Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Wednesday, November 10, 2010

Талархлын баяр болон түүнийг дагаж төрөх бодлууд

Талархлын баяр дөхөж байна. Энэ баярын сураг ямар ямар хоол унд бэлдэж ширээндээ тавих, шинэ оны бэлэг сэлтээ эртхэн бэлдэх, оны эцэст ирэх хямдралаар гэртээ авах юмаа сонгох зэрэг материалаг зүйлсээ төлөвлөхийг сануулахаас гадна өөр нэгэн маш чухал зүйлийг бидэнд давхар сануулдаг билээ. Энэ нь уг баяртай холбогдож санаанд орж ирдэг зүйлс болох бэлтгэж болгосон том туркийн /цацагт хяруул/ мах ч юм уу, эсвэл цөөн тооны барааг Doorbuster гэж нэрлэн маш хямдруулж түүнийг ашиглаж хүмүүсийг дэлгүүртээ оруулж баахан юм худалдан авахуулдаг Хар баасан гариг ч биш юм. Харин энэ баярын жинхэнэ учир утга буюу 1621 онд Америкт анхны суурьшигч-Англичууд /пилгрмүүд/ хүнд бэрх өвлийг амьд мэнд давахад тусалсан нутгийн индиануудад талархсанаа илэрхийлж анх тэмдэглэсэн түүх бидэнд нэг зүйл хэлээд байгаа биз. Үнэхээр энэ өдөр ямар ч улсад, ямар ч нөхцөлд амьдарч байлаа ч эргэн тойрон хүрээлэн байгаа орчноосоо сайн сайхнын олж харах, хичнээн асуудал бэрхшээл тулгарч байлаа ч өөрт байгаа зүйлдээ баярлаж баясаж байх, хань, үр хүүхэд, төрөл садан, найз нөхдөөсөө өгсүүлээд өдөр бүр инээмсэглэн мэндэлдэг хөршдөө хүртэл талархаж явах, тэднийг өөрсдийн амьдралд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж байхыг бидэнд сануулдаг баяр билээ. Дээр дурдсан бүх зүйлүүдийг нийлүүлээд "Gratitude" гэдэг англи үгээр илэрхийлж болдог. Гэхдээ гратитудтай байхаа байнга давтаж практис хийж байх ёстой гэнэ. Гратитудыг амьдралд хэвшүүлж, дадлагажуулж байдаг хүмүүс сэтгэл санааны дарамтгүй, илүү аз жаргалтай байдаг гэж сэтгэл судлаач эмч нарын судалгаагаар гарсан байдаг. Бид нар бурхан биш хүн нь л юм болохоор заримдаа эргэн тойрныхондоо уурлана, бухимдана, элдвээр хэлнэ, алдаа гаргана. Үүний дараагаар нь буруугаа ухаарч, хэдийгээр дандаа амар байдаггүй ч бусдыг байгаагаар нь хүлээж авах, эргэн тойронд байгаа хүмүүсээ үнэлж, баярлаж талархсанаа илэрхийж байх нь өөрийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохоос гадна нөгөө хүмүүстээ өөртөө итгэх итгэл, баяр баяслыг давхар өгдөг билээ. Нас нэмж ухаан суухын хэрээр баярлаж талархаж байх зүйл маань улам нэмэгдэж, улам өргөжиж, улам л энгийн болж байна даа. Үүнийгээ би түрүү жилийнхээсээ арай дээр сайн охин, арай дээр ээж, арай дээр хань, арай дээр найз, арай дээр дүү, арай дээр эгч, арай дээр хүн болж байна гэж өөрийгөө хөөргөж байна :-)    
За тэгээд энэ жилийн хувьд талархаж байгаа зүйлсийнээ ерөнхийг нь дурдвал: Хэдийгээр эндхийн цагаачдад тийм ч ээлтэй биш жил байсан ч ядаж л цагаачдын эсрэг үзэл бодолтой, Бүгд найрамдах намын тэрбумтан Витман сонгуулийн сурталчилгаанд өөрийн 150 сая доллараа гаргаж цацсан ч түүнээс настай, зөөлөн  Браун Калифорны захирагчаар сонгогдсонд  /цагаачдын эсрэг Аризоных шиг хууль батлахгүй байх магадлалтайд нь/ цагаачдын эсрэг хатуу үзэл бодолтой Бүгд найрамдах намыханд ардчилсан намыхан Хауз дахь олонхын буудлаа алдсан ч Сенатад олонх хэвээр үлдсэнд /аятахайн хууль батлагдах магадлал бараг байхгүй болсон ч ядаж айхтар халтай хууль гаргах магадлалыг багасгаж байгаад нь/, эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч эдийн засгийн үргэлжилсэн хямрал болоогүйд, юмны үнэ харьцангуй хямд хэвээр байгаад, Сактогийн нэг Монгол эгч маань хорт хавдар туссан ч эмчилгээ нь амжилттай болсонд, мөн нэг гэр бүлийн 2 хоёулаа өвдсөн  эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглээд биеийн байдлаа тогтворжуулж ажилдаа орсонд, нэгэнд нь өвчин зовлон тохиолдоход коммунитигаараа нийлж гүйлдсэнд баярлаж байна. Хувийн болон жижиг зүйлүүдийг жагсааж та бүхнийгээ чилээгээд яахав.
Эцэст нь бараг нэг жилийн турш цаг зав гарган миний бичсэн зүйлийг уншиж байсан, талархлын сайхан үгс бичиж байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
За тэгээд та бүхэн Талархлын баяраа сайхан тэмдэглээрэй.

Tuesday, November 2, 2010

Хоолны газруудад ажилладаг хүмүүст хамааралтай нэгэн шинэ хууль

Калифорний хоолны газруудад хоолноос гаралтай өвчлөлийг багасгах, ажилчдыг хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн аюулгүйн шаардлагын дагуу бэлтгэх, боловсруулахад сургах зорилгоор хоол хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцдаг бүх ажилчдыг "Food handler" сертификат программд хамрагдаж тэнцэж "Food handler" картаа авсан байх шаардсан хууль өнгөрсөн сард батлагдлаа. Энэ хуулиар  хэрэв ажилд 2011 оны 6-р сараас өмнө орсон бол "Food handler" картаа 2011 оны 7 сар гэхэд, дээрх хугацаанаас хойш ажилд орсон бол 30 хоногийн дотор сургалтанд хамрагдаж картаа авсан байх ёстой гэнэ. Богино хугацааны, хямд үнэтэй уг сургалт программаар наад эрүл ахуйн шаардлагууд жишээ нь, хоол боловсруулахын өмнө гараа савантай усаар угаасан байх, мах, махан бүтээгдэхүүнийг бүрэн чанаж боловсруулах, хоолны хордлогын шинж тэмдэг гарсан бол яаралтай орон нутгийн эрүүл ахуйн ажлитнуудад мэдэгдэх гэхчилэн мэдээллийг агуулсан байх аж. Ажилчид өөрсдөө онлайнаар, эсвэл багштайгаар уг сургалтыг дүүргэж 2,5 цагийн шалгатыг өгч тэнцсэнээр дээрх картыг авна.  Шалгалтын 60 долларыг байгууллагаас нь /эздүүд, менежерүүд/ ажилчид өөрсдөө сургалтын 15 долларыг төлөх юм байна.
The National Restaurant Association (http://www.restaurant.org/ ) болон Food Safety (http://www.servsafe.com/ ) Калифорнид зориулсан хуулийн нөхцөлийг хангах онлайн курсуудыг вэб сайтууддаа байрлуулсан байна.
Энэ хуулийг хоолны газрын эздүүд янз бүрээр хүлээж авч байгаа. Жижиг газрын эздүүдийн хувьд ажилчдадаа анх л ажилд авахдаа зааж хэлж өгдөг наад захын мэдээллийг сургалт, шалгалт гэж мөнгө хийж байна үзэж байгаа байх. Нийтдээ Калифорний хэмжээгээр хоолны газруудад 1,5 сая хүн ажилладаг гэсэн тоо баримт байгаа тул төсөвт гайгүй орлого авчрах нь дамжиггүй. Том сүлжээ газруудын хувьд хариуцлагын асуудлаар үндэслээд дуртай байж болно. Гэхдээ нэгэнт л хууль батдагдсан болохоор хэрэгжилтэнд нь хяналт тавьж торгууль энээ тэрээ болох нь дамжиггүй. Сактогийн олон хүмүүс хоолны газруудад ажилладаг тул удахгүй /дараа жилийн 6 сараас өмнө/ эздүүд чинь энэ талаар дурсаж эхлэх байх. Дээрх сайтууд уруу орж үзлээ. 15 доллар төлөөд сургалтын материал хадгалж авах эрх өгөөд, тэр сургалтын материал дээрх кодоор орж 2 цаг гаруйн материалыг үзэж судлаад тестийг өгөх боломжтой гэсэн байна.
Миний "туршлагаас" үзэхэд  /би урьд нь food manager сургалтанд хамрагдаж сертификат авсан юм/ хэлний хувьд гэхээс энгийн зүйлийг хэлээд буцаагаад асуусан маягтай монголчуудын хувьд хүнд биш сургалт, тест байгаа болов уу. Энэ талаар асуух зүйл байвал, эсвэл туслалцаа хэрэгтэй бол бичээрэй.

Friday, October 22, 2010

Бидний хэрэглээн дэх хортой химийн бодисууд:2. Эм, эмийн бодисууд

Америкт элэгний хүнд өвчинийг нэг номерын үүсгэгч нь монголд түгэээмэл шинж тэмдэг болдог архи, элэгний шар биш харин бидний хэрэглэдэг толгойны эм болох Tylenol гэхчилэн эмийн бүтээгдэхүүнд агуулдагддаг acetaminophen гэдэг бодис болох нь тогтоогдоод удаж байна. Эмийн болон эмчийн зааврын дагуу хэрэглэлээ ч side effect буюу дагуул шинж тэмдэгүүд нь сэргийлэх эсвэл эмчлэх гэж байгаа өвчнөөсөө илүү аюултай байх тохиолдол тухайн эм худалдаанд гараад нэлээд хойно илрэх нь бий. Наад зах нь эмийн рекламыг зурагтаар харж байхад side effect-ийг нь сонсоход /хуулийн дагуу зар сурталчилгаанд оруулах ёстой/ бараг л айдас төрмөөр байх юм. Ховор тохиолдолд гэнэтийн үхэл, хордолт, амиа хорлох бодол төрүүлэх магадлалтай гэхчилэн дурдахад л юу вэ эм үү хор уу гэж бодуулмаар. Зөвхөн ойрын үед гарсан мэдээллүүдээс жишээ авахад Food and Drug Administration-оос эрүүл мэндийн томоохон асуудлаас сэргийлэх зориулалттай 2 төрлийн эм,     зарим тохиолдолд харин ч уг асуудлыг үүсгэгч болж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ эмний нэг нь болох bisphosphonates /Fosamax, Actonel, Boniva/ нь osteoporosis /аарцаг яс, булчингийн сийрэгжилт/ үе мөчний өвчнөөс сэргийлэх зориулалттай ч маш ховор байдаг эрүүний ясны болон гуяны ясны сийрэгжилт /амархан хугарах, цуурах/ үүсгэж байсан нь батлагдаад байна. Иймээс эдгээр эмнүүдийн дагуул шинж тэмдэгүүд дээр зарим тохиолдолд тийм тийм өвчин үүсгэх магадлалтай гэсэн сануулгыг оруулахаар болжээ. Инээдтэй байгаа биз. Ийм юм уншчихаад нэг юмнаас сэргийлэх гээд нөгөө ясаа гэмтээх эмийг хүн уухнээ. Гэхдээ эмийн бизнес маш их мөнгөнийх тул бичих эмч, уух өвчтөн байгаа л байх даа. Нөгөө нэг нь Avandia гэдэг зүрх судасны өвчний аюулд өртөх магадлалтай сахарын шижин өвчтэй  /diabetic/ хүмүүст зүрхний өвчнөөс сэргийлэх зориулалттайгаар бичдэг эм юм байна. Гэтэл зүрхээр болж нас барсан саахарын өвчтэй хүмүүсийн 2/3-ийнх  үхлийн гол шалтгаан нь энэ эм болжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед хийдэг гормоны эмчилгээ нь хөхний хорт хавдартай болох магадлал нь уугаагүй хүмүүсээс илүү байсан төдийгүй хавдрын хүндрэл нь илүү үхлийн аюултай гэж гарчээ. 12,788 эмэгтэйчүүдийн дунд хийсэн 5 жилийн турш хийсэн 2002 онд хийсэн судалгааны дараа анх эхэлснээс хойш 11 жилийн дараа гарч ирж байгаа  тоо баримт бөгөөд гормоны бэлдмэл ууж байсан эмэгтэчүүдийн группт хөхний хавдартай болсон жилийн хувь 0,42 буюу нөгөө уугаагүй группын 0,34 хувиас илүү байжээ. Илүү хүнд хэлбэрийн байдал нь 23,7 хувь буюу нөгөө группын 16,2 хувиас нэлээд их гарчээ. 2002 онд гарсан үр дүнг улам нарийвчлан баталж байгаа энэ. Өмнө эмэгтэйчүүд гормоны бэлдмэл уувал зүрхний өвчнөөс сэргийлээд зогсохгүй улам залуу сайхан, арьс сайтай болно гэсэн өргөн ойлголттой хэрэглэж байсан аж.
Мөн Journal of the American Medicl Association сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар бидний нялх хүүхдүүддээ өгвөл тархи, оюуны хөгжилд нь сайн гэж сурталчилсаны дагуу итгэж ирсэн загасны тос тийм хэмжээний үр дүн өгдөггүйг судалгаагаар гаргажээ. Загасны тосонд агуулагдах DHA буюу docosahexaenoic acid, fatty acid нь эхчүүдийн төрсний дараахь сэтгэл санааны хямралыг багасгах, төрсөн хүүхдүүд нь анхаарал нь илүү төвлөрдөг, хараа нь сайн, олон төрлийн чадвартай болдог зэрэг үр дүнтэй зэргээр сүүлийн 10 жилд гарсан жижиг хэмжээний судалгаагаар гаргаж үүний улмаас хүүхдийн тэжээлээс өгсүүлээд олон төрлийн витамин энэ тэрээг ихээр борлуулж ирсэн билээ. Тэгвэл 2 группт хувааж 2399 хүн оролцуулан судалсан энэ шинэ судалгаагаар нэг групп эхчүүдэд төртөл нь загасны тос, нөгөө группт нь яг ижил харагдах боловч ургамлын тосоор дүүргэсэн капсул өгсөн байна. Үүний дараа төрсөн эхчүүдэд сэтгэл судлалын тест, төрүүлсэн хүүдүүдэд 18 сарын дара нь оюуны чадвар, хөгжилд нь тест хийж үзэхэд ургамлын том уусан эхчүүдийн хүүхдүүдэхээс онц ялгаа үзүүлээгүй байна. Гэхдээ загасны тос нь эхчүүд, хүүхдүүдэд хор нөлөөгүй болохыг баталсан байна. Энэ бүгд жишээг дурддаг нь маш их мөнгө эргэлдэж байдаг эрүүл мэндийн салбарын реклам сурталчилгаа, эмчийн зөвлөгөөг дагаж хэзээ нэгэн цагт тусч магадгүй гэж айн урьдчилан  сэргийлж бусад хор нөлөө нь тодорхойгүй, хэдэн арван жилийн дараа илрэх нөлөөтэй химийн бодис болсон элдэв эмийг ууж, тариа тариулна гэдэг нэг талаар маш эрсдэлтэйг харуулах гэсэн хэрэг юм. Нөгөө талаар өвчин туссан тохиолдолд эм, эмийн бодисыг хэрэглэхдээ химийн бодис гэдэг утгаар нь хэрэглэснээр юуг эмчилж, нөгөө талаар бие эрхтэний зарим хэсэгт хордогдох эрсдэлээ мэдэж байхад илүүдэхгүй болов уу.
Эм, эмийн бодис зах зээлд гарахын өмнө богино хугацааны судалгаа хийдэг дээр нь америкт хөгшчүүл нэмэгдэж байгаа, тэд ихэнх нь угшмал өвчиндөө урт хугацаагаар зарим эмийг хэрэглэж байгаа үед иймэрхүү асуудлууд гарах магадлал ихтэй гэж бичжээ. Үнэхээр эм болгон ийм биш ч өндөр хөгжилтэй, ялангуяа химийн технологи нь үргэлж шинэ зүйл гаргаж ирээд, түүнийгээ маш том сурталчилгаа явуулж борлуулдаг оронд амьдарч байгаа бидний олонхид "байхгүйн ач тус" буюу эрүүл мэндийн даатгал, энээ тэрээ байхгүй байгаа нь нэг талаас сайн гэж рекламдах олон эмнүүдийг бидэнд бичиж өгөх, авах боломжийг хааж байгаа билээ.    
Мөн дараахь эм, эмийн бодисыг /химийн бодисыг/ сонгох, хэрэглэхэд өөртөө санаж байхаар жагсаалт гаргасныг минь харна уу. Үүнд:
- Олон төрлийн бодистой эм, эмийн зүйлээс зайлсхийх. Тэр олон төрлийн зүйлийн бодис бүгдээрээ таньд хэрэгтэй биш байж болно. Их бодис байх тусам дагуул үр дагавар нь илүү олон төрлийнх байх болно.
-  Эмийн нэрд нь болж /их сурталчлагдсан эсвэл мэддэг гэх мэт/ бүү худалдаж ав. Гол хэрэгтэй бодисондоо үндэслэж эмийг сонго. Ингэснээр буруу эсвэл хэрэггүй олон бодистой эмийг авахаас зайлсхийх болно.
- Хэрэв эмийг ууссанаар тус болохгүй бол эмчдээ мэдэгд. Нуугдмал өөр төрлийн өвчтэй эсвэл уг эмнээс хамааралтай болох аюултай.
- Хэрэв хүчтэй эм хэрэглэж эхлэх гэж байгаа бол энэ эмийн талаарх шинэ мэдээ, судалгаа, мэдээллийг интернэтээр хайж олж уншиж судлах нь зүйтэй болов уу.
- Нас явахын хэрээр өвдөлт тэсэх чадвар маань улам муудаж байгаа ч толгой зэргийн өвчнийг заримдаа тэсэх, массаж энэ тэрээр аргалах зэргээр эмийн бус эмчилгээг аль болох сонгох.
-Ойр ойрхон өвддөг өвчнийхөө шалтгааныг олж тодруулах гэж тэмдэглэгээ хийж үзэх. Үүнд: жишээ нь толгой өвдсөн бол тэр өдрөө юу юу идсэн, цаг агаар, сэтгэл санааны өөрчлөлт, өвдөлтийн их бага зэргээ тэмдэглэх. Магадгүй тэндээс шалтгаан олдож зайлсхийх эсвэл ядаж өвдөлтийг багасгах бололцоо олдож магад.


Эцэст нь бидний нэлээд түгээмэл хэргэлэгддэг өвчин намдаах, халуун бууруулах  эмнүүдийн таларх Costumer Report сэтгүүлд гарсан мэдээллийг оруулж байна. Эдгээр эмнүүд өөр өөр үйлчилгээтэй байдаг, зарим тохиолдолд үүсэх хор нөлөөг нь мэдсэнээр өөртөө хамгийн тохиромжтойг нь хэрэглэж эдгээрээс үүсэх магадлалтай олон өвчнөөс сэргийлж болох юм байна.
 Аспирин, айбyпрофин, напроксин нь NSAIDs (nonsteroidal anti-inflammatory drugs) буюу стеройдын бус гаралтай өвчин, хавдар бууруулах зориулалттай эмнүүд бөгөөд халуун, толгойн өвчин, сарын тэмдгийн өвдөлтийн үед хэрэглэгдэг ч зарим хүмүүст ходоод, бөөрний асуудал үүсгэж байна. Мөн зарим хүмүүсийн цусны даралтыг ихэсгэдэг гэжээ. Ер нь тэгээд хэтэрсэн бүхэн хор болно гэдгээр хэтрүүлэн ихээр хэрэглэхгүй байх нь зүйтэй билээ.

Аспирин: Aspirin буюу Acetylsalicylic acid
Anacin, Bayer, Bufferin, Ecotrin. Толгойн өвчин, бага зэргийн өвдөлт, хөндүүр болон халуун болон хавдрыг бууруулах үйлчилгээтэй. Эмч нар зарим хүмүүст судасны бөглөрөлөөс үүсэх зүрхний гэнэтийн зогсолтоос /heart attack/ сэргийлэх зорилгоор бага дозоор уухыг зөвшөөрдөг. Гэвч аспирин өөрөө ходоодны хүчлийг ихдүүлэх, ходоодны өвчин, шарх үүсгэдэг. Ходоодыг гэмтээхээс сэргийлж гадна талыг нь бүрхүүлтэй /enteric coat/ үйлдвэрлэгдэг. /Хэрэв хэрэглэдэг бол бүрхүүлтэйг нь авсан нь арай аюулгүй байхнээ/ Reye's syndrome гэдэг өвчинтэй холбоотой судалгаагаар гарсан тул хүүхдүүд тэр бүр өгөөд хэрэггүй.

Напроксин
Aleve Аспирины нэгэн адилаар өвдөлтийн үед хавдрыг сайн бууруулдаг. Өвдөлтийн үед  Аспирин, Айбyпрофин /Ibuprofen/ -ыг бодвол 4-6 цаг тутамд биш 8-12 цаг тутамд шаардагдгаараа арай давуу талтай. Гэвч нөгөө талаар Напроксин, Айбyпрофиныг аспирин оролцсон эмчилгээний үед  зөрчилдөх магадлалтай тул хэрэглэхийг хориглодог.

Айбyпрофин /Ibuprofen
Advil, Motrin IB.  Дозын ялгаа: 200 мг нь 650 мг аспирин, эсвэл аситаминофентэй тэнцдэг. Айбyпрофин зөөлөн эдийн гэмтлүүд, тухайлбал булчин, шөрмөс, арьс, судас, мөгөөрсний /strains, sprains/ өвдөлтийг намдаахад тохиромжтой. Мөн аспириныг бодвол ходоодонд үзүүлэх нөлөөлөл нь бага.

Ааситаминофен Acetaminophen:
Anacin Aspirin free, Tylenol. Ходоодонд үзүүлэх нөлөө бараг байхгүй тул ходоод муутай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Бусад өвчин хамдаах эмүүдээс хамгийн хүүхдүүд болон элдэв цус элдэв өвчинтэй хүмүүст хамгийн аюул багатай нь. Гэвч аситаминофен нь өвчний үед хавдрыг бараг бууруулдаггүй, хэрэв эмийн заавраас бага зэргийн илүү дозоор хэдхэн өдөр хэрэглэхэд эрүүл мэндэд хортой /toxic/ нөлөөтэй. Аситаминофеныг дунд зэргийн болон их хэмжээтэй архи, архин бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэсэн үед элэгний үйл ажиллагааг зогсоох аюултай. Үүний шинж тэмдэг нь арьс болон нүдний доторх цагаан шарлаж бөөлжис цутгах үэрэг болно.

Дашрамд дурдахад 6 төрлийн түгээмэл хэрэглэгддэг өвчин намдаах эмнүүд бусад аптек, дэлгүүрүүдийг бодвол WalMart, Target дэлгүүрүүдэд илүү хямд байдаг нь дээрх сэтгүүлээс гарсан судалгаагаар гарчээ.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Thursday, October 14, 2010

Монголын Гаалийн газраас хариу захиа ирлээ!

Энэхүү имэйлийг хүлээж аваад "Сүрэн ирнэ гэнээ" гэдэг шиг энэ тэрүүгээр гүйгээгүй ч гол нь асуусан асуултандаа хариу авснаас гадна Монголын ЗГ-ын байгууллагаас вэб сайтандаа тавигдсан харилцах имэйл хаягаар явуулсан захиаг шалгаж, цаг зав гарган хариу бичсэнд эх орон минь хөгжиж байгаад, төр, ЗГ-ын олон нийттэй харилцах  холбоо /public relationship/ нь сайн ажиллаж байгаад үнэхээр баярласан юм. Харин тэдний сайтын үйл ажиллагаанд нэмэр болох болов уу гэдэг үүднээс бизнесийн харилцааны бага зэргийн алдаануудыг дурдаж байна. Үүнд: бүх асуудлаар хандахад зориулсан ганцхан имэйл хаяг /хэлтэс бүр өөрийн имэйлтэй бол шууд холбогдох ажилтанд хүрнэ/, захиаг хүлээн авснаа  тэр дор нь мэдэгдээгүй /тэр бүрчлэн хариу бичиж амжихгүй байдаг бол ихэнх сервирүүд хүлээн авсан, удахгүй хариу өгөх талаар автомат мессаж явуулдаг/ зэрэг болно.
Эх орноосоо алс хол амьдарч байгаа Монголчууд бид эх оронтойгоо ямар нэгэн байдлаар бизнесийн харилцаанд байнга орж байдаг ч тухайн тохиолдолд яг ямар тодорхой дүрэм журам үйлчилж байгаа мэдэхгүйгээс төрөл садан, найз нөхдийн амнаас сонссон, эсвэл ам дамжсан мэдээлэлд үндэслэн тэгж ч магадгүй, эсвэл тэгдэг гэсэн зэргээр таавар тавьж шийдвэр гаргах нь ихээ. Амьдарч байгаа улсынхаа бүх юмыг дүрэм журмаар заагаад өгсөн байдаг, тухайн байгууллагын customer service үрүү утастсан ч, сайт уруу нь орсон ч түгээмэл асуултандаа яг таг хариу авч чаддагт дассан бидний хувьд тодорхойгүй зүйл гарах үед Монголынхоо байгууллагыг "буруу зөрүү" ойлгоход хүргэж байгаа билээ. Миний бие доорх захиаг өөрт болон миний эргэн тойронд байгаа хүмүүст гарсан ойлгомжгүй байдлыг тодруулах үүднээс Монгол Улсын Гаалийн газар явуулсан бөгөөд хариуг мөн бүрэн ихээр нь оруулж байна. Та бүхэнд байсан зарим "тодорхойгүй зүйлсд" энэ мэдээлэл нэмэр болох байхаа. Мөн хавсралтаар ирүүлсэн ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ, УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ-ыг хэрэгцээтэй бол дараагийн удаад оруулах болно.Та бүхэндээ сайн сайхныг хүсье.



“Гаалийн Ерөнхий Газарт"

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс

АНУ-д амьдарч байгаа Монголын иргэдээс тавих асуулт хүсэлт

Гадаадад байгаа Монголын иргэдэд сүүлийн үед Монголын төр, ЗГ зүгээс анхаарал тавьж байгаа бид талархаж байгаа бөгөөд бидний эрх ашиг хөндөгдөж байдаг ачаа илгээмжийн асуудлаар та бүхнээс тайлбар, мэдээлэл авахыг хүсч байгааг минь хүлээн авна уу. Уг асуулт, хүсэлтийн хариуг sac_mongolians, bayareamongolians сүлжээ болон Даяар монгол, Замдаан цахим сайтуудад тавигдах болно.

АНУ-д байгаа Монголын иргэд эх орондоо байгаа аав ээж, үр хүүхэд, ах дүү, төрөл садандаа энд ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө илүүчилж хоол хүнс, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, ном, электрон хэрэгсэл зэргийг худалдан авч, эсвэл хуучин хэрэглэж эд зүйлсээсээ илгээмж, хайрцгийг явуулдаг. Түүнчлэн зарим илүүдэл хувцас хунар нь хөдөөгийн алс хол байгаа иргэдэд хүрч буян болдог билээ. Гэтэл саяхан гарсан гэсэн журамд үндэслэн гэсэн тайлбартайгаар гаалийн газраас нэг хайрцаг бүрээс 9000 төгрөг болон түүнээс дээш мөнгийг хураан авч байгаа нь бидний гайхлыг төрүүлж байгаа билээ. Бид энд илгээмж тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол иргэддээ мөнгө төлөн /хайрцаг тутамд 40-60 доллар/ явуулдаг бөгөөд төрийн ачааг хөнгөлж иргэдийн зарим хэсгийг эдгээр илгээмжээр хооллож хувцаслаж хандив оруулж байгаа бидний хармаанаас төр маань дахин суутгал хийж байгаа нь бидний санаанд нийцэхгүй байна. Монголд дахин мөнгө төлөх тохиолдолд энд байгаа хүмүүс ихэвчлэн ачаа явуулдаг бизнес эрхэлдэг хүмүүсээ буруутгаж маргаан үүсгэх нь элбэг байдаг.

Иймд энэхүү хураамж нь ямар учиртай болох, ямар дүрэм журам үйлчилдгийг тодруулахаар үйлчлүүлэгч заавал уншаарай гэсэн тодотголтой УБ хотын Гаалын газраас гаргасан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг хэд дахин уншиж үзэхэд хураамжийн тодорхой тоо үзүүлэлтийг олж харсангүй. Уг журмын бидэнд хамааралтай цорын ганц тоон үзүүлэлттэй хэсэг буюу 3.2.1-д зааснаар 1 сая төгрөгөөс дээш үнэ бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ гэжээ. Энэ нь хураамж авна гэсэн үг үү? Тэгвэл хэдийг ямар жагсаалтаар үнэлж авдаг вэ? Жишээ нь эндээс хүүхэддээ тус бүр нь 40 долларын үнэтэй 4 төрлийн өмд цамц авч ачаанд хийсэн гэж бодьё. Тэгвэл тэр гаалийн мэдүүлгийн хуудсанд /хэрэв бид нараар бөглүүлдэг байсан бол/ бид нар худалдан авсан үнэ буюу 160 доллар гэж бичих нь зөв болно. Гэтэл Монголп байгаа хүмүүсийн хэлж байгаагаар гаалийн ажилтнууд явуулсан барааны үнэлгээг Монголын ханшаар тооцож татвар ноогдуулах гэдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр монголд хувцас үнэтэй тул тус бүрийн 250 доллар буюу нийтдээ 1000 долларын болж 1 сая төгрөгөөс дээш гарсан тул татвар төлөх болохнээ? Эсвэл дээрх заалт ямар утгатай, ямар үнэлгээ жагсаалт үйлчилдэг болохыг тайлбарлаж өгнө үү. Бидэнд тулгарч байгаа тохиолдлуудаас үндэслэж харвал ямар нэгэн дүрэм журам, жагсаалт үйлчлэхгүй байгаа сэтгэгдэл төрж байна. Эдгээрээс дурдвал: Нэг маань хуучин компьютерээ дүүдээ явуулахад 25 хувийн татвар төлнө гэхэд хуучин юманд яагаад мөнгө төлж байгаа юм гэхэд тэгвэл ядаж 10 хувийг төл гэж гэсэн, нэг маань 3 ширхэг пүүз хүүхдүүддээ /3 хүүхэдтэй эмэгтэй/ явуулахад нэг төрлийн барааг олон тоогоор явуулсан тул нэлээд их мөнгөний татвар нэхсэн, хүүхэд нь байгаа 25 мянган төгрөгөө өгч арай гэж гутлаа авсан, мөн үзлэг хийж байна гээд дотор нь байгаа хувцас хунар, хоол хүнсийг хольж хутгаж асгаж цутгаж хэрэгцээгүй болгосон зэрэг тохиолдлууд байнга л гарч байна.

Жирийн миний ойлгож байгаагаар ихэнх оронд худалдааны зориулалттай /ашиг олох зориулалттай/ бус бараа бүтээгдэхүүнд /хандив, бэлэг/ татвар ноогддоггүй, мөн гаалийн ажилтны өөрийнх нь хувь хүний үзэмжээр биш дүрэм журамд үндэслэн шижигтэй гэж үзсэн ачаа илгээмжид үзлэг шалгалтыг хүлээн авч байгаа хүнийг байцуулан, боломжгүй үед гэрчийн этгээдийг байцуулан нэг бүрчлэн хийдэг гэж ойлгож байгаа билээ. Мөн үнэхээр гаалийн ажилтан бидний ар гэртээ явуулсан хайрцаг бүрийг нэг бүрчлэн задалж үзлэг хийх шаардлагатай эсэх, мөн хайраг бүрт хураамж төлөх шаардлагатай эсэх зэрэг асуултуудад хариу өгөх буюу тайлбар мэдээллийг өгнө үү.

Цаашид гадаадад байгаа Монголын иргэд бидэнд хамааралтай, бидний эрх ашиг хөндөгдөх асуудлаар гарсан эсвэл хэрэгжиж байгаа танай байгууллагаас гаргасан дүрэм журам, мэдээллийг бидэнд Монголын элчин сайдын яам, хот мужийн монголчуудын холбоо байгууллагууд, цахим сайт, сүлжээгээр дамжуулан хүргэж байвал бидэнд ихээхэн тус болох билээ.

Та бүхний ажилд сайн сайхныг хүсэн ерөөе.


Дагвадоржийн Баярсайхан

Монгол Улсын Иргэн
Америк дахь монгол коммунитигийн зүтгэлтэн
Sac_mongolians сүлжээний админ

Хариу захиа:

Сайн байцгаана уу?


Таны илгээсэн захиаг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн Зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс хүлээн авлаа. Гадаадад суугаа Монголчуудын эрх ашигийн үүднээс бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа.

1. Шуудан илгээмжээр оруулж байгаа харцаг ачаа тус бүрээс 9000 болон түүнээс дээш төгрөг хураан авдаг талаар

- Хилийн чандаас ирсэн илгээмжийг Олон Улсын Шуудан Илгээмжийн Гаалийн Хороо /ОУШИГХ/ хүлээн авч рентген төхөөрөмжөөр шалгаж гаалийн үзлэг хийх шаардлагтай илгээмжүүдийг тусад нь хяналтанд авдаг. Тухайн илгээмжийг хүлээн авагч нь гаальд мэдүүлсэний үндсэн дээр барааг бичиг баримттай нь тулган шалгаж холбогдох татвар, хураамжийг авч эзэнд нь олгодог.

Гаалийн болон НӨАТ-ыг тооцохдоо Гаалийн тариф,татварын тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу гаалийн үнээс хувиар тооцож авдаг бөгөөд барааны үнийн дүн дээр тээврийн болон даатгалын зардлыг нэмсэн дүнгээс гаалийн татвар 5% НӨАТ 10% нийт 15,5% татвар авдаг. Шуудан илгээмжээс гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдагүй.

Түүнчлэн чингэлгээр тээвэрлэн ирүүлж байгаа ачааг хүлээн авагч /зуучлагч/ -ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж байгаа бөгөөд мөн гаалийн үнээс 15,5% татвар ногдуулж байна.

Харин зарим карго тээвэр эрхэлдэг тээвэр зуучлалын байгууллагууд гаалийн нэрийг барин үйлчлүүлэгчээсээ ямар ч үндэслэл баримтгүйгээр мөнгө төгрөг нэхдэг, хураан авдаг хууль бус ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бидэнд байгааг анхааралдаа авч бараа илгээхдээ тээрийн байгууллагаа зөв сонгох нь чухал юм.

2. Үндэслэлгүй үнэ тогтоодог талаар

- Барааны үнийг тухайн барааг дагалдаж ирсэн бичиг баримтыг үндэслэн тогтоодог. Харин дагалдаж ирсэн бичиг баримт хангалтгүй, барааны үнийг тогтоох боломжгүй бол гаалийн байгууллага барааны гаалийн үнийг тодорхойлох аргыг хэрэглэн тухайн барааны үнийг тогтоодог. /Гаалийн тариф татварын тухай хуулийн 4 бүлэг/ Гаалийн үнийг тодорхойлох аргуудыг хэрхэн хэрэглэх талаар дээрхи хуулинд тодорхой заасан байгаа. Мэдүүлэгч гаалийн тогтоосон үнийг үндэслэлгүй гэж үзвэл гаалийн дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 3.2.1-д заасан хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараанд гаалийн мэдүүлэг заавал бичих шаардлагтай. Харин барааны үнийн дүн 1,0 сая төгрөгөөс илүүгүй бол “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас”-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хэрэв илгээмжээр ирсэн бараа татвар төлөх бараа бол гаалийн мэдүүлэг бичсэн ч, гаалийн бүрдүүлэлтийн хуудас бичсэн ч ялгаагүй татвар төлнө. Барааны гаалийн үнийг бараа хүлээн авагч /барааны эзэн, зуучлагч/ гаалийн байгууллагад мэдүүлдэг бөгөөд мэдүүлж буй үнэ нь зарим тохиолдолд хэт доогуур /жишээ нь: шинэ PC 100 $ гэх мэт/ үндэслэлгүй байвал гаалийн байгууллага жишиг үнэ буюу гаалийн үнийн санд байгаа дундаж үнийг тухайн барааны үнэ болгон авдаг. Үүнийг та Монголын ханшаар тооцож татвар авч байна гэж ойлгосон байна. Иймд таны илгээж буй барааг дагалдаж буй үнийн нэхэмжлэх /Invoice/ -ийн үнэ бодит үнэ байх ёстойг анхаарана уу.

Хэрэв гаалийн ажилтан 25% татвар нэхээд дараа нь 10% болгон буулгаж байгаа бол ийм дүрэм, журам байхгүй, тэр ажилтны буруу тул та ГЕГ-ын доор дурдсан утсанд холбогдож мэдээллэл өгөх хэрэгтэй.

3. Үздэг шалгалт хийхдээ хувцас хунар, хоол хүнсийг хольж хутган асгаж байгаа талаар

- Гаалийн үзлэг шалгалт хийхдээ Мэдүүлэгчийг байлцуулдаг бөгөөд мэдүүлэгч байлцах боломжгүй үед тээвэрлэгчийг байлцуулан шалгалтыг явуулдаг. Үзлэг хийхдээ хувцас хунар, хоол хүнсийг хольж хутган асгасан гэх таны мэдээлэл тодорхой бус байгаа тул шалгаж тогтоох боломжгүй байна. Харин гаалийн ажилтаны хууль бус үйл ажиллагаа, хүнд суртал болон гаалийн байгууллагтай холбоотой бусад бүх гомдол мэдээллийг тодорхой нэр хаягтай хаана, хэзээ болсон талаар дэлгэрэнгүй өгсөн тохиолдолд бид шуурхай шалгаж тодорхой арга хэмжээ авч ажиллахад бэлэн байна.

Таны мэдээллийг ГЕГ-ын Гаалийн Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Хэлтийн 350541, 353567 утсаар болон гаалийн лавлах 1281, мөн info@ecustoms.mn хаягаар хүлээн авна.

Жич: 1.“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”

2. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”- ыг хавсаргав


Хэлтсийн дарга Д.Довчинсүрэн

Thursday, September 30, 2010

Калифорн орчмын шинэ мэдээ

1. Ойрын үед Шварцнеггер ахын гарын үсэг зурж баталсан хуулиудаас 3 нь анхаарал татахаар байна. Үүнд оюутнуудыг ямар ч Калифорний Коммунитигийн коллежоос /CCC/ шууд Калифорний их сургууль /CSU/ уруу чирэгдэлгүйгээр орох баталгааг гаргаж өгсөн  SB 1440, AB 2302 хуулиуд юм.
SB 1440 - CCC дистриктээс оюутнуудад CSU уруу шилжихэд нь зориулж "associate degrees for transfer" заавал бий болгох, энэхүү degree-тэй junior status-тай байгаа оюутнуудыг CSU-д орох баталгааг гаргаж өгөхийг заасан хууль юм байна. Ингэснээр CCC-ын оюутнууд CSU уруу орохын тулд зөвхөн голлох чиглэлээр хичээл авч, олон тооны шаардлагагүй курс хичээл үзэх шаардлагагүй болж байна гэж ойлгож байна.
AB 2302 - энэ нь  SB 1440 дээр үндэслэсэн, CCC-ээс шилжин ирж байгаа оюутнуудыг CSU-д хүлээж авах талыг зааж дээрх хуулийг гүйцээж өгч байгаа хууль юм.
Энэ талаар хүүхдүүд өөрсдөөө англи дээрх мэдээллийг уншаарай.

Gov. Schwarzenegger Signs Bills to Guarantee CSU Admission to Community College Graduates
To increase access to the California State University (CSU) system, Governor Arnold Schwarzenegger today signed SB 1440 by Senator Alex Padilla (D-Pacoima) and AB 2302 by Assemblymember Paul Fong (D-Cupertino).
“These two pieces of legislation are a historic victory for California’s students, and I’m proud to sign both of them into law,” said Governor Arnold Schwarzenegger. “Guaranteeing admission into a CSU for any community college student who completes the newly established transfer degree under SB 1440 is a monumental step forward for California’s higher education system. This legislation also strengthens our economy by giving more students the necessary skills to enter the workforce, grow companies and create jobs in California. I commend both Senator Alex Padilla and Assemblymember Paul Fong for authoring legislation that provides such a fantastic opportunity to our community college students.”
SB 1440 by Senator Padilla streamlines the transfer process for students looking to transfer from a California Community College (CCC) to a CSU. Specifically, this bill requires CCC districts to establish associate degrees for transfer, guarantees an associate degree for transfer students are admitted to CSU with junior status and establishes course unit limits on most majors in order to reduce unnecessary, excess coursework.
AB 2302 complements and builds upon the work of SB 1440 to improve the efficiency of the transfer process and helps facilitate the successful implementation of transparent transfer pathways at the University of California (UC). The bill calls for the UC to examine the development of a transfer pathway for students which would result in a transfer associate degree and system admission, and it provides a framework for student notification of the new transfer pathway created in SB 1440.

Нөгөө нэг хууль нь давтан согтуугаар машин барьж баригдсан жолооч нарыг жолоо барих эрхийг нь 10 жилээр хорих тухай хуульд гарын үсэг зурлаа. Энэ хууль нь 2012 оны 1-ээр сараас эхлэн хэрэгжих юм байна. Энэ хуульд /AB 1601/ зааснаар 10 жилийн дотор 3 хүртэлх удаагаар согтуугаар машин барьсан хэрэгтэй бол түүний жолоо барих эрхийг 10 жилээр хорих эрхийг шүүгч нарт олгож байгаа аж. Одоогийн хуулиар бол 3 жил гэж байгаа юм байна. Энэ хуульд зурахдаа гаргасан мэдэгдэлдээ Шварцнеггер "... олон давтан согтуугаар машин барьсан хэрэгтнүүд зам дээр гарч хүмүүсийн амь насанд заналхийлэх ёсгүй ..." гэжээ. Калифорнид 2008 онд 187,987 согтуугаар машин жолоодсон хэрэг бүртгэгдсэнээс 9 мянга гаруй нь 10 жилийн дотор 3 удаа давтсан үйлдэлтэй байсан байна. Согтуугаар машин барьсан хүмүүсээс болж 2008 нийтдээ 1000 гаруй хүн нас барж, 28 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

2. Саяхан сонин дээрээс олж мэдсэн нэг мэдээ гэвэл Сакраменто хотод оройн 10 цагаас хойш 18-аа доош насны хүүхдүүдийг том хүнгүйгээр гадуур явахыг хориглосон дүрэм /city ordinance/ байдаг юм байна. Хэрэв зөрчвөл 100 болон түүнээс дээш доллараар торгох, эсвэл коммунитигийн сервис хийх шийтгэл ноогдуулдаг аж. Манайхны хүүхдүүд тэгтлээ шөнө орой гадуур яваад байдаггүй байх, гэхдээ аюулгүйн үүднээс эцэг эхчүүд хүүхдүүддээ болж өгвөл ойрхон ч гэсэн явуулаад байх хэрэггүй болов уу. Учир нь ихэнх гэмт хэрэг шөнө орой гардаг билээ.

3. Төгсгөлд нь зугаа цэнгэл ... хонины маханд дуртай хүмүүст:
Энэ хагас сайнд буюу 10-р сарын 2-д Dixon хотод хонины фестивал http://www.lambtown.com/index.html болно. Үүнд хонины махаар төрөл бүрийн хоол хийх хичээл, хонины үс хяргах, хоньч нохдын гэх мэт тэмцээн, төрөл бүрийн урлагын тоглолт, хонины махаар хийсэн хоол унд, хамгийн гоё нь хонины мах хамгийн сайн хэн идэх вэ. Америкийн аварга шалгаруулах тэмцээн болдог аж. Манайхнаас мах хурдан сайн иддэг нэгнийгээ бэлдээд оруулбал яасан юм бэ :-)  Сайт уруу нь орж харлаа. Тэмцээнд 35 доллар төлж бүртгүүлэх /өглөө 10:30-аас өмнө/ бөгөөд 9 минутын дотор гараараа /манайханд бүр ч зүгээр/ хамгийн их мах идсэн нь төрүүлэх юм байна.
Шагнал нь эхний байр $300, гэхчилэн 5-р байр нь 75 доллараар шагнуулна.
Дээр нь бас аятайхан үнээр хонь зардаг нөхдүүддээ танилцаад авахыг хэн үгүй гэх вэ. Явах хүмүүс байвал тэнд уулзацгаая.

Monday, September 6, 2010

Аялал төгсгөл-Seattle, WA, Columbia River Gorge, Oregon

Өмнө нь Сиаттлэд хэд хэдэн удаа ирж байсан ч давчуу хугацаатай ирдгээс үзсэн юм нь хэд хэдэн DMV оффис :-), Space Needle-ээс илүү гарч байсангүй. Энэ удаад үзье гэж бодож байсан хэд хэдэн газраараа орж сонирхож чадсан юм. Энэ хотод үзэх зүйлээ төлөвлөхдөө юуны түрүүнд ямар хугацаатай байх, юу юуг голлоно үзэх бодолтой байгаагаасаа хамаарч билетний багцийг худалдан авах нь зүгээр юм билээ. Өмнө нь нэг ирэхдээ Seattle City Pass-ийг худалдан авч байсан боловч үзэх зүйлс болон хугацаагаа буруу тооцоолсноос болоод нэгээс илүү зүйл үзэж чадаагүй хүнд өгсөн билээ. Бид нарт ийм төрлийн 2 билетийн багц худалдан авах бололцоотой байсан. Үүнд: Go Seattle Card болон дээр дурдсан Seattle City Pass байсан юм.
Seattle City Pass нь $59, хүүхэд $39 үнэтэй байсан бөгөөд Space Needle, Seattle Aquarium, Argosy Cruise Harbor tour, Pacific Science Center, Wodland Park zoo, нислэгийн музей юм уу хөгжмийн прожест гэдэг музейн аль нэгийг гээд нийтдээ 6 үзвэрийг  9 дөрийн хугцаанд үзэх боломжийг олгож байгаа юм. Давуу тал нь эдгээр үзвэрийг цаг хугацаанд хавчигдаж яарч 1, 2 өдрийн дотор үзэхгүй зүгээр аж. харин бид нар 3 өдөр хугацаатай явж байсан тул байгаа хугацаандаа хамгийн их юм үзэх санаатай байсан тул 3 өдрийн хугацаатайгаар Go Seattle картыг худалдан авсан юм.  Уг картаар нийтдээ газар усны 8 туур, space needle, seatle bug safari, zoo, K1 speed karting зэрэг 13 үзвэр, 18 музей үзэх боломжтой байдаг бөгөөд хамгийн хэцүү нь цаг хугацааны асуудал болох билээ. Нэг өдрийн билет нь $45,99 эхлээд 2 хоногийнх нь $65,99 гэхчилэн 7 хоногийнх нь $134,99 зэрэг үнэтэй юм байна.   Уг карт нь нийт үзвэр үйлчилгээний тайлбар, танилцуулга бүхий гарын авлаг ном,  хотын газрын зурагтай цуг ирэх бөгөөд жагсаалтанд байгаа газруудад уг картаар үйлчлэх хугацаа орой 5:30өмнө гэдгийг санаж төлөвлөгөөгөө гаргаарай. Бидний хувьд Seattle needle, Experience music project //, Scienc fiction Museum& Hall of fame, Pacific Science center Seatle bug Safari, Argosy Harbor /далайн эргээр/ болон Lake cruise-р /Washington нуураар хотын дундуур явдаг/ аялж амжсан.   






Дээр нь алдарт Pike Place market, түүний дотор бизнес менежментийн номд дурдагддаг ном Flying Fish буюу нисдэг загасны лангуу дээр очиж загасны худалдаачдын хэрхэн ажиллахыг харж авлаа. 
Сиаттлийн алдарт номын сангааар орж сонирхож нэлээд хэдэн цагийг өнгөрөөв. 


   

Сиаттле хотоос гараад бараг саяхан буюу 1980 оны 5 сард дэлбэрсэн St.Helens уул уруу хөдөлсөн.
Тэнд галт уулын лава урссан газрыг дээрээс нь харж уулын оройг нлэээд ойрхноос харах боломж олдсон юм. Үүний дараа Орегон уруу Колумбиа голын эрэг дэх 77 үзэсгэлэнт хүрхээ бүхий Gorge Vistas гэдэг газарт очиж маш сайхан амарсан. Бороогүй өдрүүдэд олон хоногоор кампин хийж амрахаар үнэхээр гоё газар байна лээ. Аав ээж, гэр бүлээрээ өнгөрөөсөн зуны аяллынхаа талаар та бүхэнтэй хуваалцаж дууслаа. Богинохон ч гэсэн дурсамж дүүрэн, багахан ч гэсэн Америкийн хэсгүүдийг аав ээждээ үзүүлж чадсан сайхан амралт болсон юм.  

 Mount St.Helens


 

Thursday, September 2, 2010

Цагаачлалын асуудлаар гарч мэдээ, мэдээллүүд

11 сард болох сонгуулийн сургаар улс төрийн маргаан, бичлэг, сонгуульд өрсөлдөгч хүмүүсийн яриа, сурталчилгаанд та бүхэн цагаачлалын талаар нэлээд зүйл гарч байгааг анзаарсан байх. Энэ нь ч аргагүй юм. Улс төрийн хүчнүүдийн хувьд улс орны тулгамдсан асуудлаар, түүний дотор цагаачдын асуудлаар юу хийх бодолтой байгаа нь сонгогчдын хувьд чих тавин сонсох сэдэв болдог ба энэ нь тэдний сонголтонд нь нөлөөлөх гол хүчин зүйл болдог билээ.
Ихэнх бүгд найрамдах намын /БНН/ өрсөлдөгчид, түүний дотор манай Калифорн мужид Мужийн захирагчийн болон сенат, хаузын суудалд өрсөлдөж байгаа хүмүүс эхний алхамуудаа улс, мужийн санхүүд ачаа болж байгаа хууль бус цагаачдад үзүүлж байгаа нийгмийн элдэв үйлчилгээг зогсоох уриатай зар сурталчилгааг бараг бүтэн жилжингээ цацлаа. Захирагчид өрсөлдөгч Meg Whitman нэг зардаа хууль бус оюутнуудаас болж мужийн төсөв санхүү муудсан, татвар төлөгч таны мөнгө тэдэнд зарцуулагдаж байна гэгчлэн гаргаж байлаа Яг бодит баримтаар бол мужийн оюутнуудын 1 хүрэхтэй үгүй хувийг тэд нар эзэлдэг болохыг сурвалжлагч сонинд удалгүй гаргаад тавьсан. Түүнтэй БНН-аас эхний шатанд өрсөлдөж ялагдсан Poizner бүр хууль бус цагаачдын хүүхдүүдийг сургуульд сургахгүй байх нь зөв гэхээр реклам хийж байсан. Харин сүүлийн саруудад дуу нь нэлээд зөөлөрч бүр Латин телевиз, радиогоор реклам дамжуулж эхэлсэн. Үнэхээр америкийн мужуудаас хамгийн их буюу 2.55 сая хууль бус цагаачид  амьдардаг, ажил эрхлэгч 11 хүний нэг нь хууль бус ажилчин гэж албан ёсоор тоологддог мужид хэдэн сая долларыг /e-bay компаний захирлаар ажиллаж байсан Meg Whitman одоогийн байдлаар өөрийн хармаанаас 100 гаруй сая доллар сонгуулийн сурталчилгаанд зарцуулаад байна/ зар сурталчилгаанд цацлаа ч цагаачлалын эсрэг ноцтой үзэл бодол баримталж сонгуульд өрсөлдөх нь маш эрсдэлтэй алхам болохыг ойлгож эхэлсэн хэрэг болов уу.
Нөгөө талаас эдийн засгийн байдал нь олон хүнд бухимдлыг төрүүлж, түүний дотор цагаачдын эсрэг үзэл бодол нэмэгдэж байгааг тэд мэдэж дэмжлэг авахаар анхны алхмаа хийсэн байх.
Сонгууль болтол 2 сар үлдлээ. Дараагийн 2 жилд ямар хүчин Засгийн эрх барихаас цагаачлалын хууль тогтоомж хамаарахыг та бүхэн ойлгож байгаа байх.

Өөр нэг хамгийн асуудалтай бөгөөд эмгэнэлтэй гэж хэлж болох асуудал бол цагаачдын эсрэг хүчин, түүний дотор Сенат, Хауз, Конгрэссийн орон нутгийн Бүгд найрамдах намын  зарим гишүүдээс гаргаж байгаа Америкийн үндсэн хуулийн 14-р нэмэлт зүйл буюу энэд төрсөн бүх хүүхдүүд түүний хууль бусаар амьдарч байгаа цагаачдаас төрсөн байсан ч автоматаар иргэн болох боломжийг олгож байгаа заалтанд өөрчлөлт хийх санаагаа Конгрэссоор удахгүй хэлэлцүүлэх болгож чадсан явдал юм.  АНУ нь маш олон жилийн турш /1868 оноос/, бүр боолчлол хууль ёсны байх үед хүртэл энэ орны газар шороо дээр төрсөн бүх хүүхэд иргэн болж ирсэн билээ. Энэ нэмэлт өөрчлөлтийн талаар яриа зөвхөн саяхнаас яригдаж байна гэвэл худал болох ажээ. Бүр 1915-1921 онд Калифорнаас сонгогдсон Сенатын гишүүн D.Phelan Хятад, Япон болон бусад Азийн улсуудаас ирсэн цагаачдыг иргэн болохыг хориглосон хуулийг дэмжиж байсан ба тэрээр тэдний үр хүүхдүүд насанд хүрэхийн үед "... тэд газар эзэмшиж, сонгууль оролцсох зэргээр иргэний эрхээ эдэлж эхэлмэгц бидний шүтэн баримталдаг зарчим, үзэл бодлыг устгаж үгүй болгох болно .." гэж илэрхийлж байсан ба иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг тавьж байсан байна. Түүний 1920 оны сонгуулийн уриа нь "Чимээгүй байлдан эзлэлтийг зогсооё" гэсэн үгтэй байжээ. Хэрэв энэ өөрчлөлт батлагдсан бол одоогийн иргэдийн өвөг дээдэс, түүний дотор Англи, Ирланд, Герман гэхчлэн европ цагаачдын хүүхдүүд хүртэл иргэн болж чадахгүй өргөдөл бөглөж гүйх байсан байхнээ. Одоогийн байдлаар дээрх үзэл бодлыг дэмжигчид дээр үед ирж байсан цагачдын асуудлаас одоогийн нөхцөл байдал маш өөр бөгөөд уг нэмэлтийг анх батлаж гаргасан зорилго нь одоогийн нөхцөл байдалд тохирохгүй гэх зэргээр маргаж байгаа юм. Тэд мэдээж "нэг хүн нисэж ирээд хүүхдээ төрүүлээд буцаад явахад хүүхэд нь иргэн болох боломжийг дээрх нэмэлт олгож байна" зэрэг жишээг татаж байгаа. Юу болохыг удахгүй болох Конгрэссийн хэлэлцүүлэг харуулна.

Эцэст нь нэгэн аятахайн зүйл сонсогдосон нь хууль бус амьдарч байгаа цагаачдын тодорхой хүрээнүүдэд сайнаар нөлөөлж болох Америкийн цагаачдын албанаас баримтлах, авах хэмжээнүүдийн жагсаалт- саналыг байгууллага дотроо авч хэлэцэж байгаа нь өнгөрсөн сард нийтэд ил болсон билээ. Обамагийн ЗГ хууль зүйн үүднээс цагаачлалын асуудлаар ахиц гаргах боломжгүй гацаанд орсон энэ үед өөр гарч буюу зарим нэгэн дүрэм журам өөрчлөх замаар ядаж зарим хэсэгт хөнгөлөлт болох зүйл хийх гэж оролцож байгаагийн илрэл болов уу. Үүнд: түр зуурын хамгааалалтын статустай байгаа 400 зуун мянга орчим хүмүүст ногоон карт олгох, одоогоор түр зуур хэлэлцэхээс хойшлогдоод байгаа DREAM Act буюу бичиг баримтгүй цагаачдын оюутан хүүхдүүдэд ногоон карт олгох хуулийн  заалтад багтаж байгаа хүүхдүүдийг албадан гаргах ажиллагааг нь  түр зур хойшлуулах /could be granted deferred action/, 1972 оны 1-р сарын 1-ээс өмнө ирсэн цагаачдад ногоон карт олгох боломж олгосон хуулийн заалтыг хойшлуулж оныг хойшлуулж 1996, эсвэл өөр он болгох, түүнчлэн цагаачдын зарим хэсгийг хууль ёсны ажилчид, мэргэжлийн ажилчин мөн хөрөнгө оруулагчид гэх зэргээр ангилж статуст өөрчлөлт оруулах зэрэг зүйлүүд байсан байна. Энэхүү байгууллагын дотор яригдаж байсан зүйлс ил болмогц Цагаачдын эсрэг үзйл бодолтой бүлгүүд, түүний дотор БНН-ын зарим сенатчид хууль бус хүмүүст өршөөл үзүүлэх арга зам хайж байна хэмээн буруутгаж эхэлсэн. Үүний хариуд цагаачлалын албаны хэвлэлийн төлөөлөгч Christopher Bentley "Энэхүү дотоод тэмдэглэгээ, саналыг албан ёсны бодлого, үйл ажиллагаа гэж хүлээж авах хэрэггүй юм" гэж мэдэгджээ. Мэдээж эдгээр дурдагсан "гоё" саналууд ажил хэрэг болох эсэх эргэлцээтэй ч ямар ч байсан бага байхдаа Америкт ирсэн, бичиг баримтгүй, нэгдсэн улсын ажилтнуудаас хууль бус байгааг нь тогтоогдсон хүүхдүүдийг сүүлийн үед саатуулагсан газраасаа суллаж, албадан гаргах шийдвэрийг нь хүчингүй болгож байгааг хуульчид, өмгөөлөгчид нь хэлж байна. Үүнтэй холбогдож цагаачлалын албаны ажилтны мэдэгдэж байгаагаар тэд нарын талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй бөгөөд албадан гаргах үйл ажиллагааг чиглүүлэх дэс дараалалд өөрчлөлт гарсан ба өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хөрөнгө мөнгөө эдгээр хүүхдүүдийг гаргахад зарцуулж байхаар хамгийн түрүүнд гэмт хэрэгтнүүд чиглүүлэх болно гэж бичжээ. Гэхдээ Цагаан ордны албан ёсны мэдэгдэлдээ ЗГ-аас 700 зуун гаруй хүүхдүүдэд хууль ёсны статус олгох DERAM act-ыг батлуулах талаар түлхэц үзүүлэх шийдвэр гаргаснаа дурдсан. Энэхүү актаар 5-аас дээш жилээр Америкт амьдарсан, энд ахлах сургууль төгссөн бөгөөд ядаж 2 жил коллежд суралцсан эсвэл цэргийн алба хаасан нөхцөлд бичиг баримт авах боломжтой болох юм. Невадагийн сенатор, олонхын лидер Harry Reid ойрын хугацаанд энэхүү актыг цагаачлалын хуульнаас ангид хэлэлцүүлэх бодолтой байгаа гэсэн боловч тэр 60 санал авч  байж хэлэлцүүлгийн ширээнд авчрах эрхтэй болох юм. Хэрэв чадахгүй бол 11-р сарын сонгуулийн дараа л нөхцөл байдал нь тодорхой болох байх. Зарим улс төрийн шинжээчид БНН цагаачдын эсрэг маш хатуу бодлого баримталж сонгуульд оролцож байгаа нь алдаа болж хауз дахь нөлөөгөө алдах магадлалтай гэж үзэж байгаа. Тэгвэл ч байдал сайнаар эргэж болох юм.

За та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Wednesday, September 1, 2010

Америкийн эдийн засгийн байдал

Америкийн эдийн засаг уналт эхэлснээс хойш анх удаа 3 улирал дараалан тасралтгүй, түүний дотор энэ оны эхний улиралд 3.2 хувьтай өсөж мэргэжилтнүүд, улс төрчид эдийн засгийн өсөлт буцалтгүй боллоо гэж мэдэгдэж байсан билээ. Гэтэл 2 дахь улирлын эдийн засгийн үзүүлэлт 2.4 хувь болон буурсан мэдээ гарсан нь бараг тохиолдох магадлал багатай гэж үзэж байсан double-dip recession буюу давхар эдийн засгийн уналтын 2 дахь үе нь тулгарч ирээд байна гэсэн айдас улс орон даяар авчирлаа. Үүнтэй холбогдуулж Federal Reserve-ийн дарга Ben Bernanke төв банк Япон улсад 1990-ээд онд тохиолдсон эдийн засгийн хүчийг маш хүчтэй сулруулсан үнийн уналт гарахаас сэргийлж Төв банкнаас нэмэлт "stimulus" буюу дэмжлэгийн мөнгийг гаргахад бэлэн байгаа төдийгүй  Federal Reserve-ийн богино хугацааны зээлийн хүүгийн хэмжээг маш бага, 0-той дөхөх хэмжээнд барих зэргээр эдийн засгийн уналтаас сэргийлэх мөнгөний бодлогыг төрөл бүрийн хүрээнд хэрэгжүүлэх болно гэж амалсан. Тэрээр "эдийн засгийн удаашрал" явагдаж байгаа ч 2011 он болон түүний дараагийн жилүүдэд эдийн засаг өсөлтөө аван урагшлах болно гэсэн.
Гэтэл давхар эдийн засгийн уналт болно гэж таамаглал дэвшүүлсэн 'double dippers' хэмэээн нэрлэгдэж байгаа эдийн засагч, шинжээчид, улс төрчдийн зарим хэсэг түүний дотор Нобелийн шагналт эдийн засагч Paul Krugman New York Times сонины өөрийн бичдэг хэсэгтээ Обамагийн ЗГ хангалттай дэмжлэгийн мөнгө гаргаагүйгээс Америк Японд тохиолдсон шиг "алдагдсан арван жил" гэдэг эдийн засгийн нөхцөл байдлын эхний хэсэгт орсон, Вашингтон орчмын санхүүгийн зөвлөгч Randy Beeman өөрийн хөтөлдөг радио шоундоо эдийн засгийн давхар уналт тохиолдох магадлал 75 хувьай байна, Yale их сургуулийн эдийн засагч, байрны зах зээлийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтэн Robert Shiller давхар уналтын болох магадлал 50/50 хувьай байна, би ер нь болно гэж бодож байна гэх зэргээр мэдэгдэж байна.
Гэвч ихэнх эдийн засагчид, шинжээчид дээрх эдийн засгийн давхар уналт болохгүй, 2007 оны 12 сард эхэлсэн эдийн засгийн уналт өнгөрсөн зун дууссан, гэхдээ сэргэлт маш удаан байх болно гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ эдийн засгийн уналтыг албан ёсны хэмжигч National Bureau of Economic Research байгууллагаас дууссан эсэх талаар одоог хүртэл юу ч мэдэгдээгүй байна.
Бизнесүүдийн худалдан авалт багасч, байрны худалдаа сүүлийн 10 жилд байгаагүйгээр доошилсон дүн гарсан, ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр 7-р сарын байдлаар 9.5 хувьтай болоод байна. Дээр нь эдийн засгийн хүнд үед хамгийн гайгүй байсан салбар үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа удаарширч эхэллээ.
Дээрх улам муу болно гэсэн айдас Америкийн эдийн засгийн хамгийн их хувийг бүрдүүлж байдаг хүмүүсийн худалдан авалтанд муугаар нөлөөлөх магадлалтай ч бизнесүүд ажилчид нэмж авч эхлээгүй цагт нийт худалдан авах чадвар сул хэвээр байх болно.
Эдийн засаг өсөлт удааршилттай байгаагаас үнэт цаас цэнэ унасаар 8 сард S&P 500 үзүүлэлт хамгийн өндөр байсан 4-р сарын үзүүлэлтээс 14 хувиар унасан ба үнэт цаасны зах зээлийн байдал сайжрахгүй байсаар жилийн хамгийн муу үзүүлэлттэй байдаг 9-р сартай золголоо. Дээр нь 11-р сард болох сонгуулиар ямар нам дараагийн 2 жилд жолоодох нь шийдэгдэх тул тодорхойгүй хүлээлтийн байдал үүсээд байна.
Ер нь эдийн засгийн давхар уналт гэдэг нь маш ховор тохиолддог үзэгдэл юм байна. Америкт Дэлхийн 2-р дайны дараа ганцхан удаа буюу 1980 оны 7-р сард гарсан эдийн засгийн уналт дахин гүнзгийрч 1981 оны 7-р сараас 1982 оны 11-р сар хүртэл үргэлжилсэн байна. Энэ үед:
- Ажилгүйдэл 10.8 хувьд хүрсэн
- Ronald Reagan-ийн Бүрд Найрамдах нам House дахь 26 суудлаа 1982 онд алдсан байна.

 Тэгээд ер нь юу гэж нэрлэлээ ч Америкийн эдийн засаг ямартай ч муу хэвээрээ нэлээд удах шинжтэй. Гэтэл Монголын урд хөрш Хятад улс эдийн засгийн хэмжээгээрээ Японы урд орж дэлхийн хэмжээнд 2-д жагссан дүн өнгөрсөн сард гарсан билээ. Энэхүү дүнд Хятадын ЗГ хөөрч онгирохгүй байгаа бөгөөд даруухнаар үзүүлэлт ийм байгаа ч Хятад улс бол "ядуу, хөгжиж буй" орон юм гэж мэдэгдэж байна. Ингэх нь ч аргагүй байх. Ямар ч өндөр хөгжилд хүрлээ ч нэг өдөр унах өдөр гардгийг бид бүхэн нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна даа.   

Friday, August 6, 2010

Бидний хэрэглээн дэх хортой химийн бодисууд:1. BPA

Нэлээд хэдэн цувралыг бидний өдөр тутам  хоол хүнс, үнэрлэх, идэх, амьсгалах, харьцах байдлаар /цэвэрлэгээний бодистой/ авч байдаг зарим хортой химийн бодисуудын талаар сүүлийн үед гарсан мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно.  Эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд амьдрах нь нэг талаар хүүхдүүддээ болон өөртөө ихээхэн давуу талыг авчирч байгаа ч нөгөө талаас хүн ам нь янз бүрийн өвчин эмгэг ихтэй, эм тариан дээр тогтсон нь их байгааг бид бүхэн нүдээрээ харж байгаа билээ.  Эдгээр үнэхээр яг юунаас болж байгааг мэдэхгүй ч өндөр хөгжилтэй орнуудын бараа бүтээгэхүүнд ихээр хэрэглэдэг улам амт оруулах, хямдруулах, удаан хадгалах гэх мэтчилэн зорилгын улмаас гаргаж авсан байгалийн биш химийн бодисуудын бидний бие организмд үзүүлэх нөлөөний талаар бүрэн хэмжээнд судалсан зүйл байхгүй тул өөрсдөө бие эрхтэнээ мэдсэн, мэдээгүй байдлаар хордуулж байгаа зүйлийнхээ талаар ядаж мэдээлэлтэй байх нь чухал билээ. Эхлээд эдгээрийн талаар "educated" болсны дараа гэр орондоо яаж хэрэгжүүлэх вэ яавал багасгах вэ, эсвэл ядаж л хүнсний бүтээгдэхүүн авахдаа орсон бодисын нь жагсаалтын сайн харж ялгаж авах зэргээр өөрчлөлтүүдийг эхлэх боломжтой билээ. Үнэхээр бид бүхэн өдөр тутмын хоол хүнсээ сав суулга дээр нь бичигдсэн нэр томъёолол нь хэл сугалах шахсан химийн бодистой нь цуг залгиж байгаа билээ. Дээр нь угааж цэвэрлэж цагаан болгож байгаа гээд төрөл бүрийн химийн бодисыг өөрсдөө, хүүхдүүддэээ агаараар залгиулж байна. Саяхан ногоон бизнесийн талаарх нэгэн хичээл дээр сууж байхдаа бидний үнэхээр цэвэрлээд бактерийг нь 99% устгаад байгаа гэж боддог хамгийн түгээмэл цэвэрлээний бодис үнэндээ цэвэрлэдэггүй, зүээр л өнгийг хувиргаж орхидгийг мэдэж авсан билээ. Гэхдээ дээр дурдсанчлан мэдэж авна гэдэг эхлэл юм даа. Энэ талаар та бүхэн, ялангуяа эмэгтэйчүүд ярилцлага, хэлэлцүүлэг үүсгэж санал бодлоо солилцоно гэж найдаж байна.    
Хэдэн жилийн өмнөөс л та бүхэн энэ бодисын хор нөлөөний талаар сонсож эхэлсэн байх. BPA буюу Bisphenol A бодис нь төрөл бүрийн пластик сав түүний дотор төрөл бүрийн ундаа, ус, нялх хүүхдийн сүүний пластик сав /baby bottle/ болон боловсруулсан бүтээгдэхүүн савлагддаг
лаазанд /лаазны дотор талыг бүрж/ хэрэглэгддэг бөгөөд халаах зэрэг байдлаар нөлөөлөл үзүүлсэн тохиолдолд дотор агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр орж улмаар идэж хэрэглэж байгаа хүмүүстээ нөлөө үзүүлэх бололцоотойг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Саяхныг хүртэл зөвхөн бага насны хүүхдийн тархи мэдрэлд онц хортой нөлөө үзүүлдэг болохыг тогтоосноор хойш ихэнх орнууд хүүхдийн бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглож эхэлсэн билээ. Гэвч энэ сард Fox40-өөр нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар 
"Maryland Bans Chemical BPA Linked to Medical issues"
http://www.myfoxla.com/dpps/health/maryland-bans-chemical-bpa-linked-to-medical-issues-dpgonc-20100701-fc_8432795
зөвхөн нялх хүүхдийн тархи мэдрийн систем /autism гэх мэт өвчин/ төдийгүй хүүхдийн таргалалт, бэлгийн эрт бойжилт, том хүмүүсийн хувьд хөхний хорт хавдар, үржлийн эрхтэний асуудлууд болон бусад эрүүл мэндийн асуудалтай холбоотой нь аль хэдийн тогтоогдсон тул Maryland муж энэ бодисыг хориглосон хууль гаргаж энэ оны 7-р сарын1-ээс хэрэгжиж эхэлсэн гэжээ. Ингэснээр Maryland мужид үйлдвэрлэгчид 2012 он гэхэд энэ бодисыг орсон хүүхдийн сүүний сав, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсох бөгөөд уг муж BPA-ыг хориглосон Америкийн 4 дэх газар болж байна. Энэхүү бодисыг бусад Minnesota, Chicago, Connecticut хот, мужууд мөн Канад, Европын хэд хэдэн оронд хориглосон билээ. Хоол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн хувьд мөнгөний том асуудал тул маш бага хэмжээний дооз хүний биед хортой нөлөө үзүүлэхгүй, үзүүлсэн баталгаа байхгүй зэргийн эсэргүүцлийг үзүүлсээр байгаа ч хоол ундны хамтаар бидний бие үрүү орж байгаа төрөл бүрийн химинй бодис ямар нөлөө үзүүлж бидний биеийн организмыг гэмтээж байгааг баталж гаргатал хэдэн арван жил болох биз, гаргалаа ч бидний биеийг гэмтээж амжсан байх бизээ.
Гүүглэдэхэд л энэ бодисын талаар болон судалгааны материал мэдээлэл хэдэн зуугаараа олдож байна. Жишээнээс дурдахад
- Сүүлийн үед гарсан 2 шинэ судалгаагаар уг бодис эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангий нь үржлийн эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх бололцоотойг гаргалаа ...
/Two new studies suggest that side effects of the plastic bottle chemical bisphenol A (BPA) could adversely affect both the male and female reproductive systems. Scientists gathering at The Endocrine Society’s 92nd Annual Meeting in San Diego unveiled research that suggests the possibility that BPA could cause ovarian cysts in women and could damage testicular functions in men. The two studies are the latest in a growing body of evidence suggesting that there are BPA health risks... /

-Хятадад хуванцар савны үйлдвэрт ажилладаг эрэгтэйчүүдийн дунд бэлгийн сулралын өвчин бусад BPA бодистой ойр ажилладаггүй эрэгтэйчүүдийнхээс хэд дахин их байсан
/PA Linked To Male Sexual Dysfunction
Male workers in China who were exposed to extremely high levels of the plastics chemical bisphenol A (BPA) consistently had a higher risk of sexual dysfunction than unexposed workers, according to a study released on Nov. 10 (Human Reproduction, DOI:10.1093/humrep/dep381). The work provides some of the first evidence of health effects of BPA in humans and builds on animal studies that suggest BPA is an endocrine disrupter.../

- Дэлгүүрийн тасалбарын инк дэх BPA-н хэмжээ эрэгтэйчүүдийн эр хормооны хэмжээг багасгаж estrogen"ы шилжих боломжийг нэмэгдүүлэх хэмжээний байна,
/Мeanwhile Berlin-based urologist Professor Frank Sommer, 42, told The (London) Daily Telegraph on Tuesday that men could ingest enough BPA from its use in receipts to suppress male hormones in the body.
"A substance like that could shift the balance of the sex hormones in men towards estrogen," he said of the chemical, which is used to make ink visible on thermally-sensitive paper.
 "In the long term, this leads to less sexual drive, encourages the belly instead of the muscles to grow and has a bad effect on erection and potency.".../

- Жирэмжсэн байхдаа BPA бодисонд өртөгдсөн тохиолдолд төрсөн хүүхдийн астма өвчинтэй байх магадлалыг нэмэгдүүлж байгаа судалгаагаар гарлаа...
/Child Asthma Potentially Linked to BPA Exposure During Pregnancy
 Read more: http://technorati.com/lifestyle/article/child-asthma-potentially-linked-to-bpa/#ixzz0vnm0PWF8
 Bisphenol A, also called BPA, is a chemical found in polycarbonate plastic bottles and in aluminum cans. It has been, and still is, a subject of debate in the medical industry. The controversy stemmed from increasing asthma rates 40 years ago, around the time when production of BPA started./

Энэ бүгд зүйлийг уншихаар айдас төрмөөр байгаа ч бид нар өөрсдийн амьдрал ахуйдаа юу хийж болох вэ? Айл гэр бүр өөрсдийн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрийн зүйлийг хэрэгжүүлж бололцоотой бөгөөд миний хувьд өөрийнхөө гэр орны нөхцөл байдлыг бодолцоод дараахь зүйлүүдийг ядаж хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:
- Хүүхдүүддээ, ялангуяа нялх хүүхдүүдэд BPA бодистой сав, тоглоом зэргийг хэрэглэхгүй байх. Бүх пластик савнууд адилгүй, хүүхдийн сүүний савнууд дотор 2, 4, 5 кодтой нь BPA бодисгүй гэж үйлдвэрлэгчээс мэдэгдэж байгаа. Ер нь хамгийн аюулгүй нь BPA free гэсэн сав билээ.
- Нэг удаагийн пластик савтай усны хэрэглээгээ багасгах. Дэлгүүрээрс авдаг савтай ус төдийгүй ресторанд хүртэл зардаг савтай уснууд хичнээн үнэтэй, хичнээн гоё савтай ч нөгөө л крантны усыг шүүгээд савладаг гэдгйг бараг ихэнх хүмүүс мэддэг болсон цаг. Хол аялалд л биш бол ойр зуур гарахдаа BPA free пластик эсвэл төмөр усны саванд ус хийж авч явж хэрэглэж байх.
- Лаазалсан боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах
Таны хувьд?

Нэмэлт 3/15/12
Төрөхөөсөө өмнө BPA бодист өртөгдсөн 3 настай охидуудын зан төрхөнд нь уг бодис муугаар нөлөөлсөн байгаа талаар судалгаа нийтлэгдсэн байна. Жирэмсэн байхдаа шээсэн дэх BPA бодисын хэмжээ нь нэлээд их гарч байсан эмэгтэйчүүдийн цэцэрлэгийн насны эдгээр охидууд бусад үеийн охидууддаа бодвол илүү уур уцаар, огцом хөдөлгөөнтэй байгаа нь судалгаагаар гарчээ. Harvard's School of Public Health-ээс "Pediatrics" сэтгүүлд хэвлүүлсэн энэхүү судалгаанд жирэмсэн байхдаа болон төрөх үеийн шээсний шинжилгээгээр BPA бодис нь 2 дахин ихтэй гарч байсан Cincinnati хот орчмын 244 эхчүүдийг оролцуулж хүүхдийн зан байдлын талаар санал асуулга авсан ба BPA бодисйн хэмжээ нь ихсэх /гарсан байх/ тутам охидуудын зан төрх 6 оноогоор доош үнэлэгдсэн гарсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар зан төрхийн энэхүү нөлөөлөл нь охидуудын цаашдийн нийгмийн харилцаа болон сурах процессонд нь асуудал авчрах магадлалтай гэжээ. Хөвгүүдийн зан төрхөнд нөлөөлсөн нь гараагүй бөгөөд яагаад гэдэг нь тодорхойгүй боловч эмэгтэй гормонтой холбоотой болов уу гэж таамаглаж байгаа юм байна. BPA бодис нь хүүхдүүд, томчуул төдийгүй гэдсэн дэх хүүхдүүдийн тархины хөгжилд нөлөөлдөг нь зарим судалгаагаар гарч ирж байгаа тул FDA байгууллагаас цаашид энэ чиглэлээр үргэлжүүлсэн судлах, мөн пластик хоолны савны хэрэглээг багасгахыг дэмжиж байгаа юм. Дээрх судалгааг хийсэн судлаачид эдгээр охидуудын гэр бүлийн байдал, орлогын хэмжээ, боловсролын төвшин зэрэг нийгмийн үзүүлэлтүүдийг авч үзсэн ч тэдний зан чанар мөн л BPA-тай холбоотой гарч байсан байна. Хэдийгээр энэ судалгаанд эхчүүдийн хэрэглэж байсан хүнсний мэдээлэл ороогүй ч эдгээр жирэмсэн эхчүүд эрүүл, боловсрогдоогүй бүтээгдэхүүний оронд лаазалсан хоол хүнс ихээр хэрэглэж байсан байх магадлалтай гэжээ.
BPA -аас гадна пластик хийхэд хэрэглэдэг PVC /polyvinyl chloride/, Phthalates бодисуудыг өндөр хөгжилтэй ихэнх орнууд, түүний дотор Европын холбооны улс, АНУ, Канад болон бусад орнуудад бага насны хүүхдийн бүтээгдэхүүнд хэрэглэхийг хоргилсон билээ.  PVC /polyvinyl chloride/ буюу vinyl- хулдаас гэж нэрлэгддэг энэхүү бодис хорт хавдар, болон бусад өвчлөлтэй холбоотой нь судалгаагаар тогтоосон тул ихэнх тоглоом үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ хэрэглэхээ зогсоосон билээ. Phthalates нь пластикийг зөөлөн болгоход хэрэглэдэг энэхүү бодис нь гэр ахуй, гоо сайхан,  эмнэлгийн тоног төхөөрөмж, барилгын материал гээд л  олон зүйлд хэрэглэгддэг бөгөөд их хэмжээний өртөлт нь төрөхийн гажиг, элэгний гэмтэл зэрэг өвчлөлийг авчирдаг нь судалгаагаар гарсан билээ. 2008 онд Болгарт хийсэн судалгаагаар гэрийн тоосноос авсан шинжилгээгээр энэ бодис ихээр илэрсэн айлд хүүхдийн астма, алерги илүү ихтэй гарчээ. Ямар ч тохиолдолд хүүхдүүддээ тоглоом авахдаа BPA-free, PVC-free гэсэн бичигтэйг сонгож авч байгаарай. Харамсалтай нь phthalates бодисыг бүтээгдэхүүний шошгот бичихийг шаарддаггүй тул аюлугүйгээ бодвол аль болох байгалийн гаралтай болох мод, даавуу, резинээр хийсэн тоглоомыг сонгож авч байх нь дээр болохнээ.

Monday, August 2, 2010

Сактогийн зун... Mongolian Youth camp 2010

Юуны өмнө Sacramento Suburban Water District /SSWD/-ээс ус хэмнэх, үргүй алдагдал гаргахгүй үүднээс улирал бүр зүлэг услах хуваарийг гаргадгийг та бүхэн сонссон байх. Энэ зуны хувьд:
- Сондгой тоогоор төгссөн дугаартай байрны эзэд, бизнесүүд - 2, 4 дэх болон хагас сайнд
 -Байрны дугаар нь тэгш тоогоор төгссөн бол 3, 5, бүтэн сайнд тус тус зүлгээ усалж болно.
- 1 дэх өдөр аль байрны хүмүүс зүлгээ усалж болохгүй.

Түүнчлэн 7 хоногт 3-аас илүү өдөр болон  эд халуун цагаар ууршилт ихтэй тул өдрийн 12 цагаас оройн 8 цагийн хооронд услахгүй байхыг зөвлөдөг. Мөн хуваарийн бус цагуудаар услаж байгаа болон усны үргүй зардал гаргаж байгаа байгууллага, айлыг байгаль орчин, усны нөөцийн талаар санаа их тавьдаг иргэд Усны хэлтэс уруу мэдээлж торгууль тавиулах тохиолдол гардгийг сануулахад илүүдэхгүй байхаа.

Зуны халуунд мөнгө заралгүйгээр хүүхдүүддээ усанд зугаацуулах боломжийг усны паркууд олгодог билээ.
Эдгээр паркуудын хаяг:
1. Lone Tree Park
6101 West Oaks Blvd, Rocklin

2. Memorial Park
3980 Rocklyn Rd, Rocklin

3. Whitney Park
Wildcat Blvd. & Whitney Ranch Parkway, Rocklin

Энэ паркуудын усаар тоглодог хэсэг нь 7 хоногийн бүх өдөр11-7 цагийн хооронд  /Lone Tree Park - жилийн турш/ 5-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл /цаг агаарын байдал гайгүй бол/ ажилладаг аж.
Эдгээр паркуудын хэмжээнд хүрэхгүй ч ус шүршиж сэрүүцүүлдэг нэгэн парк ойрхон /Carmichael-д/ саяхан нээлтээ хийлээ.
O'Donnell Heritage Park
/off Winding Way/



Mongolian youth camp 2010 зургууд: