/ үйлчилдэг юм байна.
South Rim-ээс: 1:30 PM (North Rim-д 6:00PM-д ирнэ), North Rim-ээс: 7:00AM (South Rim-д 11:30AM ирнэ)Bryce /Брайс/ Canyon NP-Юта муж. Энэ парк Zion паркаас ердөө 86 майлын зайтай оршдог. 1928 онд нашийнол парк болсон бөгөөд анхлан суурьшигч Мормон шашинтан Ebenezer Bryce-ийн нэрээр нэрлэсэн ажээ. Zion паркийн адилаар Bryce Canyon парк нь Колардогийн өндөрлөгт орших бөгөөд “Hoodoo” /байгалийн элэгдлээр гоё хэлбэртэй болж тогтсон босоо хаднууд/ хаднууд нь хараа булаана. Bryce Canyon-ын дагуу 18 майл замаар үнэгүй автобусаар /2 шугамтай: Bryce Amphitheather автобус, Rainbow point автобус/ үйлчилдэг учраас замын түгжрээ энэ тэрд түүртэхгүйн тулд орох үүдний наахантай нь зогсоолд машинаа тавиад автобусаар явах боломжтой бөгөөд автобусны явдаг замд ихэнх үзэх газрууд ойрхон байрласан. Хэдхэн буудалтай боловч чанартай сайхан үзүүштэй газруудтай юм билээ. Мөн 1-2 цаг алхах аятайхан явган аяллын замуудтай.
Үзэх гол зүйлс:
- Bryce Canyon-ын аялагчдын төв. Паркын тухай кино, хэвлэл мэдээлэл, газрын зураг, үзэсгэлэн
- Гол
үзэх газар нь Bryce Amphitheater гэдэг улаан шар, ягаан, цагаан шаргал
өнгө холилдсон гоёмсог Hoodoo-үүд бөгөөд автобус үүний гоё харагдах
цэгүүд дээр /Sunrise point, Sunset Point, Inspiration point, Bryce
Point/ зогсоно.
- Fairyland
Point. Паркийн хаалгаар дөнгөж ороод хагас бээр орчим зайнд байгаа.
Sinking Ship /шивж буй усан онгоц/ нэртэй хад, The Table Cliff /ширээ
хавцал/ өндөрлөг, Navajo Mountain уулыг алсаас харах бололцоог олгоно.
- Paria View. Yellow Creek горхины үүсгэсэн Hoodoo-үүдийг дээрээснь харах болно.
Rainbow
Point Tour. Өглөө, үдээс хойш өдөрт 2 удаа Bryce Amphitheater-аас
цаашаа 13 бээр үргэжлэх үзэсгэлэнт замаар явж нэлээд хэдэн гоё
газруудаар зогсож үзэх боломжтой. Үүнд:
- Swamp Canyon,
- Whiteman Bench
- Farview
Point /эргэн тойрны өндөрлөг газрууд, уулс, Grand Canyon-ын North
Rim-ийн Kaibab өндөрлөг газрыг харах боломжийг олгоно/
- Natural Bridge /байгалийн арк/
- Aqua Canyon /гэрэл, өнгөний хувьд гоё харагддаг хэсэг/
- Ponderosa Canyon /нарсан ойн зах дахь өнгө бүрийн Hoodoo-үүдийг харна/
- Black Birch Canyon
- Rainbow
& Yovimpa points /Юта мужийн өмнөд хэсгийг нилэнхүүд нь харж болно.
Ихэнх өдрүүдэд Navajo уул, Аризоны Kaibab өндөрлөг, бүр цаашилбал New
Mexico муж хүртэл/.
Хамгийн таалагдсан нь:
- Sunrise
point дэх The Queen Garden Trail /1.8 майл/. Гоё өнгийн хүүдүүнүүд
болон Wall street хадан хавцал дундуур явдаг явган аяллын зам.
Анхаарах зүйл:
- Халуун
зунаар очиход өндөрлөг газар болоод тэрүү аятайхан сэрүүн 80 F
гаруйхантай сайхан байсан ч шөнөдөө 40F болж хүйтэрдэг гэсэн.
- Зун
үдээс хойш ширүүн бороо орох нь элбэг бөгөөд үүнтэй зэрэгцээд цахилгаан
их цахилдаг. Хавцлын ирмэгээр явж байхад моднууд ихээр цахилгаанд
цохиулж шатсаныг харж болно. Энэ паркад сүүлийн 18 жилд цахилгаанд
цохиулж 3 хүн нас барсан, 6 хүн маш хүнд гэмтэж байжээ. Цахилгаан цахилж
эхэлбэл өндөрлөг газраас даруй бууж байшин барилга, машин дотор орохыг
зөвлөдөг. Задгай газар, модны доор, сондгой өндөрлөг зүйлээс хол байхыг
ёстой аж.
|
Thursday, February 9, 2012
Америкийг хөндлөн туулсан аялал II хэсэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment