Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Saturday, July 28, 2012

Хямд Үнийн Эрэлд


Доорх бичлэгийг миний бие 2005 оны 12-р сард Даяар Монгол сонинд нийтлүүлж байсан байна. Зарим мэдээлэл нь хэрэгцээтэй байж магад хэмээн орууллаа.

Хэдхэн жилийн өмнө Монголд Номин элекроникс компаний реклам дээр “Хямд үний баталгаа” буюу яг ижил төрлийн адил барааг өөр дэлгүүрээс хямд үнээр авбал зөрүү мөнгийг нь бид төлнө гэсэн үгс гарч ирэхэд урьд өмнө ийм амлалттай таарч байгаагүй хэрэглэгч бид үнэн эсэхэд итгэж ядан байж билээ.
Харин өндөр хөгжилтэй оронд энэ нь ердийн үзэгдэл болон хэвшсэн зүйл байдгийг саяхнаас олж мэдсэн юмаа. Ер нь эрүүл эдийн засагт жижиглэн худалдаалагчдын барааны үнэнд огцом зөрүү байдаггүй бөгөөд төрийн “бага” зэргийн зохицуулалт болох барааныхаа үнийг тодорхой хэмжээнээс доогуур тогтоохыг компаниудад хуулиар хориглосон байдаг ч үүнд нөлөөлдөг бизээ. өөрөөр хэлбэл та нэг компаний яг ижил чанар, үзүүлэлт бүхий бүтээгдэхүүнийг огцом хямдханаар өөр нэг газраас олох магадлал бараг байхгүй гэсэн үг юм. Гэвч хэрэв таны худалдаж авсан бараа чинь арай хямдаар өөр дэлгүүрт байвал та дэлгүүрийн “price-matching policies”-ийг ашиглаж болох юм.
Sears, Best Buy, Staples зэрэг олон дэлгүүрүүд “price-matching policies” хэрэгжүүлдэг ба хэрэв та тухайн нутаг дэвсгэртээ хямд үнэтэй гэж рекламдагдсан барааг худалдаж авсан ч өөр газарт хямдаар худалдаалагдаж буйтай тааралдвал дээрх дэлгүүрүүдэд худалдаж авсанаасаа хойш 30 хоногийн дотор хандсанаар барааны үнийн зөрүүг, заримдаа арай илүүг буцаан авах боломжтой юм байна. Мэдээж үүнд mail-in rebate, санхүүгийн гэрээ хэлцэлтэй холбоотой хямдралын үнэ хамаарахгүй ажээ. Ихэнх дэлгүүрүүд энэ зарчимд үнэнч байдаг бөгөөд уг дэлгүүрт орж ирэхийнхээ өмнө хямд үнэтэй тааралдсан бол худалдан авалт хийхдээ ашиглаж болно юм. Түүнчлэн таны худалдаж авсан бараа чинь уг дэлгүүртээ хямдарсан байхад хэрэглэвэл бүр ч ашигтай билээ. Ийнхүү үнийн зөрүүгээ авахын тулд худалдаж авсан талон, боломжтой бол бараагаа болон хямд үнэтэй гэсэн зарласан реклам зэргийг аваачиж үзүүлбэл Customer-service ажилтан таньд үнийн зөрүү болон ихэвчлэн дээрээс зөрүүгийн 10 орчим хувийг нэмж төлнө.
Жишээ нь таны 500 доллараар авсан TV-ний үнэ өөр дэлгүүрт эсвэл уг дэлгүүртээ $450 болж хямдарсан байвал анхны дэлгүүр таньд 55 доллар буцааж төлнө. Хэрэв тухайн дэлгүүр төлөхөөс татгалзвал хамгийн сүүлчийн арга бараагаа буцаагаад хямд шнээр худалдан авах л шлдэнэ дээ. Харамсалтай нь ихэнх онлайн худалдаачдад “price-matching policies” хэрэгждэггүй билээ.
Үүний далимд нэмж хэлэхэд хэрэв хямдарсан гэж рекламдсан бараа нь дууссан байвал үйлчлэгчэд хандаж “rain check” авсанаар хямдрал зарласан хугацаа нь дууссан ч өмнө зарлагдсан хямдралтай үнээр нь худалдаж авч болдгийг мэдэж авахад илүүдэхгүй бизээ.

2 comments:

  1. анх зээлийн карттай болохын тулд хаанаас авбал зүгээр бол. Өөрийнхөө банкнаас уу, эсвэл өөр газраас авах уу. Юу ч мэддэггүйээ, хэлж өгнө үү. dagvae2005@yahoo.com .Баярлалаа.

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Хамгийн түрүүнд
    өөрийн банкны ажилтантай уулзаад үзээрэй. Хэрэв кредит түүх чинь богино, оноо багатай бол өгөх боломжгүй байх талтай. Иймд зарим банкинд жишээ нь Bank of america-д security credit card гэдэг карт байдаг бөгөөд $1000 дансандаа хийгээд тэндээсэ мөнгөө хэрэглэж аваад 1 жилийн дараа ямар нэгэн асуудал гаргаагүй бол жирийн карт болж хувирдаг. Өөрөөр хэлбэл кредит карт шиг боловч чи өөрөөсөө зээл авч яваад дараа нь мөнгөө буцаагаад авна гэсэн үг. Энэ хооронд чиний түүх бичигдэж эхлэх тул чамд ашигтай тусна. Хэрэв тийм боломж олдохгүй бол гадуур банк, санхүүгийн газруудаас авах гээд үзээрэй. Анх удаа түүхээ бичих гэж байгаа хүнд олгодог картууд ихэвчлэн өндөр хүүтэй, зарим нь бүр жилийн төлбөртэй байх жишээтэй. Иймд аль болох жилийн болон өөр бусад төлбөргүй карт авахыг бодоорой. Миний мэдэхийн Capital One-аас амархан карт авч болдог ч хэрэглэгчдээс хамгийн их гомдол гардаг, элдэв төлбөртэй картанд ордог юм билээ. За тэгээд good luck, Bayaraa

    ReplyDelete