Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Sunday, April 25, 2010

Гэр ахуйн цахилгаан хэрэгслэлийн мөнгөний буцаан авалт программ CA-д эхэллээ

Эдийн засгийн сэргээхэд зориулагдсан тэтгэмжийн программуудын нэг болох мөнгөний буцаан авалт буюу "Appliance rebate program" Калифорни-д хэрэгжиж эхэллээ. Эрчим хүчний яамнаас /the Energy Department/ эрчим хүчний хэмнэлттэй хөргөгч болон бусад цахилгаан хэрэгслэлийн худалдан авалтыг нэмэгдүүлэх 300 сая долларын энэхүү программыг түрүү жил баталсан бөгөөд CA-ийн хувьд нэгдсэн улсаас 35.2 сая доллар ноогдсон байна. Энэ мөнгийг дуустал эсвэл 5-р сарын 23 хүртэл энэ программ хэрэгжинэ. Зарим мужид хэрэгжсэн жишээнээс үзвэл энэ мөнгө хурдан дуусах магадлалтай. Жишээ нь Texas-д энэ сарын эхээр хэрэгжүүлж эхэлсэн ба хэдхэн цагийн дотор 23 сая долларийн rebate авагдсан байна.
Уг программын хүрээнд хэрэглэгч хуучин хэрэгслэлээ яахаас үл шалтгаалан программын шаардлагыг хангасан Energy-Star үнэлгээтэй цахилгаан хэрэгслэлийг шинээр худалдан авснаар ЗГ-аас мөнгө буцаан авах болно. “Cash for clunker” программас ялгаатай нь хуучин цахилгаан хэрэгслэлээ авчирч солих шаардлагагүй юм байна. Харин хуучин хэрэгслэлээ мужийн хүлээн зөвшөөрөгдсөн recycler, партнер, utililty компаниудад аваачиж "recycling form"-д гарын үсэг зуруулсан байх ёстой аж.  Мөн rebate form-ийг бөглөж мөн худалдаж авсан хэрэгслэлийнхээ UPS code, шар өнгөтэй Energy Guide наалтыг авч хавсаргах, худалдаж авсан тасалбар, гэрийнхээ тог, газны сарын биллийн хувь зэргийг явуулах юм байна. 
Доорх төрлийн цахилгаан хэрэгслэлүүд багтах боломжтой ба буцааж авах мөнгөний хэмжээ ойролцоогоор $50-$250 байх боломжтой юм байна.


*Boilers
* Central air conditioners
* Clothes washers - $100
* Dishwashers
* Freezers
* Furnaces (oil and gas)
* Heat pumps (air source and geothermal)
* Refrigerators - $200
* Room air conditioners- $50
* Water heaters

Калифорний хувьд Best Buy, Home Depot, Lowe's, Sears дэлгүүрүүд энэ программын партнер болжээ. Гэхдээ өөр дэлгүүрүүдээс нөхцөлийг хангасан хэрэгслэлтийг худалдан авч болох ч хуучин хэрэгслэлийгн ачиж зайлуулах зэрэг иж бүрэн үйлчилгээг үзүүлэхгүй байх магадлалтай гж бичсэн байна. Түүнчлэн тог, газны компаниудын recycle программыг ашиглаж хуучин хэрэгслэлээ зайлуулж боолрхыг мартаж болохгүй. SMUD гэхэд дуудлага өгсөнөөр хуучин хөргөгчийг ачиж авч яваад оронд нь $35-ийн чек ирүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cash4appliances.org/ /888-390-4034/ олж унших буюу хэдэн төгрөг үлдсэнийг харах болон өргөдлийг бөглөж боломжтой юм байна.

No comments:

Post a Comment