Доорх мэдэээллийг мөн л нэлээд дээр үед ДМ-д гаргаж байсан юм. Одоо ч гэсэн би эдгээр сайтаар чекээ захиалж авдаг хэвээрээ. Сонирхоорой.
Дараагийн удаад таны чекийн нөөц чинь дуусах үед өөрийн банкинд захиалахаа азнаарай. Classic Checks болон Current–аас шууд захиалан авбал банкны шуудангийн зардлыг багтаасан нэмүү үнээс зайлсхийж овоо хэдэн доллар хэмнэх боломжтой. Хэдийгээр цөөхөн тооны банк хэрэглэгчдэдээ чекээ үнэгүй илгээдэг ч ихэнх банк нэг хайрцаг стандарт чекийг ойролцоогоор $18-оор үнэлдэг.
Тэгвэл дээр дурдсан худалдаалагчдаас шууд худалдан авбал $8-$10 хооронд доллар төлөх бөгөөд ялангуяа тусгай урамшууллын үеэр болон каталог, бүтэн сайн өдрийн сонины рекламын хавсралтууд болон шууд маркетингийн захиануудад санал болгосон үнээр авбал бүр ч хямд тусах болно. Жишээ нь Image checks /1800-562-8768 www.imagechecks.com/ танилцуулах захиалгадаа 1 хайрцаг энгийн чекийг $6.99, давхар гардаг чекийг $7.99, 2 дахь хайрцгийг нь $7.48, $8,48-аар санал болгож байгаа бөгөөд тээвэрлэлтийн үнэ авахгүйгээр зөвхөн хүргэлтийн үнэ хайрцаг тус бүрээс $1.95 авна гэжээ.
Check Gallery /1800-354-3540 www.checkgallery.com/ стандарт шуудангийн зардлыг шаардалгүйгээр зөвхөн хүргэлтийн үнэ нэг хайрцаг чекнээс $2.45 авдаг бол Current $10 хүртэлх захиалгад тээвэрлэлтийн $3.99, $100 хүртэлх захиалгад $14.99 тус тус авдаг. Бидний ихэнх нь өөрийн данс байгаа банкнаасаа л чек худалдан авах ёстой боддог. Тэгвэл Federal Reserve Bank-ны дэд ерөнхийлөгч Terry J. Wright хэлснээр “таны банк роут-ын болон дансны дугаарыг шалгаж үнэн зөв бөгөөд соронзон бэхээр хэвлэсэн нь л бол” өөр компаниуд чекийг үйлдвэрлэж болдог юм байна.
Олон компаниуд банкнуудад чек нийлүүлэхээс гадна хэрэглэгчдэд шууд худалдаалах сүлжээтэй ажээ. Жишээ нь Designer Checks, Checks Unlimited нь Deluxe-ийн салбарууд бөгөөд Wachovia, Error! Hyperlink reference not valid., Error! Hyperlink reference not valid. банкнуудад чек нийлүүлдэг. Checks in Mail нь Clarke American-ын салбар бөгөөд мөн л томоохон чек нийлүүлэгчдийн нэг юм. Та бүхэн www.4checks.com –аас олон худалдаалагчдын чекүүдээс сонгон захиалж болно.
Tuesday, April 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment