Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, March 15, 2012

Хүний биед хортой химийн бодисууд: Formaldehyde, Styrene

Өмнө нь миний бие үсчин, гоо сайхны газруудад хумсны будаг, үсний будаг гэхчилэн онц хурц үнэртэй бодисууд хүний биед хортой байж болох талаар эрэгцүүлж бодож байсангүй. Ямар ч байсан эцэг эхчүүдэд зориулсан сэтгүүл дээрээс жирэмсэн байхдаа хумсаа битгий буд, хүүхдэд хортой гэдгийг л хальт уншиж байсан санагдана. Өнгөрсөн зун Калифорний мужийн захирагчийн санаачлагаар үсийг тэгшилдэг бидний нэрлэдэг шулуун химид ордог Formaldehyde бодисыг гоо сайхны газруудад хориглох хууль гаргах талаар хэлэлцэгдэж эхлэх үед л эмэгтэйчүүд маань гоё сайхан харагдахын төлөө ямар олон химийн бодисыг агаар, амаар /уруулын будаг гэх мэт/ -аа залгидаг, тэр нь эрүүл мэндэд нь ямархуу хор нөлөө авчирч болохыг ухаарах болсон билээ. Мөн өнгөрсөн оны 4 сард Federal Occupational Safety and Health Administration байгууллагаас Formaldehyde бодис агуулагддаг болон ялгаруулдаг үс тэгшилдэг бодисуудаас үйлчлэгч ажилчид болон хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалах анхааруулгыг гаргасан аж. Үсний индүү, үс хатаагчаас гарсан их хэмжээний халалт нь үсний хорноос Formaldehyde бодисыг маш аюултай хэмжээнд ялгаруулдаг. Бүүр Formaldehyde-free буюу уг бодис байхгүй гэж бичигдсэн зарим бүтээгдэхүүнүүд, түүний дотор зарим keratin-д үндэслэгдсэн бүтээгдэхүүнүүд Formaldehyde болон адил төрлийн бусад химийн бодисын (formalin, methylene glycol, paraform, oxymethylene болон бусад) усанд ууссан хэлбэрээр агуулж байдаг тул үсчин салоны ажилчдыг бүтээгдэхүүний орцын шошгыг сайтар уншиж хэрэглэж, худалдаж байх, мөн зориулалтын сайн агааржилтын системтэй байхыг OSHA байгууллагаас зөвлөжээ.
Энэхүү олны анхаарал татаад байгаа Formaldehyde гэдэг нь ямар бодис вэ? Энэ нь шинэ байранд, модон эдлэлээс болон хумсны будгаас үнэртдэг бодис юм байна. 
Formaldehyde бодисын утаа униараас ажилчдад нүд хорсох, хамраас цус гарах, толгой эргэх, амьсгал давхцах, бөөлжих, бие дээгүүр юм туурах, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн хэрэглэгчдийн үс бөөн бөөнөөрөө унах үзэгдэл /жүжигчин Jennfer Aniston-н үс хими хийлгэснээс хойш 6 сарын дараа унаж эхэлсэн байна гэх мэт/ гардаг аж. Өндөр хэмжээний Formaldehyde бодисонд өртсөн ажилчид myeloid leukemia /цусны хорт хавдар/, ховор тохиолдох хамрын болон тагнайн хорт хавдар тусах магадлал өндөртэй нь судалгаа, хулгана дээр хийсэн туршлагаар гарчээ. Formaldehyde өртөлтөө багасгахын тулд pressed-wood модон бүтээгдэхүүнээс зайлсхийх, ULEF (ultra-low-emitting formaldehyde), NAF (no-added-formaldehyde), CARB (California air Resources Board) тэмдэгтэй бүтээгдэхүүнийг авч болно гэж зөвлөжээ. 
Formaldehyde-ийг бидний ихээр хэрэглэдэг нэг удаагийн хөөсөнцөр /foam/ аяга саванд ордог Styrene бодисын хамтаар хүнд хорт хавдар үүсгэгч бодисуудын жагсаалтанд өнгөрсөн оны 6–р сард нэмсэн байна. 
The National Institutes of Health хүнд хорт хавдар үүсгэх боломжтой бодисуудын жагсаалтанд /нийт 240/ нэмэгдсэн 8 бодисуудыг жагсаалтыг дараахь линкээр дарж үзээрэй. 
http://www.washingtonpost.com/wp-srv/special/national/new-carcinogens/index.html
National Toxicology Program  байгууллагын захирал John Bucher “Нар, архины төрлийн ундаа гээд л бид хавдар үүсгэх олон зүйлтэй өдөр бүр таарч байдаг. Энэхүү жагсаалтанд орсон бодис хорт хавдар үүсгэнэ гэсэн үг биш бөгөөд өвчин үүсэх нөхцөл нь олон зүйлээс тухайлбал уг бодисонд өртөгдсөн хэмжээ, хугацаа, тухайн хүний биеийн онцлог зэргээс шалтгаална” гэжээ. Мөн тэрээр энэхүү жагсаалтыг гаргаж байгаа нь ЗГ, агентлагууд ирээдүйн дүрэм журам гаргах шийдвэртээ хэрэглэх, харин иргэдийн хувьд хувийн сонголтууддаа хэрэглэж болох юм гэсэн байна. Харин энэхүү жагсаалтын нэмэлтийг химийн бодис хэрэглэдэг үйлдвэрлэгчид дургүйцэн, эсэргүйцэн хүлээж авчээ.
Ямартаа ч ойлгож мэднэ гэдэг нь юмны эхлэл билээ. Өдөр тутмын амьдралдаа өөрсдийгөө химийн бодисоос бүр хол байлгах аргагүй ч хэрэглээгээ багасгах, ухамсартай сонголт хийхэд маань иймэрхүү мэдээлэл тустай билээ.  
Мөн бидний хэрэглээн дэх химийн бодисууд цувралын өмнөх хэсгүүдийг дараахь линкээр орж үзээрэй.
http://bayaraasacto.blogspot.com/2010/08/1-bpa.html?showComment=1331833004062
http://bayaraasacto.blogspot.com/2010/10/2.html
http://bayaraasacto.blogspot.com/2010/01/blog-post_28.html

No comments:

Post a Comment