Happiness
is when you realize that your kids have turned out to be good people.
Хүүхэд чинь сайн хүн болж өссөнийг харах шиг аз жаргал үгүй.
Өмнөх үг.
“Америк дахь
Монгол хүүхдүүд: Боловсрол” бичлэг дээрээ хүмүүжил сэдвээр үргэжлүүлнэ гэж
амласнаас хойш бараг 4 жил
өнгөрчээ. Дээрх бичлэг нэлээд олон хүмүүст хүрч монголын хэд хэдэн веб сайтад
хэвлэгдээд авсан. Олон ч хүнээс талархал болон асуултууд хүлээж авсан. Мөн
10-аад жилийн өмнө “Мөнгө ба хүүхэд” гэсэн бичлэгээ Даяар Монгол сэтгүүлд
тавиулж улмаар Цахим өртөө сэтгүүлд хэвлүүлж байсан билээ. Энэ бичлэгийн өмнө
нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Эдгээр бичлэгүүд гарсаны дараа олон хүмүүс намайг
их л мундаг хүүхдүүдтэй хүүхэн юмаа гэж бодоцгоосон бололтой. Манайх гэж
Америкт амьдарч байгаа, 3 хүүхэдтэй, өөрсдийн хэмжээний асуудал бэрхшээлтэй жирийн
л нэг айл. Миний бие Америкт өөрт эсвэл эргэн тойронд байгаа ах дүү, найз
нөхөд, коммунитигийн маань өмнө тулгарсан, ойлгохгүй байгаа, эсвэл санааг нь
зовоосон, эсвэл гарц хайж байгаа зүйлийг судалж ойлгож аваад чадлаараа
тайлбарлаж бусдад хүргэдэг юм. Зарим нэг хүн надаас чи ийм олон цагаар юм бичиж
суудаг хүн зөндөө мөнгө олдог биз дээ гэж асуудаг. Үнэндээ би хүмүүсээс
илэрхийлдэг баяр талархал, бичсэн зүйл дээр минь үндэслэж тэдний олсон ололт,
амжилтыг сонсоод юун мөнгө, түүнээс хэд дахин илүү баяр баясал, таашаал
мэдрэмжийг авдаг юм. Тэр бүхэн намайг коммунитигийнхаа төлөө, монголынхоо төлөө
хийж байгаа миний өчүүхэн тус хэмээн баясан урамшихад хүргэж цаашид чадах
чинээгээрээ зүтгэхэд минь түлхэц болдог.
Хань бид хоёр
3 хүүгээ бидний бага, залуудаа өссөнөөс тэс өөр энэхүү нийгэмд хэрхэн яаж
хүмүүжилбэл зүйтэй вэ гэж бодож туршиж явсаар нэлээд олон жилийг ардаа үдэв. Одоог
хүртэл суралцсаар л явна. Хүүхдийн хүмүүжилд энэд амьдардаг Монгол эцэг эхчүүд
гэлтгүй ямар ч гэр бүлийн анхаардаг чухал зүйлийн нэг. Гол нь яг эндхийн Монгол
хүүхдүүдийг хүмүүжилж байгаа эцэг эхчүүд бидэнд тохирох мөрдвөл зохилтой
барьцтай ном, судалгаа, зөвлөгөө алга. Нэлээд олон ч ном, ярилцлагыг уншив,
ажиглалт ч ихээр хийв дээ. Хүүхдийн сургууль дээр хүртэл хүүхдийн хүмүүжилтэй
холбоотой уулзалт, ярилцлаганд гүйж очоод л суулаа. Монгол хэл дээр гарсан бүх сургааль,
зөвлөгөөг олж уншиж судалсан гэж хэлэхгүй ч надад хүрэх боломжоор болон олон
хүний анхаарлыг татсан материалуудыг уншсан. Монголын нийгэм эндхийн нийгэм 2
маш хол зөрөөтэй гэдэгт бид бүхэн санал нийлэх байхаа. Монголд маань өсч өндийж
байгаа хүүхдүүдэд маань илүүтэй гэр бүлийн түшиг тулгуур, хяналтын систем
байдаг. Өөрөөр хэлбэл тэдэнд өвөө эмээ, ах дүү нар гээд эргэн тойрны хүмүүс
тухайн хүүхдийн хүмүүжилд оролцох боломжтой байдаг. Тэгвэл энэдхийн ихэнх гэр
бүл эцэг эхийн зөвлөмж туслалцаа, уламжлалт өвөө эмээгийн өдөр тутмын
оролцооноос хол тусгаарлагдмал орчинд хүүхдээ өсгөж байна. Америкийн
ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа нэг хүний охин нь ааваасаа “Та ялвал энэ чөлөөт
нийгмийг яаж удирданаа” гэж санаа зовон асуусан гэж аав нь ярьсныг уншиж байсан
юм байна. Америкт ирсэн нэгэн цагаач “America
is the beauty and the beast”
буюу “Америк бол үзэсгэлэн гоо ба мангас юм” бидний суугуул нутгийг
оноогоод тодорхойлчихсон санагдана. Энэхүү чөлөөт нийгэмд мангас тал уруу нь
хүүхдүүддээ алдчихгүйгээр яаж авч явбал дээр вэ гэж бодох нь бидний өмнө
тулгарч байгаа асуудал. Нөгөө талаас Америк айл гэрүүдийн адилаар зарчмаар явах
гэхээр бидний уламжилж ирсэн ёс заншил, гэр бүлийн хэв маягтай тохирч таарахгүй
байх жишээтэй. Ингээд хүмүүжлийн талаар 10 гаруй жил өөрийн цуглуулсан мэргэжилтнүүдийн
судалгаа, материал, өөрийн үзэл бодол, амьдралын туршлага, ажиглалт дээрээ
тулгуурлаад бүтэн жилийн турш ажил, амьдралынхаа хажуугаар бичсэн энэхүү бичлэгээ
та бүхэнд толилуулж байна. Эдгээр дурдагдаж байгаа зарчмуудыг би бүгдийг нь
хүүхдүүд дээрээ хэрэгжүүлээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрэгжүүлбэл зүгээр
санагдсан, хэрэгждэг, хэрэгжүүлэх боломжтой, төлөвлөж байгаа зэрэг зарчмууд
багтсан билээ. Жишээ нь багш нарын хэрэгжүүлдэг аргууд манай хүүхдүүд дээр маш
үр дүнтэй хэрэгжсэн бол одоо хүртэл дүрэм зөрчсөн, буруу юм хийсэн тохиолдолд дүрэмд
заасан шийтгэлийг бид өөсрдөө тэгтлээ баримталдаггүй болон тэднийг тэсвэр
хатуужилтай, барьснаа дуусгадаг болгох гээд миний бие дийлээгүй оролдсоор
байгаа билээ. Мөн охид, хөвгүүд нарын хоорондын болон бидэнтэй харилцах
харилцаа болон юманд хандах хандлага нь тэс өөр тул хэдийгээр ах, эгч дүүгийн
охид эргэн тойронд минь олон байгаа ч 3 хүүтэй миний ажиглалт зөвхөн нэг талтай
байж болохыг анхаарна бизээ. Эндхийн хүмүүсийн хэлдгээр хүүхэд бүр гарын
авлагатайгаа гарч ирдэг байсан бол бидэнд амар байх байсан. Эцэг эхийн тодорхой
үзэл баримтлал, арга барилууд нь хүүхдийн хөгжлийн шат бүрт тэдний зан ааш,
оюун ухаан, сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд өөр өөр үр дүн гаргаж ирдэг
гэхээр хүүхдийн хүмүүжил өөрөө маш нарийн шинжлэх ухаан болж таарна. Ийм ч
учраас эцэг эх байна гэдэг дэлхий дээрх хамгийн хэцүү ажил билээ. Алдаа мадаг ч
их гарна. Нэг гэрийн хүүхдүүдэд л гэхэд хүмүүжлийн өөр өөр арга барил заримдаа
шаардагддаг гэж бодохоор хүүхэд бүрийг нэг аргаар өсгөх эсвэл тухайн стратеги
бүр хүүхэд бүрт таарч тохирно гэж байхгүй. Гэхдээ хэрэгжүүлж туршиж байж бид
бүхэн тохирохыг нь олж мэдэх билээ. Дээр нь миний бие бизнес, эдийн засгийн
чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байснаас биш мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч,
боловсрол хүмүүжлийн чиглэлийн судлаач хүн биш билээ. Нөгөө талаас ямар ч сайн
хоолны ном тухайн хүнийг сайн тогооч болгож чадахгүйтэй адилаар ямар ч сурган
хүмүүжүүлэх ном, сургаал эцэг эхчүүдийг мундаг аав ээж болгож чадахгүй. Гэхдээ
ямар ч хүн хоолны номноос олж авсан хэдэн энгийн жор, зааварчилгаан дээр
үндэслээд өөрийн болон бусдаас суралцсан санаагаа нэмсээр мундаг тогооч болох
боломж байдаг. Түүний адилаар Америк хэмээх энэхүү улсад Монголчуудын 2 дахь үе
болсон Монгол хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй болгож өсгөхийн төлөө санаа тавьж
байгаа эцэг эхчүүд, ялангуяа залуу гэр бүлүүд маань энэхүү бичлэгээс бага ч
гэсэн энгийн мэдлэг, мэдээллийг олж аваад өөрсдийн гэсэн арга барилаар аж
амьдралдаа хэрэгжүүлээд хүүхдийн амьдралд үр дүнгээ өгвөл цаг гаргаж суусан
миний үүрэг биелж байгаа нь тэр билээ. Зөв нөхцөлд зөв аргаар бага багаар
өөрчлөлт хийгээд эхэлбэл тэр нь томорсоор хүүхдийн амьдралд мэдэгдэхүйц үйлчлэл
үзүүлсэн байх болно хэмээн миний бие бодож ийнхүү хичээнгүйлэн зүтгэлээ. Харин
туршлагатай, өөрийн гэсэн арга барилтай эцэг эхчүүдэд тэгтлээ хэрэгтэй зүйл
санагдахгүй байж магад. Нэлээд урт хэмжээний бичлэг болсонд хүлчил өчье. Нэлээд
олон ном, судалгаа, хэвлэлийн материалыг үзэж судлан өөрийн хэмжээнд нэг ч атгагуй
өөр үзэл бодлыг авч үзэн шүүн хэлэлцэхгүйгээр орхигдуулахгүйг хичээллээ.
Бүгдийн уншихад нэлээд цаг зарцуулах тул хэрэгцээтэй бүлгээ гарчгийн дагуу
сонгон уншихад хангалттай болно. Мөн зарим үзэл онолын шинжлэх ухааны
үндэслэлийг дэлгэрэнгүй оруулсан тул энэ чиглэлээр сонирхдоггүй хүмүүс алгасах
боломжтой. Дээр нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн санаа зовоодог асуудал өсвөр
насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ, өнөөгийн хүүхдүүдийн амьдралын салшгүй
хэсэг болсон техник технологи хэрэглээний асуудлыг нь тусад нь бүлэг болгож
багтааж авч үзлээ. Америк дахь монгол хүүхдүүдэд SWOT шинжилгээ буюу тэдний давуу болон сул тал, боломж, аюулыг
дүгнэж тус бүрд нь баримтлах чигийг гаргалаа. Түүнчлэн хүүхдүүд ойр хүлээж
авдгаар нь сэдэвтэй холбоотой кино, номын нэрийг орууллаа. Та бүхэн ч гэсэн
өөрсдийн мэддэг кино номоо тэдэнд уншуулж үзүүлж хэлье гэсэн зүйлээ ойлгуулах
боломжтой билээ. Түүнчлэн бичлэгт дурдагдсан хүмүүжлийн талаар бичигдсэн
номнуудаас өөрсдөдөө хэрэгцээтэйг дэлгэрэнгүй уншихад тань амар гээд нэрсийн
жагсаалтыг оруулсан болно. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.
Та Бөөр, Биеийн эрхтэн худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу
ReplyDeleteбөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу
санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэдэхгүй
юу хийх вэ, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээг санал болгоно
$ 500,000,000 үнэтэй. Намайг Доктор SAI бол а
APEX HOSPITAL дахь мэдрэлийн эмч. Манай эмнэлэг бөөрний чиглэлээр мэргэшсэн
Мэс засал хийх, бид бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг
тохирох донор Бид АНУ-д Энэтхэг,
Малайз, Нигери, Турк, Сингапур, Япон
Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай.
И-мэйл хаяг: apexhospital10@gmail.com
Сайн сайхныг хүсье
МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
DR SAI