2008 оны 6 сард нийтлүүлж байсан мэдээлэл
Гар утсаа дараахь сонирхолтой зүйлүүдэд ашиглаж болох ажээ. Үүнд:
1. Хэрэгцээтэй асуултандаа хариу авах
Хэрэв та хаана ч, хэзээ ч, дурын асуултандаа хариу авахыг хүсвэл www.mosio.com сайтад л бүртгүүлсэн байх хэрэгтэй юм. Таны асуултын хариуг Mosio “Oniverse” /question universe /-ын гишүүд олж өгч туслах болно. Түүх, баримт, алдарт хүмүүсийн тухай болон газрын нэр хаяг, хүмүүсийн санал зөвлөмж гэхчилэн төрөл бүрийн байж болдог аж. Ингэхээр хэрэв та хэн нэгэнтэй мөрийцсөн бол асуултын хариугаа гар утсаараа тэр дор нь авч бооцоогоо авч болохнээ.
2. Дууны болон дуучны нэрийг олох
866-411-7664 утас уруу утастаж дурын дууг гар утсандаа ойртуулж сонсогсноор дууны нэр, дуучны нэрийг олж болно. Их Британы Shazam компаниас лицензлэгдсэн технологийн үйлчилгээ үзүүлж байгаа 411-SONG нь “дууны гарын хээ” таних төхөөрмжийн тусламжтайгаар таны сонсгосон дууг 2.5 сая орчим дууны сантай харьцуулж тохирох мэдээллйг таньд илгээнэ. Түүнчлэн уг дуутай холбоотой зүйлүүд болох гар утасны дуу, ханы цаас зэргийг хэрхэн олж болох талаар мэдээллийг бас явуулна. Гэхдээ энэ үйлчилгээ үнэтэй бөгөөд утасны компаниас хамаарч 99 центээс $1,99 хооронд хэлбэлзэнэ. Хэрэв сарын хязгааргүй үйлчилгээ авбал $3.99 болно.
3. Гар утсаараа утасны дуудлага захиалж болно.
Та www.popularitydialer.com –д бүртгүүлснээр тодорхой цагт, эсвэл цагуудад дуудлага авч болно. Захиалсан цагт тань утас дуугарч утсаа авахад урьдчилж бичигдсэн хуурамч яриа утасны цаанаас сонсогдох болно. Эхний 5 дуудлага үнэгүй ажээ. Хэрэв та хийж байгаа тааламжгүй зүйлээсээ эсвэл болзооноосоо хурдан салахыг хүсвэл хэрэгтэй цагт утас тань дуугарч таньд гэнэт “яаралтай ажил” гарч болохнээ.
4. Өөрөө өөртөө сануулга илгээж болно.
http://www.jott.com/ сайт таны 30 секундын яриаг бичиж и-мэйл эсвэл текст мэссэж болгоод таны сонгосон чиглэлээр илгээх болно. Та машин барьж явах замдаа мартахгүй гэсэн зүйлээ жишээ нь, “Pick up kids from school” гэж хэлж гар утсандаа үлдээхэд имэйл компьютер уруу чинь илгээгдсэн байх болно.
5. Өөрийн блогоо гар утсаараа шинэчилж болно.
Хэрэв та www.blogger.com –ийн гишүүн бол go@blogger.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар шинэ мэдээлэл, зураг зэргээ илгээж болно. Үнэгүй үйлчилгээ юм байна.
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Би нэг иймэрхүү байдлаар бас түлхүү ашиглаж байна аа:
ReplyDelete1. Монгол утасны операторууд internet утастай нэвтрүүлээд, Улаанбаатарын тарифаар, Монгол дугаараас гэрлүүгээ залгаж, бас дуудлага хүлээж авч болж байна. Bria мэтийн програмууд танд хэрэг болно.
2. Машинд GPS болчиж байна. MotionX GPS Drive бас их мундаг юм билээ. Клийвлэндээс Ниагара Фалс руу ямар ч асуудалгүй яваад ирсэн.
3. Сайн лавлах товчоо болчиж байна. Нью Иоркт тэнэж явахдаа, за ойрхон ямар эвтэйхэн хоолны газар байна гээд YellowPage-ээс хайх жишээтэй. Хулганы нүх шиг жижигхэн Хятад хоолны газар харин ч тансаг хоол идээд авсан, захиалаад л 3 минутын дараа гарчиж байгаам. Тэр хавьдаа алдартай, хар цагаан шар гэлтгүй хүмүүс бүр мэддэг болчихсон, очерлоод л зогсож байдаг юм билээ.
4. Kаyak гэж сайхан програм байна. Онгоцний тийз, буудал захиалахад гөө мөн гарын дор юм билээ.
5. Evernote гэж програм байна аа. Тэмдэглэл хөтлөнө. Компьютер дээр бичсэнээ, хэрэг болсон тохиолд утаснаасаа үзэж болж байна, мөн эсрэг чиглэлд. Вебийг шууд хуулаад, тэр чигт нь хадгалдаг болохоор их зүгээр. Элдэв рэцепт, захиалгын хуудас, хичээлийн лекц эдэр хадгалахад их тустай. Сая Evernote Skitch-тэй интеграци хийсэн байна лэ. Зураг зурна, фото зураг дээр тэмдэглэнэ хийнэ гэдэг ч гарын дор болсон байна лэ дэ.
6. Өөр банкны програмууд байна аа. Данс шалгах, гүйлгээ хийхэд бас их өргөнөөр ашиглаж байна шүү. Хувьдаа PNC банкны програмуудад их дуртай. Утасны ч тэр, веб дээрх ч тэр, хай тек шийдэлтэй.
7. CraigsPro+ байна. Веб нь хүн хэрэглэхэд баахан төвөгтэй. Утас, iPad дээр хувилбар нь мэйр гоё. Хэдэн хотоос зэрэг хайна, хайсан түлхүүрээ хадгалчихна. Хожим нэг товшилтоор л өмнө хийсэн хайлтаа хийжугам.
8. Bakodo гэж програм байна. Дэлгүүрт барааны код уншуулахад шууд ийм бүтээгдэхүүн байна гээд танина. Түүнээс гадна тэр дэлгүүрт тийм үнэтэй байна гээд хэлэх жишээний.
Гар утас, түүн дээрх програмууд хоршихоороо бараг л итгэлт сайн анд шиг функцтай болчиж байгаам биш үү :P
Нэмэлт мэдээлэл бусдадаа өгсөнд их баярлалаа.
ReplyDeleteЦаашид ч үргэлжлүүлнэ гэдэг итгэж байна.